Технологийн хөгжил ямар хурдан явагдаж байгааг бодитоор мэдрэх боломж дэлхийн том компаниудын шинэ бүтээгдхүүний нээлтийн үеэр гардаг. Ийм арга хэмжээ технологийн заншил, бүр соёл болсон төдийгүй арга хэмжээний өмнө шинжээчид, сонирхогчид таамаг дэвшүүлж, хоорондоо мөрий тавьдаг. Энэ жил Самсунг Galaxy Unpacked 2021 арга хэмжээгээ Making the everyday epic буюу “Өдөр бүрийг гайхамшиг болгоё” философи дор эхлүүллээ. Таван төрлийн шинэ бүтээгдэхүүн танилцуулсан энэ гайхалтай арга хэмжээг товч тоймлоё.

Нээлтийг үгийг хэлсэн Самсунг электониксийн ерөнхийлөгч инновац гэдэг үгийг тамгалав. Тэд шинэ бүтээгдэхүүн биш шинэ инновац танилцуулж буйгаа онцлов. Учир нь ковидын хүнд нөхцөлд технологи, инновацийн ачаар сая сая хүмүүс хоорондоо өдөр болгон саадгүй харилцаж, аж үйлдвэрийн олон салбар алсаас үйл ажиллагаа эрхэлж байна. Иймээс 2021 онд инновацийг тэргүүлэх зорилгоо хэвээр нь үлдээгээд зогсолгүй экосистемээ өргөтгөн, орон зай, цаг хугацаа, хил хязгааргүй технологийн замбуулин ертөнцийг үргэлжлүүлэн зурахаа мэдэгдлээ. 

Дэлхийн дэвжээнд өөрсдийн бизнесийн галактикийг бүтээж чадсан Самсунг бусад түншүүдтэйгээ нээлттэй хамтын ажиллагааг өргөжүүлэхээ мэдэгдэж, Google, Microsoft, Netflix, Spotify-ийн нэрийг онцлон зарлалаа. 

Galaxy Buds Pro

Утасгүй чихэвчний технологийг дараагийн төвшинд гаргасан гайхалтай инновац танилцуулав. Хуруун чинээ харагдаж байгаа ч кинотеартын төвшний акустик (AKG standard Pro sound quality) цэвэр тунгалаг дуу авиаг хоёр замаар бидний чихэнд хүргэх супер төхөөрөмж гарчээ. Жижиг хэмжээтэй утасгүй төхөөрөмжинд систем хөгжмийн гаралт шиг чанарыг суулгах боломжийг Galaxy Buds Pro анх удаа хэрэглэгчдэд өгч байна. Хүний яриаг тод сонсохоос гадна дуу хөгжим сонсох, кино үзэхэд хамгийн тохиромжтой зөөврийн бяцхан төхөөрөмж болж чаджээ. 

Хамгийн гоё функц нь гадаад орчны дуу чимээ тусгаарлагч (Active Noise Cancellation). Хүний толгой, биеийн хөдөлгөөнийг мэдэрч, гадаад орчны дуу чимээнд зохицуулан хамгийн тод, тунгалаг дуу авиаг автоматаар тэнцвэржүүлэн гаргана. Нэмээд өөр дээрээ хоёр микрофонтой бөгөөд нэг нь хэрэглэгчийн дуу хоолойг таньж удирдагдаж байхад нөгөө нь гадаад орчны чимээг шүүн тэнцвэржүүлнэ. Цаг агаарын ямар ч орчилд, тухайлбал хүчтэй салхи, шуургатай үеийн шуугианыг шүүх зориулалттай салхины хамгаалалт дотроо суурилагдсан. 

Дурын төхөөрөмж хооронд утасгүйгээр шилжих боломжтой энэ чихэвчний дизайн төгс болжээ. Хүний чихний гурван гол хэсэгт тогтвортой байрлах дизайныг хийсэн тул огцом хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх үед сугарч унах эрсдэл алга болжээ. Нэмээд өндөр стандартын усны хамгаалалттай болсон нь гадаад орчны ямар ч хүнд нөхцөлд байсан хэрэглэгч таныг дотоод ертөнцийн амар амгаланг хамгаалах ажээ.

