Дэлхийд мафи гэсэн үг 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн яригддаг болсон. “Mafia” гэсэн итали үг нь 19 дүгээр зууны сүүлчээр Италийн Сицилид үүсч хожим нь АНУ-ын эдийн засаг хөгжсөн хотуудад байгуулагдсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нийгэмлэг юм.Дэлхийд сицилийн Коза Ностра, мексикийн мафи, колумбийн мафи, японы Якудза, хятадын Триад гээд олон төрлийн мафийн бүлгүүд байсан. Мафийнхан бизнесийн нэрээр халхавчилж гэмт хэрэг үйл ажиллагаагаа явуулдаг байв. АНУ-ын Чикаго хотодмафийн толгойлогч Аль Капоне хорьдугаар зууны гучаад ондмебель, хими цэвэрлэгээ гэсэн бизнесийн нэрээр халхавчилж мөрийтэй тоглоом, янхандалт, АНУ-ын архийг хориглосон “хуурай” хуулийн үед хууль бус архи,согтууруулах ундаа зарах, хууль бус ажиллагаанд нь саад болсон хүмүүсийг хөнөөх ажлыг явуулдаг байв. Аль Капоне Чикаго хотын шүүх, прокурор, цагдаагийн газар дотор өөрийн хүнээ шургалуулж, цагдааг худалдаад авчихсан байв.Түүнийг АНУ-ын Архитай тэмцэх товчоо барих гэхлээр ямар ч нотлох баримт олддоггүй байв.Учир нь Капоне гэрч болох хүмүүсийг хөнөөчихдөг байв. Копоне хүн хөнөөхдөө өөрийн биеэр оролцдоггүй, зэвсэгт бүлэглэлдээ амаар тушаал өгөөд нөгөөдүүл нь ал гэсэн хүнийг нь гэрт нь отож байгаадшууд бууддаг байв.Копоны ойр дотны хүмүүсээс нэг хүн л гэрч болохыг зөвшөөрсөн тул шүүх хурал дээр түүнийг буруутгаж 388 000 доллар татварт төлөөгүй нуусан хэргээр шүүх ял ногдуулж 11 жил хорих ял өгч түүнийг арайхийж торны цаана суулгасан байдаг. Колумбийн хар тамхины барон, мафийн толгойлогч,алан хядагч Пабло Эскаборбол баян хүмүүсийг хулгайлж их мөнгө шаардаж хар тамхины наймаа хийж тэдний хууль бус ажиллагаанд саад болсон хүмүүсийг олон арваар нь хөнөөж дэлбэлж устгадаг байв. Паблогийн хар тамхи, дээрмийн хэргээр олсон хөрөнгө мөнгө нь 30.0 тэрбум ам доллар байсан гэдэг. Тэр сүүлдээ төрийг худалдан авч байлаа. Пабло сонгуульд мөнгө хаяж Конгресст сонгогдож байв.Тэр нэрээ дэвшүүлжКолумбийн Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж байв. Колумбийн Шүүх яамны сайд Эскаборыг “хар тамхины наймаачин хүн Колумбийн ерөнхийлөгч болж болохгүй” хэмээн шүүмжлэв. Энэ явдлын маргааш нь Шүүх яамны сайд мафийнханд буудуулан алагдав. Эскаборын дээрэмчид бүрэн зэвсэглэж алан хядах ажиллагаанд орж замд нь саад болсон иргэдийг хайр найргүй хөнөөж байв. Нэг хүнийг устгахын тулд нисэж яваа 100 зорчигчтой онгоцыг хүртэл агаарт дэлбэлж байв. Гурав,дөрвөн удаа орон сууц, байгууллагыг дэлбэлж олон арван хүний амь насыг хөнөөж байв.Цагдааг хүртэл худалдан авчээ. Паблог илчлэх гэсэн цагдааг шууд буудан хөнөөдөг байв. Пабло Эскабор АНУ-ын хар тамхины зах зээлийн 80.0 хувийг атгаж байв. Эцэст нь Эскаборыг Колумбийн засгийн газар, бүх хууль хяналтын байгууллага, тусгай албад, түүнд алуулсан хүмүүсийн ах дүү, үр хүүхдүүд нь зэвсэгт отряд байгуулж АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны тусламжтайгаар зочид буудалд байхад нь арайхийж бүслэн авч байшингийн дээврээр дамжин зугтаж байхад нь мэргэн бууч түүнийг буудан устгасан юм.Тэр бээр мөнгийг цаас шиг цацдаг байв. Хожим нь Эскаборын хүү нь дурсахдаа: “Аав, ээж, эгч,бид хэд цагдаагаас зугатааж Колумбийн ууланд шөнө явж байгаад хоол хийж ус буцалгах түлээ олдохгүй байхлаар нь аав минь үүргэвчиндээ авч явсан 2.0 сая долларыг шатааж байж дулаацсан юм даг” гэж байсан гэдэг.Орчин үеийн мафи бол хүн хөнөөдөггүй ч гэсэн арга нь улам боловсронгуй болжээ.

