Хүний халаасыг тэмтэрч, хөнжлийг сөхөх шиг муухай юм үгүй. Хэн нэгний хөрөнгө мөнгөнд атаархах бүр ч муухай. Эдгээр муухай бүхний мөнхийн “бай” байх сонголт хийсэн хүмүүс бол улстөрчид. Ийм ачааг даах нь улстөрч байхын нэг шалгуур билээ. Хувийн өмч бол шударга, чөлөөт нийгмийн үндэс гэж эдийн засагчид үздэг.  Ийм нийгэмд тухайн хүний зэрэг зиндааг ихэнхдээ хувийн өмчөөр нь тодорхойлдог байна. Хувийн өмчөөр тухайн хүний гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг, мэргэжлийн / мэргэжлээрээ шилдэг байж, түүгээрээ мөнгө босгох / зэрэг зиндаа,  амьдралаа авч явах чадвар зэргийг  тодорхойлдог байна. Манайд бол хувийн өмчийг үл хүлээн зөвшөөрсөн дэглэм 70 жил ноёлж, хувийн өмчтэй  болох гэж оролдсоныг нийгмээрээ жигшиж, гэмт хэрэгтэн болгож байлаа. Эдийн засгийн номлолд тааруулан жаахан хэтрүүллэхэд ийм нийгмийн хүн, мал хоёрт онцын ялгаа байдагүй бололтой. Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Шотландын сэтгэгч Адам Смит өмчийн тогтолцоо нь хүн төрөлхтөнийг дэлхий дээрх бусад амьтдаас ялгаж байдаг гэжээ. Тэрээр энэ тухайгаа “хэн ч ямар нэгэн амьтныг өөрийн дохио зангаа, байгалийн зөнгөөрөө энэ минийх, тэр чинийх, би үүний төлөө энийг өгмөөр байна гэж байхыг үзээгүй” гэж бичжээ. Үүгээр  хувийн өмчгүй хүнийг заавал амьтантай адилтгах гэсэнгүй. Адам Смитийнхээр бол монголчуудыг  амьтдаас ялгарахыг нийтээр хориглож байсан дэглэмээс тийм боломжийг нь нээж өгсөн нийгэмд шилжээд 17 жил болж байгааг харьцуулах л гэсэн юм. Энэ хугацаанд хувийн өмчтэй болоон хүмүүсээ үзэн ядах, авлигач, луйварчнаар гадуурхах хандлага монголчуудын сэтгэхүйд ямар нэгэн хэмжээгээр байсаар ирэв. Энэ нь 70 жил явсан уламжлалт сэтгэхүй, нийгэмд алдагдсан шударга ёстой холбоотой болов уу. Хэрэв үнэхээр ямар нэгэн “но”-гүй л бол хувийн өмчтнүүдийг өнөөдөр үзэн ядах нь өмнөх нийгэд байсан  сэхээтнүүдийн хэлмэгдүүлэлтэй л адил юм.            Монголын төр анх удаа өөртөө зүтгэж байгаа өндөр албан тушаалтнуудынхаа хувийн өмч, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуулийн дагуу  авч нийтэд зарлалаа. Албан тушаалтнуудын 2006 оны хөрөнгө, орлогын байдал нэртэй жагсаалтад 228 хүн мэдүүлэг өгчээ. Энэ нь Монголд  хувь, хүмүүсийн хөрөнгө орлогыг нийтэд ил зарласан анхны тохиолдол юм.  Бусад улс оронд бол зөвхөн улстөрчид төдийгүй, бизнесийн салбарынхан ч ийм мэдүүлэг гаргадаг. Чухам эдгээр мэдүүлэг дээр л / мэдээж энд татварын баримт, санхүүгийн  тайлан гээд  олон төрлийн судалгаа багтана/ суурилж дэлхийн тэргүүн баячууд, тухайн оныхоо хамгийн их орлогтой хүмүүсийн Форбес, Тайм сэтгүүлүүд зарладаг. Хоёр хөрш маань ч баячуудаа зарладаг. Манай улсад бол ийм жишээ, түүх байсангүй. Энэ жил л анх удаа Авлигатай тэмцэх газарт хуулийн дагуу албан тушаалтнууд өөрсдөө хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өглөө. Тэдгээрээс зөвхөн УИХ-ын 76 гишүүнийг хөрөнгө орлогынх нь хэмжээгээр “хамгийн” гэх дараалалд оруулан  уншигч танд хүргэж байна. Олон түмнээр тэднийг  үзэн ядуулах гэж хамгийн баян, хамгийн их орлготой гишүүдийг жагсаагаагүй гэдгээ өгүүллийн эхэнд дурдсан билээ.  