Энэ 7 хоногт
Зарааны зарчим (Хувь хүний хөгжлийн зарчмуудаас)
Ойд үнэг, зараа 2 амьдарна. Үнэг мянган заль, түмэн мэхтэй. Тэр хурдан, ухаалаг, аргатай, адтай. Харин зараа бол яг үүний эсрэг. Тэр удаан, жоохон маанагдуу, заль маль юу ч байхгүй.
Ойд үнэг, зараа 2 амьдарна. Үнэг мянган заль, түмэн мэхтэй. Тэр хурдан, ухаалаг, аргатай, адтай. Харин зараа бол яг үүний эсрэг. Тэр удаан, жоохон маанагдуу, заль маль юу ч байхгүй. Гэхдээ л чин үнэн гэвэл үнэг хэзээ ч зарааг барьж идэж чадахгүй. Учир нь зараа бүх зүйлийг хийж чадахгүй боловч ганц л зүйлийг төгс хийдэг. Үнэг түүнийг барьж идэхээр ойртох үед зараа өргөст бөмбөг болон хувирна. Үүнийгээ харин ч нэг хийсэн шиг хийнэ дээ. Үнэг хэдий ухаантай ч зарааг зооглож үл чадна.
Хорвоо дээр хоёр төрлийн хүн байх. Бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч үнэгнүүд. Цөөн зүйлийг чадах боловч тэдгээрийгээ чадсан шиг чаддаг зараанууд. Энэ талаар ярихаар нэг үг дахин дахин санаанд ордог юм. "Бүх талаараа давуу байна гэдэг бүх талаараа сул байна гэсэн үг". Ухаандаа би сагс тоглоно, хөлбөмбөгийг бас өшиглөнө, воллейболыг ч гашраадаг байж болно. Гэхдээ зөвхөн найзуудтайгаа тоглох үед л би бүгдийг нь хөөрхөн эвийг нь олоод тоглочих боловч алийг нь ч мэргэжлийн түвшинд гүн гүнзгий тоглож чадахгүй. Бүгдийг нь чаддаг байгаа нь л миний сул тал юм. Харин магадгүй үүний оронд өөрт байгаа бүх цагаа сагс тоглоход зарцуулсансан бол сагсаараа хоолоо олж идэх байсан ч юм бил үү.
Өнөөдрөөс эхлэн өөрөөсөө ганц л асуултыг асуу! Чамтай адилхан мянга мянган залуучууд байна. Жил бүр 30 мянга орчим хүүхдүүд дунд сургуулиа төгсдөг. Төдий чинээ оюутнууд их сургуулиа дуусгана. Түүнээс ч их залуучууд ажиллаж байгаа. Тэднээс чи юугаараа ялгарах юм бэ? Чиний ялгарал юу вэ? Чиний зарааны зарчим юу вэ? Өөрөөр хэлбэл төгс хийж чадах ганц зүйл чинь юу вэ?
Мэдээж яг өнөөдөр л энэ асуултыг өөрөөсөө асуугаад хариултыг нь шууд олно гэж байхгүй. Одоо шууд төгс хийдэг зүйл ч гэж юу байхав? Гэхдээ л чиний төгс болохыг хүсдэг зүйл гэж байгаа. Илтгэх урлаг уу? Дуучин болох? Эсвэл бүр эдийн засагч болмоор байна уу гээд л? Үүнийгээ олж мэдээд л эхэл. Учир нь чи эхлэхийн тулд АГУУ байх хэрэггүй, гэхдээ АГУУ байхын тулд эхлэх л хэрэгтэй.
Ц.БАРХАС
Зочин