Хотод шигдсэн хэдэн твитэрчин, фэфйсбүүкчинд бол нээлт гэж юу мэдэгдээгүй. Аль хавар л интэрнэт дээр эхэлсэн булай хэрүүл хэвээрээ л байна. Байрны гадаа л хэдэн зураг нэмэгдэв. Бас энд тэнд туг дарцаг дэрвэдэг болсон.

Өчигдөр гурван нэр дэвшигчийн ухуулгын байраар орлоо. Аль аль нь намайг намаас нь яваа хүн гэж эндүүрэв. Намын гишүүнтэй адилхан харагдсан нь надаа ч эвгүй байлаа ккк. Эелдэг харилцаж, ажлаа тайлагнах шахаж арай л цай уу гэсэнгүй. Ажлыг нь шалгасан хүмүүс их явдаг бололтой.

МАН, АН хоёрын байрууд эрхбиш цэмцгэр юм. Та нар нөгөө ардчилсан залуучуудын юунаас уу? Аа бишүү, төв намаас яваа юмуу, бид нар тохижиж л байна гэхчлэн уриалгахан ярина. Харин МАХН-ын ухуулгын байранд ухуулагч хүүхдүүд нь шаваад дүүрчихсэн, эвгүй үнэр танартай байв. Яваад ороход сандралдаж, ширээнээсээ бутарсан билээ. Архи ууж байсан юм болов уу гэтэл үнэртсэнгүй. Хөзөр, даалуу ч харагдаагүй. Зүгээр “намаас шалгалт ирж” байхад ажилгүй царайлаад сууж байх вий гэж сандарсан юм болов уу даа.

Нээлтийн арга хэмжээ

Хэр хэрэндээ л нижгэр болсон. Бөөн видео, зураг, олны хүрээлэл. Нэр дэвшигч нар хэн хэнийхээ тухай юу ч хэлсэнгүй. Харин дэмжигчид нь эсрэг талаа амаа ардаа гартал муулцгаав. Байдаг л зүйл.  М.Энхболд Багабанди гуайтай, Х.Баттулга Асашёрюүтай, С.Ганбаатар Н.Энхбаяртай тус тус дөрөө харшуулсаар хөдөө гадаа одоцгоов.

Харин Гамбаа дан портэрийн цуваан дээр сурталчилгаагаа наагаад явсан гений санаа байлаа. Ардын хүү Ганбаа! Гэхдээ хүн тэсэхийн аргагүй угаар гаргадаг машин шүү дээ.

Уриа

Нэр дэвшигчдийн уриа үгний сонголтууд тэс өөр байна.  Мөн өмнө нь гарч байгаагүй хөөрхөн үзэгдэл гарсан нь АН, МАН-ын нэр дэвшигчид санаагаа харилцан хулгайлалцсан явдал. Эхлээд нэг нь “Монгол ялна” гэчихэв.  “Түмнээ түшнэ төрөө янзална” гэх болов уу гэтэл гэнэт ийм экстрим уриа гарчихна гэж хэн санахав.

Тэгэнгүүт нөгөө нь яаравчлан “Монголчууд ялнаа” гэмэгцээ “Эв нэгдэлтэй Монгол” гэсэн хариу барьлаа. Цаадах нь ч нүүдэл алдсанаа мэдээд “нэгдэн нягтарсан Монгол ялнаа” болоод явчихсан. Одоо хэн хэнийгээ отсон байдалтай чагнаад сууж байгаа болов уу. :)

М.Энхболдын уриа

М.Энхболдын үг нь “Эвтэй Монгол. Ээлтэй Төр”. Юмыг зүгээр нэрлэсэн, нэлээн идэвхи муутай, мушгиж гуйвуулчих ч зүйлгүй гэм хоргүй л үгс байна. Амлалт гэхэд ч бас хаашаа юм. Энэ урианы тухай хүмүүс хэлэлцэж байгаа юм алга.  Харин дүүрэг бүрт өөр өөр уриа давхар хэрэглэж байгаа юм билээ. Жишээ нь Сүхбаатар дүүрэгт “Оюунлаг дүүрэг, Оюунлаг сонголт”. Нэлээн хуучинсаг л. Эдний нам угаасаа хэзээ ч цочир үг, уриа гаргадаггүйгээрээ алдартай.

Зохиомжийн хувьд гэвэл эсрэг талыгаа Монголыг эвдрэлцүүлэх гэж хичээж байна гэдгийг харагдуулах гэсэн. Харин хоёрдугаар мөрийг нь сурсан зангаараа шүлэглэчихсэн байх.

