Чи фээсбүүкийн пост бүрт ХЯТАД гэсэн үг орох ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Хятад сөнөтүгэй гэсэн пост бүр хачин ихээр лаяк шээр авж байна.

Чи өөрийгөө эсүүргэцсэн бүгдийг ЭРЛИЙЗ гэж бичих ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Эрлийз гэсэн үг бүр энгүй ихээр тараагдаж байна.

Чи лаяв бичлэг бүрт АВИЛГАЧДЫГ АЛ гэж хэлэх ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Авилгачдыг ал гэсэн лаявууд аймаар их шээрлэгдэж байна.

Чи фээсбүүкчин бүр БУСДАД ТУСЛАЛАА гэж зураг оруулах ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн Бусдад туслахдаа зураг авсан бүгд бузар их дэмжигдэж байна

Чи таалагдахгүй бүгдрүүгээ ЭХ ОРНЫ ЭСРЭГ гэж гутаан доромжил гэж

Чанга дуугаар хэлсэн ЭХ ОРНЫ ЭСРЭГ бүгд ирээдүйн дайсан болж дуусаж байна

Чи гансарч ядуурах бүртээ ГАЗАР ШОРОО гэж орил гэж

Чанга дуугаар хэлсэн. Газар шороо гэх бүрд гарцаагүй компаниуд мөнгө өгдөг гэнэ

Чи дарга нараа бурууг хийсэн ч МУНДАГ гэж интэрнэтэд бич гэж

Чанга дуугаар хэлсэн. МУндаг гэх бүрийд дарга нар ивээлдээ авдаг гэнэ

Чи ганц алдсан нэгний зургийг авж ОРК хэмээн  интэрнэтэд тавь гэж

Чанга дуугаар хэлсэн. Орк болсон бүгд оройгүй үзэн ядагддаг гэнэ

Чи жиргэсэн твийтэр бүрд УХААН гэдэг үг орох ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Ухаан гэсэн үгтэй жиргээ бүр урамтай ихээр РТ авж байна.

Чи инстгарамын зураг бүр ХӨӨРХӨН байх ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Хөөрхөн зураг бүр хачин их лаяк авж байна.

Чи гадны хөрөнгө оруулагчдыг ДЭЭРЭМЧИД тонил хэмээн хараах ёстой гэж

Чанга дуугаар хэлсэн. Дээрэмчид тонил гэх бүрд олон залуус ажилгүй хоцорч байгаа гэнэ

Чиний хэлсэн бүгдийг ИНТЭРНЭТ гуай бид бүгдийг нь биелүүлж

Эсрэг бодолоо хэлж олонд хараалгуулхаас айтлаа таны тааллаар явлаа

Чамд  Гаампаас нэг зөвлөгөө хэлий–ЧИ БИТГИЙ ХУЦ