Орчин үеийн Монгол улсад саад болсон хүмүүсийг шууд бууддаг харгис мафи бол байхгүй. Гэхдээ 2000 оноос эхэлж мафижсан бизнес улс төрийн бүлэглэл үүссэн байдаг. Үүнийг би өөр дээрээ ч мэдэрч байв. Социализмын үед мафижсан давхарга байсан юм шүү.Өнгөрсөн зууны наяад онд би Зөвлөлт улсад их сургуульд сурч хуульч мэргэжлээрбүр нарийвчилвал төр эрхээр мэргэшиж төгсөөд нутагтаа буюу Хэнтий аймгийн гүйцэтгэх захиргаанд хуваарилагдан 22 насандаа төрийн албан хаагч болоод монгол мөрөөдлөө тээж төрд хоёргүй сэтгэлээр зүтгэн ажиллажбайв.Хэнтийд би 12 жил ажиллав.Би төрд ганцхан хүсэлт тавьдаг байв. Тэр нь амьдрах орон сууц. Эсгий гэрт ээж аавтайгаа насаараа амьдарлаа, эхнэр хүүхэдтэй боллоо. Орон сууц ус агаар шиг хэрэгтэй байлаа.Жил бүр орон сууц хүссэн өргөдөл бичиж аймгийн даргад өгдөг байв. Гэвч харамсалтай нь аймгийн дарга ямар ч хариу ч өгдөггүй байв. Аймгийн намын хороо, захиргааны товчооны гишүүд гэсэн мафи маягийн хэдэн нөхдүүд аймгийнбүх эрхийг гартаа авч зөвхөн дарга нарт болон тэдний ах дүү, амраг саданд орон сууц хуваарилдаг байв. Албан тушаалыг бол хамт архиддаг, хамт ан гөрөөнд явдаг хамсаатан МАХН-ын хүмүүстээ өгдөг байв. Тэр үед МАХН-ын гишүүн л бол “мялзан үхэр” ч байсан дарга болдог байв. Аймагт гадаад, дотоодод их дээд сургууль төгссөн өчнөөн Хэнтий нутгийн боловсон хүчин ажиллаж байхад аль нэг орон тоо гарсандаргын албан тушаалд нийслэл хотоос юм уу, баруун аймгаас хэн нэгэн даргын хамсаатан архичин нөхөр ирж орон тоо бөглөдөг байлаа.Дарга нарын дутагдлыг нь шүүмжилсэн хүнийг шууд ажлаас нь халдаг байв.Нэгэн удаа аймгийн захиргаандажиллаж байсан Дугардоо, Пүрэвээ гэдэг хоёр туршлагатайсайн ажилтныг аймгийн дарга Н.Насан-Очир ажлаас нь шууд халж байв.Тэд ямар ч буруугүй байсан юм. Тэд аймгийн даргын ажлын арга барилыг жаахан шүүмжилсэн төдий. Би тэрхүү наяад онд “Энэ дарангуйллын заваан нийгэм хэдий болтол үргэлжлэх юм бол доо” хэмээн гайхшран боддог байв. Орой болгон гэртээ “Америкийн дуу хоолой” радио станцыг“ВЭФ” транзистроороо сонсож “Америк хэмээх диваажингийн оронд очиж амьдарч ажиллах юм сан. Эрх чөлөөг бие, сэтгэлээрээ мэдрэх юм сан ” хэмээн мөрөөддөг байв.

