Жагар түвдийн орноос ширээний ламаа бүү зал Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр бүү гарга.| Чингэсийн жинхэнэ удам Халхын түшээт ханы гэрээслэлээс
Коммунист засаглалтай хүний эрхийг юман чинээ бододгүй  урд хөрш маань үндэстний цөөнхийн эсрэг тэр дундаа , хүний эрхийн төлөө тэмцэгч,  гүн ухаантан Далай ламын эсрэг  бүдүүлэг  алхам хийж  дэлхийн улс орон буддын шашинтангууд байр сууриа тодорхой илэрхийлэн эсэргүүцсээр байна. Буддын шашинтангууд хүн амынх нь дотор тун яльгүй хувийг эзэлдэг ч ардчилсан орнууд ч Хятад Далай лам хоёрын мөргөлдөөнд анхаарлаа хандуулсаар удлаа. Гэтэл Азидаа анхны ардчилсан улс гэдэг Монгол, энэ улсын төрийн тэргүүн, Далай ламын шавь  Н.Энхбаяр ядаж ганц захидал бичсэнгүй таг чиг . Бурханы  үнэнч шавь Монголын лам хуврагууд   цус нь урсч яраглалд өртөж байгаа шашин нэгтнүүд болон Далай багшийнхаа талд үг унагах цаг хугацаа өнгөрсөөр.. . Монгол улсын төрийн тэргүүн Н.Энхбаяр түүнийг бишрэн шүтэгч лам хуврагууд нь хүртэл Далай ламынхаа талд байна уу, Хятадын талд байна уу гэдэг нь ялгагдахаа болив.. Хэрвээ чин сэтгэлээсээ Монгол төрийн тэргүүн Далай багшийнхаа талд байсансан бол улс төрийн зориг, Тусгаар тогтносон Монгол төрийн тэргүүний зориг гаргаж хийх алхам олон байсаан. Хятад , Далай лам хоёрын зөрчилдөөн мөргөлдөөнийг эвлэрүүлэх  боломж ганцхан Монгол улсад байдаг. Улс төр судлаачид ч ингэж үздэг. Хятадууд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг юм.  Хятадын төрийн томчууд энэ боломжийг манайхаас түрүү олж харсан юмуу, Манай төрийн тэргүүн энэ алтан боломжийг багшийнхаа эсрэг ашигласан юм уу бүү мэд. Монгол улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр гэнэт Бээжинд айлчлалаа.  Хятад ,Далай лам хоёрын асуудал хурцдаж , буддын шашинтны тэргүүн  лам, түүний үнэнч шавь нарын амь нас хутганы ирэн дээр, цус урс ч  байсан үе шүү дээ. Манай Ерөнхийлөгч  Хятадын төрийн тэргүүнүүдтэй хундага тулгаж “камбий” хашхирав.. Энэ хачин айлчлалын тухай дэлхийн гол гол мэдээллийн агентлагууд  дүрстэй мэдээ байн байн цацна.  Азид байдаг ардчилсан Монгол  улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлалаа. Монгол улс бол  дэлхийд албан ёсны буддын шашинтай ганц улс, хүн амынх нь 80 хувь нь буддын шашныг шүтдэг, цаашдаа энэ орон буддын шашинтан нарыг төлөөлөх албан ёсны субьект гэж манай Ерөнхийлөгчийн Хятадад айлчилсан айлчлалын мэдээ гарна. Энэ тухай манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёрхон сонин дээр мэдээлэгдсэнийг эс тооцвол дуугүй өнгөрөв. Дуугүй өнгөрөөд байна уу, эсвэл амыг нь бариад байна уу мэдэгдэхгүй байна. Хятадын том том  мэдээллийн агентлагууд  ийм мэдээллийнхээ дараа  Түвдийн хэдэн зүггүй лам нарын жагсаалыг харуулна. Түүний дараа хэдэн зуун сая хүн эсэргүүцэж байна гээд Монгол лам хуврагуудын амаглан тайван судар номоо уншаад залбираад сугаа бичлэгийг үзүүлнэ. Монголчууд