Зиа болохжаагаа хааппий наадамс дэй гэж. Наадам дөхөөл уралдмаар, харавмаар, барилдмаар санагдаал сэтгэл догдлоод гэгэлзээд ирдэг нь багын уралдаж барилдаж харваж явсаны зан бөлгөө. Монгол хүн бүр бөх болхийсон хүүхдээ бөх болгохийсон гэж боддог шүү дээ. Би ч бас тэгэж бодож явсан толгой шүү.
Хэрвээ би бөх байсан бол яасан дарвайсан, далдайсан, далчигнасан, ёр нь дандаа да үсгээр эхэлсэн шинж чанартай бөх байх байж вэ гээл боддын. Ямар чиг байсан их л дээл өмсөхөөрөө найгаж ганхаж бяртай хүн шиг явдалтай болох байх. Гүүү эээ ер нь хүн хархаар л бүдүүн дуугаар ярьж тээхэлзэж явдаг бөх болох байх. За тэгээл гэртээ авгай хүүхэд дээрээ ганц нэг мэхээ туршчихдаг ер нь наадмын бэлтгэлээ гэр зуураа шажигнуулчихдаг. Ууг нь сүүж уулын амралт эднүүст бэлтгэлд гараал нутгийн зөвлөл эргэж ирээл зурагтаар аа энэ жил улсын цолонд санаа байна шүү гэээл нутгийн их хурлын гишүүнтэй гар бариал явах нь сайхан байдын. Даан ч тэнд тэгэж өөрийгөө азаартуулж байхаар шууд цэнгэлдэхэд битүү бөх ороол манаргавал сүртэй шүү дээ.
За тэгээл наадмын өглөө цэнгэлдэхэд зодог шуудгаа бүтнээр өмсөөл зогсоно. Аа нэг муу пакаал эднүүс өмсөөд зогсвол жур цэрэг бөх байна гээд хүн амьтан тоохгүй. Тэхээр ханхар дээл монгол гутал эднүүс яаж ийжаагаал олох хэрэгтэй. За нэгийн даваанд азаар гож мөргөчүүл шууд 2-ын даваа. Би тэхдээ хэзээ ч гоц мөргөхгүй байх гэж боддын. Азтай сайн мөргөдөг хүмүүс л гоц мөргөдөг байх. Яаж ийжаагаал эхний даваанд жур цэрэгтэй таарах хэрэгтэй. Тэгээл өрж зогсонгуутаа за цэрэг дуу нааадах, хохий шүү энээ тэрээ гээл ам мэхээр унагаачина. Цэргүүдэд бол асар том бөх шиг л харагдана. Тэрнээс гүзээгээ унжуулсан чурдайсан улцан шар юм байна унагаана гэж бодкуушд гол нь ам мэхээ сайн хийх хэрэгтэй.
За дараа нь нэг начинтай таарах байх. Тэгэнгүүт бас ам мэх хийгэээл чи хэдийг хэнд өгж начин болсоныг чинь мэдий шүү илчлий шүү. Би авилгалтай тэмцэх газар өгнө, олон улсын цэргийн шүүхэд өгнө энээ тэрээ гэхэд хүч нь нэг дахин буурна шүү дээ. Угаасаа тэгээгүй начин байхгүй биз. Гурвын даваа эхлэнээ. Энэ үед нэг заан харцага энээ тэрээтэй таарах байх. Зиа хүмүүс ч гэсэн анхаараад тэлвийзорын каамэр эднүүс дагаал аваал эхлэнэ. Каамэр холдонгуут нөгөө хүнэээ гудчаад, өөрөө зугтаагаад жоол шороо босгоод хаячих хэрэгтэй. Тэгэнгүүтээ өөрөө давсан бөх шиг дэвээл гүйчих хэрэгтэй. За нөгөө бөх юун энээ тэрээ гэх байх. Үүрэглээд зогсож байсан засуулруугаа шууд дайраал чи хараа биздэээ энүүний өвдөг хүрсийшд гээл дайр. Яг үнэндээ юу болсоныг хөлийн цэц гэж хараа муутай нэг өвгөн бөх, хаа хамаагүй тэнэж явдаг тэлвийзийн камэр, хуушуур идэж байгаа наадамчид, үүрэглэж зогссон засуул аль нь харж чадкуу нь баталгаатай. Энүүн дээр л тоглож байгаан шүү дээ. Гол нь чи Ард Аюушын үр удам байх гэмээр сайн заргалддаг бол даваал 3 дахь удаагаа туг тойрно шүү дээ. Угаасаа бөх л хамгийн эрх мэдэлтэйм шиг байгаан. Хөлийн цэц засуул гэхээсээ илүү. тэгэж л харагдадгын. За 4-ийн даваа бас нэг хүний аманд гарнаа. Одоо монгол даяар зарлаал нутаг ус зарлаал найзууд сургуулийхан эднүүс харчаал энэ чинь нөгөө Гаамп шүү дээ. Ай мөн ч сайхан эвлэгхэн пиав уудышүү гээл бүгд яриал. Одоо барилдах гэдэг бол урлаг болгох хэрэгтэй. Өрж зогсох шиг болоол болиол хэд алхаал ёстой барилдкаад ч байгаам шиг үгүйч юмшиг л байх хэрэгтэй. Зурагтаар гараад байгаа гэдгээ сайн мэдэрхийн бол бүүр лаг лаг юм хийж болийшүү. Тэгээл гэнэт болиол тэнд очоол халуун савтай цай уугаал аан. Манай эхнэр зайлуул дээлийн зах мушигцан тэнд халуун савтай цайтай хөлсөө арчаал суужаахийн. Угаасаа цаг маг болкуу гэсэн юм хум байхын биш сайхан тайван 2 аяга цай уучаал эргээд өрнөө. Аа тэлвийзорын камэр цай уужаахад хүртэл аваал байхын. нөгөө бөхөө залхааж унагана шүү дээ. За тэгээл мөнгө амлахгүй бол унакуу дээ. Мөнгөөр унагаачихвал начин болж болох л юм. Гол нь цэнгэлдэхэд ороод бөх үзчихэж байгаам шүү дээ. тэрнээс барилдахдаа биш.

Зиа тэгээд хэн ч намайг мэдкүү өнгөр ч болхын. Дүлий улс бол хэзээ ч мэдкүү. Учир нь манай энэ наадам чинь зөвхөн ам тайлбарын наадам шүү дээ. Тайлбарлагч мэдкүү бол тэгээл өнгөрөө. Тэр жил манай тэлвийзорын дууны лаамп шатаад би юу ч ойлголгүй наадам дуусгаж билээ. Ууг нь олимп энээ тэрээ тэлвийзороор үзэхээр тайлбараасаа илүү мэдээлэл дэлгэцээс олоод авдаг манай наадам бол онцлогтойм шиг байгаамаа.
за тэгээд дэнж хотойтол нааддаг Монгол орныг маань монгол гэж харуулж байдаг цагаан сар наадам хоёроо сайхан тэмдэглэж баймаар байгаан. Юун ёоолк, юун валинтийн. Дараа жилийн наадам даанч хол байна даа.