Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг  гайхшрууллаа.

Хоёр жилийн өмнө  Илон Маск дэлхийд хамгийн хямд,хамгийн өндөр технологитой, хамгийн тохилог, хамгийн эколог, хамгийн ухаалаг авсаархан жижиг орон сууцыг манай компани зохион бүтээж олноор нь үйлдвэрлэх болно хэмээн мэдэгдэж байсан юм.Үүнийг тэр үед хэн ч анзаараагүй өнгөрсөн.

Гэтэл саяхан 2026 оноос эхлэн “Tesla Tiny House” хэмээх нэртэй ухаалаг иж бүрэн тохижилттой авсаархан жижиг орон сууцыг “Теsla” компани олноор нь үйлдвэрлэж эхэллээ. 

Шинэ оноос эхлэн энэхүү сууцыг АНУ-ын Невада мужид байрладаг Теслагийн цахилгаан батарейны үйлдвэртүйлдвэрлэж байгаа бөгөөд эхний 100 сууц  АНУ-д суурилагдаад олныг гайхшруулж байна. Теслагийн үйлдвэр нэг ийм сууцыг ердөө 40 минутад угсарч бэлэн болгож байна.

Удахгүй энэ сууцыг үйлдвэрлэх том үйлдвэр барьж уг сууцыг олноор ньүйлдвэрлэж дэлхийн аль ч өнцөгт хүргэхээр ажиллаж байна. Орон сууцны шинэ эрин ийнхүү эхэллээ.

2026 онд ийм сууцыг 50 000 ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Энэ сууц бол 37 квадрат метр талбайтай, хоёр цагийн дотор угсарч байрлуулдаг, дээвэр нь бүхэлдээ  нарны батарейтай, борооны усыг ундааны ус болгодог ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй гайхалтай цэвэрхэн тохилог эко сууц юм

Илон Маскийн бүтээсэн орчин үеийн ухаалаг орон сууцны үнэ хуучин автомашинаас ч хямд үнэтэй буюу нийт 7999 ам долларын үнэтэй ажээ. Энэ бол дэлхийн хамгийн хямд үнэтэй тохилог, ухаалаг, авсаархан орон сууц сууц юм. Ийм хямд үнэтэй орон сууц дэлхийд өмнө нь гарч байгаагүй юм. 

Энэ сууцны зураг төслийг хэдхэн жилийн өмнө АНУ-ынGiga Nevada-д боловсруулжээ. Энэ сууцыг ийнхүү автомашин шиг робот , автоматчлалын  тусламжаар олноор нь үйлдвэрлэж эхлээд байна. 

Илон Маск өөрөө энэхүү сууцанд 2 сар амьдарч үзээд миний амьдарч үзсэн хамгийн сайн сууц хэмээн хэлж олноор нь үйлдвэрлэх дүгнэлтээ гаргажээ. 

Илон Маск энэхүү сууцыг олноор нь үйлдвэрлэж ард түмэндээ хүргэсэн нь дараах боломжуудыг иргэддээ олгосон байна.

