Лос-Анжелес хотноо Монгол номын сан ажиллуулж, утга, уран зохиолын арга хэмжээ монголчууддаа зохион байгуулдаг Алтанхуяг, Ган-Энхбаяр нартай Гриффит обсерваторий, Palos Verdes-ын далайн эрэг зэрэг газруудаар алхахдаа Набоковын тухай бичих хэрэгтэй юм гэж бодлоо. Тэрээр мөн л С. Рахманиновын адил татар-монгол гаралтай бөгөөд 15 дугаар зуунд Набок Мурза гэгч Орост очиж Москвагийн их вангуудад зүтгэх болсноор тэдний гэр бүлийн язгуур, үндэс угсаа үүсчээ.

Тэрээр  анх 15 насандаа шүлэг бичих болсон бөгөөд шүлэг уншихад навчин дээр байгаа улаан хорхой шүлгийн хэмнэлийн дагуу хөдөлж байгааг анзаарч түүнийг маш гайхан сонирхож шүлэг бичих болсон гэж дурсамжиндаа бичсэн буй.

Владимир Владимирович Набоков Баатар Цагаан хаант гүрний нийслэл Орост Петербург хотноо Эзэн хааны Хууль зүйн сайд өвөө, Төрийн Думын гишүүн алдартай хуульч, язгууртан Набоковын гэр бүлд төрсөн. Большевик Октябрийн төрийн эргэлт хувьсгал гарахад тэрбээр 19 настайх гадаадад цагаачлан гарч, Европын орнуудаар ажиллаж амьдарчээ. 1939 оноос АНУ-д суурьшин, Корнелийн Их сургуульд багшаар ажиллаж, утга зохиол орчуулгын ажил амжилттай хийж байв. 1958 онд  Набоковын алдарт «Лолита» роман хэвлэгдэж, дэлхийн утга зохиолд өөрийн нэрийг зөвхөн алдар нэрээр бус оюуны нээлт сод бүтээлээрээ  сонгодгуудын пантеонд/хүндэтгэлийн тавцанд оруулж чаджээ.

Цаашдаа түүний урд нь бүтэээсэн зохиол, тууж, романууд мөн анхны орос хэлнээс орчуулсан зохиолууд хэвлэгдэн түүнийг дэлхийн нэрт зохиолчдын эхний эгнээний өндөрлөгт гаргаж ирж, Нобелийн шагналд албан ёсоор хэд хэдэн удаа дэвшигдэж байв. Тэрээр Октябрийн хувьсгалаас болж 1919 онд гэр бүлийн хамтаар бага хүүхэд насандаа Франц руу цагаачлан гарч, Лондон, Женев, Монтэрэй, Нью-Йорк гээд явсаар Америкт суурьшин, иргэншин амьдарсан их зохиолч.



"Би Aмерик зохиолч, Оpocт төрсөн, Англид боловсрол эзэмшсэн, Германд нүүж амьдрахаасаа өмнө арван таван жил Францын уран зохиол судалсан” гэж Набоков хэлсэн нь байдаг. Xүн бүр тэр болгон дуртай биш шооч, гярхай, өвөрмөц содон зан ааштай тэрбээр Oросын судлаач шүүмжлэгчдийн дунд Оросын утга зохиолын уламжлалаас өөр "Орос-бус" гэх шүүмж хүлээдэг.

Америкийн ч уншигчдын гайхашралыг төрүүлж, цочирдуулж байсан бөгөөд түүний "Lolita" роман нь түүнийг Америкийн Их сургуулийн багшаас амьд сонгодог зохиолч болгож хувиргасан.

Өдгөө ч судлаач эрдэмтдийн дунд "Набоковын уран зохиолын үзэгдэл" гэж чухам юу вэ? гэх онол, утга зохиолын цэц маргалдахын зэрэгцээ Набоков Оросын уу эсвэл АНУ-ын уран зохиолч уу гэдэг дээр асуулт дагуулсаар л байдаг.