Удалгүй монголын нийгэмд ардчилал болж, улс орон зах зээлдшилжлээ. “Оросоос өөр нөхөргүй, Орбитоос өөр суваггүй, Эсгий гэрээс өөр өмчгүй, Эв хамтын тунхагаас өөр уриагүй” ард түмэн маань эрх чөлөөгөө олж баярлалдав. Би ч учиргүй их баярлав. Хэнтийд ардчиллын салхи сэвэлзэж аймгийн чуулган дээр ардчиллын залуус Н.Пүрэвжав, Боролзой нар өргөх бичиг өгч аймгийн дарга огцрохгүй бол амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлахыг мэдэгдэв. Ингээдтэр чуулган дээр аймгийн дарга Н.Насан- Очирыг огцруулав. Хэнтийд бугшсан “бул хар чулуунууд” далд оров. Аймаг маань эрх чөлөөтэй болов. Би шууд л нийслэл хот руу шилжив. Нийслэл хотод надад хуульчийн мэргэжлийн ажил ч олдож магадгүй, орон сууц ч олдож магадгүй хэмээн найдаж байлаа. Мэргэжлийн ажил олдож нэгэн төрийн албан байгуулагад хуульчаар ажиллав.НийслэлийнЗасаг даргад хандаж орон сууцны хүсэлт гаргалаа. Нийслэлийн Засаг дарга Энэбиш гэдэг уриалгахан ухаалаг хүн намайг хүлээн авч уулзаад миний өргөдлийг хүлээн авч “Таныг орон сууцны дугаарт орууллаа. Та 845 дугаарт байгаа шүү” гэв. Би ч орон сууцны дугаарт орж чадлаа хэмээн баярлав. Хэнтийд байхад юун орон сууцны дугаар, орон сууцны өргөдлийг өчнөөн удаа аймгийн даргад өгсөн чямар ч хариу өгдөггүй, ядаж орон сууцны дугаарт орууллаа ч гэж хэлдэггүй байв. Тэгсээр байтал 2000 он гарав.Телевизээр Сангийн сайд Ч.Улаан “нийслэл хотод Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр төрийн албан хаагчдын 200 айлын орон сууц барина .Төрийн албан хаагчиддаа орон сууц олгоно” гэв.Би нэн даруй нийслэл хотын орон сууц хариуцсан ажилтан Эрдэнэсувд гэдэг хүнтэй уулзаж 10 жилийн өмнө өгсөн орон сууцны өргөдөлийн хуулбар, холбогдох бичгийг үзүүлж одоо миний орон сууцны хүсэлт хэддүгээрт байгаа вэ” гэж асуув. Эрдэнэсувд эелдэгхэн гэгч нь “Таны орон сууцны өргөдөл байгаа. Одоо та орон сууцны 45 дугаарт байгаа” гэв. Танай Бадамжунай даргатай орон сууцны талаар би уулзаж болох уу гэлээ.Эрдэнэсувд “Дарга их ажилтай тул уулзаад хэрэггүй. Таны өргөдөл материал бүгд бүрдсэн байгаа. Шинээр ашиглалтад орох төрийн албан хаагчдийн орон сууцны дугаарт таныг оруулсан” гэв. Удалгүй нэг хоёр жилийн дараа өнөөх орон сууц ашиглалтад орсон хэмээн сонслоо. Нийслэл дээр очоод өнөөх Эрдэнэсувдыг сураглатал “Байхгүй. Ажлаа өөр хүнд өгөөд Америк явчихсан” гэдэг байгаа.Оронд нь ажилд орсон бүсгүйгээс өргөдөл болон орон суууцны дугаарт орсон тухай хэлтэл” Би юү ч мэдэхгүй” гэдэг байгаа. 200 айлын сууц ашиглалтад орсон гэсэн. Миний 45 дугаарт байсан орон сууцны хуваарь юү болсон бэ гэхэд огт мэдэхгүй байв.Өрөөнөөс гараад хартал хуваарьт орон сууцаа хулхидуулсан олон хүмүүс шаагилдаж байна. Хулхидуулсан нэг авгай надад ярьж байна.”Орон сууц хариуцсан ажилтан Эрдэнэсувд өөртөө гурван өрөө байр хоёрыг аваад мөн цоо шинэ “Ланд” машин худалдаж авсан. Орон сууц, машинаа бүгдийг ньнь зараад Америк руу зугтчихсан.Тэр 200 айлын сууцыг чинь Бадамжуна, Эрдэнэсувд хоёр хэн их авилга өгсөнд нь орон сууц хуваарилж өгөөд дуусгасан. Том тортой, эсхүл томцүнх барьсанхүмүүс Бадамжунайн өрөөнд ороод байсан. Тэд бүгд орон сууц хуваарилуулж авсан байна лээ” гэв. Миний дотор харанхуйлаад явчихав. Миний хорин жил тасралтгүй ажиллаж төр засагт найдажявсан итгэл хоромхон зуур салхи мэт хийсэн одов. Энэ Бадамжунай гэгч босс царайлсан нөхөрганц би байтугай олон зуун хүн цаашлаад бүхэл бүтэн улсыгхохироосон хамгийн том авилгачин гэдгийг би хожуу ойлгожээ. Энэ завхарсан явдлын талаар нийслэл хотын Засаг дарга М.Энхболдод асуудлыг яръя хэмээн очтол туслах нь “Энхболд дарга хүн хүлээж авахгүй гэсэн” гээд хориг тавьчихав. "Энхболд- Бадамжунайн” энэхүү мафийн бүлэглэл нийслэл хотын орон сууц, газар, зээл, лицензийг бүхэлд нь атгачихсан, иргэн хүн энэ салбарт орох бүү хэл, ярих ч эрхгүй гэдгийг би хожуу мэдсэн дээ. Миний сайн танидаг найз Т.Өсөхбаатар фасебүүкдээ” Бадамжунайг долингортуулсан нь” хэмээх нийтлэл бичсэн байна лээ. Өсөхөө маань фото зурагчин- сэтгүүлч хүн л дээ. Нийслэл хотын альбом хийх нийслэлээс зарласан фото зургийн уралдаанд тэр түрүүлж түрүүлсэн шагнал болох 30 сая төгрөгөө авах гэтэл Бадамжунай өгөхгүй луу унжсан байгаа юм. Авилгал авах гээд байсан нь илт мэдэгдээд байжээ. Тэхлээр нь Өсөхөөтавьтын болон зуутын дэвсгэрт олон зуугаар нь давхарлаж маш том цаасанд боогоод скочдоод нэг том архи, амтат чихрийн набортой Бадамжунайд атгуулаад нөгөөх нь тэр том бэлгийг шүүгээндээ яаран хийж нябогоо нэн даруй дуудаж 30 сая төгрөгийг нь өгсөн байгаа юм. Найз маань Бадамжунайг тэгж долингортуулж байж арайхийж авах ёстой мөнгөө авч байжээ.

