Бадамханд музей.
"ҮЛГЭР" 1985 он.
Ш.Чимэддорж 1954 он.
Гуаш / цаас.
12.5×12.5 см.


НЭГДҮГЭЭРТ:

Миний хүү “БИ ЧАДНА” гэж бодож бай. Өөрийгөө битгий дутуу үнэл. Би мэдэж байнаа. Хэрвээ чи хүсвэл: Миний хүү чи бүгдийг чадна.

Аав нь ингэж бодож байна.

ХОЁРДУГААРТ:

Хүү минь чи хэн байх чухал биш. Хүн чанартай бай. Өөрөөр хэлбэл. Миний хүү чи “ХҮН” байх ёстой юм.

Аав нь ингэж бодож байна.

ГУРАВДУГААРТ:

Хүү минь хүмүүс чамайг “АЙМХАЙ” байна даа гэнэ. Энэ бол тийм их муу юм биш. Үхсэн хүн л юунаас ч үл айна. Тийм учраас: Хэзээ айх. Хэзээ айхгүйгээ мэддэг бай. Энэ бол тун их чухал. 

Би ингэж бодож байна.

ДӨРӨВДҮГЭЭРТ:

Хүү минь. Хүний амьдрал богинохон шүү. Гэхдээ чи хааяа нэг амьдрал “МӨНХ” гэж бодож бай. Аз жаргалтай сайхан байхдаа амьдрал “БОГИНОХОН” гэж санаж бай. Амьдралд асуудалд хандахдаа амьдрал “МӨНХ” гэж бодож бай.

Аав нь ингэж бодож байна.


Бадамханд музей.
Нэр үл мэдэгдэх зураач.
"ДАМБАДАРЖАА ХИЙД ".
Даавуу/Шороон будаг.
160×140 см.


ТАВДУГААРТ:

Хүү минь. Тэвчээртэй бай. Аливаа зүйлийг тэсээд өнгөрөөж сур. Хүн нэг л юмыг сайн сурвал. Бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол. “ТЭСВЭР”. Тэсвэр бол амьдрах эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Тийм учраас: Бүх юмс түүн дотор оршдог юм. Тийм учраас: Тэсвэр бол амьдралын эх сурвалж мөн.

Аав нь ингэж бодож байна.

ЗУРГААДУГААРТ:

Хүү минь. Чи үнэ цэнэтэй амьдар. Юу гэсэн үг вэ? Гэвэл. Юу их үнэтэйг биш. Юу жинхэнэ үнэтэйг олж хар гэсэн үг. Үнэ цэнийн тэнцвэр гэдэг бол. Үлэмжийн их “ТЭНЦВЭР” гэдэг юм.

Би ингэж бодож байна.

ДОЛООДУГААРТ:

Хүү минь. Чи өөртөө найд. Өөр юунд ч битгий найд. Юу гэсэн үг вэ? гэвэл “ӨӨРТӨӨ ИТГЭ” гэсэн үг. Өөрөөсөө зутгах хэрэггүй. Өөр хүний араас гүйх хэрэггүй гэсэн үг. Өөртөө итгэл үгүй хүн. Өөр бусад руу гүйдэг юм. Тийм учраас. Өөртөө “ИТГЭ”. Өөртөө “НАЙД”. Өөр юунд ч битгий их найд

Аав нь ингэж бодож байна.

НАЙМДУГААРТ:

Хүү минь. Амьдрал бол тоглоом. Аав нь ингэж бодож байна. Юу хүснэ. Тэр ирнэ. Овсгоотой бай. Бас хөдөлмөрч бай. “БАЯН” болно. Хайрлаж бай. Амьдралыг хайрла. Амьтныг хайрла. “АЗ ЖАРГАЛ” ирнэ. Ухаалаг амьдар. Бусдад тусал. Өглөг өг. “ЭЛБЭГ ДЭЛБЭГ” ирнэ.

Аав нь ингэж бодож байна.

ЕСДҮГЭЭРТ:

Хүү минь. Амьдралыг дээрээс нь бас доороос нь харж ойлго. Юу гэсэн үг вэ гэвэл “Дээрэнгүй ширүүн битгий бай” гэсэн үг. Ядуу дорой бүү харагд гэсэн үг. Тийм юмыг орхи. Хая гэсэн үг. Зөв зүгт алх. Их ажилла. Их “АЗ” ирдэг юм.

Аав нь ингэж бодож байна.

АРАВДУГААРТ:

Миний хүү. Хайр энэрэлтэй бай. Хүнийг энэрч хайрла. Амьтныг хайрла. Амьдралыг хайрла. Өр зүрхээрээ хайрла. Тэгэж чадвал. Тийм хайр мөнхөрдөг юм. Тийм хайр орчлонгоос тэнгэрт. Ердийн юмнаас ер бусын хэсжээс рүү явдаг. Тийм хайрын эзэн үгүй болсон ч. Түүний хайрласан “ХАЙР” нт үлддэг. Тийм хайр оршихуйгаас сүнслэг чанарт шингэдэг юм. Тийм учраас. Хайрла. Амьтныг хайрла. Амьдралыг хайрла. Бусдыг бас хайрла. Бүгдийг хайрла.

Аав нь ингэж бодож байна.

Чи юу гэж бодож байна? ...


Бадамханд музей.
Ци-Бай-ши 1861 он.
"ЦАРЦАА ба СОНО".
Цаас/бэх.
160×40 см.

Батжаргалын Батбаяр.
/Хүүдээ бичсэн захидал. /