Монгол улс удтал сайхан гүрийж байгаад конорадчихав. Хэзээ нэг цагт ийм юм болно, цаг хугацааны л асуудал гэж байсан монголчууд одоо шокноосоо сайн гараагүй л байна. Тэр ч байтугай дарга нар өөрснөө шоокроод өглөө нэг, өдөр нэг, орой нэг өөр юм ярьцгаагаад байхымаа гэсэн шүүмжүүд хаа сайгүй. 

Одоо бидэнд гурван тулгуур бий. Хөл хорио. Эмнэлэг, эмч. Хүнс хангамж. Улсын онцгой комиссыг ер нь энийг хариуцсан хүмүүс гээд ойлгочиход болно доо. Нэмээд шадар сайд майд орно. 

Хөл хорио

Сандралдаад л байгаа харагдана. Арван сар болж байхад бэлдээгүй юм уу гэж хүмүүс бухимдаж байна. Үнэн үг. Корона алдлаа-кармаанаасаа бэлэн шоблоом гаргаад мөрдөөд явлаа. Ийм л юм болох болов уу гэсэн чинь хөл хорионыхоо долоо дахь хоног дээр л аанай л юм хумаа өөрчлөө л эргэж хургаа л зарим асуулт тодорхой хариулт ч гүй замхарсаар л байна. 

Хотын дарга “нойр хоолгүй зүтгэж байна” гэснийхээ төлөө баахан баалуулав. Уг нь нэг өрөө, танхимд асуудал шийдээд бөөгнөрч байгаа монгол хүмүүс бол нэгэндээ хэлдэг л үг. Нэг нь зүтгэж, нөгөө нь ойлгоод цаашаа эвтэйхэн явцгаачих л газар. Харин зурагтаар хэлж болдоггүй юмсанж. Хотын дарга анх удаа ингэж хүнтэй шууд нүүр тулдаг фронт дээр ажиллаж байгаа, сургамж болж байгаа биз. 

Энэ маягаар бол хөл хорионы асуудал цаашдаа ч нэг мөройлгомжтой болтлоо удахдаг аа. Өнөөдрийн байдлаар өглөө оройны зорчих цагууд нь хүмүүсийн л бөөгнөрөлийг өрдөөд байгаа харагдана лээ. Уулзварууд ч пиг, автуусууд ч пиг. Зам хаасан байдал нь ч манан будан дунд. Аль уулзвараар орохоо мэдэхгүй хүмүүс дараа дараагийн уулзвар дээр очоо л цагдаагаар буцаалгасаар долоо хонолоо. Ганц зураг гараараа ч болохнээ зураад гаргачихаж болдгүй л хорвоо юм байх даа онцгой комиссынхон.

Өнөөдөр анх удаа цагдаа иргэн хоёр тулсан бичлэг ч интэрнэтээр аялж байна. Гэртээ ч харихгүй дан гадаа үүрэг гүйцэтгээд зовж л байгаа л даа цагдаа нар. Гэтэл бид “яагаад хориод байгаан бэ сда!” гэж л орилж байна. Яах юу байхав дээ, Монгол улсад чинь цар тахал гарчихаад байна шүү дээ. Чиний өөрийн болоод бусдын өвчлөл, амины дэргэд гэрээсээ гарах гээд шалтгаан чинь яг ямархуу вэ, бодоё.

Эмч эмнэлэг

Тэр Нямхүү эмчийн яридаг корона вирусуудын яриа хөөрхөн тээ. За одоо эднүүс хэрэлдлээ шүү, одоо л хэдүүлээ... гэж мэгээд суужээдэг нтр хаха. Хөөрхий мань эр шөнөдөө хэд хэд корона гэж хашгирч сэрж байгаа байхаа. Сайн ч зүтгэж байна даа.

Шинэ сайд Мөнхсайханы түг таг гэсэн яриа зарим хүнд өгөөш болж байна. Суудлыг нь авах дайралтууд гараад ирсэн. Ийм юм болж байхад албан тушаалд шунаад явж байх ч гэж дээ. 