Набоков их утга зохиолын агуу хоёр хүний тэмдэглэлт өдөр хорвоод мэндэлсэн гэдгээ дурьдаж түүнийгээ гэж онцлон тэмдэглэх дуртай байсан байдаг - "Шекспирийн төрсөн өдөр, Пушкинээс яг зуун жилийн дараа" тэрбээр замбуулинд Их Оросын язгууртан сайдын гэрт 1899 оны 4 сарын 22-нд төржээ.

Владимир Набоков нь генерал Пиночетийн хунтын дэглэм, Чилийн эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэмжиж, захиа бичиж, сонинд нийтлүүлж байсан. Мөн Вьетнамын дайныг дэмжиж ерөнхийлөгч Линдон Жонсонд ил захиа цахилгаан Вашингтоны Цагаан Ордонд ирүүлж байсан зэрэг нь түүнийг Нобелийн шагнал авахад нь саад болсон гэж судлаачид үздэг. 

Мөн тэрбээр Нобелийн шагналт зохиолч Борис Пастернакийн Доктор Живаго романыг хөдөөний, жалгын үзэл бодол бүхий мулгуу, коммунистуудтай толхилцсон усан роман гэж үзэж, сонингийн ярилцлага болгондоо цохон тэмдэглэж байсан нь өвөрмөц араншинтай зохиолч хүн байсан гэдгийг нотолж байх шиг. Гэвч Нобелийн шагналт Оросын нэрт зохиолч Солженицын  Владимир Владимирович Набоковыг 20 зууны Дэлхийн хамгийн агуу орчин үеийн зохиолч хэмээн тодорхойлж албан ёсоор Нобелын шагналд дэвшүүлсэн байдаг. 

Швейцарийн тансаг 5 одтой Палас зочид буудалд алдарт “Лолита” романаа амжилттай олон хэл дээр хэвлүүлж, мөн Холливудад кино бүтээх эрх зарсны дараа нүүж очиж, эхнэрийн хамт амьдрах болсон. Хэдийгэр тэрбээр хувийн  house/байшин худалдан авч Франц, Швейцарь, Америкт амьдрах бүрэн боломж байсан боловч Набоков тэгсэнгүй. Яагаад  вэ гэсэн асуултын хариу нь "МИНИЙ ГЭР ОРОН МИНИЙ БАГА НАСАНД ҮЛДСЭН ..." гэж хэлсэн байдаг.




Эхнэр  Верагийн хамтаар 1961 оноос 1977 хуртэл Швейцарийн Монтре хотын 5 одтой Палас зочид буудалд насан өөд болтлоо амьдарсан.

Набоков зохиол бүтээл, орчуулга, утгa зохиол судлал, биологийн эрдмийн ажил, сонин сэтгүүлд нийтлэл бичиж, ТВ, радио сонинд ярилцлага өгч, зохиол бүтээл туурвисаар 78 насандаа тэнгэрт одсон бөлгөө. Набоковын эхний уран бүтээлүүд орос хэл дээр байсан боловч англи хэл дээр бичсэн зохиолууд нь түүнд хамгийн их алдар нэрийн алтан титмийг авчирсан юм. Набоков уран бүтээлийн зохиомол "Владимир Sirin" - Владимир Сирин нэрээрээ 1920-1940 он хүртэл 8 тууж, романууд бичсэн бөгөөд тэр болгон олны сонирхлыг татаж чадаагүй билээ. 

Набоков бүтээлүүддээ утга зохиолын өндөр мэдлэг, боловсрол, гоо зүйн тодорхой өндөр мэдрэмж шаардсан ухаалаг үгэн тоглоом, зоримог зүйрлэл, сонгодгуудын элэглэл болон уянгын халил, түйлын өвөрмөц энгийн хийгээд хүчтэй хэллэг, 20 дугаар зууны нэн шинэ үеийн дэлхийн уран зохиолд Набоковын оюуны хүчирхэг гол ус урсгал оруулж ирснээрээ алдартай.

