Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө
БНМАУ. 1946 оны намар. Олзны япон цэрэг өлсөж өлбөрөхийн эрхэнд байцааны навч сэм халаасалж байсныг монгол дарга мэдчихжээ. “Нааш ир” гэж тушаалаа. Тууж явсаар хүн амьтнаас хол хадны өвөрт ирлээ. 17 настай Тамура Хироши өлсөх даарахын зовлонг нэгмөр эцэслэх үхлээ хүлээн, нүдээ аниад сөхрөн суув.
Б
Болдхуяг
@boldhuyag