-УИХ-ын гишVVн, МоАХ-ны дарга Х.Баттулга биЧиж байна-
Би хонь шиг номхон байж чадсангvй
Ноомой зан дорой зан хvлцлийг тэвчсэнгvй
(Ардчиллын дууч С.Цогтсайхан агсны шvлгээс)
Тvвдэд аймшигт харгислалыг явуулж, vндэстнээр нь хоморголон устгаж байгаа тухай бvхий л мэдээллийн хэрэгслээр сvvлийн vед мэдээлэх боллоо. Далай лам маш хvнд байдалд оров. Евро парламент асуудлыг нухацтай авч vзэн "Хятад, Тvвдийн харилцаанд өөрчлөлт оруулахгvй бол Бээжингийн олимпийн наадамд хориг тавих хvртлээ тэмцэнэ" гэж анхааруулжээ.

Шашин нэгт монголчууд бид дуулаагvй, сонсоогvй, vзээгvй, хараагvй дvр эсгэн таг суув. Дугар гэдэг нэгэн иргэн л энэ тухай дуугарав. Хvн амын 80 хувь нь шарын шашинтай гэдэггvй билvv. Европод хvн амын гуравхан хувь нь буддын шашинтай агаад тvvн дотроо шарын шашин нь тодорхой хувь эзэлдэг. Шашин төрийг хослон барих vзлийг номлогч, шарын шашинг орой дээрээ залах хvсэлтэйгээ чангаар ярьж явдаг улстөрчид уг нь цөөнгvй байдаг сан. Саяхан л "Шарын шашин мандтугай" гээд улс төр хийж байсан VШН гэх нэртэй шинэ нам шvтдэг шашных нь өлгийд гаарч буй харгислалыг юу гэж vздэг юм бол? Яагаад таг суудаг юм бол? ЯАГААД.

Гандан хийд нь ч дvлий дvмбэ оргив. Уг нь сав л хийвэл оройн дээд Далай багш минь гэж сvжирдэг сэн. Ядаж эх болсон зургаан зvйл хамаг амьтны төлөөх нинжин сэтгэлээ илэрхийлмээр юм. Лалын шашинтнууд шvтлэг нэгтэн нь хоморголон устгах бус зvгээр л сэтгvvлд шог зураг гарсан төдийд юу болж байлаа. Монголын шарын шашинтнууд бурхныг нь буудаж дэлбэлэхэд ч мэдээгvй царайлж, шvтлэг нэгтнvvдийг нь алахад ч дvмбэ оргив.Бас л ЯАГААД гэмээр.

Саяхан улсын начин, Булган нутгийн хvv П.Ганбаяр харгис цагдаагийн гарт ид залуу 44 насандаа амиа алдлаа. Тvvнийг эгнээндээ багтааж асан Монгол бөхийн холбооны удирдлага "Бид дуугvйгээр анхааралтай ажиглан харж байна" гэхээс өөр юм хэлсэнгvй. Амьд ахуйд нь "Холбооноос зохиож байгаа ажилд оролцохгvй бол, дуудсан цагт ирж барилдахгvй бол ..." гэхчилэнгээр огт дуугvй суудаггvй байсан сан. Өөд болохын цагт мөн л амаа хамхив. Булган нутгийн зөвлөл ч дуугарсангvй. Бөхчvvд маань ч дуугарсангvй. ЯАГААД тэр вэ.

У.Хvрэлсvх улс төрийн шалтгаантайгаар шvvхээс ял авав. Тvvнийг бага хvvхэд байхаас нь л улс төрд турхирч, ашиглаж "нохойд барьдаг модоо" болгож байсан нам нь таг дуугvй өнгөрлөө. Уг нь эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал гээч юмыг МАХН тvvнээс өөр "аавын хvvд" найдаж чадахгvй байсан vе бий биш билvv, Ху-чууд аа ?! Vндэсний удирдагч гаргуунд нь гаргасан юм, яая гэхэв гээд амаа vдэв vv. Ноцтой зvйлийг хараад, сонсоод байгаа хэрнээ дуугvй байх нь яг юуны ч шинж юм бэ дээ. ЯАГААД ингэх ёстой гэж.

Алтны дон vндэстнийг аюулын ирмэгт аваачиж, химийн хор хязгааргvйгээр дэлгэрчихээд байхад "Алт" хөтөлбөрийг зогсоох талаар цөөхөн хэдэн хvн, ТББ-ууд дуугарч байна. ЯАГААД. Бусад нь сонсоогvй царайлав. Алт тэвэрч байвал vхсэн ч хамаагvй юм уу, хаашаа юм.

Малайзад амиа алдсан ид залуу монгол бvсгvйн хэргийг сонсоод, шогшроод л суухаас эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалдаг, чанга, чанга дуугардаг нөгөөх олон эмэгтэйчvvдийн байгууллага хаа байна. Хаа газар гvйлдэж, адлагдаж байсан траншейны хvvхдvvд гэнэт алга болоход бас л хэн ч дуугарсангvй. ЯАГААД. Хvvхдийн төлөө "За" энэ тэр гэж хэлээд, дууны клипэнд хvртэл хэн хvнгvй л инээд алдан тоглоод байгаагvй билvv. Зарим нэг мэдээгээр траншейны гэх хvvхдvvдийг хvний наймаа, эд эрхтний худалдааны тvvхий эд болоод дуусч буй гэх. Одоо яах вэ.

