С.Баяр 2007 оны "хүмүүний манлай", бас "шилдэг улстөрч" болжээ. 1990 оноос хойш улс төрд яваа энэ эрхэм Ерөнхийлөгчийн Тамгын газарт байхдаа ч, Н.Бага-Бандийн хоёр удаагийн сонгуулийг удирдахдаа ч, ОХУ-д Элчин сайд байж их өрийг шийдэлцэж явахдаа ч, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын хоёр удаагийн нөхөн сонгуульд намаа ялуулж явахдаа ч оны "шилдэг улстөрч, хүмүүний манлай, алдартан"-ны аль нь ч болж байсангүй. Тэр эдгээр албан тушаал бүртээ 2-5 жил ажилласан юм.
 Хувь заяаны эрхээр, эсвэл хувь хүнийх нь сонголтоор ч юм уу улс төрд голдуу сөрөг хүчний байр суурьтай явсан С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдаар томилогдож засгийн залуурыг атгалаа. Гэтэл ердөө сар ажиллаад л 2007 оны "хүмүүний манлай"-гаар тодорч "шилдэг улстөрч" болов. Арав гаруй жил улс төр хийгээд аваагүй шагналуудаа нэг сарын дотор бөөндлөө.

2007 он бусад жилүүдийн адил 365 хоногтой. Үүний 40 хүрэхгүй өдөр нь С.Баяр Ерөнхий сайдаар төрд ажиллажээ. 2008 он гарах үед тэрээр нэг дэд сайдыг огцруулж, хоёр сайдыг орон тоогоор цомхотгож, хөгжлийн тухай УИХ-ын чуулганд хэлсэн таван төгөлдөршлийнхөө нэгийгунагачихсан, үүнээс өөр юу ч хийж амжаагүй байв. Гэтэл ийм цөөн хоногт нь хэт ахадсан шагнал, цол гуншингаар шинэ Ерөнхий сайдыг дарж орхив. Магадгүй С.Баяр өөрөө ийм цол гуншин хүсээгүй байж болох ч, зохион байгуулагчид нь очиж гардаж авахгүй байхын аргагүй болтол нь шахаж сурталчлав.

Ерөнхий сайд С.Баяраар л жишээлжбайгааболохоосбиш, энэ бол элдэв шагналтан, алдартныг тодруулахдаа баримталдаг үнэлэмж, жишиг юм. Сүүлийн үед монголчууд оны, жилийн алдартныг тодруулахдаа хувь хүнийг, түүний хийсэн гавьяаг бус, зөвхөн албан тушаалыг нь дагаж өргөмжлөх шалгуурыг илүүд үзэх боллоо. Албан тушаалыг нь дагаж зусардах аргад сүрхий гаршлаа. Хэрэв М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол дээр өгүүлсэн "хүмүүний манлай", "шилдэг улстөрч"-ийн өргөмжлөлд С.Баяр биш М.Энхболд гэсэн нэр дурайх байв.

Одоогийн Ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг 2000-2004 онд Самбарын Энхбаяр болгож, түүнд ид ашиглагдаж байгаа азтай хэсэг, ашиглагдаад дууссан азгүйчүүд гэж улстөрчдийг хуваах хүртэл талцуулсан нь ердөө л ийм зусардалтаас болсон хэрэг. Энэ он жилүүдэд захын сумын цэцэрлэгийн нэг ангийг хүртэл Н.Энхбаярын нэрэмжит болгож байв. Миний нэрэмжит болгоорой гэж Н.Энхбаяр Ерөнхийлөгч өөрөө хэлээгүй л байх. Гэхдээ хэлээгүй байхад нь хийчихээд түүнд "ид ашиглагдаж байгаа азтай хэсэг"-т багтах уралдаан дөрвөн жил завсарлагагүй үргэлжилсэн нь л үнэн юмдаг. Зусардалт хэрээс хэтэрч Н.Энхбаярыг байгуулсан, бүтээсэн гавьяаг хөндлөнгөөс лай болгож өөрт нь үүрүүлсэн тохиолдол ч цөөнгүй. Бусдын тарьсан ийм лай эзнийх нь байгуулсан гавьяаг хүртэл баллуурдаад босгохгүй шинжтэй. Жишээ нь, хэрвээ Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа их өрийг тэглээгүй байсан бол өнөөдөр бид оросуудтай Асгатыг, үндэсний компаниудтайгаа Тавантолгойг булаацалдах боломж гарах байсан уу, үгүй юү мэдэхгүй юм. Элдэв шагналаар шархдуулдаг энэ үйл явц одоо Ерөнхий сайд С.Баяр руу зүглэж эхлэв бололтой. С.Баяр улстөрчийнхөө хувьд шилдэг байж болно оо. Түүнээс олон түмэн ихийг хүлээж байгаа нь ч үнэн. Гэхдээ таван төгөлдөршлийн талаар санаагаа хэлэх нь хүлээлт гэвэл эндүүрэл. Цаасан дээр тэмдэглэж, чуулган дээр хэлсэн үгийнх нь төлөө шилдгээр өргөмжлөх нь "бай"-гаа оносон, эзнээ олсон шагнал огт биш ээ. Хийсэн, бүтээсэн гавьяагаа үнэлүүлж л шагнал авдаг алдартан бодог. Харин хэлсэн үгиинх нь төлөө шилдгээр, манлаи-гаар өргөмжлөхийг л зусардалт гэхээс өөр аргагүй. Уран ярьдаг, мэргэдийн үгээр чимэг хийдэг, бурхны сургаалаар имиж бүрдүүлдэг улстөрчдөөр Монгол Улс дутаагүй. Олон түмэн хэлсэн үгээ бодит ажил болгохыг С.Баяраас хүсч байгаа. Цаад тал нь бодитой үр дүн, наад зах нь зөв эхлэлийг түүний Засгийн газраас хүлээж байна. Гэтэл ядаж зуу ч хоноогүй, 2008 оноос өмнө ганцхан сар ажилласан Засгийн газрын тэргүүнд хэтэрхий том "малгай"-г хүчээр өмсгөх нь дөнгөж төрсөн хүүхдэд хөдөлмөрийн баатар цол өгснөөс ялгаагүй сонстож, харагдаж байна. Монголын төр ажил хийлгэж, таван төгөлдөршлийг нь ажил болгуулах гэж хүлээх хариуцлагатай нь дүйцэх албан тушаалд С.Баярыгтомилсон. Гэтэл түүнийг өргөмжлөлийн бүхэл бүтэн цуглуулгатай болгох гэж зүтгээд байгаа нь нэг хэсэг хүмүүсийн л эрх ашиг юм.