Galaxy SmartTag

Технологи та бидний амьдралыг амар амгалан, хялбар, аз жаргалтай болгох ёстой. Энэ зорилгоор SmartThings Find цахим үйлчилгээгээ төгөлдөржүүлж шинэ апп, мөн хоёр төрлийн шинэ бичил төхөөрөмж гаргажээ. Дээр дурдсан супер чихэвчээ та хаа нэг газар гээсэн эсвэл мартсан гэж төсөөлж үзье. Galaxy SmartTag хэмээх цагны зай шиг жижиг хэмжээтэй бичил төхөөрөмжийг та чихэвчтэйгээ цуг зүүсэн бол байгаа газрыг нь өндөр нарийвчлалтай олно. Үүнийг дурын эд, хэрэгсэлдээ зүүж болно. Түрийвч, үнэт эдлэл тэр байтугай хайртай нохой, эсвэл муурныхаа хүзүүвчинд зүүсэн байхад 24 цагийн турш байрлалыг нь тогтмол хянах боломжтой гэсэн үг. 

SmartTag+ хэмээх арай өндөр зэрэглэлийн төхөөрөмж дээрээ UWB (Ultra wide band) технологийг суулгажээ. Ингэснээр та өөрийн эд зүйлсийнхээ байршлыг хоёроос илүү хэмжээсээр хайн олох бөгөөд AR (Augmented reality буюу хагас бодит орчин) суусан тул таны машины түлхүүр таны оффисын номын сангийн доод тавиурын араар унасан байна гэдэг байршлыг яг таг гаргаж утсан дээр чинь үзүүлэх нь ээ. 

Galaxy S21, Galaxy S21+

S серийн хамгийн хүчтэй чип, камертай S21, S21+ утаснууд хоёрдугаар сарын эхээр худалдаанд гарах нь ээ. Өмнөх загвараас процессор нь 20%, график боловсруулалт 35%, хиймэл оюун ухааны хурд 2 дахин сайжирснаас гадна нэг секүүндэд 20 тера үйлдэл хийх хүчин чадалтай болжээ. Нэмээд сүпер програм хангамж, шинэчлэгдэн сайжруулан хэрэглэгчийн One UI 3 дэд бүтэцтэй төгс хослуулжээ. 5G сүлжээнд хамгийн удаан ажиллах батарейтай болсон гэдгээ онцолж байна. 

Ухаалаг утасны нэг чухал зүйл дэлгэц байдаг. Дэлгэцийн харагдах чанар сайжирснаас гадна илүү ухаалаг болжээ. Дэлгэц дээр уншигдаж буй контентоос хамаарч гэрэл, батарейгаа ачаалж, хүний нүдийг ядраахгүй цэнхэр туяаны хамгаалалт автоматаар ажиллана. Мөн одоогийн байдлаар хамгийн өндөр чанартай шилийг ашигласан тул дэлгэцийн бат бөх чанарт санаа зовохгүй байж болно гэдгийг онцолж байна. 

Таны алганд кино теартыг атгуулна гээд Самсунгийн ерөнхийлөгч бааварлаж байна. Ultra wide, Wide, Tele гэсэн гурван камертай гарч байгаа бөгөөд Single Take функцыг нь ашиглан нэг эгшинд зэрэг зураг авч, видео хийх гэх мэт олон төрлийн дүрслэлийг буулгах боломжтой болжээ. Камер хиймэл оюун ухааны тусламжтай ажилладаг болсон тул гэрэл, сүүдэр, зургийн өнцөг, хөдөлгөөн, арын фон зэрэгт санаа зовох шаардлагагүй болсон байна. Мөн Object eraser-тай болсон буюу таны зурганд “илүү” хэн нэгэн орсон бол хиймэл оюун ухааны тусламжтай устган, ганцаараа авахуулсан мэт зургаа хялбархан янзалж болно.

