Ер нь амьдрал улам хэцүү болоод байна, хямрал эрчлээд байна гэж. Тэгэнгүүт юмхнаар юм хийх арга ухаан зүгээр байхад толгойд өөрөө боловсроод, гарныхаа үзүүрээр гаргахгүй бол тонгочоод бүр халуурч хэвтэрт орчих шинжтэй байна. Юмхнаар юм хийнэ гэдэг гярхай нүд, богино биш гар, сонор сэрэмж, санжийн зузаантай нүүрний арьс шаардсан чимxлүүр ажил юм. Та бидний ойр зуурын хэрэгцээ хэзээ ч дуускуй билээ. Гэтэл тэр болгонд мөнгө зараад байх нь хаашаа ч юм, нөгөөх нь эрчилчээд байхад.
Жишээ нь танай буузны жигнүүр цагаан сараар жижигдээд тогоонд таарсан томын хэрэг гарвал яах вэ. Тэгвээс шөнө болохыг хүлээж байгаад болонгуут нь амандаа цинийн цинийн цинийн гэж аялан гарч... (энэ ягаан пантэрагийн ая шиг сонсогджийнуу гүй юу) замын тэмдэг хусна. Хусахад А шат, хувинтай ус, алчуур 3 хэрэгтэй. Хэрэв хүн харчуул тэмдэгээ арчиж буучаа л шатаа сугавчлаад цаашаа дараагийн тэмдэг рүү яваад өх ёстойм байгаан. Хүмүүс баярлана л биз, ашгүй эднүүс энэ мэнийгээ арчиж угаадаг болчиж гээд, шөнө байгаа нь л тиймэрхүүм даа харин. За тэгээд хусчуул хуссан тэмдгээ шувууны буугаар ганц буудаа л жигнүүр. За жигнүүр хэрэггүй байсан чигсн радиусын дагуу зүсч зөрүүлж хадаа л нэг сайхан бөх витнаам малгайтай болчку юу, илүүдхийм биш. За бүр залхуу чинь хүрчүүл зүгээр ханандаа л хадчих. Яахуу, танай гэрийн тэрүүхэн хэсэгт хүн түр зогсох хориотой л юм байгаа биз.За тэгжээтэл гэрийн чинь чийдэн шатчуул яахав, ай? Хажуу айлынхыгаа хусна гэж муйхарлаваа. Хүн гайхийшдээ энэ чинь, чийдэнгий нь авкаад байхаар чинь. Гэхдээ хускаад явжаах чинь орцны гэрэл нүдэнд чинь харагдаж тэрийг цохих санаа төрчих байх л даа. Овоо орцны жижүүр энэ тэртэй болоод гэрэлтэй болчоод байгаа билүү, байрнууд? Гэрээсээ сандал энтэр авч гарна, амар ч хэрэг бишээ. Гарцан хойноо ч яахуу юмаар жийрэглээ л эрэгдээд авчна. За харин үйлдэл дээрээ хүн амьтанд баригдчуул шууд тогонд цохиулж үхжаагаам шиг унчаарай. Ямар ч пээдгэр хүн гэр лүү гээ зугтаж ороо л хаалгаа хаагаад авах вий. Тэгэнгүүт босоо л шилээ тайван мултлах нь байна. Жинхнээсээ тогонд цохиулчваа, харин! “Дугаар хорооны иргэн Хэнээ орцны чийдэн шааж байгаад тогонд цохиулж үхсэн байдалтайгаар олдлоо” гэж сонин дээр гарвал эхнэр хүүхдүүд чинь нүүрээ хаанаа хийхийн. Тийм юм чинь шатсан чийдэнгээ кармаалаад гарсан нь дээр юм байнаа ер нь. Үxчүүл, “дугаар хорооны иргэн Хэнээ орцны шатсан чийдэн сайн дураараа сольж яваад...” гэж гарах нь байна.

Үс засуулах гэж нэг бөөн ажил байнаа тээ. Тэгэнгүүт үсчин ороо л, үсчин хүүхэнтэй нь нэлээ их юм ярьж, инээлгэж, догдлуулж, янзүр болгожаагаад дундуур нь “доороос нь шуучих” гэж нэг хэлээ л нөмрөгий нь нөмрөөд ярьсан хэвээрээ суунаа. Үсчин хүүхэн машинаа асааж шуугаа л эхлэнгүүт, “за ахын дөө, үзүүрээс нь тайраад эхэлцнүү, үл ялиг л авна шүү дээ, хэ хэ хэ” - гэж хэлнэ. Тэхээр үсч хүүхэн самгардаа л, айн “та шуу гээздээ?” - гэнгүүт “юу вээ чиодоо, үс алааялаа шдээ, одоо яахын эний чинь, буцаж наалдкуу шдээ” - гэж сүржигнэн босч ирж орилжаагаад, “за яхуу тэр чигээр нь л шуухаас, мөнгө өгч чадкуу шүү харин!” гээ л болоо шд. Миний сайхан төрөлх нийслэлд давтахгүй ороод яваад байхад аруун хэдэн жилээ даах үсчид татвараа шударгаар төлөн яралзтал ажиллаж байгаа даа.

