Австралийн мэдээ алдуулагч эмч Bronnie Ware олон жил сувилагчаар ажиллахдаа голдуу хүнд өвчтнүүдтэй нас барах хүртэлх сүүлийн 12 долоо хоногийг цуг өнгөрүүлж асардаг байжээ. Тэрбээр 2012 онд "Хожимдсон 5 харуусал" нэртэй номыг хэвлүүлжээ. Энэхүү номондоо гар дээр нь нас барсан олон хүмүүс тэнгэрт халихынхаа өмнө юу юунд харамсаж гуниглаж байсныг бараг судалгааны материал болгон яриулан цуглуулж өөрийнхөө дүгнэлтийг хийж дараах 5 харууслыг бүлэглэн бичжээ.

  1. Өөрөө өөртөө үнэнч амьдрах ЗОРИГТОЙ байсан минь яалаа 
  2. Ажлаа жаахан ч гэсэн хойш тавьж, ГЭР БҮЛДЭЭ хангалттай цаг зарцуулж байх минь яалаа 
  3. Өөрийн үзэл бодол, мэдрэмжээ ЧӨЛӨӨТЭЙ илэрхийлж амьдрах минь яалаа
  4. Дотны найзуудтай цаг гаргаж, НӨХӨРЛӨЛӨӨ дээдэлж явах минь яалаа 
  5. Өөрөө өөрийгөө чөлөөлж, ХҮССЭН ЗҮЙЛЭЭ хийж байх минь яалаа

Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс нас барахынхаа өмнө л аз жаргал гэдэг бол өөрсдийнх нь чөлөөт сонголт байсныг ухаардаг гэнэ ээ. Тэрнээс биш олон хүмүүс эрүүл саруул, завгүй, "аз жаргалтай" гэж өөрсдийгөө бодож явах үедээ "comfort box" буюу ажил, амьдралын хуурамч хүлээсэнд орчихсон, аз жаргалын хуурамч хөөсөнд вакуумдуулчихсан байдаг гэж байна. 

Bronnie Ware өөрийн бичсэн "The top five regrets of the dying: A life transformed by the dearly departing" номоо "Тэнэг хүмүүс өөрсдийн алдаан дээрээсээ суралцдаг. Харин ухаантай хүмүүс бусдыг алдаан дээрээс сурдаг" гэдэг үгээр дүгнээд уншигч нараа бусдын алдаан дээрээс суралцахыг уриалжээ.