(Монгол цэргийн баярын өдөрт)

"Ялгуулсан Улаан арми" гэж нэрлээд болоод байдаг. Гэтэл яагаад Монголын ардын армидаа ийм тодотгол хийж болохгүй байх билээ. Туулсан зам, байгуулсан гавьяа, амссан зовлонг нь тооцоолбол яалт ч үгүй ялгуулсан арми байхаар бодогддог юм. Энд би 1930-1940-өөд оны Ардын хувьсгалт цэргийн түүхэн гэрэл зургуудыг анх удаа дэлгэж байна. Хэвлэлд анх удаа тавигдаж байгаа гэдгээрээ бол олон түмэнд анх удаа хүрч байна гэсэн үг ээ. Тэртээх 70, 80 жилийн өмнө ийм л арми эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын манаанд зогсож байжээ. Хөрслөг бор эдгээр эрсээс олон нь хэлмэгдэж хохирсон доо.  Жанжидаас хоёрхон жанжныг нь онцлон харууллаа. Эхний зурагт жанжин бөгөөд маршал Г.Дэмид дарга, байлдагч, орос сургагчийн хамт байна. Цэл залуу бага дарга Ж.Лхагвасүрэн, орлогч жанжин Ж.Лхагвасүрэн нар энд байна. Тэр үеийн Монголын түүх тэр чигтээ тэр үеийн Ардын армийн түүхэн гэрэл зургаар илэрхийлэгдэж байна. Монгол ба Монголын цэрэг маань ийм л байж дээ!