За сүүлийн үед нэт тасрааад, нэрв хөдлөөд, батга гараад, түжүүркний суга урагдаад, өр төлбөр нэхэгдээд бөөн юм болжээнээ. За энэ ч яакуу амьдрал нь нэг хэвийн болсон хүн нээх их тоохгүй байгаан.  Хамгийн аймаар нь ингэсийн. Би ганцхан төрлийн худалдаа дэлгүүрт хийдийн, тамхи авдын. Бусад оо, давс, талхаа яадын гэжүү. Зээлээл “маньдаа түрр өгчих” гээл гуйлга гувшлагаар аргалышдээ. Энэ арга нь хувь хүн миний эдийн засаг банк санхүүгийн тогтолцоонд аягүү эерэг үр дүн авчирдаг байхгүй юу. Хямраал, инплаац эднүүс өсөөөл явчуул үнэт цаасаа арилжаал бондооо Балданд зээлээл, ажилгүйдэл ихсээл, ашигт малтмалаас олсон орлогоо... (за юу солиороод унаваа, өөрөө ч учраа олохоо байх нь. Аягүү юм мэддэг царайлаад  зурагтын мэдээ чагнаж байгаад хэдэн үг цээжилцэн чинь хэргэлчихээр газар олдодгүй, энд  ингэж аргалж оруулах гэж  энтэр)

За тэгээд ганц хийдэг худалдаагаа хийсэн шүү, хийнэ шүү дээ. Түц ороод ташаагаа тулаад тавцангаас нь түшээд хөлөө солбиод хөлсөө арчиж ирээл мөнгөө хармаанаасаа гаргаад сарвайнгуутаа янжуур 4 ширхэгийг гэж ирээл. Энэ наймаагаа их л дуртай хийх бөгөөд байхгүй гэдэг үг дуулалгүйгээр л хийдэг байж. Тэгсэн өнөөдөр түцний эгч “байхгүй” гэж наадын. Сэтгэл санаа газар дээр шорооо пурхийлгээл унажаагаан. За тэгээ хажууу талын түцрүү явах гэснээ ер нь би сэтгэл санаагааар оогт унаж үзээгүй хүн, ганц олдох энэ боломжоо ашиглаад амиа хорлоо хаячий яшиг л байна, дахиж ингэж сэтгэлээр унаачууу гүүчүү гэсэн аягүү мэргэн санааа тархин дундуур зурс гээл ороод ирлээ шүү. Миний энэ мэргэн санаа гэнэт орж ирэх эднүүс нь аягүү төвөгтэйшд, зурс гээл тархины угруу орж ирдийн, тэгэх бүрд нь толгой тархи өвдөх вий гээл би сандарчина. Тэгээ яджаахад ойрхон ойрхон элдэв мэргэн санаа зурс зурс гэж орж ирхийнэ яанаа. За яахуу хадуурлаа багасгаад орж ирдэг мэргэн санаануудаа дараа тухтай буу халж өгнөө.

Тэгээл боджээнэ, юу юугүй сэтгэл санаагаа өөдрөг болхоос нь өмнө амиа хорлох хэрэгтэйн байна. Яаж үхэхүү, яаж шуухан үхцэн байхуу? Үхсэний дараа хүн олход аягүү сүрлэг байх ёстой юмшүү. Сүхбаатарын хөшөө шиг гараа өргөцөн... тэхээр морь байхгүй ээ, Давидын баримал шиг гэхээр гэдэс гүзээ унжаад олиггүй! Тэхдээ л нэг л сүрлэг ихэмсэг байх ёстойм шүү. Хүн олоол “хөөх энд Гаамп үхчиж, ямар гоё үхээ вээ, энэ Гаамп!” гэж ирээл шуугилдах ёстойм байгаан. Заа дүүжлий. Бүдүүхэн олс авчууул даалгүй яадын, гэдэстэй гэдэстэй гэхэд олс даахааргүй ч гэдэстэй бишээ, юугжаагаан та нар? Дүүжлэхээр хүн олдогоо, тэхсэн өтгөн шингэнтэйгээ холилдоод үзлийн юм байхын байнаа, ер нь болий. За бууды гэж боды. Хүн оллоо, яасан байхуу, тархи нь онгойчоол гачин юм гэвтэж байх нь байна. Хавь ойр нь нил цус. За тэгүүл агшиндах буюу 5 дакраас шувуу шиг нисий. Гүү, газар хүртэл ч бүргэд шиг л байхын биздээ чааваас, газар ойчсон хойно бол хүн амьтан танькуум байна доо.

Судсаа ханаа хаячий, тэгүүл. Нөгөө овлиггүй аминдаа хайртай амьтан чинь цусаа харуут орилж хашгараад цусаа тогтоох гээл чарлаж гүйгээд гудамжаар нэг сонин чоорттой гар харайлгаад алддын байгааз дээ? Машинд дайруулы. Ёстой кээтчууп болчуул хэн таних вэ дээ. Хор ууяа нээрээ. Хор аваад өгий гэсэн сайн найз ч байгаа. Гүээ тэхдээ нүүр ам гөхөрдөг, амнаас хөөс цахардаг, нүд улайдаг, бие загатнаж барьдаг бол ониго болхын байна даа. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр царай муутайг хэлэхүү, үхсэний дараа тийм царайтай байвал ямар олиг байв гэж. Одоо бодоод байхад Манлайбаатар Дамдинсүрэн азтай байгаан шүү, босоогоороо үхээл, тэрий нь нэг опрээтор хажууд нь аваал зогсож байдаг. Тэглээ ч гэсэн Дамдиа ахых шиг дээл байхгүй болхоор би болкуум байна. Япончууд нэг амиа хорлуул тэгэж ингэж үхдэг гээл бүгдийг нь бичцэн ном гаргасан, тэгээ амиа хорлолт нь буурсан гэснүүдээ. Тэр номыг олоод авчхысан.

Гоё сүрлэг, танигдахаар үхгүү бол хүмүүс шиг амьдарч байгаад минь баярлдаг гомддог ууралдаг хүн байхгүй, ёстой нэг стрийт сприт болхоор гэцүүшдээ, мань. Намайг амьдарч байгаад хүмүүс баярлдаг бол амиа хорлохдоо хүртэл сайхан тайван байх нь байшд, ууг нь!