Монголын оюун санааны их самади багш Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазар нь алтан ургийн Түшээт хан Гомбодоржийн удаах хүү. Ханхүүгийн нэр Ишдорж.

5 настайдаа тэрбээр Далай лам , Ванчин Эрдэнэ лам нарын тодруулснаар ном эрдэм нөлөө сургаал их үйлсийн тантрик тарний номын их хутагт Гэгээн Даранатын ( Тараната ) Монгол хэллэгээр ЖАВЗАНДАМБА (эрдэм мэдлэгийн очир алмас гэж тайлах нь бас буй ) хутагт хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн. Түвдэд бага наснааcaa шашны ном төгөлдөр эзэмшижээ.



Бурхан Буддагийн сургаал хийгээд шашны сонгодог урлаг , сүм хийд , хурээг Халхад олноор байгуулаж Монгол даяaр Халхын Өндөр гэгэн Занабазар хэмээн тахин шүтэгдэж байсан гэгээн. Тэрбээр бага хаадын тэмцэл самуун дайн тулаан болсон Монголыг шарын шашинд бүхэлд нь оруулаж энх амгаланг тогтоосноо Цусан далайг Cүүн далайг болговоо хэмээжээ . Жанч халахдаа миний шашныг дагасан , судлах сүсэглэх самади хүсэлтэнийн нэгэн үзүүрт хүмүүс ил шашнаа гаргах бэрхүяа уед Удам бор модыг ургуултугай хэмээсэн бөгөөд , өөрийн бунхалсан газар мөнхүү Удам бор модыг тариарай хэмээн гэрээсэлсэн. Манай 40.000 мянгатын хөгшид энэхүү удам ор модыг дандаа ургуулдаг байсаны учир тайлагдаж байна.



Нэгэн зүйл - Анхлан Түвдийн Их номын багш гэгээн самади багш Даранатын ( Таранатын ) хувилгаан хэмээсэн их хутагт гэгээнтний багш нь Буддагуптанатха xэмээх тантрик тарний шидийг эзэмшсэн энэтхэг жагар гэгээнтэн тарнич Их МОГУЛ / ИХ МОНГОЛЫН эзэн гүрэнд төрж тухай уеийн Дундад Азий , Энэтхэгийн хойгийн орнууд, Мултан, Мачхела, Хорасан, Базасан, Куша, Тувд, Хорезм , Бухара , Самарканд , Афганистаны Хабул ( Кабул ) хот, Мэрв , Тавриx ( Табриз ) хотуудаар бадарчлан аялан явж ном сургаалаа айлдаж байсан номын багшийн уг энд эш татсуу - “Иймээр бид Мултан , Мачхела , Хорасанд, Базасан , Кушийн, Энэтхэгийн хойд орнуудар аялан явахад тэдгээр орнуудад үндсэндээ бүгдэд нь Монголчууд оршин суудаг болохыг тогтоосон юм . Дээд Монголчуудын дунд тажик гаралтай хүмүүс байсан бөгөөд Исламын шашинтан учир анх надад бардам зан гаргасан . Гэхдээ би маш хурдан нь тэдний анхаарлыг татаж тэдэнд ид шид дом тарнийн хүчийг үзүүлж хүндлэл хүлээсэн бөлгөө .”



Буддагаупатхи багшин аялалыг өөрийн нь үгнээс тэмдэглэсэн Даранатын Гэгээн. Монголсфера буюу MONGOLOROOM 16 зуунд ч оршин байсан байна . Мөн атгагыг номоор даран номхотгохыг төгс эзэмшсэн багштай, бусдад сэтгэлд зохистой эрдмийн үзэсгэлэнг өгүүлэгч ном цээж дүүрэн , буяны сайн үйлсийн номлолтой байcан зэргийн харгалзан Даранатийн хувилгаан хэмээх нэр хүнд , номын чадал , нөлөө үйл ажиллагагараа Далай лам , Ванчин Богдтой зиндааны гэгээнтэний хойд дүрийг МОНГОЛЫН ханы хүүгээр тодруулсан нь Өндөр гэгээн Занабазар билээ . Тэрбээр ямар агуу их хүмүүн билээ гэдгийг манайхан дэндүү сайн төгс мэдэх бөгөөд буяны үйлс ундэс нь ертөнц бүгдээс үнэхээр үлэмжийн лагшин дэлгэр тул мэлмийтэй болгон ажиран батлах буй заа . Занабазарын Соёлын Төвийн сошиал мэдээнд тавьсан сүүлийн уеийн урлагийн зах зээлийн мэдээнээс харвал Бээжинд энэ өнгөрсөн 11- p сард Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн ганцхан Бурхан л гэхэд 20.000.000 гаруй ам.дол. хүрсэн байна.