бид ч яах вэ. Манай Еранхийлөгч бараг Далай ламаас том гэж ойлгоод үлдэж болно. Харин дэлхий юу гэж ойлгох вэ. Буддын шашинтны төв нь Төвдөөс Монгол руу шилжжээ. Тэр Монгол гэдэг улсын Ерөнхнийлөгч нь Хятадын талд байгаа юм байна. Юун ч  долигнуур амьтан вэ гэж бодоод өнгөрнө биз дээ. Санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг улс төрийн хувьд Хятадын талд байгаагаа нотолсон энэ шийдвэрийг юу гэж ойлгох вэ. Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн айлчлал бүр улс төрийн зорилго  тэр орны байр суурийгийг илэрхийлж байдаг ажаам. Ерөнхийлөгчийн байр сууриа илэрхийлсний бодлого болж үр дүнг сурталчилдаг. Энэ дэлхийн дипломот ёсны тогтсон ёс жаяг.  Монгол улсын Ерөнхийлөгч ч түүний ажлын алба ч , Манай гадаад харилцааны Яам ч  Хятад, Далай лам хоёрын  мөргөлдөөний үеэр айлчлал хийх нь буруу алхам гэдгийг сайн мэдэж байсан. Гэтэл Н.Энхбаяр яагаад ядаж  Далай ламтай багш шавийн барилдлагаа бодолгүй Хятадын талыг дэмжиж байгаа буддын шашинтны  дүрд тоглоод байна.. Бурхан шашны номонд худлаа хэлэх, хулгай хийх,  багшаас урвах,  зэрэг нь хамгийн том нүгэл гэдэгсэн биш үү. Н.Энхбаяр Хятадад амжилттай айлчилж хэдэн юаны тусламж өвөртлөөд ирсэн нь” айлчлал амжилттай” боллоо гэж дүгнэгдсэн юм.Энэхүү “амжилттай болсон” айлчлалын дараа Монгол цаашдаа парламентийн засаглалыг устгаж Ерөнхийлөгчийн засаглалтай болох, Буддын шашныг төрийн шашинаар ялган авч бусад шашны дээр тавих юм гэнэ.  Далай ламын дараачийн дүрийг Монгол хүнээр тодруулах суртал нэвтрүүлэг хэмээс хэтэрлээ. Зөвхөн ийм мөрийн хөтөлбөртэй  ҮШН гэдэг нам мөрийн хөтөлбөр түмэнд тунхаглан зарлалаа.. Хаанаас ч юм асар их мөнгө гарч Н.Энхбаяр , М,Энхсайхан нарыг шүтэн биширдэг лам хувраг, эрдэмтэд зохиолч, тэдний гол үзэл суртлаа хийдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ёстой ухаан баларттал чих дөжиртөл буддын шашныг төрийн шашин болгох тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл Төвдийн Далай лам түүний нөхөд тэнд хядуулж байхад энд манай Ерөнхийлөгч бараг өөрөө  далай ламд хувирах нь  тэр. Хятадууд Далай ламыг дарах гэж янз бүрээр үзсэн. Хятадын коммунист намын бодлогоор амьдаар нь хойд дүр нь гэж хятад дахь түвд хүнээр    тодруулж үзсэн. Шашин банк хоёр бол  цэвэр олны итгэл үнэмшил дээр нь улс төрийн бодлогын үргэлжлэл болж тогтдог учраас энэ оролдлого амжилт олж. чадсангүй. Харин хоёр дахь оролдлого нь тусгаар тогтносон Монгол улсаас “Далай лам” тодорно гэвэл  үнэхээр итгэнэ биз дээ..  Монголоос дэвшүүлсэн дараагийн  “далай лам”д ямар хүнийг манай ямар  улс төрч бэлтгэх вэ гэдэг нь одоо дэндүү ойлгомжтой болж байгаа юм биш үү. Энэ тун сонихолтой магадлалтай  хувилбар.  Н.Энхбаяр улс төрийн тавцанд анх гарч ирэхдээ л “буддын шашин” г, ард түмний мухар сүсгийг улс төрийнхөө карьер болгож өөртөө ашигтайгаар хамгийн сайн ашигласан юм. Багш лам нараа буудуулж,айдас хүйдэст хүлэгдэхдээ бурханаа авдар дотроо нуудаг байсан Монголын ард түмэнд  шашинаа шүтэх эрх чөлөөг  ардчилсан хувьсгалын ялалтаар олдсон Н.