Би төрөөс орон сууц хуваарилуулж авах ажил хэзээ ч бүтэхгүй юм байна, дарга нарын мафийг дийлэхгүй юм байна гэдгийг сайтар ойлгов. Тэгээддараа нь орон сууцны зээл авбал ажил бүтэх болов уу хэмээн бодожматериалаа бүрдүүлээд Голомт банкинд өгөв.Телевизээр 2003 онд Улаан сайд мөн л Азийн хөгжлийн бакнаас өгсөн хөнгөлөлттэй зээлээр барих төрийгн албан хаагчдын орон сууцны зээлийгтөрийн албан хаагчдад өгнө хэмээн ярьж байв. Зээлний асуудал нэг хэсэг таг болчихов. Хэдэн сарын дараа Голомт банкны эдийн засагч залуу намайг дуудаж “Танд манай банк зээл өгөхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Таны цалин орлого хүрэхгүй” гэлээ. Би түүнд хандаж “Манай гэр бүл 4 хүнтэй, 3 нь ажил хийдэг.Манай гэр бүлийнорлого зээл авахад хангалттай хүрнэ шүү дээ” гэхэд “Үгүй, таны орлого хүрэхгүй. Бид нэг л удаа өргөдлийг хэлэлцдэг. Дахин таны өргөдлийг авч хэлэлцэхгүй шүү ” гэв. Би түүнд хандаж “Төрийн албан хаагчид олгох ёстой зээлийг та нар хэдэн төрийн албан хаагчид өгсөн юм бэ” гэхэд тэр таг дуугүй болов. Өөрсдөө л тэрхүү хөнгөлөлттэй зээлийг авсан байж. Би ч дотроо “Энэ монголын мафи ямар хүчтэй юм бэ. Банкыг хүртэл гартаа авчихсан байна шүү” хэмээн бодож билээ.Дараа нь би “За орон сууц бүтдэггүй юм байж. Тэгвэл амьдарч байгаа Баянзүрх дүүрэгтээ Гачууртад ядаж 0.7 га газараа авдаг хэрэг” хэмээн бодоодБаянзүрх дүүргийн Газрын албан дээр очлоо. Ашгүй тэнд газрын албаны даргаар миний танидаг, Хэнтий аймагтхамт ажиллаж байсан Соёлхүү гэдэгХэнтий нутгийн залуу байж байлаа. Учир явдлаа түүндхэлтэл Соёлхүү: “Чамд газар өгөхгүй. Манай дүүрэгт өгөх газар ч байхгүй” гэдэг байгаа. Би чихэндээ ч итгэсэнгүй. Газрын мафийн урт гар сум,дүүрэгт хүртэл хүрсэн гэж үүхэмээн гайхав. Тэр үед “Энхболд- Бадамжунай” бүлэглэлийнмафи аргагүй л хүчтэй байсан юм билээ. Тэд нийслэл хотын болон хотын орчмын бүх газрыг аль мөнгөтэй компани, хувь хүнд зарж үй түмэн байшин замбараагүй чихцэлдүүлэн барьсннаас болж явган хүн явах зам ч байхгүй, автомашин тавих зогсоол ч байхгүй болсон байлаа. Нийслэл хотын орчны уулын амуудыг хүртэл мөнгөтэй компани, хувь хүнд өгчихжээ.Тэд ганц газар ч бус, бүх чухалсалбарт гараа дүрж жирийн иргэдийн бүх боломжийг булаан авсан байлаа. Бусад гадаад оронд болзээл, орон сууц, газар гурав бол иргэн хүний байдаг л нэг эрх шүү дээ. Монголд болохоор зээл, орон сууц, газар гурав иргэдийн эрх биш, албан тушаалтануудын эрх мэдлийн асуудал болчихсон байдаг нь том эмгэнэл юм даа.Ийм эмгэнэлт байдал одоо ч гэсэн хэвээрээ дээ. Хамгийн эмгэнэлтэй нь төр ийм хууль бус ажиллагаагаа таслан зогсоох талаар юу ч хийдэггүй байв. Би орон сууц, зээлийн талаар ийм хууль бус ажиллагаа явж байгаа талаар тэр үеийн Эдийн засгийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарт захидал, гомдол, өргөдөл бичсэн боловч ямар ч хариу ирээгүй юм даг. Шударга төр Монголд одоо болтол байдаггүй юм байна гэдгийг би тэр үед л ойлгов.

