Түрүү 7 хоногт банжигын алдартай гишүүнээр далимдуулаад ах нь эднүүс гэж мултарч байгаад солонгос хоол идэж үзлээ. Тэднүүс гадаад хоол иднэ гэхээр нь л, миний очих газар тэр хоолны газрын чинь яг цаана гэж новширсоор байгаад дагаж яваад орцон. Ороол солонгос хоолыг бол би иддэг барьдаг, юу байсын энээ тэрээ гээл жоол мултарлаа. Тэгсэн баахан жижиг тавагтай, нэг тавган дээр 2-4 хүртэл тооны юм байх зүйлс авчраад ширээгээр дүүрэн өрж орхилоо. Солонгосууд ингээд хоолоо хийж чададгүйшдээ, ийм хариугүй хоол гэж юу байдгийн гээл гомдоллох гэтэл нэг нь “энэ олон амтлагч нь багтахгүй, төвөгтэй шүү” гэдийн.

Үхсэн, солонгос хоол ямар ч амтгүй юм байдаг байх нь, ийм их юмаар амталдын бол гэсэн оюун дүгнэлт хийчээл бага зэрэг унгуулаад гэдсэндээ зай гаргаал, их идэлтийн өмнөх бэлтгэл базаагаал сууж байлаа. Тэгсэн ёстой элгийн юм болдын! Зөөгч нь пэлээтэктэй хоол бариад ирдийм даа. Би ч уруулаа унжуулаад амандаа үглэж гарлаа.

-Намайг хүндэлдэгүймаа гэхэд бусды нь хүндлээч. Хэн танайд ирчээд хоол хийгээд сууж байдын? Тогооч чинь яасын? Өөрснөө хийх байсан бол энд ирэх хэрэг алга, гэртээ хийх байсын! Биднүүс өөрснөө хоолоо хийлээ гээд үнийг нь бууруулхымуу? Шөлтэй хоол нь хүртэл пэлээтэктэйгээ байшдээ. Тэгээд ч хүний тоогоор пэлээтэктэй хоол ирвэл ширээнд чинь багтахгүйн байна. Ицсийцэст хүндлэхгүй байгаа байхгүй юу - гээл бувтнаж гарлаа.

Тэгсэн цуг сууж байсан улсаар “Мангарааа, өөрснөө хоолоо хийдийн, дуугай бай, шөлийг нь буцалгаад л болоо, хүний тоогоор пэлээтэгтэй хоол ирэхгүй, дундаа аваад тал бүрээс нь самардаж иддийн” гээл жоол загнуулсаны эцэст жоохон ичэж энтэр дуугүй боллоошдээ.

За тэгээл үнэн тэнэгээ, тэр олон амтлагч дотор нь олс дээс шиг юм ч явжаах шиг, навч цэцэг ч явжаах шиг, чулуу мод ч явжаах шиг, самар хүртэл  байхын, нээрээ байхгүй юм алгоо, тэнд. Надаас мангардуу нөхөр бол тэр шүд чигчийлэгчийг нь хүртэл амтлагч нь байна гэж андуураад хусхаар л юм билээ. Тэхдээ л элдэв гоёл чимэглэлийн зүйлийг нь амтлагчтай нь андуураад идчих вий хэмээн санаа зовж сууснаа нуух юун.  Би идээгүй л дээ, тэр самарнаас нь. Багадаа үхтлээ самарт явдаг байсан болхоор ядаж нэг юмыг нь ч гэсэн идэж үзсэн царай гаргаад орхий гээд.

Тэгсэн бас банжигын нэг худлаа ярихааргүй охин “Гаамп ахаа, энийг ид” гээд нээх 2 гарын алга зэрэгцүүлсэн дайны навч сарвайж байнаа. Хөөрхий банжигынхан намайг өлөн зэлмүүн явдгийг бүгд андахгүй, “шөл уу, энийг ид” гээл байдын. “Паах, навч идэхгүй одоо муу ахаараа тоглоом хийхнүү!” гэлээ. Тэгсэн “Үгүй, иддийм, энэ чинь далайн байцаа” гэж наадын.

Би яаж итгэхийн! Боддоо, Монголд далай байхгүй, Хөвсгөлд далайд л байцаа тарьдагүйм бол. За гадаадаас ирсэн гэж бодий. Тэгүүл гадаадыхан далайн ёроолд байцаа тариад, тэрийгээ хурааж аваад, аан? Ядаж усны даралтанд хурааж дийлэхүү? За тарьдын байж, хураадын байж гэхэд солонгос хоол хийлгэх гээл монголруу явуулдаг, тэрийг нь гайгаар би идэж энтэр! Үнэн худлаа байгаа биз дээ? Тэгээд байсан ч аймаар үнэтэй байна биздээ? Ёстой нээрэн, наад захын логик дүгнэлт гаргаж сурсаны ачаар идээгүй. Дөнгүүлээгүй үлдсэн дээ.

Солонгос хоол идэх гэж төвөгтэйн байна лээ. Манай хоолнууд амаршдээ, бүх амтлагч нь дотроо. За цагаан сар болох гэж байгаам байна, буузаар жишээ авы. Буузыг гэхэд би ингэж иддийн. Ёроолыг нь амруугаа харуулж байгаад хүчтэй баздын. Тэхээр ёроолоороо мах нь бүлтрээд амруу тос шүүстэйгээ буудаал орышдээ. Би анх амандаа  тулгаж байгаад тэгдэг байсын. Тэхгүй бол тос шөлийг нь цээжрүүгээ асгачаад байдын. Олон цагаан сар дамналдуулан хичээлэлсний эцэст би харин одоо төө хэрийн зайнаас юуч асгахгүй амруугаа буузны махаар бууддаг болчоод байгаашдээ. Та нар бас цагаан сараар хүний хувцас хунар гуйж гангардаг бол ойрхоноос эхэлж буудаж байгаарай.