За сайн байцгаанууу. Ойрд муу блогтоо олигтой юм бичэхгүй өдөр хоног өнгөрөөж өрөөл бусдын блогт сэтгэгдэл бичээд үлдсэн жоохон хугацаанд нь мээсэнжэр гээч юумаар охин мохин эргүүлсэээр яваад ихэнх цагаа авна тэгээл цаг үлдвэл ажилаа хийнэ байхгүй бол харьна. Харьна ч гэждээ пивондоо гарна. Амьдрал гэж эргэлддэг хүрд л болчоод байна. Бүх л юм давтагдаад.

Өглөө ирдэг замаараа сурсан дуугаа дуулаад явж байлаа. Би угаасаа муугаа мэдэхгүй монгол дуу бага сонсоно. Тэгээл нөгөө Пүүсикаатдоллс хамтлагын Дончааа гэдэг дууг сүүлийн үед их дуулж байгаа.
Дончууу вишэээ голпром ми хоот лайт мий
Дончууу вишээ голпром ми вриик лайт мий
Дончааааааа Дончааааа
Дончууу вишэээ голпром ми воон лайт мий
Дончууу вишээ голпром ми паан лайт мий
Дончааааааа Дончааааа
гэээл амандаа байдгаараа аялцан солиот чинь дороо бас нэг бүжиглэмэр аядаад явж байгаан. Өнөөдөр хэнийг мээсэнжэрээрээ панаалдаад орхийдоо гэцэн явж байтал ер нь мээсэнжэр дээр үед  байсан бол яах болоо гэж бодогдож байна шүү. Энийгээ мартхаасаа өмнө блогдоо бичээд авий гэээл гүйчихсэн тоос манаргаал гандан тасганы дэнж даваад харваж өглөөшд.

Хүннү хаан Модунь шаню мээсэнжерээр хужаа нартай холбогдоод  газраа өгнө гэж байхгүй эээ харин морь охин хүүхнүүдийг маань авбал ав. Хятадууд хариу бичдэгүй. Модунь өвөөө BUZZ хүртэл хийж үзэж байна гэнэ.
Жоохон наашлаад хүмүүсийн мэдэх зүйлрүү орийдоо. Есэхүй аав мээсэнжерээ асаагаал Статус дээрээ би хүүтэй болчлоо гээл бичцэн байхын. Тэмүүжин аль бацаан байхаасааа Бөртэ гээд охинтой мээсэнжерддэг болцон "хая бөртэ сайнууу хайраа"  эднүүс гэцэн. Камераар зургаа солилцож барьцан байж байхын. За тэгээл Бөртэ чи одоо худлаа олон яахоо хаяг авцан энд тэндхийн конфренц дотор сээксигёрл эднүүс гэцэн явжийсан шүү. Дарвагнаад байгаараа гээл. Мээсэнжэр листнийхээ цэрэг гэсэн листээ бүгдийг нь сэлэктэлж байгаад "маргааш алтан улсыг дайлаар мордох тул өглөө болзоотын бор толгой дээр бэлэн бай. Цааш нь дамжуулна ууу" гэцэн мээсээж савж бариал аан.  Мөн ч хөгжилтэй амар болох байгаам шүү.

Чингис лаг хаан болхоор цэрэг, авгай, 9 өрлөг, ноёд, татар эмс, ах дүү нар гэцэн айгүй олон грууп болгоцон сүртэй нь аргагүй л олон хүнтэй мээсэнжэр байхын гэсэн. Тэгээл инвисибле ороод байгаа нөхдийг толгойг авна гээд  Их засаг хуулиндаа хийчихнэ ааан.
Мандухай хатан тэгэж хүүгээ элч болгож явуулж алуулахгүй. Мээсэнжерээр л явуулж орхино. Занаáазар бол тэгэж Галдантай үл ойлголцож барихгүй шуууд Чахундорж ахтайгаа мээсэнжереер л нийлж хужааг будаа болгий гээл ярьж орхино. Үгүй юмаа хужаа нар илүү ухаантай болхоор мээсэнжэрээр бүүр лаг хор найруулах байсым байна.
Сүхэээ ах бол Ленин багшруу очиж суйд болохгүй. Ленинтэй мээсэнжердэж буй цонхныхоо зургийг принтскрийн товчоороо авч байгаад өнгөтөөр хэвлээд жаазанд хийгээд өрөөнийхөө хананд нааж орхино. Үгүй мөн түүх шааал өөр тийшээгээ эргэхээр юм их байгаам шүү.