Хотын төвөөс 6 км зайд байгальд ойр байрлалтай хаус хорооллын “Хан Голомт” хотхоны талаар Борлуулалтын албаны менежер Ц.Чингүүнсайхантай ярилцлаа.



-Улаанбаатар хотын орон сууцны чиг хандлага хаашаа явж байна вэ? Яагаад ингэж асууж байна гэхээр дулааны шугам сүлжээгээ дагаад бага зай талбайд өөр хоорондоо ойрхон олон давхар байрнуудыг нэг хэсэг их барьсан. Үүнээс болоод хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолгүй, нэг үгээр бол хүний амьдрах орчныг огт тооцоолоогүй хороолол, хотхонууд бий болсон. Тэгвэл энэ алдааг өнөөдөр засаж залруулж чадаж байна уу, тийм боломж байна уу?

-Сүүлийн үеийн орон сууцны төслүүдийн чиг хандлага ашиг харж хүний амьдрахад тав тухгүй төслүүдийг хэргжүүлж байгааг үгүйсгэхгүй, гэхдээ бүх орон сууцны төслүүдийг тийм гэж хэлж болохгүй. Сайн зохион байгуулалттай, чанартай баригдаж буй төслүүд бас олон бий. Ирээдүйд энэ асуудлаас гарах буюу засаж залруулах шийдэл бол тав тухтай цэвэр орчинд цогцлоон байгуулсан бүх төрлийн хаус төслүүд байх болов уу.

-Зуслангийн газрууд их үнэд хүрч, айлууд хотын гадна зуслантай болох нь моод байсан. Гэтэл ажил хэрэгч хүмүүст хүүхдүүд нь том болоод ирэхээр зуслангийн хэрэгцээ бараг үгүй болчихдог. Зуслангаас ажилдаа явахад холдоод өглөө гараад оройдоо л ирдэг. Эсвэл хагас бүтэн сайнаар л очдог. Бараг ашиглалтгүй үл хөдлөх болоод хувирчихдаг. Хаус хорооллууд зарим талаар зусланг санагдуулдаг шүү дээ?

- "Хан Голомт" хотхоны хувьд зуслангийн орчин буюу дөрвөн улиралд ой мод, цэвэр агаартбайрлалтай боловч хотын төвөөс ердөө зургаан км зайтай. Хотхоны хаягийг тодруулбал, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17022/ Ар зайсан гудамж.

Ажил хэрэгч хүмүүсийн хувьд хотын төвөөс холгүй, эрүүл агаар болон бизнес амьдралыг хослуулахыг эрмэлзэх болсон байна. Энэ эрэлт, хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй хотын төвтэй шулуун замаар холбогдсон зургаахан км-ийн зайтай байрлал гэдэг түгжрэлийн стрессийг тэр бүр мэдрээд байхааргүй ховорхон байршилд баригдсан нь "Хан Голомт" хотхоны давуу тал юм. 

Нэг үгээр бол хот, зуслан хоёрын маш зохистой хослолыг бий болгосон төсөл. 

-Барилга барихаас дутахгүй чухал зүйл бол орчныг барьж байгуулах. Энэ тал дээр Хан Голомт төсөл ямар шинэ жишгийг бий болгосон бэ?

- "Хан Голомт" төслийн орчны хувьд бид эрүүл ногоон байгалийг цогцлуулан бүтээхэд түлхүү анхаарсан. Хотхоны нийт газрын 45%-д ногоон байгууламжтай бөгөөд дулааны улиралд 24 цаг зогсолтгүй урсах, онгон байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх чулуун хйицтэй горхи, цөөрмийг хотхоны дунд хэсэгт шийдэж өгсөн. Аюулгүй байдлын хувьд өндөр зэрэглэлийн харуул хамгаалалтын компани 24 цаг хариуцан ажилладаг ба хотхон нь 1450м үргэлжилсэн блокон болон төмөр өндөр хашаагаар хүрээлэгдсэн ба хөдөлгөөн мэдрэгчтэй 62 ширхэг камер суурилагдсан байдаг.