Видеоны чанар 8К болсон учир зураг болон видеоны хувьд чанарын ялгаагүй болсон гэсэн үг. Видеоноос зургаа авах, зурагнаас зураг авах боломжууд нэмэгджээ. Director’s View гээд цоо шинэ функц шинээр суужээ. Дээр дурдсан гар утасныхаа бүх камерийн өнцгийг дэлгэц дээрээ зэрэг харж удирдан видео бичлэг хийх боломжтой болсон байна. Влог, видео хийдэг артист, сонирхогчдод маш хэрэгтэй функц болжээ. 

Хэрэглэгчийн мэдээллийн хамгаалалт, нууцлалыг Самсунгийн өөрийнх нь бүтээсэн бичил схемийн түвшний (SoC) аюулгүйн хамгаалалт болох Samsung Knox Vault-р хамгаалдаг ба бичил схем дээрээ аюулгүйн санах ойг нэмж өгөн улам төгөлдөржүүлжээ.

Та фото цомог доторх зургийнхаа хаана авахуулсан байршлын тухай мэдээллийг устгаж болохоос гадна шинээр нэмэгдсэн Private Share функцийг ашиглан зураг, контентоо бусдын төхөөрөмжөөс хоёр өдрийн дараа автоматаар устгадаг функцийг ашиглан хувийн мэдээллээ санаа зоволгүй бусадтай хуваалцах боломжтой болжээ (Private Share нь Android P болон түүнээс дээш үйлдлийн системтэй Galaxy утаснуудад ажиллана. Private Share Апп-г тусдаа татах шаардлагтай). 

Galaxy S21 Ultra

S21 Ultra Самсунгийн инноваци, технологийн дэвшлийн оргил болсон загвар болжээ. S21 сери дотроо дэлгэц, камер, процессорын хамгийн дээд үзүүлэлтүүдийг багтааснаас гадна тусдаа худалдаалагдаж эхлэх S Pen буюу ухаалаг үзэгтэй хослон ажилладаг анхны загвар болж байна. Зөвхөн Samsung Galaxy Note-д байдаг байсан ухаалаг үзэг S21 Ultra-гийн нэг хэсэг болсноор анхны гибрид загвар нь ийнхүү мэндэлж байна. Дизайнеруудын хувьд хар өнгийг бүтээх хамгийн хэцүү ажил байдаг. Тэгвэл энэ супер загвар дээрээ тусгайлан төгс пантом хар өнгийг гаргаж чаджээ.

Танилцуулгыг нь харж байхад ухаалаг гар утас гэхээс илүү мэргэжлийн камер, уран бүтээлчийн сүпер зэвсэг шиг санагдаж байв. Камер нь Laser AF sensor-той ба шинээр нэмэгдсэн хиймэл оюун ухаантай хослон ажиллах Dual-tele линз нь Zoom хийх үеийн дүрсний чанарыг дээшлүүлэхэд чухал нөлөөтэй ба энэ нь хэн ч болов мэргэжлийн зурагчин, зураглаачаас дутахгүй бүтээл хийх, гайхалтай зураг авах, бүтээлч видео хийх боломжтой болжээ. Энэ их дата, контентийн удирдлагыг хийхийн тулд Microsoft OneDrive-тай бүтэн интеграци хийсэн байна. Мөн хүчтэй чип, ухаалаг дэлгэц, супер системээр тоноглогдсон энэ утас гар утасны тоглоом үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд цоо шинэ стандартыг авч иржээ. 