Удахгүй Цагаан сар болно. Гахай жилийн алдартныг хэд хэдэн газраас тодруулна. Тэдгээрийн дотроос "Өнөөдөр" сониныххамгийн нуруутай нь. Эднийх алдартнуудыг хувь хү-мүүсээр нэрлүүлж, саналыг нь нийтэд ил дэлгэдэг. Үүгээрээ хамгийн нээлттэй, шалгаруулалт нь шударга. Гэхдээ л шударга, захиалгагүй энэхүү арга хэмжээг алдартнуудыг нэрлэх оролцогчид нь захиалгатай, шударга бус болгож дөнгөдөг. Алдартнуудыг нэрлэх хүмүүсийн олонхи нь улстөрийн намын гишүүн, ажилтай байх нь улс төрийн намаас шууд хамааралтай улстөрчид, төр, захиргааны байгууллагынхан байдаг.

Тийм учраас тэд хэн байх, ямар алдаа гаргасан нь хамаагүй, Ерөнхий сайдыг, салбарын сайдаа, намын даргаа, Засаг даргаа нэрлэдэг. Бас л албан тушаалаар нь алдартнуудаа тодруулдаг гэсэн үг. Энэ удаа ч гахай жилийн төгсгөлөөр Ерөнхий сайд болсон С.Баяр, намаа удирдаж байгаа Ц.Эл-бэгдорж, ажлаа л хийсэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар албан тушаалынхаа квотоор арван алдартны "толгой"-н хэсэгт багтана гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл нэрлэх хүмүүсийн олонхи нь дээрх гурван эрхмийн хашиж байгаа албан тушаалтай хувь заяа нь холбогдоно. Ийм хүмүүс хэдэн сүмочдоороо, бокс, чөлөөтийн ганц нэг тамирчдаар чимэг хийж араас нь, эсвэл тэдний өмнө өнөө л улстөрчдөө, дарга нараа нэрлэнэ. Энэ нь Монголын нийгмийн амьдрал улстөрөөс хэт хамааралтай байгаагийн л нэг жишээ юм. Алдартан болж байгаа дарга нар өөрсдийгөө нэрлэ гэж бусдад үүрэгдээгүй ч, тэднийг намын, намын даргын албан тушаалаас хэт хамааралтай болгосон нь өөрөө нэрлэгчдийг сонголтгүй болгожээ. Уг нь иймэрхүү алдартан, шилдэг гэсэн цол гуншин бол Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж нарт ганган хүүхний гархи л болж харагдана. Түнээс биш, алдартан шилдэг боллоо гээд Засгийн газ-рын мөрийн хөтөлбөр хэрэгжиж, болсонгүй гээд улстөрчийн рейтинг нь унахгүй.

УИХ-ын ээлжит сонгууль ойртож "шилдэг 76", "шилдэг 10" улстөрчийн сонгон шалгаруулалт бас энэ өдрүүдэдболжбайна. Гэтэл шилдгээр шалгарах улстөрчдийн жагсаалтыг улстөрч болоогүй байж улстөрийн намаа сольж үзсэн О.Магнай, сайдын суудлын төлөө намаасаа гарсан М.Сономпил нар тэргүүлж, сарын өмнө 2007 оны "шилдэг улстөрч, хүмүүний манлай"-гаар тодорч байсан Ерөнхий сайд С.Баяр 65-д давхиж байх жишээтэй. Ингэж алдартнаар өргөмжилчихөөд хүндэтгэж, "шилдэг -76"-д багтсан улстөрч нь парламентад сонгогдожбайна уу гэвэл, үгүй. Харин ч нисэхгүй гээд байхад нь нисгэсэн нэгнээ нийлж байгаад балбана даа, монголчууд. Ингэж л аргачлал, зорилгоосоо болоод аливаа шилдэг, алдартныгтодруулах шалгаруулалт нь ганган хүүхний гархи зүүх нэг удаагийн уралдаан төдий болжээ. Ийм уралдаанд оролцох дургүй улстөрч гэж байдаггүй, байлаа гэхэд хүчээр оролцуулаад хожим нь сэргээш хэрэглэсэн буруутан болгож өргөмжлөлийг нь хураах хэвлэлийн дайн дэгдээдэг жишиг Монголд тогтжээ.