Энэ интэрнэт сошл ертөнцийн буянаар энэ нүгэлт чих нүд хоёр эсэн бусын юм харж явхын. Та нар яасан порно гээл тас гээл тархинд чинь буужээн уу. Хүн өөрийхөөрөө л ойлгох юм даа. Гэтэл би айхтар том асуудалууд сонсосноо бичих гэж байна шүү дээ.

Тэндэрийг хүмүүс янз бүрээр авдаг гэнээ. Интэрнэт гэж цуурахгүй юм алгаа. Шударгаар авхаас бусдаар нь тэндэр авж болдог гэнэ. Ингэж авхын тул хамгийн эхэнд таньдаг хүнтэй байх ёстой. Та энэ шалгуурыг хангасан бол дараагын ажилдаа орж болно.

Эхний арга бол их амархан. Таньдаг хүнээрээ дамжуулан тэндэрийн үнийн саналыг хамгийн багаар бодход хэдээг өгөхүү гэдгээ тохирдог гэнэ. Тэгээд бусдаас илт багаар барахгүй бүүр хамаагүй хямдаар эрээний наймаачин хятад шиг бага үнэ хэлж тэндэрт оролцдог гэнээ. Тэгээд яахав бусад оролцогчийн чих нь дэлдийж нүд бүлтийгээд эд яаж ингэв гэж байх хооронд эхний мөнгөнүүдээ аваад сайхан ажилаа эхэлж байх юм гэнэ. Тэгээд яасан байхуу их хурлаар төсвийн тодотгол хэлэлцэхээр төгрөгийн ханш уналаа, юмны үнэ нэмэгдсэн гээд дахин оруулаад санхүүжилтээ хэд дахин өсгөөд явдаг гэнэ. Яагаав ноднин их хурлын дарга хэд дахин нэмэгдсэн тэндэрүүд гээд байгаагүй юу. Худлаа гэвэл төсвийн тодотголоор дандаа тэндэрийн материалууд дээр мөнгө нэхэж суудаг биздээ. Бүх юм хууль ёсны дагуу мөртлөө тэндэр авах хүн нь авж өгөх хүн нь ч бас юм хумаа аваад сайхан таарч байгаа ажил.

Дараагын бас нэг сайхан арга бол тэндэрийн мэдээллийг хагас дутуу зарласан болоод орхидог гэнэ. Бас төсвийг нь их бага байхаар тохирдог гэнэ. Ингэнгүүт сонирхогч талууд оролцохоон болиод нөхөр танилтай хүний кампани үлдэх нь байшүү дээ. Тэгсэн тэндэрийн хуулиуд 2 дээш кампаани оролцох ёстой байдаг. Одоо харин танилтай кампани өөр нэг найзынхаа эсвэл авгайгынхаа кампааний танилцуулгыг барьж ороод өөрснөө дарвайсан зузаан тэндэрийн материал барьж ороод түрүүлчдэг гэнэ. хуудас цаас хувин цаастай кампаниудын аль нь ялах нь ойлгомжтой шүү дээ. Мөн л энд хохирогч тал гарж ирсэнгүй. Ингэхдээ анхаарах зүйл гэвэл танилаа их сайн итгэхгүй бол танил чинь хуудас цаастай танилын чинь кампаанийг шалгаруулаад дахиж мөнгө нэхсэн онигоо шиг тохиолдол ч гарсан гэж цууржээн шүү. Дээр хэлсэнчлэн төсвийг тэгэж багаар тавьсын бол ашиг яахын гэж болжээн үү. Мөн л төсвийн тодотгол гэж дээрх шиг арга хэрэглэнэ шүү дээ.

Гурав дахь арга бол их амар. Танил гэж нөхөр нь тэндэрийн шаардлагыг боловсруулна. Тэгэхдээ сайхан нөгөө түрүүлүүлмээр байгаа кампаниа харж байгаад шаардлагаа боловруулахын. Тэндэрт орох кампаний нягтлан нь цэцэгээ нэртэй байна ч гэдиймүү. Ингээд ирхээр шалгархгүй гээд яах вээ дээ. Харин ч бүүр сайхан төсвийн тодотгол энээ тэрээ гэхгүй ханасан үнээрээ шалгарах нь байшүү дээ. Бүх л юм шударга төр шаардах юмаа шаардсан ганц нийцэж байгаа нь танилтай кампани. Одоо дараагын тэндэр авы гэвэл кампаниа тийм болгохоос өмнө танилтай болох хэрэгтэйг кампаний захирлууд бодолцох хэрэгтэй шүү дээ.
Дараагын бас нэг арга байна гээд байгаа. Тэр нь шууд гүйцэтгэгэч томилдог. Энний нарийн ширийнийг дуулаагүй нэрнээс нь хархад л ойлгомжтой байшд. Шууд хөөч хөгшөөн чи хийчилдээ налуу малуу аан гээл тохирчдог байлгүй. Гэхдээ хөөрхий гэнэн сайхан налуу малуу гэхгүй зүгээр хөөч чи хийчих төр чамаас гуйжээн гээд бусад хийх гэсэн кампаниудын хажуугаар нүдээ аниад өнгөрөөд гүйгээд байж ч болох юм. Сүүлд хэвлэлүүдийн ярьсанаар бол гудамж төсөл чинь тэндэргүй бүгдийг нь хусцан гээл шуугихийн. Хэнмэдэхэв дээ.

Энэ бүх аргыг хэрэглэж үзээгүй бол гутраад яахав цэнцэрэн минь. Төрөөс таатай мэдээнүүд дуулдаж эхэлж байна. Саяхан шинэ ерөнхий сайд болсон өндөр хүү маань сайхан мэдээнүүд хэлж байна. Анх гарахдаа эх хүүхдийн мөнгө, одонгын мөнгө, оюутаны дал гээд бүгдийг нь танах тухай ярьж гарж ирсэн хүн. Аргагүй эдийн засаг хямраад улс эх орон мөнгөгүй байхад дарга нарынхаа төсвөөс танаснаас иргэдээсээ танасан нь илүү байлгүй яахав. Гэтэл хэдхэн хоногын дараа шийдлийн засгын газрын тэргүүн шийдлээсээ өөр шийдэл гаргаж бүгдийг нь болиод харин ч мөнгөтэй засаг шиг цалин нэмэх шийдэл гаргаж орхилоо. Энэ дээр л тэндэр авж үзээгүй хүмүүс найдлагаа тавих хэрэгтэй. Шинэ ерөнхий сайд бүгдийг ил тод болгоно, монгол улсыг хөгжүүлнэ гэж ярьсан. Шийдэл нь яг эсрэгээрээ гарах нь тодорхой. Сүүлийх нь аймаар үг байгаам шүү бас.  Тэхээр тэндэр авж болхым шиг л санагдаад байгаам даа. Хуучнаар нь үлдээх шийдэл гаргах байхаа даа хөөрхий. Эхнэр нь харин хэлсэн үгнийх нь яг эсрэгээр нь хийгээд сурцан хүн байдаг байхаа даа хөөрхий.