Баавар гэж юу юм бээ? Энэ бол хэн нэгэн хүн, хажуудаа байгаа юмс үзэгдэл, хүн амьтнаас хэтийдсэн илүү юм шүү гэсэн сэтэгдэл төрүүлхийг хэлнэ.
1.
Гадна байдлын баавар. За загвар өмсөгч дэрэвгэр сормууст хүүхэн нэг шулуун дээгүүр алхдаг бол манай баавартай баатар нэлээн зайтай зурсан зэрэгцээ 2 шулуунаар алхана. Хэл амаа билүүдсэн зарим нэг ухвар нь үнэхээр мөчид болцон хүүхнүүд голдуу хүмүүс мань хүнийг ...салтаанд нь яр ургацийм шиг... гэхчлэн яринуу байнуу ямар ч падлий вайхкуу. Болоогүй ээ бас 2 гараа хармаандаа шаагаад тохойгоо тэгшилснээс болоод мөр нь өргөгдцөн. Утасаа ярихдаа толгойгоо нэлээн гилжийжээж утсаа чихэндээ наана. Бяр нь ихдээд гар нь нугаркуу байшүү дээ энчин. Тамхийг чигчий ядам хурууныхаа завсар гавчуулж татна.2. Амны баавар. Баавар бааврын дотроос амны баавар л хамгийн чухал нь юм байгаан шүү. Өөрийн харагдах байдал, үнэн чанараасаа хэд дахин илүү юм хэлэхийг амны баавар гэнэ. Бүх яриагаа удаан тээмпээр, хоолойгоо шахан маш бүдүүнээр явуулна.

 Жишээ нь манай баатрын утас дугарлаа гэж боды. Тэр "бээнүү" гэж авкуэ. Хоолойгоо шахжаагаад "юүүгсийн!" гэж утсаа авна. Өөрөө хүн рүү залгалаа гэж боды. Цаад хүн нь утсаа авангуут "бээнүү би …. байнаа" гэхкүү. Зүгээр л "АА БОДОН!" гэж бааварлах нь байна. Өөрийгөө бодон гэж нэрлэж болдым байна.

Тэр аавындаа очжээ гэж боды. Хүзүүнийх нь булчин тулаад урагшаа гүрдийж суужээснаа "эцгийн гэрт ирхэд бас гайгүй л байдийн" гэснээ аав руу гаа эргэж бүдүүн хоолой, удаан тээмпээр: "өөрөөс чинь юм асуучxуу" гэж бааварлана.

Тэр гарч явлаа. Гадаа нэг том хавчаарк дагуулсан ганган хүүхэнтэй таарлаа. Тэр хажууд нь очоод гушуугаа цорвойлгон нохой руу нь зааж маш бүдүүн  дуугаар  "наадах чинь муур юм уу гүү юүү" гэж асууж болно.

Зам хөндлөн гарах гэтэл нэг сохор хүн түүнээс зам гаргаж өхийг гуйж гэж саны л даа. Тэрээр: "хээ! би сохор байтугай нүдтэй олон охидыг удаа дараалан, зам битий хэл голоор гаргаж явлаа. Алиу зүүгдээд яв" гэж хүнгэнүүлнэ. Дагуулаад явжаахдаа "миний дуу доор сонсогдоод вайнуу гүү юүү, тэхээс би ууг нь 2 мээтр өндөр юм шүү дээ. Одоо чи энэ урд яваа өгзгийг хар л даа, аа чи ч нээрээ сохор л доо чааваас" гэх зэргийн юм ярина.

Түүнийг зам дээр нэг машийн ажуухан мөргөөд унагачлаа. Жолооч нь сандраа л гараад ирнэ. Гэтэл тэр ёолкуугээр үл барам, аажуухан, баавaртай нь аргагүй босч ирээд хоолойгоо шахан тайвнаар: "энэ халтиргаа яахкаадээнаа намайг. Машийний чинь жоохон цохьчлоо. Зүгээрүү хөгшөө!" гэж асууна.