Хожим нь би хэвлэл дээрээс "Бадамжунай Сингапур руу зугатаасан” гэсэн мэдээг уншаад “Энэ Бадамжунай гэгч ер нь ямаршуухан мафи байсан юм бол?” гээд интернэт ухаад үзтэл еэ базарваань, ёстой жинхэнэ том мафи байсан юм билээ. Нийслэл хотын Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, Хүнс ХАА хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай эхнэр ,охин, хүргэнийхээ нэр дээр 31 компани, аж ахуйн нэгж нээж хууль бус ажиллагаа явуулсан, өөртөө болон эхнэр, охин, хүргэн, ач зээ нарынхаа нэр дээр 30 гаруй орон сууц, хаус, үйлдвэрийн байрыг гэрчилгээжүүлэн баталгаажуулж хувьдаа завшсан, 2007 оны “Хадгаламж” банкны 14 тэрбумын хэрэг, “Зоос” банк дампууруулсан хэрэг, газар тариалангийн том газруудыг авсан , ХААЯ-ны жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 500.0 сая төгрөг зөвшсан... гээд үйолон хэрэгт холбогдож байсан тухай мэдээллүүд шил дараалан гарчээ. Бадамжунай МАХН-ын санхүүг атгаж хамаг мөнгийг нь мэддэг байжээ. Хармаа нэгтэй намынх нь нөхөд түүнийг хамгаалж өмгөөлөх нь мэдээж. Харин МАНАН-тай тэмцэж эхэлсэн УИХ-ын гишүүн Н. Оюун –Эрдэнэ “Бадамжунайг барих хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнд нь би баярлаад байгаа юм. Нэг ч гэсэн төрийн өндөр албан тушаалтан хүнавилгачин Бадамжунайг хуулийн хариуцлагад татна гэсэн нь сайн хэрэг. Бадамжунайн хулгайлж авсан 30 гаруй орон сууц хаусыг одоо болтол улс хураан аваагүйд би гайхаад байгаа юм. Одоо болтол баригдахгүй, шоронд орохгүй, хамагхөрөнгөө хураалгахгүй байгаа энэ том авилгачин Бадамжунайг тэр үед дийлсэн хүн байсангүй, хулгайн хэргийг нь илчлээд шоронд хийсэн хүн гарсангүй. Ганц авилгачиныг энүүхэн Сингапураас барьж чаддаггүй монголын төр ямар хөөрхийлөлтэй юм бэ. Би болхуульч мэргэжилтэй жирийн нэгэнтөрийн албан хаагч байлаа. Заримдаа албан байгууллагын иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцдог байлаа. Энэ талаар зарим нэгэн явдлыг ярья.

Шүүхийн булхай

Би арваад жилийн өмнө хуучнаар Эх Няхсын төв одоогоор Эх Хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төвд гэрээгээр Хуулийн Зөвлөхөөр нэг хэсэгхэн хугацаанд ажиллав.Эх Хүүхдийн үндэсний төвийншинэ удирдлага болохзахирал, доктор Ш.Энхтөр төвийнхөө эмч, сувилагч нарын цалинг нэмж, шинэлэг сайн ажлуудыг санаачилж, төвдөө хөрөнгө оруулалт хийж, шинэ тоног төхөөрөмжөөр хангажсайн удирдагч гэдгээ харуулж байсанюм. Зарим хүмүүс элдэвнэхэмжлэлүүдЭх хүүхдийн үндэсний төвийн эсрэг гаргаж би шүүх дээр очиж төвөө өмгөөлөх хэрэггардаг байв. Нэгэн удаа “Н” гэгч эмэгтэй өөрийг нь Эх нялхсын сувилагч хортой тариагаар тарьж харшлын өвчтэй болгосон” хэмээн шүүхээр заргалдав. Холбогдох хэргийг нь үзтэл хачин хэрэг байв. Тэр эмэгтэй эхлээд тус төвд эмчлүүлж байхдаа харшлийн тариа “Монос” аптекаас авч тариулсан гэдэг байв. Тэгээд жилийн дараа тэр эмэгтэй “Монос” компанийхортой тарианаас болж харшлын өвчтэй болсон хэмээн Монос компанитай шүүхээр заргалджээ. Гэтэл шүүхээс “Монос” компаний тариа ямар ч хоргүй гэсэн шийдвэр гаргаад нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгожээ.Тэгээдиргэн “Н” Дээд шүүхийн шүүгч Золзаяа ч гэл үү, хэн ч гэлээ тэр шүүгчид хандаж “би дахин Монос компаний эсрэг шүүхээр заргалдана” гэжээ. Гэтэл дээд шүүхийн шүүгч тэр авгай түүнд “Чи Монос компаний эсрэг заргалдаад хэрэггүй. Харин чамайг тарьсан Эх нялхсын сувилагчийн эсрэг шүүхээр заргалдах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.