Энхбаяр өгөөгүй юмсан. Харин Н.Энхбаяр үр дүнг нь улс төрийнхөө карьер болгон бүр анхнаас нь хүртсэн. Тэр нь ч амжилтанд хүрсэн. Пролетарийн утга зориолын сургуулийг төгссөн залуу орчуулагч бурханы сургааль орчуулж эхэлсэн нь энэ юм. Анх соёлын сайд байх үедээ “Бурхан багшийн” чандар гэж шилэн саванд  үнс авч ирсэн. Монголчуудыг бүгдийг нь толгой дараалан шахуу түүнд мөргүүлсэн . Бурханы шашны мухар сүсэгтнүүдийн хамгийн бүдүүлэг үйлдэл нь “Бурхан” гэгддэг хэн нэгэн хүнийг амьдад нь өөрт нь мөргөж , шүлс,нус өтгөн шингэнээс нь хүртэтлээ мунхардаг байна. Энэ нь яван явсаар үхсэн хойно нь яс, үс, үнс нурманд нь мөргөж шүтэтлээ ард түмэн мунхарна  гэсэн үг. Манай амьд бурхан аугаа их удирдагч үүнийг хийж чадсан, Н.Энхбаярын  бурханы тухай улс төрийн бодлого ингэж эхэлсэн бас МАХН хядсан баахан лам нарын ясыг тээрэмдүүлэн суврага болгон  тэр яраглалын эд мөрийн баримтыг үгүй хийсэн тухай хэвлэлүүд шуугисан. Дэлхийн том орны улс төрчид бурханы сургаалыг философийх нь хувьд улс орныхоо бодлого болгон үргэлжлүүлдэг. Хятад Кунзын, АНУ,продестант, Булангийн орнууд Лалын философтой  бол Монгол энэ хүний балгаар үнс нурам, үс хялгас, адуу мал,залилан мэхлэгч, чулуу тоосго ер нь  юунд ч хамаагүй мөргөх шүтэх мухар сүсгийн философтой болжээ. Манай Ерөнхийлөгч зүгээр л баахан сүм, суврага босгож элдэв төрлийн бурхан бутээж хэн ч хамаагүй уул овоо тахиж   сүм,суврага , янз бүрийн бурханы зэмдэг хот хөдөөгүй овоорсон улс орон болох нь тэр . Бүүр дэндэж нэг сумын 108 суврага босгох нэг суврагыг гурван сая төгрөгөөр бүтээх юм болж түрүүчээс нь хэрэгжээд байна. Хоёр сая доллороор бүтээсэн бурхан бий болов. Улс төрчид Н.Энхбаярыгаа дуурайгаад төсвийн мөнгийг дээр нь ард түмний хармааг хандив нэрээр хоосолсон нь Монголын эдийн засагт тооцохын аргагүй хохирол  томоохон цохилт болжээ. Монголын их хаан Чингэс уг нь  цэрэг ,төрийн том зүтгэлтэн юмсан. Гэтэл Н.Энхбаяр түүний зараалын лам нарын дүрслэлээр богд, лам болон хувираад байна. Улс төр цэргийн гарамгай зүтгэлтэн, Монголын империйн удирдагч Чингэс хааныг бурханы шашинч биш гэдэгийг, Чингэсийн жинхэнэ удам Халхын түшээт хан Гомбодоржийн гэрээслэлээр сануулъя. Түшээт хан ганц хүүгээ Бээжинд цаазлуулаад авч ирсэн толгойг нь хараад гашуудан гэрээслэхдээ” Жагар түвдийн орноос ширээний ламаа бүү зал, Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр бүү гарга гэсэн байдаг. Н.Энхбаярын гэргий Цолмонг Түшээт ханы удам, Н.Энхбаярыг Түшээт ханы хүргэн гэж хэвлэлүүд бичсэн байдаг. Бид ямар мэдэх биш. Тийм байж болно. Тэгвэл Н.Энхбаяр ядаж хадамынхаа гэрээслэлийг биелүүлэх учиртай.  Манай хойд үе Чингэсхаан, Халхын түшээт хаан Гомбодорж  гэж хэн бэ, зураадах  гэвэл лам маягийн дүртэй  нэг их урт шар дээлтэй бурхан маягийн дүр гаргаж ирнэ.,Н.