Цаашаа явжаагаад ядарлаа, сандал дээр жоохон суулаа. Урдуур нь хөөрхөн охин явж өнгөрлөө. Тэр яахнуу. "Xөөе охион! чи миний урдуур ахиад өнгөрдөө!" гэнэ. Mанай гарын урдуур ахиад өнгөркөөд яавжээдэг дүүрцэн галаваатай охин байхгүй тул тэр нь тэр чигээрээ яваад өгнө. Тэгэнгүүт мань хүн "өө үхсэн, чамайг харснаас харьж толиндоо хары". Энэ бол баавар.

Тэр ч гайгүй. Хэрвээ манай баатар 2 гартаа юм барьцан явжаагаад кармаагаа ухах хэрэг гарвал яах вээ. Хавь ойроосоо хамгийн хөөрхөн охины нь харжаагаад "чи миний кармаанаас юм аваад өхкүэ" гэнэ. Яасан бааваргүй гуйцнуу. Үгүй баавар нь гарах болоогүй байна. Тэр охин кармаанд нь гараа хийх гэтэл манай баатрын өмдний кармаа яг урдаа байжаах жишээтэй. Энэ чинь баавартай хүний өмд.

 Тэр найз охин дээрээ очжээ. "Хайраа сайнуу, үнсий" гэж хэлнэ гэдэг бол түүний хувьд гутамшиг.  Тэрний оронд үгээ зөөж, бүдүүн хоолойгоор: "миний элбэрэлд өртсөн бяцxан амьтан чи амьдраад л вайна уу. Өнөөдөр чиний уруул ямар амттай байгааг үзүүл дээ!" гэж хэлнэ.

Аа тэр авгай авна гэсэн. Яаж бааварлана гэдгий нь таануус гадарлжаагаа  биз дээ. Гэхдээ бүх юм эсрэгээр эргэж дарлуулхыг хэн байг гэхэв. Тэгсэн ч тэрийгээ мэдэгдкүүгээр ихэд залхуутай өнгөөр: "зиа, өнөөдөр өөрийхөөө хүслээр хувцсаа өөрөө угаая даа. Хогоо харин маргааш соруулмаар санагдаад вайх чинь.." гэхэд авгай нь муухай харлаа, тэгэнгүүт манай хүн "заза хогоо өнөөдөр соруулахыг би өөртөө зарлиг болголоо" гэж бүв бүдүүн хоолойгоор хэлээд суниагаад суужаах нь вайна.

Тэр хамт олонтойгоо хөдөө зугаалжээ. Түүнд олонтаа тохиолддог пориблээм  энд бас л тулгарч сонингийн тасархай аван нөхдөөсөө түр холдох шаардлага гарлаа. Бөгсөө даран түргэн түргэн алхсаар гүвээний цаагуур оров. Удалгүй тэр орилно. Түүн рүү сүрэг чоно дайрч. Нөхөд мэдээд аврахаар гүйж очно. Харин мань эр чононуудын доор орцон "Хөөе байжийдаа хөөе! нэг нэгээрээ үзчих дээ хөөе!" гэцэн хэвтжаах вий. Буу дугарч тэр аврагдна. Босч ирээд гар хөлөө илэнгээ "аминаасаа уйдсан бэлтрэгнүүдүү гүү юүү!" гээд зугтааж яваа чононуудыг араас нь харж "айсан дөө айсан" гэж үргэлжлүүлнэ. Воот, энэ чинь л баавар. Эний чинь л  баавар гэнэ шүү дээ.

Ажил дээр дарга нь орж ирлээ. Тэгэнгүүт "Дарaaга! би заваараа энэ ажлаа хийж чадкуу  юмнуудад тусалжээж болно биз дээ" гэх.

Байгууллагын сагсны тэмцээнтэй гэж зарлалаа. Тэрээр: "хөөе тэр тэмцээн дээр чинь тохож

болохолуу?" гэж асуух.

