Төрөл туулсан цадиг-т Судасигийн хүү Бодисадва Сутасомагаас номлол заалгая хэмээн хүсэхдээ доорх үгийг хэлдэг:

Ариун номын толинд хартал
Алмай муухай  төрхөө үзлээ
Алмай мунхаг төрхөө танимагц
Ашид гэгээрэхийн хүсэл төрлөө

Гэгээрэх тэмүүлэл үлгэрлэвэл цэвэрхэн эсэхийг мэдэхийн тулд толинд харж хирээ арилгадагтай агаар нэг.

Өөрийн жинхэнэ зан байдал, давуу сул талаа судлан дутагдлаа засаж, эрхэм чанараа дээшлүүлэх нь бидний оюун ухаан сэтгэл мэдмүй.



21 зууны их гүрэн болох АНУ, ЗХУ-ын аль аль нь дотоод шаталтын хөдөлгүүртэй моторт онгоцнуудаа  эхнээс нь тийрэлтэт хөдөлгүүртэй агаарын хүчирхэг хөлгөөр сольж, дараа нь цөмийн зэвсэг, пуужингийн эринийг нээж, тив алгасагч - цөмийн пуужингаар иж бүрэн зэвсэглэсэн билээ.

ЗХУ-ын  зэвсэгт хүчин  Астраханы хээр  "Капустын яръ " гэх  эртний  Алтан ордны улсын нийслэл   байсан  газар байршил давхцаж буй газрыг даруй 50 жил цөмийн пуужингаар бөмбөгдөж байдаг.

Тохиолдлын хувьд сонин байгаа биз?

Миний хувийн бодлоор  харин хагас зууны туршид ( Mongol )  Алтан Ордны Нийслэлийг  пуужиндаж байгаа нь огт санамсаргүй юм болов уу?

Гэтэл урд талд мөн их сонин  стратeгийн тохиолдол бас байх.

Өмнөговийн урд 200 километрийн цаана  байрлах Өвөрмонголын нутаг дахь Лоб нууранд  БНХАУ - мөн  агаарт  цөмийн зэвсэг дэлбэлж туршлагаа хийгээд бас даруй хагас  зуунтай золгох гэж байдаг. Дэлхийн хамгийн хүчтэй  радиаци ихтэй цөмийн бөмбөг Монгол улсын  хил Өмнөговь аймгийн урд  50 жил агаарт  radiation цацсан байсан гэсэн үг. Бас тохиолдол уу? Энэ асуудал угтаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хандаж  дүн шинжилгээ хийх л асуудал.

 
Эртний Хятадын Мин династи (хаадын)  цэргүүд  Их Монголын  эзэнт гүрний эртний Нийслэл  Хар - Хорумыг ор мөргүй  шатаасан байдаг.   Үгэн дээр хүртэл хоёр хөрш маань  "тоглосон" байх.

Жишээ нь, Алтан Ордны нийслэл  Сарай Бат ( Батын ОРД харш ) гэсэн утгатай үг орос хэлнээ малын бууц, өвс тэжээлээ хураадаг хэмхэрхий  юмыг бас тэмдэглэж хэлж болох  үгтэй дүйх Сарай! болсон байх... Гэтэл Хятадууд Хубилай их хааны нийслэл тухай үедээ  дэлхийн нийслэл байсан Хаанбалгас  ( Их хааны Хот ) гэсэн утгагай үгийг үнсэн товрог болсон,  нурж унасан, хаягдсан  зүйлийг нэрлэдэг болгосон байх юм - Балгас ! гэж.

Бас сонин юм тийм ээ? Тохиолдол  уу?

Мөн биднээс ахмад үеийн  социализмын сурталд автсан сэхээтнүүд  манай монголчууд зөвхөн 1921 оны Ардын  хувьсгалын дараа хотод амьдарч эхэлж байна гэсэн нь ойлголттой.

За өдгөө хөдөөнөөс ирсэн андууд бол монгол хүн бол зөвхөн малчин л байсан гэсэн ойлголттой болов уу.