-Хүмүүсийн зан үйл, амьдрах хэв маягийг харгалзаж байж орон сууц, хороолол, хотхоны архитектур шийдэл, төлөвлөлтийг хийдэг. “Хан Голомт” хотхоны ирээдүйн оршин суугчдын нийтлэг хэв маяг нь юу байх вэ? Оршин суугчдынхаа гол эрэлт, хэрэгцээг хэрхэн тодорхойлж, түүнд нийцэх ямар үйлчилгээ, төлөвлөлтийг хотхондоо тусгасан бэ?

-"Хан голомт" хотхоны төлөвлөлт болон барилгын хийц архитектурыг нь олон улсын өндөр зэрэглэлийн жишигт нийцүүлэн хийсэн. Оршин суугчдын энгийн амьдралын хэрэгцээ, эрэлтэд нийцүүлэн "Клаб Хаус" шийдэж өгсөн. Энэ нь ресторан, усан бассейн, кофе шоп, фитнесс клуб, супермаркет, гоо сайхан, газрын теннис клуб зэргийг багтааж өгсөн. Эдгээр үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн төсөл ховор байдаг. "Хан Голомт" хотхоны хувьд байгальд ойр агаар, амралтын орчинд аж төрөхийн зэрэгцээ ажил хэрэгч бөгөөд эрүүл, идэвхтэй амьдрах, цаг хугацааг хэмнэх төлөвлөлтийг бүрдүүлсэн. 

-Хаус хорооллыг үнэтэй гэж үздэг, үнийг нь асуудаг ч үгүй хүмүүс шинэ байр хайж байгаа хүмүүс дунд нэлээн байдаг. Хан Голомт хотхoны дундаж үнэ ханш, төлбөрийн нөхцөл, худалдан авагчдад санал болгож буй санхүүгийн боломж юу байна вэ?

- "Хан Голомт" хотхон нь бусад өндөр зэрэглэлийн хаус хорооллуудтай харьцуулахад үнийн хувьд арай хямд гэж хэлж болно. Төлбөрийн хувьд олон төрлийн урамшуулал болон уян хатан нөхцөлүүд болон хүүгүй зээлээр худалдан авах боломжийг санал болгож байгаагаараа давуу талтай юм. Тухайлбал, бэлэн төлөлтөд урьдчилгаа 50%, үлдсэн төлбөрийг 2 жилээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож байна. Хэрэв бартераар худалдан авах бол нийт үнийн дүнгийн 50% хүртэл бартер оролцуулж болно. Урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр та түлхүүрээ гардан авч болно. 

-“Хан Голомт” хотхоны дэд бүтцийн шийдэл юу вэ. Төвийн дулааны сүлжээнд холбогдсон эсэх, цэвэр, бохир усны шугамыг яаж шийдсэн зэргийг их сонирхдог?

-"Хан голомт" хотхон нь дэд бүтцийн хувьд бохирын усны шугам төвийн шугамтай холбогдсон. Харин цэвэр усны хувьд гүний хоёр худгаас эрүүл мэндийн шаардлага хангасан эх үүсвэрээс хэрэглээг шийдсэн. Эрчим хүчний төвийн шугамтай холбогдсон төдийгүй төвийн эрчим хүчний гэмтэл саатал, тасалдлын үед хотхоны хэрэгцээг бүрэн хангах өндөр хүчин чадлын цахилгаан үүсгүүрийг суурилуулсан шийдэлтэй. Төвийн дулааны шугамын хувьд манай компаниас шалтгаалаагүй асуудлаас үүдэн хараахан холбогдоогүй байгаа хэдий ч удахгүй холбогдох тодорхой юм. Тийм ч учраас төслийн багийнхан борлуулалтаа итгэл дүүрэн эхлүүлээд байна. 

Борлуулалтын албатай холбогдох бол манай төслийн Khan Golomt/Хан Голомт пэйж хуудас, 7771-8000, 7771-9000, 99945799 дугаарын утсуудаар холбогдох боломжтой.