Гурван нэр дэвшигч үнэмлэх гардаж авахдаа товчхон үг хэлцгээв. Хэдий жижигхэн ёслол ч өөр өөрийн өвөрмөц өнгө төрх ажиглагдлаа. Ямар ч нэмэлт хачиргүй хэлсэн үгүүдийг дэс дараагаар нь харьцуулан харъя. Хэдхэн үгэнд гэхэд нэлээд ялгарал харагдана:

М.Энхболд: Монголын төр тогтвортой, эх орон ард түмэн эв нэгдэлтэй байж... хямралт байдлыг даван туулж, хямралыг зогсоохын тулд энэ сонгуульд би нэр дэвшиж байна.

Х.Баттулга: 30 хүний төлөө юу эсвэл 3 сая монголчуудын төлөө юу гэдэг шийдвэр гаргах сонгууль болноо.

С.Ганбаатар: Би Монголын ард түмний сайн сайхны төлөө дэвшиж байна. 30-хан гэр бүлийг баяжуулахын төлөө зүтгээгүй.

* * *

М.Энхболд: Хоёр их хөрш, дэлхийн улс гүрнүүдтэй эрх тэгш, эвтэй найртай харилцах нь энэ цаг үед гарцаагүй чухал байна.

Х.Баттулга: Тэдэнд эрх мэдэл, алт мөнгө, гадныхан бүгд байгаа.

С.Ганбаатар: Гадныханд барьцаалагдсан УИХ-ыг хазаарлана.

* * *

М.Энхболд: Энэ удаагийн сонгууль зөвхөн Ерөнхийлөгчөө сонгох биш хагарсан, доройтсон энэ бүгдэд цэг тавих сонгууль гэж би ойлгож байна.

Х.Баттулга: Хүч тэнцвэргүй тулаан болноо. Энэ сонгуульд Монгол ялна.

С.Ганбаатар: Монголын ард түмэн ялна. Монгол босно.

* * *

М.Энхболд: 6-р сарын 6-нд мөрийн хөтөлбөрөө ард иргэддээ танилцуулах болноо.

Х.Баттулга: /мөрийн хөтөлбөрийн талаар юм хэлсэнгүй/

С.Ганбаатар: Хар пиарчид бүгд МАНАН дээр цугларсан байна /хэдэн хуудас цаас харуулж/ Надад төлөвлөгөө бий.

* * *

М.Энхболд – Гэргийн хамт ирэв.

Х.Баттулга – Эхнэр нь тодорхойгүй байна.

С.Ганбаатар – Гэр бүлээрээ ирэв.

* * *

М.Энхболдыг дэмжиж хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди хүрэлцэн ирэв.

Х.Баттулгыг дэмжиж ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хүрэлцэн ирэв.

С.Ганбаатарыг дэмжиж гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр харин ирсэнгүй.