Заа тэгээ л нэг охин таалагдчуул мангар удаан алхаж урд нь очоо л дээрээс нь доош нь харж,  өрөөсөн жавьжаараа инээвхийлж "хээ!" гэж бааварлачаад: "эхнэр авмаар санагдчихчив, чамайг өнөөдөр тээстэлнээ би, заө!" гэх нь вайна. Исүүл зүгээр л үгээ зөөж "орой аруун цагт, яг энд!" гээ л болоо.

     Дисконд оруул бөөн охидуудын дунд орчоо л вандаам бүжиг хийнэ. Шилэн бээлий дээр вандаам яадгийг үзээ л байлгүй дээ шавь нар. Хүний үзгийг авч юм бичсэн бол "хугалчxуу эний чинь" гэж бааварлана. Нялх хүүхэдтэй хүн тааралдуул "хөөрхөн зусуу яадаг, толгойгий базчуул хагарчих болуу" гэнэ. Мань хүний тоглодог тээтрэс нь дан дөрвөлжингөөс өөр дүрс байхкуу байх жишээтэй. Ундаа онгойлгогч хэзээ ч ашиглахгүй, үрүүнк ч хэргэлкүү. Шүдээрээ пиав онгойлгохыгоо "ханз татах" гэж нэрлэнэ. Шилээр нь архи хөнтрөхийгөө "алиу хоолойгоо зайлчий" гэнэ.

Тиймээ, энэ чинь л баавар!

3. Баавар бидний амьдралд байсаар ирсэн, байж ч вайна, байх ч волно.

 Ер нь хүн төрөлхтөн хэдэн мянганыхаа түүхэнд олон баавартай баатруудыг магтан дуулж ирсэн байхым. Тэнгэртэй тэрсэлддэг Одиссэй вайна. Аль ч хаанд харьялагддаггүй Ахилес вайна. Мөнх хааны Францын Луй ванд явуулсан захиаг л сана л даа. Гийтлер Лээнэнграадыг 2 өдөрт авчий гээ л дайраа биз дээ анх. Манай оронд гэхэд л зарим нь бүр орой унткаад нойр нь хүркүү болхоор хууль засч цаг нөхцөөж байшд. Тэр ч байтугай одоо "Чингис хаан шиг ард түмнээ удирднаа, баркуу вол яахуу Бараак Обама шиг аваа явчна " гэжаагаа хүн ч байгаа. Яагаад ч тэр удирдхаар болцын бөө мэд. Удирдуулах хүмүүс нь хаана ч байгаан. Гэхдээ л энэ бол баавар. Үнэг мүнэгийг нисдэг тэргээр хөөж очоод нисдэг тэргээрээ дарж алах дуртай нэг ах бий виз дээ. Тэр лав гэртээ ялаагаа буудаж алдаг байх. Бас  жинкэн баавартай нэг хүн байгаа. Бүх юмыг ивээдэг. Өдөр бүр ивээгээ л вайна ивээгээ л вайна.  Жирэмсэн эхчүүдийг ч ...миний ивээл дор хүүхэд олсон... гээд суужээж чадах гатуу гар. Заза тэр нь ч юу ин, соорий шоо. Тэхдээ Шагжаамуунийд ч ийм их хүн ивээх шаанс олдоогүү байхаа.

Энэ бол агуу баавар.

4. Tөгсгөл.

Заа, энэ бичлэгээ дуусгахкуу вол энэ муу кийбоорд гарын ая даахгүй хэмхэрчкээдаахын. Ер нь ийм хариугүй юмнуудыг хаанахын ямар бацаанууд хийдийм бээ! Аа үхсэн баас, эвдэрсэн ч хамаагүү л дээ надаа вол! Гараа л ганц дохиход бөөн кийбоорд барьцан алиа юмнууд хүрээд ирнэ.

За за баавартай амьдрийшүү хүүхдүүд! Дараагийн хичээл ортол салганаад байжаагаарай даа! Тиймүү ҮГҮҮ ЮҮҮ !?