Нэпко компанийн түнш толь бичиг хэвлэлээр дэлхийд манлайлагч Их Британийн Коллинз хэвлэлийн газар энэ чиглэлээр дагнасан 200 шахам жилийн арвин туршлагатай. Англи хэл дээр бүтээгдсэн толь бичгүүдээс хоёр хэл дээр зохиогддог цөөн толь байдгийн нэг нь дэлхийн хамгийн түгээмэл Коллинз толь. Англи хэлний зарим толь бичиг уламжлалыг илүүтэй хүндэтгэн анхаардаг бол Коллинз толь нь шинэ үгс, амьд хэрэглээ, практик талыг чухалчилдгаараа онцлог. Нийт 40,000 үг хэллэг, 60,000 орчим орчуулгатай бөгөөд мэдээлэл, харилцаа холбоо, техник технологи, банк, санхүүгийн үг хэллэгтэй.