Надад нэг кино хийхэд боломжтой ландгар зохиол байнаа. Тасархай кино болхоор. Хэрэв та кино урлаг сонирхдог найруулдаг бол уншиж үзээрэй. Ингэдийн яриад өгий. 


Эртээ урьдын цагт энэ манай дэлхий дээр биш өөр гариг дээр гэнээ. Логно хэмээх жижигхэн улсад нэгэн эр амьдардаг байжээ. Тэр эрийгОкнэ гэх бөгөөд нэгэн удаа алтан бөгжөө ажлынхаа ширээн дээр орхичоод эргээд ирсэн нэг нөхөр түүнийг нь авцан өөрт нь өгөх гэсийн гээд зогсож байх юм гэнээ. Мань эр ч түүнд дургүй болхоор “хулгай хийх гэж байсан байна цагдаад өгнө” гэж уурлаж гарчээ. Нөгөөх эр “эхнэр хүүхдийг минь бодооч ажил амьдралгүй болно чиний хүссэн бүрийг биелүүлэе” гэжээ. Үүнээс хойш мань Окнэ нэг сайхан нэргүй зарцтай болжээ. Хөөрхий эрийг хулгайн хэргийг чинь задлы шүү исда минь гэж байгаад зодож хүртэл үзжээ. Өөрөөс нь хавьгүй том биетэй байж өөрт нь хүлцэнгүйгээр зодууллаа гэнэ шүү.Энэхэрээр мань Окнэд алдар нэр, нэр хүнд, эрх мэдлийн сайхан мэдрэгдэж эхэлжээ. 

Окнэ ч дээрх явдал том боломж байгааг мэдрүүлж уг аргыг хэрэглэх хэрээр олон сайхан дагалдагчтай болж өөрөө баяжиж гарчээ. Түүнд нэг л өдөр тас хийтэл төрийн эрх авмаар санагдаж гэнэ. Тэрээр салбар бүрт байх өөрийн дагалдагч нараараа дэмжүүлж Логно улсынхаа томоохон албан тушаалтан болоод авчээ. Гэвч түүнд улс даяар нь гартаа авахгүй л бол болохгүй хүсэл шунал байсан аж. Гэтэл тэр улсад том албан тушаалтай олон хүн байж. Бүүр бүх хэргийг шийддэг хурал гэж олон хүнтэй төвөгтэй газар байжээ. Тэр залуудаа хэргэлсэн үндсэн аргаа энэ удаад дахин хэрэглэж гэнэ. Тэгээд БШГХ (бүх шийдвэр гаргадаг хурал) ийн гишүүдийг асар их мөнгөтэй болох боломж бүрдүүлж өгжээ. Тэр боломж нь ДҮЖ гэх мөнгө гэнэ. Ядхад Логно үндэстний хүмүүс шунал ихтэй тул бүгд л нөгөө боломжийг ашиглаж төрийхөө мөнгөнөөс буюу ДҮЖ мөнгийг авч гаржээ. Мань Окнэ урххинд нь орж байгаа гишүүдийг хараад гараа үрэн баярлаж байсан гэдэг. 

