Хүү үлгэр яриад өг гээд болдогүй. Яахав би үлгэр мэдэх биш дээшээ тааз харж байгаал сайхан зохиолоо. Гэхдээ унтуулхыг нь бодоод эмгэнэлт жаанарын үлгэр зохиомоор санагдаад.

Эртээ урьдын цагт Ангар Мандар нэртэй ах дүү хоёр мангас байжээ. Тэд тогоо шиг том гэдэстэй бөгөөд идэж ууж хандаггүй гэнэ. Мөн тэдний толгойг яаж ч устгаад урьдынхаас том урьдынхаас хэрцгий урдынхаасаа өлөн толгойнууд урган гардаг байжээ.  Мандарын толгойнууд хамаагүй олон хамаагүй өлөн тул Ангар мангасаа дээрэлхэж ард олныг ганцаараа хуу хаман иддэг байж. Ангар мангас аргаа бараад цуг идэе хөгшөөн би турж үхлээ гэж өчнөөн хэлдэг ч нэг ч за гэдэггүй байж. Ангар мангас аргаа бараад ард түмэнд та нар надад идүүлэээ тэгвэл би хүч чадалтай болоод Мандар мангасыг нухчин дарж та нар аз жаргалтай болно гэж эхэлжээ. Хүмүүс ч хөөрхий энэ хоёрт идүүлэх л заяатай юм чинь аль бага иддэг Ангар мангасын талд оры гэж боджээ. Гэвч Ангар мангас хүч чадал нь их болсоноос хойш бүүр учир тоймоо алдажээ.

Ангар мангас эхэн үедээ архи ууж агсан тавьж хүн амьтаныг тамалдаг байсан бол сүүлдээ эрүүл агсан тавих болж. Эрүүл тавихдаа олон өлөн толгой нь хоорондоо хэрэлдэж, нэг нэгнээ хазан хааяая бүүр өөрийнхөө зарим толгойг тасдан хаяж хүртэл өвчигнөж гэнээ. Ард түмэн сайн толгой муугаа дарж байна гэж харан баярлаж байтал харин ч эсрэгээрээ Мандар мангасыг хүчтэй байхаас илүү догшин нэгэн болох нь батлагджээ. Тэр наанаа та нарын хүчээр би хүч чадлыг олсон тул та нарын тариа ногоо мал хуйнаас идэхгүй би  та нарын нэг гэж өдөр болгон хэлдэг болжээ. Хэлсэндээ ч хүрж нэгийг ч идсэнгүй. Харин харь нутгийн иргэдийг идэж түймэрдэж гаржээ. Тэр нутгийн мангасууд ч тоохгүй бүүр түүний амруу идэх хоол дөхүүлж байлаа. Учир нь удахгүй тайлагдаж харийн мангасуудад нутгийн иргэдийнхээ мал хунар үр тариаг өгнө гэж амлаад баахан идчихжээ. Ангар мангас одоо хамаагүй том болжээ.

Мандар мангас энэ үед уурлан дахин хүч чадлаа сэлбэхийн тулд бас л иргэдээс тусламж гуйжээ. Би энэ аймшигт том мангасыг дарж та нарыг тэтгэнэ. Удахгүй та нар харийн мангасын дайралтанд өртөж юучгүй болно. Тэр үед энэ Ангар мангас та нарыг хамгаалахгүй би хамгаална тэхээр намайг хүч чадал оруул гэж гэнэ. Иргэд  Мандар мангасын үеэс дор орсон тул уухайн тас зөвшөөрчээ. Мандар мангас хүч чадал орж Ангар мангасын номхотгож авлаа. Одоо тэр бүх хүчийг авч урьдынхаас хүчтэй болон амилжээ. Түүний анхны шийдвэр иргэдээ хамгаалах биш иргэдээсээ бүүр их идэж өөрөө хүчирхэгжих хэрэгтэй Ангар мангасын үеэс ч хүчирхэг болох хэрэгтэй байна гэсэн шийдвэр байлаа. Ингээд бүүр ихээр идэж гарлаа. Гэхдээ өөриййн иргэдээсээ идэж гарчээ. Тэр хэзээ иргэдээ бодож идэлтээ багсагхыг ёстой чөтгөр бүү мэд.

Гэтэл хүү маань айгаад наадхы чинь угаасаа хэн ч дийлэхгүйм бана. Улам томорчлоошдээ хоёулаа гэжээшд. За за  Би яахав сонин уншиж байгаа л үлгэр зохиодог болцон. Жоохон сонирхолгүй үлгэр ч гэсэн яахав хүүхэд унтуулхад бол данга юм.