За тэр нь ч бас их ойлгомжтой. Түүнд  буруутгаад байх нь  хаашаа юм. Гэтэл, зүгээр л зөвхөн  Буддын шашны сүм хийд, хот, эртний -аас дээш 700 -1000 байсан хувьсгалын өмнөх Монголд.

Монголчууд  зөвхөн мал бэлчээрлүүлэх аж ахуйтай энгийн нүүдэлчин  (одоо ч  зарим нь Азийн цыган гэх блог ч нээсэн байх шиг)  гэсэн суртал номлолтой ганц энэ баримт л  эргэлзээ төрүүлж байгаа биз!

Эртний монголчуудаас сургаал гүн ухааны бүтээл хэвлэн гаргасан далай мэт. Энэтхэг  Жагарын, Төвдийн  ном орчуулсан  нь тоо томшгүй цогцлон бүтээсэн.

Уран  алт мөнгөний  дарханы  Бурхан бутээхүй  Урлаг, MONGOL дэг жаягтай урлагийн сургууль, унэт эдлэлийн дарханы  газрууд байсан, суурийн амьдралын төв болсон хүрээ хийд, хошуу ноён,  Засгийн тамгын газар, дэн буудал, жинчид, бичээчид, яруу найрагчид, зурхайчид, анчид,  дархан,  тахаруд, улаачид  гэх мэт олон өөр мэргэжлийн хүмүүс  цэргийн эрхтэн, номын түшмэлүүд, 800 жилийн турш удам залгамжлан Монголчуудыг захиран сууж байсан Чингис хааны боржигин овгийн хаад ноёд , хатад зөвхөн малаа дагаж  амьдарч  байсан гэхэд...

К. Станиславский хэлсэнчлэн: Би итгэхгүй байна! гэж хэлмээр болдог.

Энгийн  хар ухаан, зүй  тогтол,  логикооор бодоход  Монголын  язгууртанд тийм шаардлага байхгүй шүү дээ!  Тэд чинь ОРД харшид амьдарч байсан шүү дээ!

Ядахнаа Тамгын газар, хүрээ, сүм хийд, төрийн ажил  залгуулах, албан татвар хураах, цалин хишиг  тавих, зарлиг дэг тогтоох, ял өршөөл  өгөх хот суурин газар гэж байна биз дээ энэ чинь?



Дэлхийн  археологичид  хэлээд өгнө - Монгол Улсад хот суурин, суурийн соёл иргэншил наад зах нь 1000 жилийн байсан гэж.

Гэхдээ үүнээс юу үлдэв? Яaгаад алга болов?  гэдэг том асуулт гарч ирж байна.

Хэн нэгэн харийн  эрх мэдэлтэн, Их гүрний холын стратегийн бодлогод, улс төрийн хэтийн зорилтод - мэдээж монголчууд бэлчээрийн мал аж ахуйн амьдралтай, цайлган энгийн малаа дагасан хүмүүс байх нь маш их давуу талтай.

Харин эртний уламжлалт  төрт   ёс, хүчирхэг дайчин хүмүүсийн удам, өөрийн бичиг үсэгтэй эдний соёл иргэншлүүдийг нэвт мэддэг ,  өөрийн  он цаг, гүн ухаан, зурхай, одон орон, МОНГОЛ ДЭЭД ТОО, анагаах ухаан, тэр ч байтугай хоол хийх урлагаараа алдартай, уламжлалт  хүчирхэг гүрнийг элбэн тохинуулж байсан ЭРТНИЙ  НИЙСЛЭЛ ХОТТОЙ гэвэл огт ашиггүй нь  ойлгомжтой.

ГЭТЭЛ монголчууд олон зууны турш бээр хот, сүм хийд, Тэнгэр үзэлт номлолтой, өндөр соёл, шашны эрх чөлөөтэй нүүдэл суурьшмал  хосолсон  иргэншилтэй, ЭРТНИЙ ДЭЛХИЙГ холбож байсан аюулгүй  торгон  хамгаалалттай Замыг удирдан байсан, ЭРТНИЙ ДЭЛХИЙГ - хөгжүүлж  байсан  АРД ТҮМЭН   шүү дээ.

