Залуу хүний ядуу байх нь биш мэдлэг чадваргүй байх нь л гутамшиг.
Хэдэн жилийн өмнө автуусны цонхоор харсан самбарын бичээс...
Заа хүүхдүүд минь зан чинь сайхан л байгаа биз дээ. Тэхдээ муудлаа юу удкуу? За гаагуу байлгүй дээ. Тэхдээн байнаа, таануус өөрсдөөн бод. Гү яахуу дуртай л даа бүгдээрээ дуртай. Шоудах, найз охинтой болох, таалагдсан юм хүмээ худалдаж авах дуртай. Авсан юм нь таалагдкуу бол хайчлаа хаяцан ч болжээн. Хайчилчаад ханандаа өлгөсөн ч яадийн. Миний хана болохоос чиний хана юм уу. Чиний подоолкны зураг миний зэвүүг хүргэж байна  ч гэж чамд хэлж болхын, хайчилмаар байгаагаагаа ч хэлчиж болжээн ер нь бол. Гээд би хайчилж болкуу л дээ. Хэзээ ч чиний подоолкийг хайчилкуу би. Гэхдээм байнаа, би өрөөсөн хөмсгөө хусч оронд нь цагирагнууд эгнүүлж хавахдаа, өөртөө бол жоохоон зориулаад ихэнхий нь хүмүүст л харагдах гэж тэгсийн*. Ер нь хүнд харагдах гэж ч өмсдөг, цоолдог, өөртөө ч таалагддаг. Хэдийгээр тэгсэн чигсн тэр хүмүүст миний хаа­наа юугаа зүүх нь хүний ур­манд хумсын чинээ ч хамаагүй ... За нэлээн удаан хадуурцан явжээн, хаш­­куу бол. Хашан­гаа бод­чиxод би ер нь зөв яриадээнүү буруу яриа­дээнүү. За зөв буруу ярих нь чигсн ми­ний л хэрэг л дээ ицсийцст ккк.

Ер нь вол хүнээс хамаарч амьдрах чинь бөөн хор хохи­рол шд. Хүнд аятайхан ха­рагд­ч­их гээ л. Нэгнээсээ хамаа­тай байх, хүнээс санаа зовох гэдэг чинь нүдэнд хараг­дахгүй дарамт, чиний эдийн засгийг алах, хуримт­лалыг чинь нэмэгдүүлкүү байх хамгийн хорон санаат шулам шүү дээ. Хямдхан архи уучуул (үйлдүүрийн юм хэлжээшүү, найрка майрка яриагүй) эргэж сэхэхкүүгээр доошоо орчхуу, хямдхан тамхи татаж харагдсанаас үхсэн нь дээр тээ. Кашмийран польтоогүй бол гараад ч яахудээ. Ориг пүүзгүй л бол заал руу оркуу юу. Гэтэл цалингаасаа  хэдэн цаас цаашаа хийчмээр байдаг, дураак. Тэхдээ надаа ч хамаагүй л дээ. Би бол яахуу, өнөөдөр ороодог тамхи татаа л биз, уржнангийхаа кээтийг чирээ л биз, ахынхаа цүнхийг үүрээ л биз, хямдхан архи уугаа л биз,  2 ээлжийн л өмдтэй, 3-хан хос оймстой л байгаа биз*, .....биз биз биз!!! Энэ олон бизүүдийн ард зүгээр л миний орлогод тохирсон хэрэглээ байгаан. Чамд ийм уялдаатай бизүүд байна уу?

Нэг гутлаа гуруун жил өмсөөд үлдсэн мөнгөө хадгалдын би. Зүгээр л одоо орлого хэрэглээ 2-оо уялдуулкуу  бол надаа бийзнэсээ эхлүүлэх шаанс хэзээ ч гаркуу. Хэдэн жилийн дараа мөнгөтэй залуу каакарцан явжаахад намайг нэг кээтээ гуруун жил өмсөө явжээснийг хэн ч санакуу. Санасан нэг нь үсрээ л атаархана л биз.  Удкуу хар талхны цээх нээнэ гэцэн байгаа. Жийнкэн солиорцон хар талх хийнээ за. Орлоготой хүн болсныхоо дараа би тэр тансаг юмнууды чинь эдлээд... за дуртайдаа ч биш л дээ, зүгээр раангаа өсгөжийн. Хүн тэх хэрэгтэй, тэхийн тулд одоо хэнээс ч ичих хэрэггүй.