За тэгээ л гутал чинь сааралтаад эхлүүл айлд ороод гарахдаа л гялалзуулчих. Сайхан тайван арчий шүү. Айлын хүн юм асуугаад байдаг, тонгойгоод байдгаараа минчийцэн, дүлж барьцан хачин амьтан ..ий аа гээ л ярилтай биш. Тэгээд айлын эздийн нүдийг хариулжаагаад тосы нь шоотогтой нь кармаалчна биз.

Бас айлд ороод нойлд нь ороод гарахдаа нойлийн цааснаас ахиухан шиг хөвж кармаалах хэрэгтэй. Баананд нь ороод савангий нь хус. Үнэртэй уснаас нь сайн цацаад ав. Гээлнээс нь олигтойхон шаваач, татуургы нь аваад наад сахлаа хусаадхаач!

Хүүхэнтэй уулзах гэж байгаа бол цэцгийн мандалаар л дайрхаас цэцгийн дэлгүүрээр дайрна ч гэж байхгүй дээ харин ч нэг. Уулзаад, “пээ.. энчин!, ёстой суугаад баймаар агааруу гүү юүү!” - гэж тэнгэр харан уулга алдах хэрэгтэй. Бааранд орно ч гэж ярилтгүй ээ.

Хүүхдийн чинь харандаа хугарч, үзэг нь эвдрээд аав шинийг аваад өгөөчэээээ гээд шаналгаж эхэлбэл яахав.... Гудамжинд гарч ганцаараа яваа хүүхэд л хайдаг байх даа. Тэгээд Гомбоогийн хэлснээр, алий наад пинаалаа өгөөд арилж үз нусгай минь гээд дух руу нь няслаа л болох нь байна. Ард нь аав нь зогсжаагааг харкуу тэгчвээ харин. Тэгчүүл одоо, .... гээ л миний дүүг муу хүмүүс дээрэлхэнэ шүү тэр Гомбоо момбоо, за юу миндөө! гээд толгойг нь нэг илээд пинаалы нь буцаагаад өгчих.

Баар саванд оруул яахаа мэджээнүү. Ууж уужаагаа л тооцоо дөхөөд ирэнгүүт тасардаг сайхан арга байна тээ. Хэрэгт дурлаж хялайж харжаагаад баригдчив. Баригдчуул үмммм.... гэж хөмсгөө зангидаж гушуугаа үрчийлгэж нөгөө тийшээ харж эвхэрдэг байх даа. Хүн амьтан ойртоод ирвэл тийрээ унагаачих. Бүр болкуу бол босч агсан тавьсан ч яадий. Таа нар намайг бододгүү л биз дээ гээ л ай.

Оройн хоол дөхөө л ирүүт таньдаг айлынхаа үүдийг тогшоо л, гүэ хөө, өнөө юу чинь юу юу хөө? гээ л орж явчна шүү дээ. Тэгээ л Элбэгдорж, Энхбаяр, Эдийн засгийн хямрал, дэлхийн сүйрэл, Должин гуайн үнээ алдагдсан, Цагаанбаатар, Жавхлан, Гамбууш гээ л буржээтэл хоол болкуу гээд хаачхав. Чамд аягалахгүй бол яана! Тэгвэл айл хоолоо аягалаа л эхлэнгүүт, би нээрээ санаа зовмоор юмаа, сууж бурсаар байгаа л танай хоолыг буудах нь байшд энчоодоо эхэхэхэ.... гээ л данхагнаад байвал чамд аягалж таараа даа ер нь бол. Гуцуул 2 хүүхдээ хөтлөөд орсон ч болжээнэ. Гайлвайна.

Заа тэгээ л хүний утсаар ярих, унаа унашинд даалгах, мөнгө зээлж голрох.... гүй ямар аргууд мундана гэх вээ. Амьдрал саакөө саак. Аж төрсөөр, амьдралын хүрд эргэлдсээр,