ХЭМЖЭЭС vs ХАРЬЦУУЛАЛТ
Бид эргэн тойрондоо байгаа зүйлсийг үргэлж өөр зүйлтэй харьцуулж үзэж байдаг. Жишээ нь нэг экскаватор хэдэн хүний ажлыг хийх бол? Гэхдээ чи заавал хүнийг хүнтэй, машиныг машиныг харьцуулах албагүй. Ямар ч юмсыг хооронд нь харьцуулж болно. Юмсыг өөр өөр зүйлтэй харьцуулах тусам хэчнээн дуусашгүй, сонирхолтой гээч! Цунамийн давалгааг байшинтай, модыг нисэх онгоцтой, аалзыг цэгтэй харьцуулж үзвэл ямар бол. Уулсын хэмжээг гүүр эсвэл тэнгэр баганадсан барилгатай харьцуулах буюу тэдгээр нь дэлхийн хамгийн гүн хэсэгт хэд давхарлаж байж багтах бол гэж бодож үзсэн үү. Хүний бүтээсэн хамгийн хүчтэй машин техник байгалийн хажууд юусан бол. Эсвэл огторгуйн хамгийн алс хязгаар руу аялаад эх дэлхий маань бусад эрхсийн хажууд хэрхэн харагддагийг ажиглавал. Энэ номыг унших явцад чи 770 ванн дүүргэхээр ус агуулдаг мод, 250 жилийн өмнө 4,000 настай байсан шүр, харандаанаас богинохон “аварга” загас зэрэг гайхалтай баримтуудтай танилцаж, нууцын ертөнцөд нэвтрэх болно...
Ертөнцийг цоо шинэ өнцгөөс харцгаая!
Том гэж хэр том бэ?
Бид эргэн тойрондоо байгаа зүйлсийг үргэлж өөр зүйлтэй харьцуулж үзэж байдаг. Огт харж байгаагүй зүйлийнхээ том, жижгийг төсөөлөх хэцүү. Ялангуяа тэдгээр нь дэндүү том, эсвэл жижиг бол. Юмсын том, жижгийг төсөөлөхөд зарим тохиолдолд хэмжилт үнэхээр тус болно. Гэвч зарим тохиолдолд тэдгээр нь зүгээр л ойлгомжгүй бөөн тоо шиг л харагдана. Юмсын том, жижгийг төсөөлөх найдвартай арга бол хооронд нь харьцуулах юм. Чи цэнхэр халим, сансрын станц, харандаа, хөлбөмбөгийн талбай гээд ямар ч зүйлсийг хооронд нь харьцуулж болно. Зарим зүйлийн хэмжээ тогтмол байдаг боловч ихэнх нь тогтмол бус. Жишээ нь цэнхэр халим бүр өөр жинтэй бол арван настай хүүхэд бүр ижил өндөртэй биш. Иймд энэхүү номыг эрхлэн гаргагчид олон юмсыг хооронд нь харьцуулахдаа маш их судалгаа хийсэн гэдгийг энд дурдсу. Илүү ихийг мэдэхийг хүсвэл 96 дугаар хуудсыг нээгээрэй!