Чи цалингаасаа хуримтлал үүсгэснээр маргаашдаа, дараагийн амьдралдаа үзэж магадгүй эрсдлээ үзкүү байж магадгүй тээ. Ер нь аливаа эрсдэлийг хүн мөнгөөр л даван туулна биз дээ хээл хахуулийн өндөр хөгжилтэй манай оронд бол даа ялангуяа ай? Үгүүмүү? Мөнгө надад үхэлээс бусды нь шийдэж өхч чадхым чинь. Дурлалыг ч худалдаж авдаг болсон цаг даа хүүхдүүд минь.

    Залуу чамд мөнгө хэрэгтэй, ус агаар шиг л хэрэгтэй гэдгийг би ингээд хэлжээдэг нь ёстой илүүц юм болсоон. Заан шиг том ч бай, зараа шиг жижкэн ч бай, орлого чамд байгаа л бол чи тодорхой хувиар нь заавал хуримтлал үүсгээ найзаа гээд бас л илүү юм хэлчлээ дээ за яахуу. Хуримтлалд нэмж байгаа мөнгөний чинь тоо өсдгүүмаа гэхэд буурах ёсгүй нь чиний өнөөдрийн зорилго болох нь. Яаая би дагтан илүү юм хэлээдийн. За яахуу явжилээе. Даруухан хэрэглээ бол дараагийн амьдралын чинь гал хамгаалагч болышүү залуусаа. Тэнэг ганган залуугаас илүү юм сурах гээд явжаагаа хуучин хүрэмтэй залууг хэд дахин  илүү хүндэлнээ бид. Сурсан эрдэм дараа нь хэд нугарсан мөнгө чамд ацарна. Зүйр­лэвээс УИХ-д сонгогдох гэж тэчьяа­дах­даа цацсан мөнгөө сон­гогд­­чоод хэд нугалж олж авахтай л адил. Яасан муухай юмтай зүйлэчивээ би, соорий шүү. Салаан таавчиг, сунасан подоолктой даржин залуугийн цаана хэдхэн жилийн дараах тэрбумтан эр зогсжаагаа даа аягүол. Үгүүмаа гэхэд байн­гын өндөр орлоготой л хүн болох вий. Ицсийцст миний юугаа өмсөж, юугаа идэж ууж, хөмсгөндөө юугаа зоох нь хажуу айлын хүн, нөгөө байр­ны Лутаа, доотлын күүрсийн Хулнаа мулнаад ямар хамаа байнаа. Мөнгөө цуглуулж удкуу талхны цээх нээх хүн би.

    Үргэлж яагаад манайхны хэрэглээ орлогоосоо давдийм бэ кккк. Хүний нүдний өмнө чиний олдог орлого, исүүл бүр орлого олдгүй чинь ил байхад хэрэглээ нь гэсэн чинь салбарын захирал махирал, компаний үнэ цэнэтэй ажилтан мажилтан, хувийн бийзнэс энтэртэй хүнийхээс ч илүү ай? Хөөрхөн ен. Кола ууж яаханвээ, мөнгөтэй болчуул хүс­сэнээрээ аваа л уу л да. Одоо цангаад байвал караантны ус уучих за. Нуугдаж уухгүй бол цаадуул чинь муу хэлнэ дээ тээ.  Тэхдээ би  цаадуулд чинь ч  бас энийг хэлжээн ккк.

*  Солиорсон биш өөрийгөө толинд хараа л кайф аваадээн гэж юу байху дэ

*  Тэхдээ түрүүн нэг газар гайгүй истийлтэй хямдхан цамц байхаар нь авчлаа. Тэр битий хэл худалдагч охинтой нь ч уулзахаар болчлоо. 2 пиаваар дайлна гэцэн. Дайлжий гэж ээж намайг эр хүн болгосым чинь. Амьдрал гэж бөөн таашаал.