Тэгээд энэ хүн Эх нялхасын эсрэг хохиролоо төлүүлнэхэмээн заргалдаж байгаа аж. Харшлын өвчнөө эмчлүүлнэ, Солонгос улс явсан энэ тэр гээд баахан зардал мөнгө нэхэмжлэв.Эмчлүүлэхээр явсан биш, нөхөр нь Солонгост ажилладаг байжээ. Түүний нэхэмжлэлийн баримтыг үзтэл Солонгост ямар ч эмчилгээ хийлгээгүй, Солонгост очоод харшлын ямар ч шинжилгээ хийлгээгүй, зөвхөн солонгосын аптекаас хэдхэн эм лавчээ. Харин онгоцоор нисэж Сөүлд очсон, ирсэн тийзийн үнийгхавсаргасан байв. Гэтэл шүүх тэр бүх зардлыг нийлүүлээд 4.0 сая төгрөгийг манай төвөөр төлүүлнэ гэсэн шийдвэр гаргаж байв. Би шүүх хурал дээр “Энэ эмэгтэй Солонгос явах ямар ч шаардлага байгаагүй. Тэгээд ч тэр тариа нь хоргүй гэсэн өмнөх шүүхийншийдвэр гарсан байхад сувилагч хортой тариа хийсэн байна хэмээн одооны шүүх өмнөх шүүхийн шийдвэрээ үгүйсгэж буруу шийдвэргаргаж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн хэлдэг байв. Би энэ иргэний хэргийг нийслэлийн шүүхэд давж заалдаад нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэр буруу байна гэсэн зөв шийдвэр гарчихаад байхад дээд шүүх /нөгөө Золзая гэгч нь шүүх хурал даргалж байв/ миний үгийг сонсохгүй шууд л анхан шатны шүүхийн шийвэр зөв, Эх Хүүхдийн төв иргэн Н-д 4.0 сая төгрөг гаргах хэрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэсэн шийдвэр гаргачихав. Дээд шүүхийн энэ буруу шийдвэрт би ихэд дургүйцэв. Уг нь энэ хэргийг шүүх шударгаар шийдэхэд амархан хэрэг л дээ. Бүх юм ойлгомжтой. Сувилагч ямар ч буруугүй. Тарьсан тариаг нь шүүх өөрөө хоргүй гээд шийдчихсэн байдаг. Гэтэл одоо шүүх Эх Хүүхдийн төвийн сувилагч хортой тариа тарьсан байна хэмээн ямар ч гэмгүй сувилагчийг буруутгаж 4 сая төгрөгийг иргэн Н-д гаргаж өг хэмээн шийдээд байдаг. Ийм шударга бус шийдвэрийг шүүх 4 удаа хуралдаж хурал бүрээр 4 сая төгрөгийг гаргуулж билээ. 4 шүүх хурлын дараа би иргэн Н-д хандаж: “Одоо чи болих хэрэгтэй. 4 удаагийн шүүх хурлаар нийтдээ 16 сая төгрөг чи эх хүүхдийн төвөөс авчихлаа.Энэ мөнгийг Эх Хүүхдийн төвдэмчлүүлж байгаа өвчтэй хүүхдийн зардалд зориулсан бол ямар их тустай байх вэ. Шунал чинь дэндээд байгаа юм биш үү. Чи одоо болтолхаршлын шинжилгээ хийлгэхгүй зугатаад байна. Монголд 24 цагийн дотор харшлын шинжилгээний хариу гарч тарианы харшил уу? ургамлын харшил уу гэдэг нь тодорхой болно ш дээ. Одоо би дараагийн хуралд мэргэжлийн шинжээчдийн харшлын тухай дүгнэлтийг танилцуулах болно шүү. Чи өмнө нь Эх Хүүхдийн төвөөс авсан бүх мөнгөө буцааж төлөх болж ч мэднэ шүү. ” гэлээ. Тэгээд нэг юм тэр эмэгтэй Эх Хүүхдийн төвөөс дахин мөнгө нэхэхээ больж билээ. Нэгэн удаа тус төвийн өмнөх захирал хэн ч гэлээ, Өлзийбаатар ч гэл үү, тэрнөхөрбайгууллагын тушаал гаргаж Эх Хүүхдийн төвийн нэг хэсэг газрыг нэгэн компанид өгчихсөн хэрэг гарав. Бүх юм ойлгомжтой. Тэр өмнөх захирал хууль зөрчөөд улсын байгууллагын газрыг хувийн компанид өгсөн нь баримтаар нотлогдож байхад шүүх дахиад л будлиулж эхлэв.Тэр компанийг төлөөлж байсан залуу нэгэн удаа хурлын өмнөхөн надад хандаж “ Энэ хэрэг нээрээ бидний буруу. Өмнөх тэр захирал нь миний багш байсан юм. Тэгээд эх нялхасын энэ хэсэг газрыг танай компанид өгье. Тэгээд хэдүүлээ хамтарч ажиллая гэсэн юм “гэдэг байгаа. Бас нэг хэрэг гарав. Эх Хүүхдийн төвийн нэг сайн их эмч эмэгтэй ажлаа тараад явах гэтэл нэг танидаг эмч нь “та одоо нэг муудсан хүүхдийн уушгинд гуурс тавиад өг” гэжээ. Нөгөө эмч гуурс тавиад өгчээ. Гэтэл хүүхдийн бие муудаж хүнд болсон байна.