Ер нь бид амьдрахын төлөө солиод байгаамуу
солихын төлөө амьдраад байгаамуу?

Манай тэр муу талбай чинь үйлээ үзэх шинжтэй болоод явчлаа. МАНыхан Сүхбаатарын гээд нэрлэцэн байсан чинь АНыхан Чингисийн гэж нэрлэв.  Чоно моно чинь хуучин эзний нь хөөж явуулчаад газраа тойрч шээхгүү бол санаа нь амардгүй ен гэсэн. Одоо МАНыхан шүүх дээр ялаад буцаад Сүхбаатар болгоцон байгаа. АН давж заалдаад Чингис болно. МАН тэгэнгүүт Гаага-ын шүүхэд хандаад Сүхбаатар болгоно. АН тэгэнгүүт ахиад шүүх байхгүй юм чинь шууд тогтоол гаргаа л Чингис болгочно. Маниус нэг теннисний тэмцээн үзэж байгаам шиг хоёр тийшээ ээлжилж хары."Гэхдээ тэр талбайг чинь биднүүс чингис ч гэдэггүй сүхбаатар ч гэдэггүй зүгээр Талбай л гэдийн, мэдкүэ.

Манай улсад дайн болоод байх шиг байнаа. Дээр үед тэр нэг хотыг загалмайтнууд эзэлж аваа л Константинополь гээд нэрлэнгүүт Лалынхан эзэлж аваад Истамбул гэчдэг. Буцаа л загалмайтнууд аваад Константинополь, лалынхан аваад Истамбул! Амар заяа үзкү. Энэ хоёр том нам чинь яаг байлдаад байгаан байна! Нэрний төлөө, газрын төлөө, гавьяаны төлөө, бүр түүх эзэмшихийн төлөө зав зайгүй байлдаж байна. Хэзээ ч дуусашгүй дайн. Харин муусайн монголчуудыг тоох хэн ч алга.

За Сүхбаатар, Чингис нь ч дүүрч, таних хүн байхгүй болсон. Гэтэл саяхны Цэдэнбал гэдэг хүнийг чулуу болгон байлдсаар саявтар тэр нь оргилдоо хавьдаа хүрч байгаа бололтой. Ойг нь тэмдэглэнэ тэмдэглэхгүй гэнэ. Осолгүй Их хурал нь эрээвэр хураавар юм болохоор хэрэлдээд байх шиг байгаан. Үнэмлэхгүй суудал авчуул АН-ын 4 жил тэмдэглэдэггүй, МАН-ын 4 жил тэмдэглэж улс даяар амардаг чухал баяртай болох юмуу даа. Мань хүнийг цагаатгалаа гэнэ. Цагаатгана гэдэг нь хилсээр хэлмэгдүүлснийг буцаасан гэсэн үг. Тэхээр одоо Цэдэнбал гуайн хэлмэгдүүлсэн Лоохууз эднүүсийн цагаатгал нь автмаатаар харлачихаж байгаамуу, эсүүл одоо “гар бариад” эвлэрч байгаамуу бүү мэдээ.  Биднүүс одоо өвлийг яаж давна даа гэж дагжиж байхад битий ингэж толгой эргүүлээд байгаачээ. Бидэнд ямар хамаатай юм бэ гомдмоор юм. Гэхдээ бид нар теннисний тэмцээн үзэж байгаан :).

Одоо сонгуулиар МАН ялбал Улаанбаатар зочид буудлын өмнөх Лениний хөшөөг тавих нь гарцаагүй санагдаж байна. Мөн Сталиныг ч цагаатгана биз. Тэр хоёр дөрвөн жил амар жимэр зогсож байгаад АН-ыг ялангуут нэг хажуулдаж сүүжээ амраах байх.

Өөр Монгол

Сонгуулиар аль нам ялснаас шалтгаалж Монгол улс тэс өөр болно. Аль нам битий хэл Засгийн газар солигдонгуут төс өөр бодлого явуулж өмнөхөө баллуурддаг. Гү тэр муу сайдын өрөө хүртэл өөр засвар хийгдэнэ.
Гадаадын нэг даргатай овоо яриа хэлэлцээ хийнэ. Сайд нь солигдсоноо л, “чи чинь юу билээ, өө үгүй үгүй наадах чинь өмнөх нэг мулгуугийн яриа, би бол шал өөр!” гээд ярвайгаад суучна. Тэр нь удаан ярвайж амжаагүй байхад дараагийнх нь гарч ирээд газраа тойроод шээгээд эхэлнэ дээ.  Шээс нь хатаагүй байхад дараагийн сайд гарлаа, тэр нь сандал дээрээ сууж амжаагүй байхад дараагийнх нь өшиглөж унагана үэхэхэ. Бид нар үзээ л үзээ л сууж байна.

Бид ингэж болохгүй
Бид ингэж амьдарч болохгүй ээ. Өөрөөр хэлбэл бид! Ингэж амьдарч болохгүй! Бид дарга нар шигээ амьдрах ёстой.   
Бид аль засаг гарч ирснээс шалтгаалаад хүүхдийнхээ нэрийг солих хэрэгтэй юм. Төр засгаас мөнгө өгүүл гэртээ засвар хийе. Засаг солигдуул ахиад засвар хийе. Засаг солигдуул эхнэрээ солий. Засаг солигдуул өөрийгөө ч солий.  Өчигдөр юу болсныг мартая. Найзынхаа нэрийг мартая, аав ээжийгээ мартаж, өөр аав ээж өргөж авы. Буцаад солигдуул буцаагаа л солино биз.
Засаг солигдуул ширээн дээр байгаа сувенирээ хогийн саванд хийе. Ахиад солигдуул гаргаж ирээд тавий.

Та нар ч ингэж болохгүй
Төр засаг ч гэсэн юмыг тултал хийе. Солигдож гарч ирснийхаа дараа үндэсний мөнгөн тэмдэгтийг сольдог байя. Хэл, бичгээ ч солий.  АН замын баруун гарын дүрмээ ав. МАН зүүн гарын дүрмийг ав. Өөр нам ялуул замын голоор явдаг болох боломж байна.
АН ялуул бид шүүгээндээ махаа хийж, аягаа хөргөгчиндөө хийдэг болы. МАН ялбал нийтээрээ сүхээ цүнхэндээ хийж, компьютэрээ ханандаа өлгөдөг байя. Яагаад ч ижилхэн байх учиргүй.
Гадаадын дипломат харилцаатай улсуудаа хоёр хувааж аваад тал улстай нь одоо харилцаагаа тасал, тэд МАН-ын л найзууд болог.
АН гарвал өндөгнүүдээс тахиа гаргы, МАН ялбал тахианаас өндөг гаргая. АН ялбал хэний гавьяа вэ гэдэг самбар өлгий, МАН ялбал самбарыг буулгы. АН гарвал бид халбаганаас хоолоо аягадаж идий, МАН гарвал шөлөө сэрээдэж ууя...  Радиогоо үзэж, зурагтаа сонсы. Модоо унаж, машинаа түлий. Улсаа хөгжүүлж, шударга амьдрая... за энэ сүүлийнх нь арай боломжгүй байхаа хэтрүүлдэг хэтрүүлдэг гэхэд бас арай дэндлээ, болий :)