Х.Баттулгын уриа


Түүний уриа “Монгол ялна”. Ямар нэг тодорхой үйлдэлд уриалаагүй боловч, болох ямар нэг зүйлийг хэлж байгаа бүтэцтэй өгүүлбэр. Өнгөц харахад сайхан л үг. Гэвч ахиад бодоход, хаана хэрэглэж байгааг нь санахад жихүүцээд явчихна. Яс юман дээр монголчууд чинь элдэв тэмцлээс тойрдог, залбирдаг л улсууд шүү дээ. Санал хураалтын өдөр болтол хорь шахам хоног дутуу. Сонгогчид төдий хугацаанд тунгаана гэсэн үг. Одоо эсрэг хүчнийхэн нь энэ тал дээр ид ажиллаж “монгол хоорондын тэмцэлд дуудсан, хагаралд уриалсан үг байна” гэцгээж байна. Өөрийнх нь дэмжигчид ч нөгөө талаас нь өрдөнө, өднө гэж алж байна.

Х.Баттулгын баг энэ уриагаа сүүлийн хоёр өдөр гаргасан бол илүү цохилттой байх байжээ.

С.Ганбаатарын уриа

Уриа нь “Өөр гарц байна. Бидэнд итгэ”. Сонгуулийн уриа гэхээсээ үйлдвэрчний эвлэлээс гаргасан ханын сонины толгой шиг. Үнэндээ сонгогчид гарц хайгаагүй. Учир нь монголчууд ямар нэг зүйлийн дотор орчихсон гэсэн бодол ч байхгүй. Зүгээр л “гуравхан сая ард түмнээ тэжээх...” гэсэн л үг сонсох дуртайг хамгийн популист нэр дэвшигч маань  сайн мэдэх учиртайсан. Тэгээд ч “гарц байна” гэдэг чинь нэгэн цагт болсон мэтгэлцээнд С.Баярцогтын цэцэрхэж ялахдаа ашигласан олон ухаантай үгний л нэг шүү дээ. “Модон үг” ч гэж хэлдэг.

Энэ нэгдүгээр мөрөө дагаад “Бидэнд итгэ” гэсэн хоёрдугаар мөрнийх нь үйлчлэл бас сарнилаа. Хараад байхад энэ ер нь “би эх орноо хөгжүүлж өшөөгөө авна” гэдэг хүүхдийн санаагаар хүн хуурах гээд байдаг шиг л бүрэлдсэн үг байна.

Постер

Хамгийн асуудалтай зүйл нь гурван нэр дэвшигчийн постерийг интернэтээс хайх байлаа. Тэртэй тэргүй гудамжаар дүүрэн тавигдана гээд нэтэд байршуулахыг тоогоогүй байх л даа.



М.Энхбодлын энэ постерыг гүүглээс баахан хайж олсон.
Зээ сайхан морьтой монгол. Сайхан зураг байна. Нэмэлт оруулга шүлэгтэй. Сул тал нь тэртэй тэргүй уяач энэ тэр гэж адлаж байгаа хотын сонгогчдод (нэг л их элитүүд :р) баалуулах. Гэхдээ хөдөөгийн ба хотын захын сонгогчдод таалагдна. Мөн хэлэгдээд байгаа хочоо дарж дархлах сайн талтай. Нэрнийхээ Э үсгийн хөндлөн зураасыг чагтаар орлуулсан нь Энхболд гэдэг нэрийг хүний тархины зураган ойд суулгахад садаа болж мэдэх юм.



Х.Баттулгын энэ постерийг фэйсбүүк дэх дэмжигчдийнх нь хуудсаас олов. Арай гэж.

Мэдээж ийм уриа хэлчээд инээсэн зураг тавих нь тохиромжгүй. Эрүүнийхээ сахлыг авчээ. Угаасаа ерөнхийлөгчийн байтугай 50 гарсан эрийн ч нуруутай харагдуулахгүй дэмий эд. 

Зассан шагай шиг энэ сайхан амьтныг Монгол орноороо тойроод явахад ядаж амьдаар нь харах гэсэн улс шавж байна. Тэрээр Трампын ялалтын загварыг хэрэгжүүлээд байх шиг. Охинтойгоо гарч ирсэн Трамп сошлоор л ялснаа хэлсэн байдаг. Одоо фэйсбүүк твитэр дээр энэ хүнийх шиг замбараатай, цохилттой, расист ажиллаж байгаа тал алга. Бусад нь армаг тармаг л харагдах юм.



Энэ постерийг бараг хагас цаг гүүглдэж байж олов.

С.Ганбаатар ер нь бүхий л тал дээрээ хүн бүл муутай нь харагдаж байгаа. Энхбаяр энэ хоёр Жигмэд тогмид хоёр шиг үргэлж хоюулаа явж байгаагийн шалтгаан нь Энхээ нь Гамбаадаа түшиг болох, нөгөө талаар Гамбаа нь Энхээгийнхээ алдрыг булаахаас сэргийлж байгаа биз. Дээл, шляп нь түүний хувьд шинэ имиж боллоо.

Дашрамд Багабанди гуай тэгсгээд үзэгдэхээ больсон бол Асшёрюү, Намбарын Энхбаяр хоёр тувт хамт явчих бололтой байсан шүү.

За цааших өдөр хоногуудыг ажиглацгаая.