Нэг бүтэн жил хүүхдийн бие сайжирсангүй. Тэгээд тэр хүүхдийн амийг ааварсан эх хүүхдийн төвийн хоёр сайн их эмчийг буруутгаж шүүхэд өгөв. Бүтэн жилийн хүүхдийн памперсийн үнэ, бусад зардал гээд тэр хүүхдийг эмчлүүлэх үед 12 сая төгрөг болж байв. Гэтэл шүүх таван жилийн дараах үеийн одооны зах зээлийн үнээр бодож 22 сая төгрөг нэхэмжлэв. Би тэр 22 сая төгрөг нэхсэн шүүгчийг шүүхийн ёс зүйн хороонд өргөдөл бичиж өгөв. Гэтэл ёс зүйн хорооноос нөгөө шүүгчийг өмөөрч ямар ч буруугүй гэсэн шийдвэр гаргажээ. Тэр хэргийг өөр шүүгчээр шийдүүлэх болов.Би шүүхэд хандаж одооноос 5 жилийн өмнөх памперс зэрэг зардлын үнийг тооцвол 12 сая төгрөг болж байнаГэтэл өмнөх нэхэмжлэгчийн шаардсан 22 сая төгрөг болямар ч үндэслэлгүй, хүүхдийг эмчилсэн энэ хоёр эмч хүүхдийн амь насыг аварсан. Гэтэл одоо ажил үүргээ биелүүлсэн эмч нар буруутан гэмт хэрэгтэн болох нь ямар ч үндэслэлгүй” хэмээн хэлэв. Гэтэл шүүгч юун 12 сая, бүр нэмэгдүүлээд 32 сая төгрөгийг төвөөс гаргуулахаар шийдэж билээ. Нэг эмэгтэй 3 сая төгрөг эх нялхсаас нэхэмжлэв. Тэр эмэгтэй нэхэмжлэлдээ “Би энэ төвд эмчлүүлсэн боловч сайн эдгээгүй. Сарын дараа хувийн эмнэлэгт хагалгаанд орно. Надад энэ нэхэмжилсэн мөнгийг өгөөч” гэжээ. Захирал Энхтөр, боловсон хүчний тасгийн дарга Отгоо бид хэд энэ нэхэмжлэлийн талаар ярьж байгаад “Манай төвд эмчлүүлж байсан юм байна. Одоо хувийн эмнэлгийн хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байна гэснийг нь анхааран үзэж туслах зорилгоор хэдийгээр манай төв ямар ч буруугүй байсан ч гэсэн нэхэмжилсэн мөнгийг нь өгчихье” гээд 3 сая төгрөг өгчихөв. Гэтэл яасан гээч. Нөгөө эмэгтэй 1 жилийн дараа дахиад баахан мөнгө шүүхээр дамжуулж манай төвөөс нэхжээ. Би нөгөө эмэгтэй рүү утсаар ярьж “Чи яачихав аа. Бид чамд хэлсэн ш дээ. Манай төв чамд тусалж чиний нэхсэн 3 сая төгрөгийг чинь хагалгааны мөнгөнд чинь нэмэр болгож өгсөн ш дээ. Тэгээд чи дахин мөнгө нэхэмжлэхгүй гэсэн биз дээ” гэлээ. Гэтэл нөгөө эмэгтэй ” Үгүй. Манай хадам ээж энэ боломжийг ашиглаж дахин мөнгө нэхэж авна гээд байгаа юм. Та нар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд надад 3 сая төгрөг өгсөн юм чинь,танай төв буруутай. Би дахиад танай төвөөс мөнгө нэхэхэд та нармөнгө өгч л таараа” гэдэг байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй шүүхээр шийдвэр гаргуулж нилээд их мөнгө манай төвөөс авч билээ.Шүүх засаглал маань ингэж л шударга ёсыг уландаа гишгэдэг юм байна гэдгийн би тэр үед сайтар ойлгожбилээ. Шүүх засаглалдитгэх итгэл үгүй болжурам хугарч билээ. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Юндэндорж тэр үед телевизээр “Манай шүүгч нар яагаад тэрбум төгрөгийн хадгаламжтай байж болдоггүй юм бэ “хэмээн мэдэгдэж байсан нь ард түмэнд их эвгүй муухай сонсогдож байж билээ. УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл “Улсын 23 дээд шүүгчийн 15 нь ноцтой гэмт хэрэгт холбогдож байжээ” хэмээн мэдэгдсэн юм. Гэтэл эдгээр авилгачин шүүгчдийг төрийн албанаас хөөх, зайлуулах ямар ч хууль дүрэм алга. Шүүх засаглалыг шударга болгож өөрчлөхгүйгээр шүгэл үлээгээд ч нэмэр алга, шударга ёсыг яриад ч хэрэг алга. 

