“Би эмэгтэй хүн тийм болхоор уурламаар байна”. Ийм нэг хэлц байх. Эмэгтэй хүн уурлахад шалтаг шалтгаан хэрэггүй эмэгтэй болхоороо л уурлаж байгаан гэсэн хошин маягтай үг. Хаа сайгүй л хэрэглэх болж. Гэтэл үүний оронд бүүр янз бүрээр нөхөөд бичээд байна гэнэ шүү.

Би насанд хүрээгүй хүн тийм болхоор писи тоголмоор байна.
Би оюутан хүн тийм болхоор өлсмөөр байна.
Би тэтгэврийн хүн тийм болхоор тэтгэврийн зээл авмаар байна.
Би мисс хүн тийм болхоор баян хүмүүстэй танилцмаар байна.
Би эр хүн тийм болхоор ан агнаж, овоон дээр гарж хиймороо сэргээмээр байна.
Би эм хүн тийм болхоор булган шуб өмсөж үнэтэй машин унамаар байна.
Би бөх хүн тийм болхоор бүдүүлэг онгироо баймаар байна.
Би баян айлын хүүхэд тийм болхоор гадаад явж архи ууж зодоон хиймээр байна.
Би таксины жолооч тийм болхоор илүү мөнгө авмаар байна.
Би жийптэй хүн тийм болхоор приусүүд бүгд лааз гэж бодмоор байна.
Би автус микроны жолооч хүн тийм болхоор дүрэм зөрчмөөр байна.
Би дарга хүн тийм болхоор улсын мөнгө идмээр байна.
Би цагдаа хүн тийм болхоор бусдыг загнамаар байна.
Би ядуу хүн тийм болхоор баячуудыг муулмаар байна.
Би твийтэрчин хүн тийм болхоор  ухаантай харагдаж бүгдийг шүүмжилмээр байна.
Би фээсбүүкчин хүн тийм болхоор лаяк, шээрний төлөө шоудмаар байна.
Би хотын хүн тийм болхоор хөдөөнийхнийг ад үзмээр байна.
Би хөдөөний хүн тийм болхоор юу ч мэдэхгүйм чинь бүдүүлэгтмээр байна.
Би боловсролтой хүн тийм болхоор гадаад үг оруулж ганган тансаг ярьмаар байна.
Би боловсролгүй хүн тийм болхоор хараалын үг хэлмээр байна.
Би төрийн албан хаагч тийм болхоор хүнд сурталтай баймаар байна.
Би бизнэс хийдэг тийм болхоор татвараа нуумаар байна.
Би тэмцэгч хүн тийм болхоор юуны ч төлөө хамаагүй тэмцмээр байна.
Би улс төрч хүн тийм болхоор тэнэгтмээр байна.
Би  их хурлын гишүүн тийм болхоор бүжиглэж дуулмаар байна.
Би ерөнхий сайд хүн тийм болхоор юу дуртайгаа юу ч хамаагүй хиймээр байна.
Би ерөнхийлөгч хүн тийм болхоор уучилж өршөөж уран гоё ярьмаар байна.
Би монгол хүн тийм болхоор өөрөөсөө бусдыг шүүмжлээд өөрөө зүгээр сууж чадах хүн.