Сошл орчныг ажиглаад байхнээ Хүүк ерөнхий сайдыг элдэвээр хэлдэг болжээ. Ингэж байна. 

Ноднин анх өөрийгөө тагнуулаар тагнуулдуулаад тэрийгээ цагдаа хүчнийхэнд хэлээд тэд нь өөрийгөө тагнуулдуулсаныг нь илчилсэн гэнээ. Би бол бас тасартал уухаараа өөрийгөө тагнуулдуулхаар санагдах үе бий шүү.

Тэгсэн энэ өөрйхөө эсрэг хийсэн цор ганц үйлдэл биш гэнэ. Өөрийнхөө өргөн барьсан төсвийн тухай хуулийг ерөнхийлөгч хориг тавьсан чинь өөрөө тиймээ та нар ерөнхийлөгчийн хоригыг хүлээж авцгаа гэсэн гэнэ. Хөөрхий тэр төсвийн тухай хууль амьтай басан бол аягүй эвгүйбайдал орхоор болчлоо. 

Мөн их хурлын танхимд өөрийгөө шүдгүй арслан гэж хэлсэн гэнэ. Арай ч дээ. Өөрийгөө арслан гэж бололгүй яахав шүдгүй байхдаа яадын бээ. Арслан хүртэл гомдмоорын гэж шогширцгоож байна гэнэ. 

Тэгсэн сая өөрийхөө эсрэг жагсаал өөрөө зохион байгуулсан гэнэ. Цуг суниаж ерөнхий сайд нарын суниалтын рекордыг эвдэж байхад хажууд нь байсан дүү нар жагсаал хийж ЖДҮ ч биш нэг сонин юм эсэргүүцсэн юмуу даа. 

Гэхдээ бас хоёр ч жагсаал өөрийхөө эсрэг хийсэн гэнэ хөөрхийг. Бэнзиний үнэ эсэргүүцээж байсан хүмүүс гэнэт сэлэмний чинь ир болноо гээд орилолдсон чинь хүмүүс аа наа чинь бас өөрийхөө эсрэг жагсааж гээл шуугилдахын мэдэхгүйм даа. 

Тэгсэн ажил таслаад нуруу нь өвдсөн өвдөөгүй гэж сайд нар нь зөрж мэдээлээд байсан чинь өөрийхөө эсрэг архи хэрэглээд ажлаа таслаад байсан гээл сошлоор шуугиад уналаа. Би энэ дээр бол өөрийхөө эсрэг архи хэргэлдэг хүний хувьд ерөнхий сайдын талд байгаа. Яахавдээ ажил төрлөөс нь авч хаях гэж байхад сэтгэл санаа хэцүү байгаашд.

Одоо хамгаалагч нар нь сайн харж байхгүй бол өөрийнхөө өөрийгөө егүүтгэчих вий дээ. Эвгүй ш дээ нэг л өөрийнхөө эсрэг юм хийгээд сурцан бол. 

Гэхдээ манай ерөнхий сайд өөрийнхөө төлөө бас юм хийдий шүү.

Тэрээр өөрийнхөө төлөө эстрадын хамтлагтай бөгөөд концерт тоголдог

Тэрээр өөрийнхөө төлөө фитнэсээр байнга хичээлэлдэг

Тэрээр өөрийнхөө төлөө хамгийн олон суниасан ерөнхий сайд

Тэрээр өөрийнхөө төлөө моцикл хөлөглөн салхи татуулан давхидаг

Тэрээр өөрийнхөө төлөө хээр морь унан цээж нүцгэн зугаалдаг. 

Тэрээр өөрийнхөө төлөө цэргийн хүн билээ

Тэрээр өөрийнхөө төлөө нэг УИХ-ын гишүүнийг ёстой гоё шааж унагааж байсан.

Өөрийнхөө төлөө хийж байсан хэсэг бол зургын тайлбар бөгөөд би зургыг нь олж тавих гэсэн залхуу хүрсэн тул та бүхэн зохих зургуудыг гүүглээс хайн олж харана уу. баярлалаа