Тийм учраас хүний хувийн хэрэгт дурлаллаа, гэж уншигч та ч, халаасыг минь тэмтэрлээ гэж эрхэм гишүүд ч битгийн уурлаарай. Энэ бол сэтггүлзүй шүү.2006 оны байдлаар эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо Эх орон намын дарга, Түлш, эрчим хүний сайд Б.Эрдэнэбат тэргүүлж, гишүүн Э.Бат-Үүл сүүл мушигжээ. Тэдний дунд 73 гишүүний хэн нь хаанхна явааг та хүснэгтээс үзнэ үү. Б.Эрдэнэбат гишүүний хөрөнгө, орлого 17 тэрбум 870 сая 927 мянган төгрөг гэж байгаа бол 76-д жагссан Э.Бат-Үүл гишүүнийх 48 сая 453 мянган төгрөг байна. Хөрөнгө, орлогоороо эхний аравт хэн хэн багтаж байгааг ч сонирхлоо. Энд МАХН-аас хоёр, АН-аас дөрөв, Эх орон намаас хоёр, ИЗН, Ард түмний намаас тус бүр нэг гишүүн багтжээ. Засгийн газрын гурван гишүүн топ аравын жагсаалтад багтсаныг та хүснэгтээс харж байна.Хэдийгээр хөрөнгө орлогын мэдүүлэг анхных ч, мэдүүлгийг нягтлах, албан тушаалтнууд үнэн зөв гаргаж өгөх, олон түмний нүдэн дээр ил байдаг хөрөнгө, барилга байшин нь ямар асуултад багтаж байгаа зэргийг тодруулмаар юмшиг санагдсан. Ийм зөрүүтэй зарим мэдээлллээс хэдхэн жишээг өгүүлье. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн цалингийн орлого, 35 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууц, 28 адуунаас өөр хөрөнгөгүй гэжээ. Ард түмнээс сонгогдсон төрийн тэргүүн ард түмнээ, бас төрийн /Авлигтай тэмцэх газрыг/ байгууллагаа хуурлаа гэж олон хүн л бодох айх даа, энд.  Гишүүн Л.Пүрэвдорж гурван ширхэг барилга байгууламжаа нийтэд нь 15 сая 200 мянган төгрөгөөр үнэлж.  Ийм үнэлгээтэй нэг өрөө байр битгий хэл, хашаа байшин ч байхгүй. Тэгээд бүр гурван ширхэг барилга, байшин шүү. Эрхэм гишүүн “орон сууц” гэсэн хэсэгт бөглөөгүй байна лээ. Бодвол дээрх гурван барилга байшингийнхаа нэгд амьдардаг байж таарах нь.  Су.Батболд гишүний  30 саяар  үнэлсэн “Ниссан экстрал” маркийн машиныг Р.Гончигдорж гишүүн нэг ширхэг “Марк-2”-ын хамт нийт зургаан сая төгрөг гэжээ. Хэнчээн “хөгшин” ч хоёр ширэхг япон машин ийм үнэтэй байвал Монголд машингүй хүн ховор болно. Зургаан сая төгрөг гэдэг хоёр японд машинд бол  Р.Гончигдорж гишүүн шиг дэгсдүүлбэл эрхэм гишүүний өөрийнх нть батлалцсан галлийн л татвар шүү дээ. Цаашилбал З.Энхболд гишүүн Засгийн газраас 300 мянган төгрөгийн,  сайд Ц.Цэнгэл ОХУ-ын төлөөлөгчдөөс дөрвөн сая төгрөгийн бэлэг тус тус авсан, эсвэл авах бололтой. Мэдүүлэг гаргачийн өөрийн орлого гэж  бас л ойлгомжгүй. УИХ-ын гишүүн бол давхар ажил эрхлэхгүй хуультай. Тэгэхээр цалингаас өөр орлогогүй. Эрдмийн цол, зэргийн нэмэгдэл бол бий байх. С.Баярцогт гишүүн 191 сая, Г.Батхүү 161 сая төгрөгөөр өөрийн орлогоо бичсэнийг харвал хувьцаа ногдол ашгийн орлого энд багтаж байх шиг. Гэтэл эрхэм гишүүдийг хөрөнгө орлогоороо тэргүүлсэн Б.Эрдэнэбат  гурван сая 275 мянга, топ аравын тав дахь Сү.