Набоков утга зохиол судлаач, орчуулагч байсан бөгөөд А. Пушкины Евгений Онегины утга зохиолын судалгааг 1950 оноос 1956 он хүртэл бүтэн 6 жил хийж, мөн орчуулсан. 

Корнеллийн их сургууль дээр Набоковын лекц болон уран зохиолын уулзалтууд, урлагийн онолын талаар шинэ содон санаануудыг дэвшүүлж, Пушкин судлалыг утга зохиол судлалын өндөр мэргэжлийн түвшинд гаргаж ирсэн. 



Түүний бичсэн 19 романы жагсаалт:


Маша. Берлин: Word 1926
Хаан, хатан хаан, Knave. Берлин: Word 1928
Лужины хамгаалалт Берлин: Word 1930
Туршуулууд. Paris: Орчин үеийн тэмдэглэл, №44, November 1930
Гавъяа. Paris: хэвлэл. Орчин үеийн тэмдэглэл 1932
Обскурын Тасалгаа Paris: хэвлэл. Орчин үеийн тайлбар болон парабол 1933
Харанхуй дахь инээд Indianopolis, Нью-Йорк, Торонтогийн: Bobbs Merrill Co, 1938 * - их шинэчилсэн Англи роман "Обскурын тасалгаа" хувилбар
Цөхрөл/ Берлин: Petropolis, 1936
Цаазын тавцанд урихуй / Paris. Ном House, 1938
Бэлэг / Paris: Орчин үеийн тэмдэглэл №63-67, 1937-1938 . эхний удаа бүрэн хувилбар: Нью-Йорк 1952
"Бэлэг" анх удаа нэмэлт өөрчлөлт - түүх "тойрог"
ХОЁРДУГААР нэмэлт өөрчлөлт "бэлэг" - эссэ "Эцгийн Butterfly эрвээхэйнүүд 
SOLUS REX - дуусаагүй роман
2-р БҮЛЭГ дуусаагүй роман SOLUS REX. Paris: Орчин үеийн тайлбар, №70, 1940
БҮЛЭГ 1 дуусаагүй роман SOLUS REX / Ultima Thule. Нью-Йорк: Шинэ сэтгүүл, №1, 1942
Себастьян Хүлэг баатар / Норфолк, Коннектикут: Шинэ чиглэл, 1941 *
Нугалан хөнөөлтэй / Нью-Йорк: Henry Холт, 1947 *
Лолита / Paris. Олимпийн Press, 1958 *
Пнин / GardenCity, Нью-Йорк: Doubleday, 1957 *
Цайвар Гал / Нью-Йорк: G.P.Putnam-ын Sons, 1962 *
ADA, эсвэл баяр хөөр хүсэл. ГЭР БҮЛИЙН Chronicle / ADA БУЮУ ARDOR: гэр бүлийн шастир Их Британийн: Penguin, Зөгнөлт ном, 1970 *
Тунгалаг зүйл. Нью-Йорк, McGraw-Hill, 1972 


Кэмбрижийн боловсролтой, Корнеллийн профессор Набоков “Би ердийн гурван trilingual хэлтэй, төгс хэвийн хүүхэд байсан” гэж өөрийнхөө бага насаа тодорхойлсон бөгөөд орос сэтгэл зүрх, даяарчилсан унаган олон хэлтэй боловсрол хүмүүжил бүхий тэрбээр "Уран бүтээлч хүмүүн бүр Аугаа Сансрын нөгөө талыг хардаг, аугаа өргөн уудам мэдрэмжтэй байх естой” гэж хэлсэн.



Манай Монголын оюунлаг сэхээтэн залуус дэлхийн хөгжил дэвшилийн урд нь явж, хөгжлийн түүчээтэй оюунаараа уралдан явах зориг мөрөөдөлтэй учраас Владимир Владимирович Набоковын зохиолыг уншиж, оюун бодлоо цэнэглэж, өөртөө Их утга зохиол урлагийг нээх болно гэдэгт итгэж байна.

Griffit observatory
Hollywood
Palos Verdes
Los Angeles