Ухаалаг үзгийг нь ашиглан гар утсан дээрх видео бичлэгээ фото зураг засч байгаа мэт маш хялбархан хийдэг болсон нь мэргэжлийн пост продакшн ажлыг хурууны үзүүрээр бус нарийвчлалыг асар өндөр түвшинд гаргах ухаалах үзгээр хялбар хийх боломжийг хэрэглэгчид өгч байна. Техник, технологи, инновацийн дэвшлийн үрээр мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийн ялгаа улам бүр багасч, бүх хүнд тэгш боломж олгогдож байгаа нь гайхалтай. Би өөрөө бараг хоёрхон ширхэг Galaxy S21 Ultra гар утсаар өөрийн хөтөлдөг Syndicate Talk нэвтрүүлгээ маш хялбархан хийх боломжтой болсныг мэдэрлээ. 

S Pen ба S Pen Pro

Энгийн болон мэргэжлийн ухаалаг үзгийг танилцуулж байна. Samsung Galaxy Note хэрэглэдэг хүмүүс энэ бүтээгдэхүүний ид шидийг сайн мэднэ. Энэхүү ухаалаг үзэг Bluetooth-ээр холбогдоно. Алсаас зураг авахаас гадна гар утсан дээрх бичиг баримт, танилцуулгаа гар утаснаасаа хол байсан ч гэсэн бүрэн удирдан дэлгэцээр харуулах боломжтой. Телевизийн удирдлага шиг гар утсаа алсаас удирдах ухаалаг удирдлага юм. 

Нээлттэй хамтын ажиллагаа ба түншлэл

Орчин цагт нэг хүн хэд хэдэн ухаалаг төхөөрөмж, ялгаатай хэрэгсэл хэрэглэдэг, эдгээр бүх төхөөрөмжүүд нь хоорондоо холбогдож болдог шинэ орчилд ажиллаж, амьдарч байна. Нээлтийн төгсгөлд Samsung Electronics ба Google-ийн удирдлагууд хоёр компанийн хамтын ажиллагаа дараагийн шинэ түвшинд гарч буй зарлав. Учир нь communication буюу харилцаа холбоо биш connectivity буюу цахим шүтэлцээг төгөлдөржүүлэн хоёр компанийн бүтээсэн экосистемүүд нэгдэж, хамгийн хурдан өсөлт үзүүлж байгааг онцоллоо. Тухайлбал, Android 11, Android Auto, Google Nest, Google Machine Learning, SmartThings гэж дурдаж байна. Энэ нэгдлийн ачаар та бидний ашигладаг төхөөрөмжүүд хоорондоо чөлөөтэй холбогдож, ухаалаг амьдралыг цогцлоох ажээ. 

Ухаалаг гэрийн концепц дээрээ ухаалаг машины шийдлийг нэмсэн бөгөөд хэдийнэ 100 сая машин уг системийг нь хэрэглэж байна. Audi, BMW, Ford, Genesis зэрэг дэлхийн тэргүүлэх зэргийн автомашин үйлдвэрлэгчтэй хамтран ажиллаж буйгаа зарлав. Түүнчлэн цахим түлхүүрийг танилцуулж байна. Энэ нь дурын гар утас, систем, брэндтэй хоршин ажиллана. Жишээ нь, та гадаадад явж байхдаа ч цахим түлхүүр ашиглан гэр бүлийн хүндээ машинаа онгойлгох, улмаар бүгдийг гар утаснаасаа удирдах боломжтой.

Samsung дэлхийн хамгийн том экосистемийг бий болгон удирддаг бөгөөд та дэлхийн хаана ч байсан хамаагүй гар утсаа ашиглан гэр, хамгалаалт, хяналтын системүүд, цахилгаан хэрэгсэл, автомашинаа бүрэн удирддаг шийдлийг энгийн амьдралын стандарт болгож чаджээ. Тун удахгүй гар утасны дараагийн шинэ хувилбар болох супер гибрид төхөөрөмж гарч ирвэл би лав гайхахгүй.

Galaxy Unpacked 2021 арга хэмжээний монгол орчуулгатай шууд бичлэгийг дараах холбоосоор орж үзээрэй.