Оюуны их сургаал номлолoo бид 30- онуудад шатааж танкаар дайрч устгасан сор сонгодог бүтээлүүд нь хосгүй үнэт гэдэг нь эргэцүүлвээс улам тодорхой.

Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь аянгат (жaнана)-цэцэн билэг (важра)" гэсэн утгатай Санскрит гаралтай үг.

Халхын Өндөр гэгээн Занабазар 89 насыг зооглож Манж Да Чин гүрэний нийслэл Бээжин хотын ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр таалал төгсөв. Өндөр гэгээний шарилыг эхлээд Их хүрээнд , дараа нь Манж Да Чин ( Их Ариун ) улсын Найралт төв хааны зарлиг доор 1726 онд байгуулсан "Амарбаясгалант хийдэд" бунхалжээ .



Эртнээс монголчууд Өндөр Гэгээн Занабазар богд хутагтаа зүрхнийхээ угаас сүжиглэж өгөгдхүүн элдэв зүйл номыг цаглашгүй билгээр хувилгаж олноо тараан өгөв хэмээн бишрэхийн дээдээр хүндлэн шүтэж судлаx нь цаглашгүй буянг арвитгасан билигт бодисадын өглөг хэмээн иржээ .

Өндөр гэгээн Занабазар уран барималч, зураач, архитекторч, яруу найрагч, хувцасны дизайнер, эрдэмтэн, болон хэл шинжлэлийн гүүш , орчуулагч, зохиолч Монголын 17 -р зууны соёлын сэргэн Мандалтыг эхлүүлэх гараа суурийг суу эрдмийн санаагаар гүн гүнзгий тавижээ.

Их Монголын Эзэнт гүрний уеийн урлаг , даярчлалын гоо сайxан дүр төрх , ус хоорондын соёл шашны найрсаг харилцааг гүнзгийрүүлэн , монголчууд бага хаадын уеээс дамнан ургэлжлэн буй овог аймагийн задрал , өөр хоорондын мөчөөрхөл тэмцэл, мөхөл дуудсан дайсагналыг зогсоож Дахин Сэргэн мандах уеийг нээсэн гэж үзэх эрдэмтэн судлаачид олонтаа.



Түүний мэргэн оюун санааны болон улс төрийн үүргээс гадна Занабазар Өндөр гэгээн нь соён гийгүүлэгч polymath/эрудит цэцэн цэлмэг мэлмийтэй байсан юм. Тэрбээр хамгийн шилдэг сонгодог гоёмсог Буддын шашны уран баримал, Энэтхэг Балбаас гаралтай хэв маяг бүхий дэлхийд хэдийнээ алдартай уран бүтээл бурхдын олон сонгодог дүрийг бүтээсэн билээ.

Түүнийг өдгөө урлаг судлаачид Занабазарын дэг сургууль/ Zanabazar Art school хэмээн томьёлжээ.

Бурханы шашны ариун нандин судар орчуулах хөнгөвчлөхийн тулд тэрбээр Монгол Улсын үндэсний билэг тэмдэг болсон Соёмбо хээг болон Соёмбо үсгийг бий болгосон.

Өндөр гэгээн Занабазар Халхын нийгмийн бүх түвшинд нийт монголчудын дунд Бурханы шашныг дэмжих, нийгэм, улс төрийн хямралын цаг үед Монголыг нэгтгэх оюун санааны удирдагч байсан бөгөөд түүндээ илд мэс бус ном эрдэм , хосгүй уран сайхны төгс бүтээл мэргэн ухаан уян хатан улс төрийн бодлогыг баримталсан байна.

Орчин цагийн их эрдэмтэн гүүш Б.Ринчен Занабазарыг Монголын Микел Анжело хэмээн нэрлэн бичсэн Новости Монголия сонины шарласан хуудас хийгээд Богдын Ордныг шашны эсрэг музей болгоcoн хатуу коммунист уед тайлбарлагч бүсгүй Өндөр гэгээн Занабазарыг урвагч хэмээн тайлбарлахыг хөндлөн үл тоон гүнээ наминчлан шүтэн мөргөж байсан эмээ ээжийнхээ орчлонд уусах ч аливаа ач тусыг чухалчалаа хэмээсэнийг бишрэн санаж сүслэx дурсгалын агшинд бичлээ.

Хайнзангийн ЖАМБАЛЖАМЦ