....Атгаг… 

    Хоёр туулай биендээ дургүйцэв. Хагацашгүй сайн нөхөртөө хэлшгүй муу үг бүү хэл гэж үг бий. Харин бодит хандлагаа би хаана ч, хэнд ч хэлнэ. -Яагаад? -Би өөртөө,үзэл бодолдоо үнэнч байх зарчим баримталдаг учраас тэр! Туулай нарыг гадарладаг болохоор дараахь үгсийг чанга хэлье. Нэг туулай нь 8 жил төрийн толгойд дэгдэхдээ — Цаазын ялыг халсан. ШХАБ…д элсэхээс татгалзаж   энэ улс төвийг сахисан бодлого баримталж дэлхийн гадаад бодлогод өөрийн орны хувьд зөв байр суурь баримталсан. Дэлгэрэнгүйг түүх хэлэх биз. — Нөгөө туулай нь харин амин найзынхаа өөдрөг гайгүй үйлсэд атаархахдаа үгүйсгэж Цаазын ялыг сэргээнэ, ШХАБд элсэнэ гэж цовхчиж гамшиг гай дуудсан. Бас өөрөө Путинист бөгөөд оросын даалгаврыг биелүүлэгч. Өнөөгийн эрх баригчид МАНАН-гийнхны эрийг нь бөлдөгдөн, эмийг нь салтаадаж боолчлон хараандаа байлгадаг. Энэ нь цаанаасаа эрх чөлөөнд атаархагч оросын даалгавар. Даалгавраа их сайн давуулж биелүүлж түүнийгээ төрийн 3 гулзгайд халдаасан нь улам нотлогдсоор л байна. Эхний туулай 8 жил төр барихдаа боломжийн дөнгүүрдүү ажилласан. Дараах туулай нь 4 жил төр барихдаа Монголыг нуралт уналт руу аваачиж харин өөрөө хамсаатнуудтайгаа нийлж хармай хотоо бохир мөнгөөр улам цулайлган дүүргэж, хариуд нь харин Монгол ялагдаж монгол хүний тархи бохирдсоор л... Тэрээр амин найзынхаа улаан гал дундуур шатахгүй гарах чадварыг магтан биширдэг байсан дэлдэн туулай бөлгөө. Эдүгээ богиновтор хүзүүтэй туулайгаа гутаах хэмжээнд хүртлээ дэгдсээр л. Бас аль ч цагт, хэн хүнд байгаагаараа байдаг тахиа, нохой хоёр руу цоролзож багтай бүжингүүдээ илгээж, хон хэрээ мэрээхнээр сүрдүүлнэ. Онигоо шүү! Путин Украйны хөгжил эрх чөлөөнд атаархдаг шигээ Монголын эрчимтэй хөгжил, эрх чөлөөнд бас сүйртлээ атаархдаг. Атаархал хүнийг өөрийг нь өөрөөр нь хөнөөлгөх гамшиг. Найман жил төрийн оройд заларсан найз туулайдаа атаархсан дэлдэн туулай хөх туг дэрвүүлэн энд тэнд дэгдээстэй. Боривондоо баастай бодолдоо атаатай туулайн бохир арганд өртөгсдийг өрөвдөх л юм. Атаархал үргэлж атгаг санаа агуудаг. 

2023.10.10 Баянхонгор