Гадаа бороо зөөлөн шиврээд намрын өглөө нэг л сэтгэл таатай сэрлээ. Ээж маань надаас эртлэн босож цайгаа чанасаар дээжээ өргөн зогсоно. Хувцасаа зузаалаад үүргэвчиндээ өөртөө хэрэгтэй бүхнээ аваад баруун хацартаа үнсүүлэн гэрээсээ гарсан нь саяхан мэт боловч хэдий нь 15 хоногийг ардаа үдэж. Энэ өдөр хоногууд ээж шиг минь зөөлөн дулаахан бүх хайраа гэр бүлдээ зориулдаг сэтгэл шиг тийм л газруудаар би эх оронтойгоо танилцаж явна. Эх дэлхийн нэгээхэн хэсэгт төв азийнхаа цээжинд оршдог монгол гэж зургаахан үсэгтэй миний ард түмэн гуравхан саяулаа. Энэ орчлонд дуугаа хадаан төрөх монгол хүн бүр энэ эх орны минь элс ширхэг эд эс нь гэдгийг дүүлэн нисэх шувууд, өндөр алтайн уулс, өвгөд хөгшдийн харцнаас мэдэрч байна. Энэ мэдрэмжийгэнэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо бүрэн бүтнээр нь үлдээхээр энэ цагийн залуусаар багаа бүрдүүлсэн Мөнхчулууны Зоригт тэргүүтэй сэтгэл нийлсэн баг явсаар. Орчин цагийн монголын одоогийн түүхийгбүрэн бүтнээр нь архивлан үлдээх гэж зорьсоор…Ингэхгүй ч байж болно л доо. Өнгөцхөн очоод мэдээллэдэг, эсвэл засаг дарга нь цомцойж сууж байгаад л ярилцлага өгдөг хуурай түүх байж болно гэж үү. Гэвч хөрсөн дээр байгаа үнэнийг үзүүлээд харуулаад яриад хэлээд бичээд фото зургийн хальснаа буулгаж иргэн танд энгийнээр хүргэхийг хичээж одоо бидний ашигладаг байнгын хэрэглэлээ болчихоод байгаа фасебүүк, твийттер, youtube, инстаграм нэг ёсондоо сошиал орчинд “БИДНИЙ ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД” гэсэн пост мэдээ, зураг, нэвтрүүлэг, лайвыг харсан уу та, үзсэн болов уу, хараагүй үзээгүй сонсоогүй бол наашаа суугаад үүнийг уншина уу . 

Энэ төсөл эхлээд цаатангуудын өлгий нутаг хөвсгөлийг зорьж 57 хоног ажиллаад ард иргэдийн амьдрал ахуйг тэр чигээр нь үзүүлж харуулаад үзэсгэлэн гаргаж тайлагнаж байсан нь саяхан. Одоо бид баруун гурван аймагт ажиллахаар монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн 13 суманд ажиллаж явна. Монгол орны өнцөг булан бүрийн үзэсгэлэнт байгалийн өнгө төрх, хүн ардын үүх түүхийн зураглал, бичвэрүүд хийгдэж байна. Төслийн хамт олон очиж ажилласан аймаг сумынхаа ард иргэдтэй илэн далангүй ярилцаж яг л байгаагаар нь танд хүргэхийг хичээж явна.

Яагаад та мэдэх ёстой юм, яагаад бид тандүзүүлж харуулах гэж хичээгээд байгаа юм бэ? Өнгөрсөн бол түүх. Ирээдүй бол зорилго. Яг одоо дэлхийн улс орнуудын хажууд дэндүү цөөхөн монголчууд бид яаж амьдарч ажиллаад байгаа юм.Энэ цагийнхаа түүхийг ирээдүй хойчдоо үзүүлж харуулж бас нэгэн түүхийг үлдээе гэж зорьж тэмүүлсэн төслийн багийнхан цаг нартай уралдаж цагийн байдлыг үл ажиран явж байна. 

Өөрсдөө ч мэдээгүй сайхныг мөн саарыг ньнэг сумаас нөгөө суманд очих замдаа, ажиллах явцдаа нэг аймгаас нөгөө аймаг руу явахдаа биеэр мэдэж нүдээр харж явна. Яг л миний, бидний харж байгаа сайхныг саарыг нь ч гэсэн та хар, бас үз. Өөрөө очих боломжгүй ч бидэндтэй хамт мэдэр. Тэр боломж нь өнөөдрөөс өөртөө зав гарган бичиж байгаа “Ичкогийн булан”-г уншиж байгаарай. Ажиллаж байгаа сум болгоныхоо онцлогийг, харсан үзсэн мэдэрснээ энэ булангаараа танд хүргэж байя. Олон нийтийн телевизээ үзэж байгаарай гэж сануулах байна. Бидний хаана яаж юу хийж явааг мэдээллэх болно. Аан харин телевиз харах завгүй байгаа нь #БиднийЦөөхөнМонголчууд гэж бичээд бидний мэдээллийг цахим орчноос аваад санал бодолоо хэлээд бидэндтэй хамт байгаарай. Нэг суманд нэгээс хоёр хонодог. Хонохдоо бид тус аймаг сумын сургууль, цэцэрлэг,эмнэлгийгзорьж очиж мэдээ сурвалжлага бэлдэж фото зураг авдаг. 

Тус сумын үүх түүхийг үнэн бодитоор ярих өвгөд хөгшидтэй бид ярилцлага хийдэг. Урлаг соёлын 5-н номер бичдэг, эх орныхоо торгон хилийг сахин хамгаалж буй хилчин дайчдынхаа талаар баримтат кино нэвтрүүлгийг хийдэг. Бидний ажил үүрийн таван жингээр эхэлж үдшийн бүрийд дуусаад л маргаашийн мандах нараар дараачийн сумруугаа хүлгийн жолоо залдаг юмдаа. Ингээд бичээд л баймаар даанч үүр цайх нь. Дараагийн сумруугаа төд удалгүй хөдлөх болно. Нүдний хор гаргаж дуг хийе. Ямарч байсан энэхүү булангаа эхлүүллээ. Энэ бичсэн маань ерөнхий мэдээлэл шүү. Ингээд дараа дараачийнхаа нийтлэлээрээ одоо ажилласан сум болоод ажиллаж яваа аймаг болгоныхоо онцлог олон олон зүйлтэй иргэн уулзая. Өнөө цагийн түүхийг үр хойчдоо үлдээхээр манай төслийнхөн дэндүү шуналтай, бас дэндүү завгүй ажиллаж байгааг анхааран болгоож ажиглан анзаарч сонирхон уншаарай.

Баян-Өлгий аймаг, Дэлүүн сум
2017.10.07

Э.ИЧИНХОРЛОО