Энэ 7 хоногт
Үе үеийн хөлбөмбөгчдийн гэх ил захидлын нууц
Vе vеийн хєлбємбєгчдєєс гэх буцах хаяггvй, буух эзэнгvй нэгэн ил захидлыг Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид хаягласан нь сvvлийн vед хэвлэл мэдээллээр цацагдаж байна.
Vе vеийн хєлбємбєгчдєєс гэх буцах хаяггvй, буух эзэнгvй нэгэн ил захидлыг Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдоржид хаягласан нь сvvлийн vед хэвлэл мэдээллээр цацагдаж байна. Хэн нэгэн албан тушаал, алт мєнгєнд шунасан башир этгээдийн ужид хvсэл монголын хєл бємбєгчдийг тєлєєлж чадахгvй учраас нэрээ нуулгvйгээр ил тодоор бичиглэж байна. Уг ил захидал гэгч нь эзэнгvй ч юм биш. Шуудхан хэлэхэд банкир гэгдэх Б.Мэдрээ, хєл бємбєгийн “Дэрэн” клубийн эзэн Г.Мєнхчулуун хоёрын хийсэн ажил. Эдгээр хvмvvс чухам яагаад бидний нэрийг барьж тєрийн тэргvvнд ил захидал гээчийг илгээх болов. Монголын хєл бємбєгийн холбоог удирдаж байсан Б.Ганболд ОУХБХ-ноос сахилгын арга хэмжээ авагдсанаар Ерєнхийлєгчийн суудлын тєлєєх цусгvй дайн дэгдэж байгаа. Дайтаад байгаа хvмvvс ч байхгvй. Ердєє л дээрх хоёр эрхэм уг суудлын тєлєє нvдээ ухаж єгєхєєс буцахгvй байгаа нь нэгэнт ил болсон.
Уг ил захиадал гээчид “FIFA”-аас санаачилж батлуулсан дvрмийг дуг мэдэн єєрчилсєн мэтээр олонтаа иш татжээ. Vнэн хэрэгтээ эсрэг, тэсрэг, манай танай гэлгvй “FIFA”-ын тєлєєлєгч Жэймс Жонсоны нvvрэн дээр 100 хувь баталсан. Бусармаг этгээдvvд зорилгодоо хvрэхийн тулд олон заалтуудыг засварласан мэтээр єгvvлсэн нь ташаа юм. Ер нь Б.Мэдрээ гэдэг хvн яагаад МХБХ-ны Ерєнхийлєгч болохоор улайрах болов гэдэг нь анхаарал татах нь мэдээж. Б.Мэдрээ нь Б.Ганболд, Р.Амаржаргал нарын vеэс л дэд ерєнхийлєгчєєр ажиллаж байгаад хийж бvтээсэн зvйлгvй орхиж одсон нэгэн билээ. Б.Мэдрээ нь Худалдаа хєгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч гэдгийг хэн хvнгvй мэднэ. Харамсалтай нь “Дэрэн” клубийн захирал Г.Мєнхчулуун нь тус банкнаас их хэмжээний мєнгє зээлээд тєлж чадаагvй гэдэг.
Vнэн хэрэгтээ Г.Мєнхчулуун хєл бємбєгийн талбай засах зориулалт бvхий барилгын компанитай нэгэн. Ємнє нь хєлбємбєгийн талбай засах нэрийдлээр багагvй хэмжээний мєнгє авсан ч бvтэлгvйтэж єдгєє АТГ-т шалгагдаж байгааг мэдэх хvн цєєн байх. Тэрбээр “Бид хєлбємбєгийн холбоог авчихвал 21 аймагт талбай засч их мєнгєтэй болно” хэмээн гэнэ алдаж сайрхаж байсныг мэдэх хvн бий шvv. Єр ширэнд баригдсан Г.Мєнхчуулуун Б.Мэдрээд тал засахын эрхэнд МХБХ-г бэлэглэх гэж байгааг бvхий л хєлбємбєгчид мэднэ. Ер нь Г.Мєнхчулуун маш олон бохир зvйлд хутгалдсан бусармаг нэгэн. Такаши Моримото гэгч японтой нийлж арлын орон руу охид, хvvхнvvдийг гаргаж байсныг нь ч мэдэх юм байна. Энэ нь асуудалд ороод ирэнгvvт “Дэрэн Сvмида” гэгч компани байгуулан хєл бємбєгчин болгох нэрийдлээр гадаад руу хvvхдvvд зарж эхэлсэн. Vнэн хэрэгтээ Такаши Моримото гэгч нь хєлбємбєгчдийг клубvvдэд зуучлах эрх зvйн чадамжгvй хvн гэдэг нь нэгэнт ил болсон. Одоо Г.Мєнхчулуун Б.Мэдрээг холбооны ерєнхийлєгчєєр тавиад єєрєє генсек болж амьдралаа залгуулахаас єєр гарцгvй болоод байгаа хvн. Єдгєє Г.Мєнхчулуун Б.Мэдрээгийн мєнгєєр ёстой л тоглох шиг болж байна. МХБХ-ны сонгуулийн хороог худалдаад авчихсан, сонгуулийн хорооны И.Отгонбаярыг техникийн захирал, Сугарыг маркетингийн захирал болгоно хэмээн амласан гэдгийг бvгд л мэдэж байгаа. Энэ ч утгаараа гvйцэтгэх хороонд гишvvн клубvvд ганц л хvн дэвшvvлэх ёстой атал “Дэрэн” клубээс хоёр хvн дэвшvvлснийг сонгуулийн хороо нь хvлээгээд авчихсан байна.
