Идсэн, уусан тань эм болог!

Амьдралын үндэс нь хоол. Бид өдөрт хэд хэд хооллодог. Мацаг барих нь хоолноос хоол хүрэх зайг уртасгаж байгаа л үйл явц юм. Харин бид амттай хоол идэх, сайн, зөв хооллох тухайл ихэнхдээ бодохоос бус яагаад идэх хэрэгтэй болдгийг төдий л эргэцүүлдэггүй. Хүний бие өөрт дутагдсан бодисыг нэхэхдээ түүнийг агуулсан хоолоор өлсөх, цангах маягаар илэрхийлдэг тул бодисын солилцооныхоо явцыг шинжлээд байх хэрэгцээ төдий л гардаггүй аж.

Зөв хооллохэлдэв аргаас эхлээд төрөл бүрийн витамин, хоолны нэмэлт хэрэглэхийг уриалан албадсан худалдааны сурталчилгаа дороос толгой өндийх боломжгүй өнөө цагт энэ талаар бодох ч заримдаа төвөгтэй санагддаг.

Харин энэ ном танд огт өөр зүйлийг хэлнэ. Хүн юу иддэг, тэр нь ямар учиртайгаас эхлээд амт гэж юу болох, яагаад сайхан амтагдан таны дуршлыг татдагийн учрыг тайлбарлана. Сүүлийн үед биднийг айлгах хэрэгсэл болсон “Генийн өөрчлөлттэй хүнс” ямар учиртайг ч бодитойгоор хэлээд өгнө. 

Ямар хоол сайн болох, яаж хооллох зөв гэдгийг номлож зүдрээхгүй, аль нэгэн зөв сайн хоолыг ид гэж албадахгүй. Зүгээр л хоол хүнсний учир шалтгаан, хэрэгцээ нөлөөг энгийн үгээр тайлбарлажээ. 

Сүүлийн үеийн танин мэдэхүйн ном хэвлэл нь шургуу албадагч, ухуулагч байхаа болиод нөхөрсөг хамтрагч, таныг хамгийн сайн ойлгодог найз нөхөд болон хувирсныг ч эндээс харж болно.

Сайн зөв хооллох нь эрүүл амьдралын үндэс. Эрүүл чийрэг хүн ард бол үндэстэн хөгжих зам мөн хэмээн санаж, энэ бүтээлийг Монгол уншигчдадаа хүргэж байна.