Төсвийн орлогоо нэмэгдүүлж, ажлын байраа нэмэгдүүлэхийг манай Засгийн газар зорьдог. Үүнд нийцэх бөгөөдспортын үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг шийдвэрлэх шаардлагыг зэрэг ханган гүйцэлдүүлэх нэг боломж нь спорт бооцоог хуульчилж, албажуулах явдал юм.  

Ингэж хуульчилснаар ямар шинэ боломжууд үүсэх вэ?

Барууны орнуудад спортын тоглолтын бооцоог эртнээс хуульчилж зөвшөөрсөн байдаг бөгөөд үр дүнд нь энэ төрлийн татвараар нэлээд хэмжээний орлого олдог. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Канад улс 2021 онд спортын уралдаан тэмцээнд бооцоот таавар явуулахад тавьсан хоригоо цуцалсан. Ингэснээр АНУ-ын онлайн казино, бооцоот тоглоомд хууль ёсоор нэвтрэх боломжтой болж олон тэрбумаар эргэлддэг далд хэлбэртэй байсан бооцооноос татвар авах боломж бүрдсэн.

Хоригийг цуцалж, бооцоо зохион байгуулдаг компанийн тусгай зөвшөөрөл авах процессийг нээлттэй явуулснаар төсөвт орох орлого өснө. Мөн олон улсад бооцооны бүртгэл хийж, зуучилдаг компаниуд хууль ёсны дагуу хөрөнгө оруулалт хийх сонирхол үүснэ.

Бооцоог сул тавьснаар олон хүнийг үүнд донтуулна гэсэн болгоомжлол бий. Гэхдээ хориотой байснаар мөрийнд донтогч хүмүүсийг зогсоож чадахгүй, тоо хэмжээг ч бууруулахгүй. Харин үйл ажиллагааны зарчмыг нь хуульчилснаар энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд илүү их хөрөнгө оруулж, хэт донтолтоос сэргийлэх, хамгийн гол нь хариуцлага хүлээдэг болохын зэрэгцээ нэгэнт мөрийтэй донтсон хүмүүсийн сэтгэлзүйг эмчлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломж гардаг.

Бооцоо тавих, түүнд зуучлах үйл ажиллагааны хууль, эрх зүйн орчин тодорхой болсноор ямар үр дүнд хүрч болохыг дэлхийд томд тооцогдох, Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн1xBet компанийн жишээгээр судалж үзье.

1xBet гэж хэн бэ?

Хаанаас ямар төрлийн лиценз авсан тухай судалж үзвэл 1xBet Куракао дахь бооцоо болон мөрийтэй тоглоомын төвөөс лиценз авсан байдаг. Ирланд, Итали, Казакстан, Испани, Япон болон бусад оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулж, татвар төлдөг. FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, La Liga, Serie A зэрэг спортын бренд, клуб, холбоодтой албан ёсны харилцаатай 1xBet бренд тухайн салбартаа IGA, SBC, G2E Asia, and EGR Nordics Awards зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртэж байсан. Энэ онд SiGMA Europe Awards 2023 шагналд тодорхойлогдоод байна. Бусад өрсөлдөгчдөөсөө Best Sportsbook Operator 2023 төрөлд илүүрхэх болсныг тухайн тэмцээний шүүгчдийн үнэлгээ болон шалгаруулалтын веб сайтаас үзэх боломжтой.

 1xBet Монголд юу хийдэг вэ?

Тус бренд Монгол Улсын уламжлалт спортын уралдаан болон и-спортын тэмцээнүүдийг дэмжиж ирсэн бөгөөд хамтран ажиллаж байгаа спортын багийн амжилт, хамрагдаж байгаа тамирчдын тоо жил ирэх бүр өссөөр байна. Үүнд, Монголын воллейболын холбоо, MESA, IHC, Mongolz зэрэг багуудыг дурдаж болно. Эдгээр багуудын нэр, гаргасан амжилт Монголын нэрийг дэлхийд гаргаж үнэлэгдэж эхэллээ. 

Түүнчлэн Үндэсний нэгдсэн аварга шалгаруулах тэмцээнд ивээн тэтгэгч болж оролцлоо. Спортын 15 спорт холбоотус бүрийг 5000 ам.доллараар тэтгэн хувцас хэрэглэл авах, сургалтын академи хийх, тамирчдын бэлтгэлийг хангах үйл ажиллагааг дэмжсэн. Дасгал сургуулилтын байр, спортын хэрэгсэлгүйгээр амжилт гаргах боломжгүй. 

Наадмын сурын харвааг 1xBet дэмжиж, ивээн тэтгэсэн нь нууц биш бөгөөд үндэсний спортыг түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхэд чамлахааргүй хөрөнгө зарцуулсаар ирсэн байдаг.

Мөн Электрон хөгжмийн фестиваль INTRO, Oppozit хамтлагийн XMFтайзан дээрх тоглолт 30.000 залууст хүрсэн бөгөөд энэ ч бас 1xBet оролцож ивээн тэтгэсэн үйл ажиллагаа байв. 

 1 товшилт 1 оноо

И-спорт бооцооны хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбар болсон бөгөөд Монгол Улс ч дэлхийн хөгжлөөс хоцроогүй явааг ойрын үеийн амжилтууд, түүнийг дэмжигч залуусын давалгаа харуулсаар байна. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотод CS:GO world championship - BLAST.tv Paris Major тэмцээний бүсийн шалгаруулалт болж BLAST компани, Монголын электрон спортын холбоо (MESA), 1xBet ивээн тэтгэж дэмжсэн явдал юм.

 И-Спортын төрөлд Mongolz, IHC багууд олон улсын тавцанд амжилт гарган Монгол Улсаа төлөөлөн оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө IHC баг PUBG Mobile ангилалд дэлхийн аварга болсон. Америк болон Европ дахь Mongolz болон CS тоглоомын дэмжигчид Монгол гэдэг улсыг андахгүй мэддэг болжээ. Эдгээр багууд дэлхийн бусад хүчирхэг багуудтай эн тэнцүү тэмцэлдэхэд тэдний хичээл зүтгэлээс гадна ивээн тэтгэгчдийн тус дэм байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. IHC баг DOTA 2 болон PUBG Mobile төрөлд амжилттай өрсөлдөж, Азийн DOTA 2 багуудад монгол залуусын тоо эрчтэй нэмэгдсээр байна. 

 Бид юу хийх ёстой вэ?

Бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг олон улсын компаниудыг албан ёсоор оруулж спортод оруулах хөрөнгө оруулалтыг дэмжин тамирчдын амжилтыг сайжруулах хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл олгох хууль, журмыг баталж, үйл ажиллагааг нь нээлттэй болгож, хамтран ажиллаж, улс татвараа авдаг болох нь чухал. Хэдийгээр Засгийн газрын зүгээс бооцоог хориглох чиглэлтэй ажиллаж байгаа боловч үр дүн харагдахгүй байна. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал, чиг хандлагаа харахад ерөөсөө энэ “зүйл”  технологийн дэвшлийн дагуу нэгэнт хаагдах боломжгүй болсон. Хэрвээ бүрмөсөн хаах гэж оролдвол спортын хөгжилд том цохилт болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс үүнийг ач холбогдол өгч сонирхож судалж, хэрхэн тал бүрт ашиглах талаар шийдвэр гаргах нь цаг үеэ мэдэрсэн зөв алхам болно.