ГОЛ АГУУЛГА

Бурхан багш зарлигласан.

Зарлигласан байдаг. 

Хутагт Алтангэрэлт энэ судар номын утга нь ариун. Учир нь ариун. Хамаг олон нүглийг арилгах ханьцашгүй дээд номлол болой хэмээн зарлигласан. ... Үүнийг намайг сонссон тэр нэгэн цагт. Бурхан багш Гүн номын ариун орон “Тас цогцолсон хэмээх” ариун ууланд олон мянган бурхад, бодьсадва нар болоод газар, тэнгэр, уул ус лусын эзэд нартай хамтдаа заларсан гэдэг билээ. ... Тэд бүгдээрээ ариун шагшаабадад сайтар гэгээрсэн. Бурханы номын чанадын хязгаарт хүрэгсэд байлаа. ... Тэд бүгдээрээ Бурхан багшийн өлмийд сөгдөн мөргөв. Тэд бүгдээрээ алга хавсран суугаад Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан Шагжаамүни-гийн нигүүрийг үзэж дээдийн номын зарлигийг болгоон залбирав. ... Тэгээд Ариун санваарт Ялж төгс нөгчсөн Түүнчлэн заларсан Бурхан багш чуулсан олон нөхдийг болгоон зарлигласан. Зарлигласан байдаг. 

Зарлиг номлол. Энэ мэт болой.
Судрын аймгийн эрхэт хаан
Дээд Алтангэрэлт номыг би номлосугай...
Хамаг адистэдийг оршоож би өгүүлсүгэй...
Хэмээн Бурхан багш зарлиглаад...

Аливаа амьтаны эрхтэн доройтсон
Амьдрах нас нь барагдсан доройтсон
Хамгаалах тэнгэрүүд нь араараа зүглэсэн...
Хураасан эд юмс нь хомсдсон барагдсан
Хөнөөх аюул үгүйрэл хоосрол болон
Од гариг ба хараал зүхэл хийгээд
Хатуу гашуун зовлонд нэрвэгдсэн
Тэдбүгд машид ариусан угаагдана.

Тиймээс судрын дээд энэ номыг сонсож үйлд

Уншиж, түгээж, хадгалж үйлд...
Авралт судар үүнийг ийн үйлдвээс
Ашид дуусашгүй зовлон энэ адилууд
Алин тэдгээр бүгд ашид амирлах больюу. ...

Ертөнцийг сахигч эзэд хаад болон
Эрхэт түшмэдийн чуулган сэлт бээр
Олон голди тоот ягчисууд бээр
Онцолж тэдгээр бүгдийг сахина. ...

Хэн боловч эл судрыг сонсох ба
Хэн нэгэн бусдад сонсгох ба
Хэн нэгэн тахиж үйлдэх аваас
Тэд бүгдийг тэнгэр хийгээд лусууд
Түүнчлэн хүн ба миамжи нар
Тэнгэр бус ба ягчис нар
Тоолшгүй олон галавуудад тахих больюу хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Бурхан багш зарлигласан байдаг билээ.

Дээд Алтангэрэлт судар номын хүчээр
Авралаас хагацсан амьтан бүгдээр
Авралд багтах шалтгаан болох болтугай.
Хилэнцийн нуур хатах болтугай.
Үйлийн далай ширгэх болтугай.
Нисваанисын далай үгүй болтугай.
Амгалангийн далай төгс болтугай.
Буяны далай дүүрэх болтугай.
Бодь гэгээ гийх болтугай.
Буян ном машид ихээр орших болтугай. ... хэмээн зарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Бурхан багш зарлигласан байдаг билээ.


ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ СУДАР.
УЧИР НЬ АРИУН. УТГА НЬ АРИУН. ХАМАГ ОЛОН НҮГЛИЙГ АРИЛГАХ
ХАНЬЦАШГҮЙ ДЭЭД НОМЛОЛ БИЛЭЭ.

БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Хутагт Алтангэрэлт судар. Энэ ном номлолын Учир нь ариун. Утга нь ариун гэсэн үг. ... Хамаг олон нүглийг арилгах ханьцашгүй дээд номлол гэсэн үг. ... Амьдрах нас нь богиноссон, барагдсан. Хатуу их зовлонд нэрвэгдсэн. Аюул, хараал зүхэл, үгүйрэл хоосрол болон хилэнц ихт муу үйлийн зовлонд унасан. Тэд бүгдээрээ судрын дээд энэ номыг сонсож, уншиж, уншуулж, хадгалж түгээгтүн. Машид ихээр ариусах болно. Тэр мэт. Түгээсэн буяны сайн үйлд тоо үгүй. Хязгаар үгүй. Түүнийг хэмжиж жишиж чадахгүй гэсэн үг. ... Хоёр биш. ... Тав биш. ... Арав биш. ... Найман түм найман мянган бурхадын таалалд нийцүүлэн буян үйлдсэнд адил тэнцэх болно гэсэн үг. ...

Хүү минь. Охин минь.

Тийм учраас “Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан” хэмээх энэ судар номыг ихэд болгоон үйлд. Судалж бүтээ. Уншиж, уншуулж, сонсож түгээ. Заларсан бурхад бүгдэд өргөл хүндэтгэлийг хичээж үйлд. ...

Энэ мэт үйлд. Ийн үйлд. ... Эрхэм бүхний уг үндэс бол. Итгэл, сэтгэл, зүтгэл, зорилго байдаг. ... Буян хишиг, эд баялагийг гар болоод хураана гэсэн үг. ... Амар амгалан аз жаргалд хөл болоод хүргэнэ гэсэн үг. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?\



Бадамханд музейн цуглуулга