  1. Энгийн хүмүүс гар утас авч байгаа мэт энэхүү сууцыг авах боломжтой болсон
  2. Хамгийн хямд үнээр буюу 7999 ам доллараар авах боломжтой болсон
  3. АНУ-ын иргэд орон сууцны  30 жилийн ипотек зээл авч насан туршдаа зээлийн дарамтандордог асуудлыг үгүй болгосон. Энэ сууцыг ямар ч зээлгүй авах боломжтой
  4. Ямар ч дэд бүтэц, бохир цэвэр усны суваг, цахилгаан шугам татах хэрэггүй болсон
  5. Газрын татвар өгөх шаардлагагүй болсон
  6. Хамгийн бага зайд 2 цагийн дотор энэхүү сууцыг байрлуулдаг болсон.
  7. Энэхүү сууцыг ачааны ямар ч автомашин дээр өргөж тавиад хаашаа ч зөөх боломжтой
  8. Өрөөнүүд нь нараар халж агаарын хэм нь автоматаар тохируулагддаг. Гадаа + 40 хэм халуун байсан ч, - 40 хэм хүйтэн байсан ч өрөөнүүд хэвийн хэмд байдаг.
  9. Гал тогоонд хоол хийсэн үнэрийг автоматаар арилгаж сайхан үнэртэй болгодог
  10. Амьд ханатай гэсэн үг. Учир нь хананд нь ор диван, телевизорь, гал тогоо хийчихсэн бөгөөд хананаасс гаргаад бусад цагт ханандаа далд хийдэг.
  11. Өрөө нь өндөр бөгөөд өргөн харагддаг
  12. Гадны ямар ч дуу чимээг оруулдаггүй
  13. Ямар ч салхи шуурга, газар хөдлалт, бороо мөндөрийг даах тэсвэртэй орон сууц .
  14. Нойлын өрөө нь тохилог, эко нойлтой.
  15. Гал тогоо нь гайхалтай тохилог,  автомат удирдлагатай
  16. Энэхүү сууц нь нарны эрчим хүчээр ажилладаг, усаа өөрөө цэвэрлэдэг.
  17. Цахилгааны тоолуур, усны тоолуур тавиулж мөнгө төлөхгүй болсон. 
  18. Энэхүү сууцыг хөнгөн цагаан мэтийн зэвэрдэггүй хөнгөн материалаар бүтээсэн
  19. Энэ сууцны зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө нь гайхалтай тохилог, иж бүрэн тохижилттой
  20. Энэ сууцны агаар нь хамгийн цэвэр тунгалаг байхаар тохируулагджээ
  21. Энэ сууцыг захиалгаар дэлхийн аль ч өнцөгт хүргэх боломжтой болжээ.

Энэхүү сууцыг ямар материалаар хийсэн бэ гэвэл тэгш мөлгөр өнцөгтэй хэлбэртэй, цонхтой, фасад нь цагаан өнгөтэй пластикаар хийсэн, сууцны гаднах материал нь хөнгөн цагаанаар хийсэн, үндсэн каркас нь зэвэрдэггүй гангаар хийсэн, зөөхөд хүнд бус,  ямар ч ачааны машин дээр ачиж болохоор бүтээжээ.

Энэ сууцыг олноор нь үйлдвэрлэх болсоноор АНУ-д өндөр үнэтэй хаусуудыг зөвхөн баячууд худалдан авдаг гэсэн ойлголтыг бүрмөсөн байхгүй болгосон. Ямар ч жирийн иргэн энэхүү сууцыг авах боломжтой. 

Илон Маск олон зууны турш ноёрхож байсан орон сууцны асар өндөр өртөг, авилгал, татварын нүсэр хүнд суртлын тогтолцоог ийнхүү нураажээ.

АНУ-д үе үе цунами, газар хөдлөл болж олон мянган иргэд орох оронгүй болдог. Тэрхүү иргэийн орон сууцгүй болсон гачигдал зовлонг байхгүй болгож байна.

Энэхүү ухаалаг орон сууцыг Илон Маск сансрын хөлөгний загвараас санаа авч бүтээжээ.

Маскын инженерүүд энэхүү сууцны нэг см талбай бүрийг ашигтай болгохоор  тооцоолжээ. Бага зайнд бүхнийг багтааж өргөн зайтай тохилог байдлаар харагдуулж чаджээ

Нэг сарын өмнө энэхүү сууцны анхны бэлэн загварыг АНУ-ын нэгэн мужид  байрлуулсныг тухайн нутгийн иргэд үзэж мэл гайхжээ.

Ийнхүү Илон Маск орон сууцны салбарт хувьсгал хийлээ. Хүн төрөлхтөн үүнээс өмнө орон сууцыг барих нүсэр тогтолцоо, дэд бүтэц,газар, орон сууц барих хугацаа гэх мэтийн   үлэмж их асуудалд живж байлаа. 

Хүн төрөлхтөний олон зууны орон сууцны гачланг   Илон Маск ийнхүү ганц далайлтаар   шийдэж чадлаа. Хүн төрөлхтөн Илон Маскт зориулж   алтаар  хөшөө босгосон ч багадахаар үлэмж их гавьяа байгуулжээ. 

Монголчууд ч гэсэн энэхүү боломжийг ашиглаж “Тесла” компанитай холбоо тогтоож, иргэдээ энэхүү сууцаар хангах ажлаа эртнээс бэлтгэж зохион байгуулах ньзөв байх даа. 

Дэлхийн улс бүхэнд сайн үйлс дэлгэрэх болтугай.

Доржийн СҮХБААТАР         2026.02.16