Өчдөр гамшигт үйл явдал боллоо. Абдул Карим гэж айхтар терор нөхөр төрийн ордны хажуу талын газарыг өндөр үнээр худалдаж авчээ. Юутай гамшигт мэдээ. Тэр хүнийг манай сайн дурын сэтгүүлчид болох сошл медиа хэрэглэгчид нэг өдрийн дотор айхтар судалж орхилоо. Тэндээс ойлгосон юмаа сийрүүлэе.

Эхний ээлжинд Абдул ахаа гээд мөнгөнд дуртай нөхөд жоол гүйлдэв. Манай сайхан хүүхнүүд ч ёстой сайн ах болох царайтай хүн байлээ. Тэрний эхнэр ийм сайн хүнийг тамалдаг нэг шулам байгаа даа гэх хүн ч таарч байх шиг. Зарим нь ийм хөөрхөн абдулаа ахыг АК гэж латинаар өхөөрдөн дуудаж байнаа ч гэх нь харагдлаа. Бүүр мөнгөтэй Абдул Карим ахыг ааваа гэж дуудсан ч яадын гэх сагсуунууд ч гарж ирж байх юм. Цүнхийг нь авж явахыг хүсэгчид, хажууд байж магтахыг хүсэгчид их байна гэнэ. Гэтэл тэдний энэ хөөрүү яриаг тусгаар тогтнол ярьсан эрчүүдийн арми хуга цохиж дуугүй болголоо. Тэд бас Абдул Каримыг айхтар судалжээ.

Тэрээр ямарч терор хийж мэдэхээр Ирак улсаас гаралтай болох нь илэрч эхний байдлаар монголчуудын зүрхийг чичрүүллээ. Энэ юутай гамшиг вэ. Тэр хүн бүүр монгол улсын иргэн болчихсон монгол эхнэртэй болчиж. Тэр монгол улсын тусгаар тогтнолыг алдуулахаар тэр хөөрхий монгол эмэгтэйтэй суусан байж таараа. Эхний ээлжинд тэр эмэгтэйг аврах хүмүүс нэгдэж байна гэнэ. Болж дээ бид нэгэндээ туслаад сайхан л байна.

Тэр Абдул нөхөр 24 тэрбумаар   худалдаж авсан нь гарцаагүй тероруудтай холбоотой нь харагдаж байна. Харваас царай зүсийг нь хархад тийм мөнгөтэй байхааргүй л юм билээ. Тэр лав исламын улстай холбоотой байх нь гарцаагүй. Тэгхээр ирээдүйд яана гэсэн үгэв Төрийн ордны хажууд газар аваад тэндээ байшин барьж байгаад манай төрийн ордонруу буудах нь байна. Ёстой хамгийн үнэтэй терор монголд хийхнээ. Тэр үнэтэй газар аваад байшин бариад түүнээсээ буудаад байна гэдэг. Манай улсын тусгаар тогтнол гэдэг юм чинь төрийн ордон дотор байдаг юм байна. Түүнд нь гадны хүмүүс ойртож болохгүй нэг юм сээфэнд байдаг болтой. Тэгэхээр хажууд нь ийм аюултай этгээд газар авбал ямар аюултай болхыг ёстой дорх нь ойлгоод авлаа. Энэ терорууд монголд их няхуур үзэж байгаан байна. Гадаадад хийдэг шиг машинтай очоол буудаал дэлбэлээ хаячихгүй үнэтэй газар аваад бүүр дээр нь байшин бариад түүнийхээ цонхоор буудах юм байна. Манайх хамгаалалт сайтай боллхоор ийм өндөр өртөгтэй тусгаар тогтнол алдуулах гэж байна уу. Улсын хамгаалалтанд анх удаа итгэж эхэллээ шүү.

Тэгээд тэр Абдул гэж нөхөр шонхор гаргадаг байсан нь илт болжээ. Тэр одоо төрийн ордоны хажууд барих барилгаа битүү шонхорын зах болгож ашиглах нь тодорхой болсон байна гэнэ. Базарваань шонхор чинь манай төрийн шувуу шүү дээ тэр бүүр тусгаар тогтнол алдуулхаар шийдцэн хүн юм байна.

Дэндэвийн Пүрэвдорж гуай тэртээ нэг удаа “Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би” гэдэг шүлгэндээ хаана тусгаар тогтнол байдгыг нарийн хэлчих шиг болсон худлаан байж гэж ч бодох шиг.

Абдул Карим ахаа намайг бодоорой