Мєн 2014 оны арваннэгдvгээр сарын 22-нд Ээлжит бус их хуралд суусан бvхий л аймгийн тєлєєлєгчдийг “FIFA”-аас хvчинтэй хэмээн vзсээр атал таван аймгаас бусдыг нь хvлээн зєвшєєрєхгvй байгаа. Тvvгээр ч vл барам “Зvvнхараа бамбар” клубийн захирал Б.Цэрэндоржийг гvйцэтгэх хорооноос хассан хэрнээ “Сvхийн зєнийнvvд” клубийн Тэрбаатарыг /хуучин генесек байсан/ сонгуулийн хороо нь баталгаажуулсан байх юм. Уг хоёр клуб сvvлийн жил санхvvгийн бэрхшээлийн улмаас хоёулаа л тоглолтонд оролцоогvй. Хасвал хоёуланг нь хасах байсан, оруулбал хоёуланг нь оруулах байсан. Эндээс харахад єнєєдєр МХБХ-г Б.Мэдрээгийн мєнгєєр Г.Мєнхчулуун удирдаж байна. Энэ хоёр хvн єєрсдийгєє л тєлєєлнє vv гэхээс бус монголын нийт хєлбємбєгчдийг тєлєєлнє гэдэг дэндvv явцуу хэрэг. Г.Мєнхчулуун сvvлийн vед Б.Мэдрээгээс бусад нэр дэвшигчид болох А.Ганбаатар, Т. Лхагвадорж хоёрыг хасуулах гэж ихэд мэрийсэн авч дvрмийн дагуу яаж ч чадаагvй. Аргаа барахдаа єєрийнхєє аялдан дагалдагчдад “Ганбаатарыг тэр Элбэгдоржтой нь муудалцуулж байгаад татуулна даа. Ц.Элбэгдоржийн нэр хvндэд халдад ирэхээр тэр муу нэрээ татахгvй хаачих юм” гэж ярьж байсныг бvгд сонссон авч ард тvмний эв нэгдлийн илэрхийлэл болсон Монгол Улсын Ерєнхийлєгчийн бvрэн эрхэд ингэтлээ халдана гэж бодсонгvй. Бид ичиж байна. Ичихийн эрхэнд бусармаг этгээдvvдийн ужид нууцаас цєєнийг ч гэлээ задалсан нь энэ. Монгол Улсын Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж хаалттай орон болох Умард Солонгост очиж хєлбємбєг тоглосноороо биднийг дэмжиж сурталчилсан. Зєвхєн энэ л дэд ерєнхийлєгчєєр хэдэн жил ажилласан Б.Мэдрээ хєлбємбєгийн талбай барьж компанидаа мєнгє олох гэж буй Г.Мєнхчулуун хоёрын насаараа хийснээс илvv юм. Ер нь МХБХ-г мєнгєєр бороо оруулдаг саалийн vнээ хэмээн харж байгаа нь дэндvv эмгэнэлтэй. Улмаар хєлбємбєгчин бидний нэрийг барьж тєрд халддаг болсон нь гутамшигтай. Бид зvгээр л зvлэг ногоон талбайгаасаа аз жаргалаа олж, ирээдvйд Монголынхоо багийг дэлхийн дэвжээнд гараасай гэж мєрєєдєж явдаг эгэл тамирчид. Vе vеийн хєлбємбєгчид хэзээ ч єнгє мєнгєний тєлєє яваагvй ээ. Шороон дээр бємбєг єшиглєх дуртайдаа л єдийг хvргэсэн хvмvvс.
Тиймээс баян банкир Б.Мэдрээ, тvvний банканд єртэй Г.Мєнхчулуун нар бидний нэрийг барьж шvлсээ vсчvvлэхээ зогсоо. Бид бvхий л зvйлийг баримттай єгvvлнэ. Дээрх ил захидал гээч нь сонин хийгээд сайтуудтай гэрээ байгуулсан ХХБ-ны зай талбай дээр зохион байгуулалттай тавигдсан учраас Б.Мэдрээг шууд нэр цохон тэмдэглэж байна. ХХБ бол олон хувьцаа эзэмшигчтэй, нийгмийн хариуцлагатай байгууллага гэдэгт итгэдэг. Тэгээд ч банк бол иргэдийн мєнгийг хадгалдаг хариуцлагтай байгууллага. Гэтэл олны мєнгєєр ганцхан хувьцаа эзэмшигчийн албан тушаалын шунал, уг банканд зээлтэй нэг иргэний єрєє цайруулах гэсэн ужид хvслийн тєлєєсийг Худалдаа хєгжлийн банк тєлєх ёсгvй биз ээ.
Тvмэн олон та бvхэн хєшигний цаадах vнэнийг мэдээсэй хэмээн ил захидлыг бичиглэлээ. Мєн vе vеийн хєл бємбєгчдийн нэрийг хэн нэгэн барих эрхгvй гэдгийг давхар сануулж бид нэрээ нуулгvй vнэнийг єчсєн нь энэ буюу.
Монголын хєлбємбєгийг бурхан тэнгэр ивээг?
Зочин
пурэв
zochin
zochin
BB
tomor
tomor
tomor
tomoroo
Зочин
Зочин
Гана
Зочин
irgen
irgen
irgen
Зочин
Зочин
Зочин
Boby