Улс төрч болмоор санагдаад байхын. Ямар чөтгөр нь шүглэхээр тэгдийн бүү мэд. Гүү ээ ямар чөтгөр шүглэхээр ч гэж дээ 90 хэдэн оноос л бацаан байхаасаа л тэгэж бодсон байх. Дандаа госчоом өмсөөд зангиа зүүгээд явдаг болхоор тэр юмууу. Тэгсэн улс төрч бололгүй байсаар байгаад өдийг хүрлээ дээ. насны бөгсөнд улс төрч болдымуу гүүмүү бүүүмэд. Тэр шүгэлсэн чөтгөр нь овоо  дорвитойхон шүглээд намайг хайр найргүйгээр улс төрч болгоод хаячихгүй. Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно гэдэг үг сайхан үг шүү. Ямар ч улс төрчийг зөвтгөөд хаядаг адгийн би хүртэл надаар оролдоод болдогүй одоо яшиг улс төр ч болхоос гээл явжээшд. Ямар охин хүүхнээр оролдуулж явсан биш улс төрөөр ч болтугай оролдуулж байхаас.
Манай энэ гудамжинд нэг улс төрч маягын ах хүү байнаа. Дандаа госчоом өмсөнө, бага зэргийн гүзээтэй, хар цүнх барьж явна. Би анх хараал шууд улс төрч байна гэж мэдсэн. тэгээл даган дуурайж эхэлж байгаа гүзээ сууцан, комисоос нэг гайгүй гамтай хэргэлсэн госчоом аваад индүүдцэн. Цүнхний асуудал л хүнд байна даа. Дуурайж байгаа хүн чинь ганц хоёр үг солихыг хүснэ биддээ, энэ чинь. Автуусны буудал дээр, түцэн дээр тамхи авахдаа,  худаг дээр,  бүх нийтийн гудамны хог цэвэрлэж барихад аль болох ойр зогсохыг хичээнээ. Тэгээд ганц нэг үг солиноо бас. Тэхдэээ улс төрч хүн дандаа завгүй байдгийг бодолцон тэлвийзээр улс төрийн мэдээ, сонины улс төрийн тойм уншиж уншиж хэрэгтэй хэдэн асуултаа л сайн боловсруулж байж тавий гэж бодлоо. Тэгээд таарах бүрдээ ганц асуулт тавиад дараагын асуултаа хэдэн өдөр дахиж таартлаа боддын.
-Улс төрч ахаа, та  ямар мэргэжилтэй вэ?

-Өөө нэлээд хэдэн дипломтой хөөө.
Харвуу хэд хэдэн мэргэжил эзэмшсэн мундаг хүн байх нь. Тэхэд надаа тамхи татхаас өөр мэргэжил алга. Тэхдэээ шантарч болохгүй диплом олохын төлөө явнаа. Хаа нэг газар илүү диплом байхыг хэн байг гэхэв.
-Улс төрч ахаа та хаана анх ажиллаж эхэлсэн бэ?
-Шууд улс төрч болсоон. Ингэхийн тулд таньдаг улс төрчтэй байх хэрэгтэй.
Зиа энэ болоод явцан шүү. Би бол нээх ажил мажил хийж үзсэн биш шууд улс төрчийн ажил хийж болох нь. Өмнө нь яаж ашгүй салгалж явж хаа хамаагүй янзүрийн ажил хийгээд явчаагүйм. Тэгээд бас надаа таньдаг улс төрч гэхээр энэ гудамны улс төрч ах байна. Улс төрч болох урам зоригыг улам нэмчлээ шүү.
-Улс төрч ахаа, та аль фраакц бүлэглэлийх вэ? (энэ ташаа тулсан пээ үсэг чамайг үгэнд орох бүрт үнээр их баяралдаг шүү. Юунд ч ордогүй ишцээ үсэгийг бодуул чи шүү)
-Аа нэлээд хэдэн фраакцад байдымаа хөө.
За тээр, улс төрч хүн аль нэг фраакц бүлэглэлээр явцуурхдагүй байх нь. Фраакц бүрт ороод улс төрчийн ажлаа хийгээд явдаг байх нь. Эндээс улс төрчийн ажил хичнээн хүнд болох нь харагдаж байна. Шантарч эхэлж байна шүү.
-Улс төрч ахаа, улс орны төлөө юм хийх ёстоймуу? Та юу хийсэн бэ? (Сонгуулийн уулзалтан дээрээс бичиж авсан асуулт!)
-Аа нэлээд хэдэн юм хийсээн.
Зиа тээр, улс төрч ах нэлээд хэдэн юм хийсэн байна. Тэхэд би зээлсэн мөнгөөрөө нэг цуйван хийж байсан, багадаа нэг чавх хийж байсан, ходоодруугаа хэдэн пиав хийж байсан. Яагаад ч улс төрч болохгүйнээ. Эхэлж байсан шантрал маань нэлээд дундруугаа орох шинжтэй.
-Улс төрч ахаа, та гадаад хэл мэдэхүү?
-Ааа нэлээд хэдийг мэднэээ хө.
Тэгэж л таарна. Мэдээжийн юмыг асууж улс төрчийх нь ажилд садаа болдог би гэж нэг тэнэг мал. Би улс төрч болкуун байноо. Ядаж л үхэр нохойны хэл сурчаахгүй үхсэнээ хийж өдийг хүрдэг байнаа гэж толгойгоо шаамаар болж иржээнэ. Би улс төрч болохгүйм байноо гэсэн шантрал дундруугаа ороод ирлээ шүү.
-Улс төрч ахаа, та улс төрч юм чинь авилгал авсан л биздээ? (тэлвийзээс сурсан асуулт!)
-Аа авсаан нэлээд хэдийг авсааан. (эхлээд их л бодолхийлсэн бөгөөд би авилгал гэж арай мэдэхгүй байгаам байхдаа гэж өөрийхөө шүтдэг улс төрч ахыхаа мэдлэгийн түвшинг буруу үнэлсэнээ дараа нь их л ичиж билээ)
Зиа, улс төрч хүн нэлээд хэдэн авилгал авцан байдаг байх нь. Tэхэд надаа хэн авилгал өхийн. Би тэр авилгал гээчийг нь барих нь битий хэл хүний авцан явжаагааг хараачгүү, ядаж зургийг нь ч үзээгүй байдаг. Би улс төрч болохгүйм байнаа. Энийг уншжаагаа хүнүүст жоохон жоохон авилгал байвал надаа өгчүүл гомдохгүй л байх. Хэд хоног гамтай хэрэглээд буцаагаад өгчихөнө.
Ерөнхийд нь дүгнэхэд нэлээд хэдэн гэдэг үгийг их хэрэглэж хариулах, завгүй байдаг тул товчхон хариулах, тодорхой гээл хамаг цаг заваа үрээд байж болохгүй. Бас юуг ч нэлээд хэдэн удаа хийгээд авсан байх хэрэгтэйм шиг санагдаад байгаам. Тэхэд би ганц удаа болзоонд явсан, ганц удаа их дэлгүүрт орж үзсэн, ганц удаа мормилаад идэж байсан улс төрч болход хол байна даа.
Тэхдээ итгэл хамгийн сүүлд мөхдөг. Дахиад асууж байгаад улс төрч болноо л гэж бодоод байгаан. Таануус улс төрч ахаас асуух асуулт байвал доор бичээрэй би асуугаад өгнөө. Тэгээд бүгдээрээ улс төрч болчихуул аан.