Өдгөө манай монголчууд социализмын үед хувийн өмч, мөнгийг үзэн ядаж байсан шигээ 360 хэм эргэн дэндүү  шүтэх болжээ. Бүх зүйлсийг  ашиг  зоосны нүхээр харалган ахархан богинохон ухаанаар харах болжээ.



Мөнгө бол зөвхөн сайн зарц, үйлчлэгч, худалдаа солилцооны эргэлтийг  тооцоо, тоон хэлбэрт оруулах хэрэглүүр болохоос жинхэнэ баялаг биш юм.

Хүмүүний амьдралын гол асуудал биш гэдгийг ойлгуулах, хүн хүндээ хүн шиг ханд, эх орон, газар дэлхийгээ хайрлаа, гэр бүл, эрдэм ном, анд нөхөд, ажил үйлс чинь гол зүйл гэсэн зарчим, хэвт ёсыг суурь болгоод, үүн дээр нь хууль ёс, хатуу чанга цаазат төр, ёс суртахууны, гоо зүйн, ЭРДЭМ боловсролын бүхий бололцоог тавьж өгвөөс өдгөөгийн нийгмийн эсрэг тэсрэг зөрчилдөөн эвээ олж хөгжих болно.

Угтаа Энгийн зүйл.

Манайхан хүн төрөлхтний аль эрт хэрэглээд ирсэн энгийн хотын цогц зохион байгуулалт, иргэншил соёлоос дэндүү тасархай Тэнгэрлэг сэтгээд байх шиг.

Манай улсын эдийн засгийн удирдагчид, тэрбумтан болсон гэх хүмүүс  энгийн 21 зууны орчин цагийн хот суурин газрын хийгээд орчин үеийн мал аж ахуй зохион байгуулж чадахгүй, жишээ нь тийм ч нүсэр том хот бус авсаархан нэг сая хүн амтай Улаанбаатарын утаа, гэр хорооллыг барилгажуулах асуудал, замын түгжрэл, орчин үеийн ердийн морин тойруулга, бульвар гудамж, хотын  цэцэрлэг гэх мэт  бүтээж чадахгүй мунгинасаар... Гэтэл ажил хэргийн хүмүүсээ монголчууд бид чинь  элдэв муу муухай юманд хардаж сэрдэж,  ихийг хийх бүтээх болгонд элдэв саад, гох дэгээ засаг төр, их хурлын гишүүд тавьж, татвар хуулийн байгууллагууд зай завсаргүй шалгаж, нийгмээрээ ам булаацалдан муулж  байгаа нь тэдэн сэтгэлийн урам зориг  өгөх нь юу л бол.

Шууд барьж аваад сонгон авсан аж ахуйн том нэгжүүдэд зээл тараадаг MONGOLBANK,  бэлэн мөнгө тараадаг намын бодлого, Нэг бол гайхамшиг  Дээд Тэнгэрээс заятай хийморь, эсвэл язгуурын увдис, оюун ухааны дээд түвшин зөн ёр , тарнийн чадал , эсвэл нөгөө тийшээ туйлшраад хэтэрхий хатуу нөхцөлтэй ард түмний  ахуй амьдралд  халгаатай ч байж болох   Дэлхийн банкны зөвлөмж, Олон улсын Валютын сангийн мөнгөний бодлого, макро -эдийн засгийн дифференциаци ,зөвхөн энэ зөвлөмжийн дагуу гарцаар л  эдийн засгийн хямралыг давна аа энэ тэр гэх  нь нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй байх юм.



Монголын эртний гүн  ухаан, дээдсээс үлдээсэн Их засаг хууль , Их ёс билиг соёрхлууд   мөн  орчин үеийн шинжлэх ухааны нэн  шинэ дэвшилт ололтууд байна эдүгээ  бүгдийг зөв зүйтэй хослуулан эрүүл саруул ухаанаар асуудалд хандаж хөдөлмөр бүтээлээ  шавхаж  эв нэгдэлтэй  ажиллаж элбэг дэлбэг журамтай жудагтай  ёс суртахуунтай элбэг дэлбэг амар амгалан

 Cайхан  Монгол эх орондоо амьдарч болмоор сон ....