Тэгээд мань Окнэ БШГХийн гишүүд ДҮЖ мөнгө хулгай хийсэн тухай иргэддээ өөрийн дагалдагч нараар зарлуулж орхижээ. Иргэд ч тэднийг үзэн ядаж хулгай хийгээгүй шударга хүн мань Окнэгоос өөр байхгүй хэмээн итгэж гарчээ. Ингээд тэр БШГХ ийн гишүүдэд хандаж нууцаар санал тавьжээ. Та нар огцроод явна дараагын хүмүүс чинь та нарыг энэ ДҮЖ мөнгөний хулгайгаар чинь шоронд хийнэ дээ гэж. Нөгөө гишүүд сандралдаж алив Окнэ минь бид яахуу ийхүү гээл гуйж гэнэ. Окнэ ч хэлж. Тэр шоронд хийдэг хүмүүсийн даргаар намайг тавьчих. Та нар чинь БШГХ гишүүд шүү дээ. Нэг хуралдаал намайг тавьж чадна. Тэгвэл би та нарыг дараагын БШГХийн гишүүд гарж ирсэн ч тэдний өмнө хамгаалах болно гэжээ. Тэд тэнэг биш болхоор бид яагаад чамд итгэхийн гэж. Окнэ за та нар итгэхгүй бол зөвхөн надад биш бас дахиад хоёр хүний хамтаар Логно үндэснтний ШХАХЗ (шоронтой холбоотой асуудал хариуцсан зөвлөл) гэдэг юм байгуулая түүнд өгчих гэжээ. Тэд ч нээх удаан бодолгүй зөвшөөрч орхижээ.Мань Окнэ ШХАХЗ өө байгуулангуутаа бүх хууль шүүх шоронгын даргыг сольжээ. Тэгээд БШГХийн гишүүдийг сүрдүүлжээ. Одоо та нар миний хэлсэн бүгдийг батлахгүй бол би та нарыг шоронд хийнэ гэж. Хөөрхий гишүүд хулхидуулсанаа мэдсэн ч хэт хожидсон байна гэнэ. Тэд шийдвэр гаргахыг ч үзүүлж өгжээ. Ард түмний хайртай Окнэ гэдэг хууль гаргаж, Окнэ бүгдийг яллаж болно гэдэг хууль, Окнэгийн ялалсан бүгд үнэн гэдэг хуулиудыг батлаж өгжээ. 

Окнэ ШХАХЗ гэдэг урт нэртэй ядаргаатай зөвлөл дараа болж байжээ. Тэр зөвлөлийн нөхдүүд бас Окнэ шиг аашилж эхлэх шинжүүд мэдэгдэж эхэлжээ. Окнэ энийг ч урьдаас таамаглсан учир шорон хуультай холбоотой дарга нарыг томилохдоо дандаа өөрийхөө найзуудаар тавьж орхиж гэнэ.Ингэхдээ ШХАХЗийн гишүүддээ болхоор “хэний найз байх нь хамаагүй хэдүүлээ л томилдог болчлоо шүү дээ” гэж аргалаад байж. Ингээд нэгэнт шоронд хийдэг дарга нараа томилцон хойно ШХАХЗ ийн гишүүдээ бас шоронд хийнэ гэдэг хорьсон ч хийдэг хориогүй ч хийдэг мэхээ хийж гэнэ дээ.Тэд ч айж Окнэд бүх эрхийг өгөх шийд гаргажээ. Окнэд одоо бүх эрх ирсэн тул тэр ард олондоо харуулж өөрийн дургүй дарга нараасаа шоронд хийж эхэлжээ. Ард түмэн ч ёстой шударга сайхан болж байна гэж баярлаж гарчээ. Бүүр баярыг нэмхийн тулд өөрийн хамгийн ойрын хүмүүсээ ч шоронд хийж үзүүлжээ. АРд олон бүүр баярлаж гэнэ. 

Окнэ одоо БШГХийн гишүүдээр могой бариулж гарчээ. Логно ард түмэн Бүх шийдвэр гаргадаг хурлаа бүх шийдвэр гаргадаг хэвээр байгаа гэж бодож байсан ч Окнэ тэднээр шийдвэр гаргуулж өгчээ. Логно түмний заналт дайсанАажу үндэстнийхэн мөнгө амлахад хүртэл тэдэнд хамааралтай шийдвэр гаргуулж, Логно хүмүүсийг цаазлах шийдвэр гаргуулаад бүүр сайхан болоод авчээ. Эцэст нь Логно түмэн тэсэхээн байж Окнэг ордноос нь түлхэн унагаажээ. Энэ ердөө хэдхэн жилийн дотор болсон бөгөөд тэр хавийн бүхий л улс орон Логногын Окнэгийн энэхүү аргыг хэрэглэж эхэлжээ. Хаа сайгүй тогтворгүй байдал гарч үймээн самуун болсон ч энэ бол Окнэгийн арга гэж хамгийн шалгарсан арга юм гэж бүгд ярьдаг болжээ. 


Энэ зохиол дээрээ одоо сэгс хэсэг нэмчүүл яг гоё болох гээд байгаан. Кинонны нэр Окнэгийн арга гэвэл ямар байна гэж бодоол байна.