"Хотын утаа хорт хавдрын эх vvсвэр болдог" хэмээн утаа ихэссэн хоёр сарын турш амандаа vглэхээс бус чангахан дуугараад, шахаад хийлгэх зvрх байхгvй олон жил тойрно. Хотын дарга нар нь чихэнд нь хонх дуугарсан vед "ингэнэ, тэгнэ" гэж амлаад дуугvй болмогц өөр юм бодоод алга болчихно. Харин суудлынх нь тухайд ярьсан бол ч хэрэг өөрөөр мандах биз.

Хонгорынхон хордоход хоёр гуравхан нь л vг дуулгаж, vлдсэн олонхи нь дуугvй суухын золиос болон ээлжээр нvд аньж эхэллээ. Жаргалант, Борнуурынхан ээлжээ хvлээж байна. Хор одоо бvр хотын төвд Богд Ар гэх байшингууд дунд илэрлээ. Бидний vе нэг иймэрхvv.

Одоо тvvхээ нэг сөхье. 1920 онд гамин цэргvvд Богд хааныг баривчлан гэрт нь хорьсон байна. Хааныг нь хорьчихоод байхад суллах нь битгий хэл, хэн ч, юу ч дуугарч чадахгvй байтал тэнэмэл, золбин орос цагаан цэргийн дарга Барон Унгерн гэгч ирж суллажээ.

Тvvх vргэлжилсээр 1933-1937 онд МАХН-д шvтэх бишрэх эрхээ боогдуулсандаа боссон олон мянган лам нарыг оросуудын зэвсэг, зааварчилгаагаар хядаж байхад ч чихгvй толгой болон сууцгаажээ.Монголчууд бид. Vр дvнд нь гэм зэмгvй 20 мянган лам нөгөө ертөнц рvv одож.

Лоохууз, Сурмаажав, Аварзэд гээд жинхэнэ эх орончдыг цогтой vгээ хэлснийх нь төлөө хавчиж, яллаж, цөлж байхад бурууг нь мэдсээр хэрнээ хэн ч дуугарсангvй. ЯАГААД

Д.Төмөр-Очир бусдын гарт зэрлэгээр хөнөөгдөхөд алуурчинг багцаалж байгаа хэрнээ таг дуугvй суусаар хэргийг мартагнуулсан гэдэг. Хань С.Нинжбадгар нь л хааяахан vнэнийг өчиж ярилцлага өгч байв. Гэвч саяхан өөд болсон.

Ингэхэд БИД ЯАГААД ИЙМ ДУУГVЙ VНДЭСТЭН БОЛЧИХОВ ОО. Тэртээ XIII зуунд л лав ийм байгаагvй бололтой. Тэмvvжингийн хайрт бvсгvй Бөртэг өс санасан мэргэдvvд ирж булаахад монгол овог, аймгууд нэгдэн нийлж, буцаан авч өгчээ. Энэ тухай Оросын нэрт эрдэмтэн Л.Н.Гумилев сэтгэл хөдлөн бичихдээ "Сайхан Еленагийн төлөө Трой хотыг эзэлсэн явдлаас хойш ийм уярам явдал гарч байгаагvй юм. Ганц хvvхний төлөө, эхнэрээ алдсан эрийн зовлонг нимгэлэх гэж дайнд мордохын тулд vндэстнээрээ нэгдэж чадна гэдэг гайхамшиг" гэжээ. Тэр цагт монголчуудад бусдын зовлон гэж байсангvй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийнхээ төлөө дуугарах төдийгvй дайтаж байлаа. Гэтэл...

Ер нь монголчууд бид энэ мэтчилэн дуугарах газраа дуугарч, хэлэх зvйлээ хэлж явахгvй бол хонь шиг дvмбэ оргиод суух зуур захаас нь барьж аваад төхөөрөөд байх шинжтэй юмдаг аа.

Оросын эдийн засаг vндсэндээ тогтворжуулах томоохон алхмууд хийснээр 1999 оноос хойш Дотоодын нийт бvтээгдэхvvн тогтмол өсч ирсэн. 2007 оны байдлаар ДНБ 8.1 хувьтай байсан. Эдийн засгийн өсөлт нь 7 хувьтай байна. 2000 оноос хойш эдийн засаг нь хамгийн хурдацтай өсч байгаа 10 орны нэгд тооцогддог болсон.

"International Herald Tribune" (2008.03.30)

Хятадын эдийн засгийг XXI зууны хамгийн vсрэнгvй хөгжиж буй эдийн засаг гэж vзэж байна. 2007 оны эцсийн улирлын байдлаар эдийн засгийн өсөлт нь 11.5 хувь байна. Өнгөрсөн онд vйлдвэрийн бvтээмж нь 18 хувиар, vйлдвэрийн орлого нь 30 хувиар нэмэгдсэн. Худалдааны баланс 280 тэрбум. Экспорт нь 26, импорт нь 21 хувиар өнгөрсөн онд өссөн.