Хүү минь. Охин минь.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар нисваанисаас /Бие, хэл, сэтгэлээр үйлдэх нүгэл хилэнц/ салж хагацсан байдаг. Тэд нар ном номлолын эрдэмд нэн ихээр чармайж суралцсан байдаг. ... Тэд буян хийгээд өглөгийн ач тусыг санагалзан бодож наминчлан үйлдсэн. ... Тэд нар ариун шагшаабад ёроол үгүй хэмээн. Энэ мэтээр ёсчилон гүйцээж бүтэн үйлдсэн. ...        

Хүү минь. Охин минь. Тэд нар муу заяанд унасан амьтан бүгдийг дотор сэтгэлдээ багтаан, алагчилал үгүй бодь сэтгэлийг /гэгээрэх сэтгэл/ барин үйлдсэн. ... Тэд хичээнгүй болон тэвчээр хоёрт нэн ихээр суралцсан. Тэд тэр бүгдийг үл буцахаар баттай үйлдсэн. ... Энэ мэт. Тэд нар гурван бие лагшинг бүтээсэн юм. Тийм учраас. Тэд нар нэн ариуссан байдаг. Ариун байдаг хэмээн    "ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХЭТ ХААН" хэмээх их хөлгөн сударт айлджээ. ... 

Тиймээ. Хүү минь. Охин минь.  Тэр бүгдийг. Түүний онч мэргэн ухаан, сэтгэл сэтгэлгээг. Яруу төгс сайхан хэл. ... хэллэгийг.  Аав нь хэрхэн яаж гүйцэд бүтэн ухаарч ойлгож чадах билээ. ... Тийм учраас. Би хэрхэн яаж түүнийг үнэн зөв тайлаж хэлж чадах билээ. ...  Гэсэн хэдий ч аав нь ингэж бодож байна. ... 

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар дээд гурван бие лагшинг олсон байдаг.  Тэр гурав  энэ мэт байдаг. ...  "Хувилгаан бие лагшин" Төгс жаргалангийн бие лагшин" "Номын бие лагшин" байдаг. ... Эдгээр гурван бие лагшинг Бурхад, бодьсадва нар өөрсдийн одоо болон урьд урьдын төрөлд үйлдсэн буян, номын үр шим ерөөлийн хүчинд олсон юм. ...

НЭГ:  Хувилгаан бие лагшин.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд багшийг шүтсэн. Тэд бурхадыг шүтсэн. Тэд нар  ном номлолын ухаанд нэн ихээр суралцсан. ... Тийм учраас. Тэд билиг, оюун ухааны эцэст хүрсэн. ... Тийм учраас. Тэд нар ном номлол, оюун ухаан, энэрэл хайр, эрдэм чадлын их авшигыг олсон юм. Тэд тэр их авшигынхаа хүчээр бусдын бодол санаа болон үзэгдэл юмсын нөхцөл байдал, үнэн мөн чанарыг саад үгүй мэддэг болсон. Энэ мэт. Тэд нар элдэв олон явдлыг зохицуулан хэрэглэх чадал ухааныг эзэмдсэн байдаг юм. ... 

Тиймээ. Хүү минь. Охин минь. Бурхад, бодьсадва, махасадва  нар. Тэд ариун байдаг. Тэд нар ариуссан байдаг юм. Тийм учраас. Тэд бүгдийн сэтгэл болоод оюун ухаан, хүч чадал, тэсвэр тэвчээр нь тэнцэшгүй  их байдаг билээ. ... Энэ мэт. Бүх  юмс сэтгэл бодлоос үүсэж бий болдог юм. ... . Тэр мэт. Хэдүй их нүгэл хилэнцээс чи салж хагацаж чадах болно. Төдий их ариун дээдийг олох болно. ...

Тийм учраас. Сэтгэл бодлоо ариун байлга. Арчиж зүлгэж цэвэрлэж бай. Хувилгаан лагшинг олох болно. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

 ХОЁР:  Төгс жаргалангийн бие лагшин.

Бурхад бодьсадва, махасадва нар. Тэд  хоосон чанар болон үнэмлэхүй үнэн, үхэл мөхлийн үнэн мөн чанарт сайтар суралцсан. Түүнийг гүйцэд таниж мэдэж чадсан. ... Тийм учраас. Тэд нар амьтанд тохиосон элдэв олон гай түйтгэрт үл тачаадаг. ... Тэд буян ном хийгээд өглөгийн  ач тусыг дээдийн дээдэд санаж үйлддэг. ... Тэд сүшиг бишрэл, энэрэл хайрын агуу ихийг эргэж үл буцахыг баттайд гүйцээн наминчлан үйлдсэн. ... Энэ мэт. Тэд нар төгс жаргалангийн лагшинг бүтээдэг. ...

Тиймээ. Хүү минь. Охин минь. Энэ амьдралд юу ч мөнх бус. ... Юу ч тохиож мэднэ шүү дээ. ... Тийм учраас. Буян номонд шамд. ... Хамаг амьтаны тусын тулд гээд баясуулан үйлд. ...  Буян заяаг  хураах бллно. ... Төгс жаргалангийн лагшинг олох болно. ...

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...

ГУРАВ:  Номын бие лагшин.

Бурхад, бодьсадва, махасадва нар. Тэд нар ном номлолын эрдэм  ухаанд нэн ихээр суралцсан. ... Бусдад туслах билгүүн их ухаан, арга, хүч чадал, тэсвэр тэвчээрийг тэд тэндээс олж болгоосон. Тэд нар тэндээс олж мэдсэн юм. ...

...  Энэ мэт. Бурханы ном номлолд хоёр гэж үгүй билээ. Ном сурахад хоёр сэтгэл гэж үгүй.  Хаана сурах хамаагүй. Хэн сурах тэр хамаагүй. ...  Ном сурахад шалтгаан хамаагүй. Ариун явдалт, ариун бус тэр бас хамаагүй. ... Мунхаг мулгуу нэгэн, аль бөлгөөс билгүүн их ухаантан. Энэ бас хамаагүй. ... Энэ мэт. Бурхадын сургааль номлолд ялгал гэж үгүй байдаг. ...  Тийм учраас. Дээдийн ном бол хэмжээс үгүй их. Хязгаар үгүй ариун байдаг. ... Тэр ном номлол тоолошгүй, ширгэшгүй их ач тусыг амьтан бүхэнд үзүүлдэг хэмээн энэ судар номонд зарлиглажээ. ...

Тиймээ. Хүү минь. Охин минь. Тийм учраас. Чи гурван их бие лагшинг шүт. ...     

Сэтгэл бодлын гэмээр үйлдсэн нүглийг гүйцэд арилга. Төгс жаргалангийн лагшинг чи олох болно. ... 

Муу үйл битгий үйлд. Хувилгаан лагшинг чи олох болно. ... 

Ном номлолын эрдэмд нэн ихээр суралц. Номын лагшин үзэгдэх болно. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? ...