Энхбаярын нэг их бурхан ч болж жүжиглэсэн нь улс төрийн бодлого төдийгүй манай эдийн засгийг сүйрүүллээ. Өөрийгөө реламдахын тулд бурханд хайртай хүн болж  жүжиглэснээр ямар аюулд хүрээд байна. Н.Энхбаяр бурханы нэрээр бас безнес хийдэг гэвэл та үнэмших үү. Далай ламыг багш багш гэж дагаж явсаны хүчинд тэр их хүний итгэлийг олсон юм.  Итгэлийг олсон Н.Энхбаяр,Чойхамба нар христийн шашнаас тутахгүй үзэл суртлын зэвсэгтэй болъё. Бурханы телевиз хэрэгтэй байна гээд “ТВ-9” телевизийг бурханы нэрээр олж авсан байдаг. Дараа нь өөртөө авахын тулд олны шуугианыг дарах гэж хагас жил МАХН-ын пудволд хадаглав. Тэгээд “Цолмон”  гэдэг  нэртэй шинэ телевиз МАХН-ын дарга, Ерөнхий сайдын хувийн өмч болход бэлэн болоод байв. Гэтэл “Өдрийн сонин “ дээр бүх булхай нь гараад ирлээ. “ТВ-9” телевизийг бүрэн тоног төхөөрөмжийн хамт Монголын бурхан шашинтангуудад хандивласан Ядоны шашны хоёр б    айгууллага “Н.Энхбаяр, МАХН, Чойхамба “нарт өгч байгаа юм биш шүү  гэж тун тодорхой хэлж байсан тухай цуг явсан хүн нь өгүүлжээ. Гэтэл Н.Энхбаярын шунал нь дийлж ганцаараа авахын тулд цуг явсан хамба Чойжамцыгаа жийв.Гэхдээ хоосон гаргасангүй хамба амаа мэдэж байгаарай гээд 60 мянган доллор өгсөнөө өөрөө хүлээдэг юм. Уг нь энэ бол өөрийн албан тушаалаа хэтрүүлэн хандивын санд гараа дүрсэн авилгалын хэрэг мөн. Түүнээс гадна”Бурхан” шашиндаа үнэнч байсан бол ийм бузар үйл хийхгүйсэн. Далай лам Н.Энхбаярын тарыг таньсан , тэгээд өнгөрсөн жилээс хөндий байх болсон гэж зарим эх үүсвэр мэдээлж байлаа. Бурханы телевизийг хувийн болгож чадсан хүн багшаас урвахыг юман чинээ яаж бодох билээ. Зовох цагт хүний чанар танигдана. Багшийгаа ядрах цагт шавийн чанар танигдаж байна. Далай багшийгаа амь тэмцэж явхад Хятадын удирдагчидтай хундага өргөж, Бурханы шашны гол төв, Түвдээс Монгол улсад шилжиж байна. Монгол улс шарын шашныг төрийн шашин болгож Еранхийлөгчийн засаглалтай болохыг зорьж байна. Бурханы шашныг албан ёсоор төлөөлөх субьект Монгол орон юм, Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНХАУ-д айлчилж байна гэж сонсоод далай лам лав баярлаагүй нь мэдээж. За яах вэ.Аугаа их хүн уужим байдаг Далай лам шавиа урвасныг мэдээд уучилна.  Тангадын хараал гэж айхтар юм байдаг. Тангадуудтай муудаж болдоггүй. Яагаад гавал тэд хараал хийдэг лус савдаг хилэгнэж өвчин зовлон гаарч газар хөдөлж, ган гачиг болж, таних мэдэхгүй янз бүрийн вирус тархдаг гэсэн. Зарим мухар сүсэгтэй сэтгүүлчид Зөвхөн Хятад Монгол хоёрт дэгдээд байгаа “гар, хөл, амны өвчинийг “тангадын хараал” гэж нэрлээд байна. Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хятадын талд байна уу, Багшийнхаа талд байна уу. Хэрвээ багшийнхаа талд байгаа бол “Багшаа Монгол улс таны талд байгаа шүү. Хятадтай эвлэрхэд манайх жуучилж өгье. Би танаас урваагүй шүү. Гэж хэлээд ирхэд болно. Ямар Энэтхэг ороод ирэх унаагүй биш дээ.