Эмч нар 24/7 жижүүрлэж, ажиллаж байгаа. Амьдрал утгагүй ч санагдаж байгаа биз заримд нь. Гэртээ гэдсээ илээд интэрнэтээр цэцэрхээд сууж байгаа маниусын хажууд дайны баатрууд юм даа. 

Энгийн үед үнэндээ зэвүүн л дээ төрийн албан хаагчид. Гэтэл яг ийм байдалд орохоор тэд л хамаг нойр хоолоо алдан өдөр шөнөгүй зүтгэдэг. Цар тахлын байдал бол дайны байдал л гэсэн үг. Тэрнээс ч долоо дор нь сумнаас хүн хананы цаагуур ороод нуугдаж болдог тахлаас чадахгүй. Гэртээ орж хаалгаа хаалаа ч дагаад ороод ирнэ. Харин гарахгүй байвал дайсныг ялж болно доо.

Хүнс хангамж

Хүнс хөдөө аж ахуйн сайд харин уужуухан, итгэл төрүүлэхүйц яриатай сууж байна. Ер нь энэ цаг үед манлайлан үзэж тарж яваа хүмүүсийн яриа хөөрөний байдал иргэдэд их нөлөөлж байна даа. Эрүүл мэндийн сайд, Дарханы засаг дарга гээд бас шавхийсэн залуучууд байнаа. Бусад нь ч нэг бол уянгалаад, нэг бол загнаад байхын. Хамгийн гол нь муухай урт ярихын. Дээрх залуучууд шиг тас яс гээ л дуусгачиж бай л даа үгээ. 

За ямар ч байсан хүнс хангалттай байгаад би лав бүрэн итгэж байна. Ер нь цагдаа, эмч нар нүднээ ил, илт зовж зүдэрч харагддаг фронтын дайчид бол хүнсний үйлдвэрлэгчид ба мэнэжлэгчид далд фронтынхон юм. Сайд харин тэрийгээ бас сайн ойлгуулаад явбал зүгээр байх. За тэхээр бас шоудлаа барилаа гээд унахым болуу ккк. Гэхдээ хэрүүл уруул, хөл хорио бол хүнсний хомсдол нь биш гэхэд түгээлт нь доголдохын хажууд хүүхдийн тоглоом шдээ. Хүнсгүй боллоо гэдэг үг халдвар авчлаа гэдгээс аймар шүү. 

Цаашаа хэд ч хоносон өлсөхөөргүй юм байна гэдэг нэг хэрэг. Харин хүнс худалдан авах бас өөр хэрэг шүү. Хөлөө хориулсан иргэд яаж цалин орлогоо зохицуулах вэ. Ямартай ч олон төрлийн хөнгөлөлтүүдийг өнөөдөр Засгийн газраас зарлачихлаа.

Иргэдийн орлого ч багасаж, тасрах нь зүй. Гэтэл сордог юмнууд хажуугаар нь үнэн хахир юм аа. Элдэв хүү, зээл, төлбөрүүд. Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэгч бол өглөө хөл хорингуут орой нь дампуурахад бэлэн болцгооцон. Харин өнөөдөр Хүнсний сайдын хэлснээр бол 140 тэрбум төгрөгийн зээлтэй 700 аж ахуйн нэгжийн төлбөрийг ирэх жилийн долдугаар сар хүртэл авахгүй юм байна. Ждүчид маань (жинхэнэ ждүчид шүү ккк) живж байсан уснаас толгойгоо цухуйлгах мэт болж байгаа байх. Бас ахиад 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шинэ ждүчдэд гаргана ч гэнэ. Болно доо хө. 

Одоо хэдүүлээ 

гармаар байна, явмаар байна гэсэн хэвээрээ л байхын бол бэлдсэн орнууд байтугай бэлтгэгдсэн эмч, сувилагч нар хүрэхгүй болж мэдийшүү. Хэдий чинээ гүрийнэ төдий чинээ хурдан хөл хорионоос гарна гэдгээ ухаараарай даа. Аав ээждээ эрхэлж газар тэрийн тийчилж байгаа хүүхэд шиг байхаа больцооё. Гэхдээ бас Онцгой комиссоос илүү ойлгомжтой, илүү цэгцтэй ажиллагаагаа ч сайн шаардая.

зургуудыг гүүглээс