Хурандаа ГИШҮҮН ХҮРЭЛСҮХИЙН ЗОДОХ ХУВААРЬ


 Энэ жилийн тайлбар: Тээр жил  хурандаа, борпийсор хоёр гишүүн зодолдсон түүхэн үйл явдлыг хөдөлмөрийн өндөр амжилтаар угтах хүрээнд бичсэн фельетоон болой. Гэтэл саяхан Хурандаа бөгөөд Ерөнхий сайд Хүүк маань буу түрийлчихээд үл мэдэгдэх чиглэлд алхсан тэмдэглэлт өдөр тохиов. Ийм хоёр дүйцэн өдрийн буяны хүрээнд мөнөөх бүтээлээрээ  "9-тугийн мандал" өргөсү.


Тээр жилийн тайлбар: Хурандаа гишүүн Хүрэлсүх (профессор гишүүн Баярсайхан) нар нууц цагийн хуваарь  юугаан “recycle Bin”-д хаячихсан байсныг олсон хүн авчирж өгснийг толилуулж байна-


Нэг. Хурандаа ГИШҮҮН ХҮРЭЛСҮХИЙН ЗОДОХ ХУВААРЬ

7.00. Зодоонтой зүүднээс сэрнэ

7.30. Өглөөний зодооны дасгал

8.00. Кофений үрийг хэмх зодон бутлаад хандалж ууна.

8.30. Зодолдохоор явна.

9.00. Зодоон эхлэнэ.

10.00. Өөрийн намын гишүүдийг зодно

12.00. Үдийн өмнөх зодоон дуусна.

13.00. Зодуулахыг хүсээгүй  хүмүүсийн барьсан зоогт орно.

14.00. Өөр намын гишүүдийг зодно

16.00. Фракци байгуулах гэсэн гишүүдийг зодно

17.00. Сонгогчдын төлөөллийг зодно

19.00. Маргааш  ирж зодуулах иргэдийн жагсаалт гаргана

19.30. Эрүү толгой зодолдуулна.

20.00. Гадаа гарч салхитай зодолдоно

21.00. Нохойгоо зодно

22.00. Зодоонтой зүүд эхэлнэ.


Жич:

  1. Бямба гаригт зөвхөн төрөл төрөгсөд, ойр дотныхноо зодно
  2. Ням гаригт. Намын ахмад гишүүд, идэвхнүүдийг хүлээн авч зодно
  3. Наадам, цагаан сараар гавъяат цолтон, хөдөлмөрийн сайчуудыг  хүндэтгэн зодно.
  4. Бурхан багшийн мэндэлсэн болон зулын хорин таван зэрэг дүйцэн өдрүүдэд мацаг барих тул хоол идэлгүй тогоочоо зодно.
  5. Төрсөн өдөр. Найз нөхдийнхээ бэлэглэсэн хүнийг зодно.
  6. Түүнчлэн Талархлын баяр, Гэгээн валентины өдөр, Мартын найман зэрэг бусад тэмдэглэлт өдрүүдэд хамаарах этгээдүүдийг ангилан зодно.


Хоёр. Проф.ГИШҮҮН БАЯРСАЙХАНЫ ӨДӨХ ХУВААРЬ

07.00. Авгайгаа өдөж уурлуулан нойроо сэргээнэ

08.00. Нохойгоо оролдож ярдаглуулан хуруугаа хазуулаад орж ирнэ

08.30. Зольбин нохой устгах газар руу утасдан нохойгоо өгөхөөр болно

09.00. Автобусны кондукторыг өдөж байж уйлуулж хувцсаа уруулаад гарна.

10.00. Ажилдаа очихоо болиод тухайн автобусны чиглэлийн эрхийг хасуулах өргөдөл барин хотын тээврийн газар ирнэ.

14.00. Үдийн хоолонд орохдоо тогоочийн нүүр рүү дахин дахин нулимаж байгаа өөрийн таваг руу нулимуулна.

14.30. Тогоочийн шүлстэй хоолыг барин зурагтаар гарах ба тогоочийг шүүхэд өгнө.

15.00. Хуралдаа ирнэ. Сөрөг намын этгээд рүү салаавч харуулна.

16.00. Уурлах хүн олтол салаавч өгсөөр л байна.

17.00. Этгээд сая уурлахад нь ТВ камер луу дагуулан явна.

17.01. Хүрэлсүхэд зодуулан "Крупный план"-д унана.

18.00. Хэвлэлийн бага хурал хийлгэн. Зодсон хүнийг шүүхэд өгнө.

19.00. Нохой ирж утсгаагүй хот тохижуулах, мөн кондуктор, автобус бааз, тогооч, зодогч нарыг яаралтай шүүгээгүй шүүхийг өөрийг нь шүүхэд өгөөд харина.

20.00. Гутлаа тайлж чулуудчихаад нүцгэн хөлөөрөө нохойгоо өшиглөсөөр байгаад хазуулна.

21.00. ООЗ руу утасдан “галзуу нохой хүн урж  байна. яаралтай ирж устга” гэнэ

23,00. Авгайгаа хамрыг нь сөргөн өдөж байж маажуулна

23.30. Хадам руу утасдаж “хүүхнээ аваарай” гэчихээд амарч унтана.

 

Маргааш нь: Өргөдлийнхээ ачааллыг хэтрүүлснээс болоод нохойгоо авилгатай тэмцэх газарт, зодсон этгээдийг мал эмнэлэгт, автобус баазыг жуулчны компанид, тогоочийг Гандан хийдэд, шүүхийг автобус баазын диспетчирт, эхнэрээ хөршдөө тус тус андууран “өгсөн” нь тодорхой болж өргөдлийн солиог гаргасаар өдрийг дуусгана.

 2012.08.31

No description available.