Батболд гишүүн гурван сая 551 мянган төгрөгөөр тус бүр өөрийн орлогоо тогтоож мэдүүлсэн байна. Зарим обьект, мал, газраа эрхэм гишүүд ёстой л  амны зоргоор үнэлжээ. Жишээ нь адууны үнэлгээ юм. Ер нь мэдүүлгээс харвал энэ парламентын гишүүд моринд нугасгүй ажээ.. Эсвэл хурдан морь нь улстөрч байх гол шалгуурын нэг болсон бололтой. Мэдүүлэгт дурдсанаар энэ парламентын 37 гишүүнд хурдтай, хурдгүй нийлсэн нийт 1319 адуу байна. Адуутай эмэгтэй гишүүн ч бий. Зарим гишүүн нэг адуугаа 100 мянган төгрөгөөр үнэлсэн байхад зарим нь сая хол гаргажээ. Үнэлээгүй хүмүүс ч байна. Г.Батхүү гишүүн 461 адуугаа огт үнэлээгүй бол Р.Буд гишүүн 250 адуугаа 150 ямааны хамт нийт 52 сая төгрөг гэжээ. Гэтэл Ч.Улаан гишүүн 20 адуугаа 17 сая, Ц.Мөнх-Оргил 22 адуугаа зургаан сая, М.Энхболд 65 адуугаа 65 сая, Т.Бадамжунай 75 адуугаа таван сая, Л.Гүндалай гурван адуугаа гурван зуун мянга гэхчилэн газар тэнгэр шиг үнэлгээ тогтоожээ.       Эрхэм гишүүдийн хөрөнгө, орлогын энэ мэт зөрүүтэй мэдүүлэг, сонирхолтой үзүүлэлтийг Зууны шуудан сонин цувралаар уншигчдадаа хүргэх болно. Уншиж байгаа нь гайгүй байх, уншуулж байгаа та битгий уурлаарай.

¹ нэрс хөрөнгө, орлого / төг /  нийт
    өөрийн              3,275.6  
    гэр бүлийн            66,366.4  
    байшин          205,250.0  
1   машин          325,035.0  17.870.927.9
    мал  -  
  Б.Эрдэнэбат бусад      17,271,000.9  
    өөрийн          157,297.6  
    гэр бүлийн          569,000.0  
    байшин          230,000.0  
2   машин          149,100.0 12.948.765.6
    мал            95,000.0  
  Д.Бат-Эрдэнэ бусад      11,748,368.0  
    өөрийн            18,779.0  
    гэр бүлийн              7,000.0  
    байшин          223,000.0 12.455.872.8
3   машин          202,221.8  
    мал            58,000.0  
  Х.Баттулга бусад      11,946,872.0  
    өөрийн          211,297.0  
    гэр бүлийн            12,000.0  
    байшин            73,980.0 8.302.148.0
4   машин          108,844.0  
    мал -  
  М.Зоригт бусад       7,896,027.0  
    өөрийн              3,551.9  
    гэр бүлийн            47,630.9  
    байшин            83,000.0 7.888.337.9
5   машин            87,375.0  
    мал  -  
  Сү.Батболд бусад       7,666,780.1  
    өөрийн          191,499.2  
    гэр бүлийн       4,590,200.0  
    байшин          391,328.8 6.417.416.5
6   машин          200,000.0  
    мал  -  
  С.Баярцогт бусад       1,044,388.5  
    өөрийн              3,812.0  
    гэр бүлийн              6,190.0  
    байшин          460,000.0 5.742.002.2
7   машин          155,000.0  
    мал            15,000.2  
  Ц.Цэнгэл бусад       5,102,000.0  
    өөрийн              7,545.2  
    гэр бүлийн          58,000.0  
    байшин       5,015,000.0 5.266.745.2
8   машин            60,000.0  
    мал  -  
  Р.Бадамдамдин бусад          126,200.0  
    өөрийн            20,967.1  
    гэр бүлийн            2,280.0  
    байшин          299,405.0 4.914.652.1
9   машин            38,000.0  
    мал  -  
  С.Отгонбаяр бусад       4,554,000.0  
    өөрийн              3,087.3  
    гэр бүлийн          74,000.0  
    байшин       2,178,109.2 4.565.796.5
10   машин          121,000.0  
    мал                300.0  
  Д.Гүндалай бусад       2,189,300.0