-    С.Ганбаатар ахаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Америкт доллар хэвлэдэг машиныг нь оруулж ирээд хэвлэчихэд л болох юм. 
-    Хуурамчаар хэвлэе гэж үү? Ингэж болохгүй биздээ?
-    Сэмээрхэн хэдийг хэвлэлээ гээд хэн ч хохирохгүй.

*  *  *

-    Гүндалай ахаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Энэ их амархан. Банканд долларын ханш заадаг дэлгэц байдаг даа. Тэрэнтэй холбогдсон компютерийг жаахан оролдож байгаад засчих хэрэгтэй.

* * *

-    Баярцогт ахаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Доллар биш юань хэрэглэх цаг нь болсон.

* * *

-    Сарандаваа эгчээ долларын ханш яаж буулгах вэ?
-    Эгчдээ наад долларуудаа өгчих, эгч нь сайхан буулгачихаад буцаагаад аваад ирэе

* * *

-    Дуучин Жавхлан ахаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Монголчуудад тэр гадаадын доллар хэрэггүй. Монгол төгрөгөө л хэрэглэ. Ер нь төгрөг ч бүү хэрэглэ, малаа малла.

* * *

-    Л.Эрдэнэчимэг гишүүнээ долларын ханш яаж буулгах вэ?
-    Би долларын ханшийг өсгөсөндөө баяртай байгаа.

* * *

-    Монгол банкны ерөнхийлөгч Золжаргал ахаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Долларын ханш угаасаа бууралттай байгаа

* * *

-    Г.Уянга эгчээ долларын ханш яаж буулгах вэ?
-    Бүх долларыг төрийн мэдэлд авах ёстой. Хэн дуртай нь доллар авдаг, зардаг ийм замбараагүй үед ингэхээс аргагүй.
-    Тэгвэл УИХ энэ талаар хууль батлах хэрэгтэй юу?
-    Гэхдээ одооны барууны неоколончидын гар хөл болсон манкурт боолуудын УИХ ийм чадамжгүй. УИХ тарах ёстой, Монгол банкыг татан буулгах ёстой.

* * *

-    МАН дарга нараа долларын ханш яаж буулгах вэ?
-    Ãæéìîð ãėĖĕēĒăýüúõå æëåãâ Ēēĝĝěħ ģąö. /Arial Mon ашигласан учир ойлгогдсонгүй/

* * *

-    Элбэгдорж ерөнхийлөгчөө долларын ханш яаж буулгах вэ?
-    Ер нь бид гадаад валютын ханш гэж их ярьдаг болсон байна. Энэ бол их зөв, гэхдээ одоо бид ярихаа багасгаж ажил хэрэг болгох цаг нь болжээ. Долларын ханш хэзээ бууж болох талаар буруу зөв юм их сонсогдох болж, би тэднийг загнасан. Энэ болохгүй ээ, чи буруу хийж байна гэж хэлдэг юм. Долларын өсөлтөнд бүгд хохирч байна, бүгд алдаж байна, бүгд санаа зовж байна. Тэгэхээр долларын ханш буух нь ард түмэнд ашигтай хувилбар.

* * *

-    Энхбаяр даргаа долларын ханш яаж буулгах вэ?
-    Эхлээд сайн бодох хэрэгтэй. Доллар гэдэг чинь юу юм? Ханш гэдэг чинь юу юм? Ер нь буурна гэдэг чинь ямар утгатай юм, ямар ашигтай юм тэр талаас нь бодох хэрэгтэй. Долларыг бол яаж л бол яаж буулгаж болно, энэ бол үнэндээ их жижигхэн асуудал. (өргөлт аван) Харамсалтай нь... хариуцсан улсууд нь ингэж чадахгүй байна.

* * *

-    Энхболд даргаа долларын ханш яаж буулгах вэ?
-    5000 төгрөг хүрчихээгүйд нь баярла /бодит яриа/