Чи өмнө сонгуулиар буруу санал өгсөн бол одоо зөв өг. Зөв өгсөн бол бататган өг. Ямар ч байсан саналаа өг.

Энэ улстөр, төрийн эрх барих намууд сонгууль өгсөн хүний саналаар бүрэлддэг гэж бодож байна уу? Үгүй шүү дээ, тэд сонгууль өгөөгүй хүмүүсийн бөглөөгүй саналаар бүрэлддэг юм.

Битгий муухай аашил

Нэр дэвшигчид бүтэн дөрвөн жилийн дараа 14хөн хоногт 300 грамм хүрэхгүй цаас, бичгээр л танд өөрснийгөө танилцуулна. Хэд хоноод л нэг бяцхан сонин, нэг захидал хаалгаар орж ирнэ. Аваад уншихад та биднээс цаг гарахгүй. Таны нүд сохрохгүй, гар хугарахгүй. Хэн биднийг удирдаж чадах нь вэ гэдгийг сайхан уншиж байгаад сонгуулийн өдөр нэгийг нь дугуйлна. Энүүнд цаг гаргаж чадахгүй, муусайн тэнэгүүд гээд тоохгүй байгаа бол та өөрийг чинь эзэн хэн байх нь хамаагүй байдаг нохой юмуу муурнаас дээрдэхгүй хүн байна.

Боршуур уншсаныхаа төлөө та асар их хохирох гээд байвал, таныг там шиг тарчлаагаад байвал битгий унш. Шууд хогийн саванд хий. Харин дараагийн дөрвөн жилдээ таны өгөөгүй саналаар төрийн түшээ болсон нэг малыг та ядаж хараах эрхгүй гэдгээ санаж байна уу, амнаас чинь ам уначих вий дээ

Ядаж тэр боршуур өгөөд явжаагаа хүүхдүүдийг загнахгүй байж болохгүй юу тээ? Таны дүү, хүү, охиноос чинь ялгаагүй л нэг хүүхэд хэдэн төгрөг олох гээд явжийнэ.

Саналаа өгөхгүй гэж шийдсэн бүхэнд

Хэрэв саналаа өгдөггүй, бусдаас өөр сэтгэдэг, өөрийгөө дээгүүр тавьдаг мундаг хүн бол та дараа нь эрх баригчдын тухай сонирхож доошоо орох хэрэггүй байх. Тэд таны асуудал биш.

Дөрвөн жил зөвхөн өөрийгөө хичээж, өөрийнхөө ертөнцөд амьдарч, өөрийгөө л сонжиж явах хэрэгтэй. Улс орон яах нь таны хэрэг биш.

Яагаад гэвэл та өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө нүдээ битгий хэл хуруугаа ч хөдөлгөөгүй шүү дээ. Та саналаа өгөөгүй! Та өөрийгөө л хичээж амьдар.