Өнгөрсөн 30 жилд Монголд алт дилерийн хэргээс эхлээд банкнуудыг дампууруулсан хэрэг, нийгмийн даатгалын хэрэг, ЖДҮ зэрэг засгийн газрын сангуудын хэрэг, газрын наймаа, лицензийн хэрэг, жаран тэрбумын хэрэг, Жастын Батхүүгийн хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, төмөр замын хэрэг, МИАТ-ын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, одооны нүүрсний хулгайн хэрэг гээд үй олон хэрэг гарчээ. Гэтэл эдгээр олон хэргийн ихэнхийгшүүх прокурор нь гацааж хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Хөөн хэлэлцэх хугацаа, өршөөл энэ тэр гэсэн хэргийг нь хаацайлсан заалтуудыг хуулинд оруулж ял завшуулжээ. Төрийн өмчийг хулгайлсаар 30 жил болжээ. “Эрдэнэс таван толгойг сүүлийн 10 жилд төрөөс томилогдсон анхны захирал Энэбишээс эхлээд сүүлчийн захирал хуулийн доктор, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтанБ.Ганхуяг хүртэлхи бүх захирал ньнүүрсний хэрэгтэй холбоотой байсан бололтой. Ихэнхи албан тушаалтан шүүхээс ял аваагүй аж. 

Өнөөдөр Монголд авилгачид нэг ёсны мафижсан бизнес улс төрийн бүлэглэл болчихоод эх орноо үлэмжихээр тонон дээрэмдэж хулгайлсаар байна.Монголчууд их мартамхай хүмүүс. Учир иймд нилээд эртний хэргээс одоо хүртэлхи гарсан зарим том хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч дурдаж сануулъя.

Алт дилерийн хэрэг

Алт дилерийн хэрэг нь анх 1991 онд Монгол улсын Улсын төв банк банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу дилерийн буруу үйл ажиллагааны үр дүнд 100.0 сая гаруй ам.долларын алдагдал хүлээжтүүний төлбөрт улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн хэрэг юм. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ямар ч хариуцлага хүлээгээгүй өнгөрч уг хэрэг замхарчээ.

Банкнуудыг дампууруулсан хэрэг

“Ард”,”Даатгал”, “Сэлэнгэ”, “ Монгол хоршоо” гээд арав гаруй банк дампуурсан хэрэг гарсан. Төрийн мэдэлд байсан эдгээр банкууд яг л хадгаламж зээлийн хоршоод шиг иргэдээс их хэмжээний мөнгө аваад эргэж өгөлгүй “дампуурсан” байдаг. Тухайн үеийн банкны захирал, дарга нарын учруулсан хохирол болох наад зах нь 50.0 сая гаруй долларыг төрөөс гаргаж зарим иргэдийн хохиролыг барагдуулснаас хэсэг хүмүүс завшиж, баяжаад өнгөрсөн аж. Хэн ч арга хэмжээ авагдаагүй. “Ард” банкийг зориуд дампууруулсан нөхөд тус бүр 50.0 сая төгрөг хувааж аваад явцгаасан тухай ярьдаг. “Анод”, “Зоос” банкууд дараалан дампуурал зарласны гол буруутан бол яах аргагүй Монгол банк байжээ.Жил бүр банкуудын үйл ажиллагааг дүгнэж “хэвийн үйл ажиллагаа явуулж байна” гэсэн хуурамч дүгнэлтийг гаргаж15.0 – 25.0 сая төгрөгийн хахууль авч хуурамч дүгнэлт гаргаж өгдөг байсан хэмээн тэр үеийнмөрдөн байцаалтын шатанд мэдээлж байжээ.2020 онд “Капитал” банк дампуурч Эрүүл мэндийн болон Ниймийн даатгалын 204 тэрбум төгрөг төлөгдөөгүй, Капитал банкнаас хураан авсан Хауснуудад одоо Монгол банкны албан тушаалтнууд амьдарч байгаа гэсэн мэдээлэл хэвлэл дээр гарч байв. Буруутан этгээдүүдэд ямар ч арга хэмжээ аваагүй ажээ.

Марубений хэрэг

Одооноос хориод жилийн өмнө “Буян” компани Японы Марубени корпорацаас 23 сая долларын зээл аваад 18 сая долларыг нь төлөхгүй луу унжжээ. “Буян” компаний захирал Жаргалсайхан тэр үед Засгийн газраас баталгаа гаргуулж аваад тэр зээлийг авөөд өрөө төлөхгүй байгаа гэсэн яриа гарч байв. “Буян” компани Марубенид авсан зээлээ огт төлөөгүй өнгөрсөн гэдэг. Харин Японы Марубени компаний олон улсын Лондоны Арбитрын шүүхэд хандсан нэхэмжлэлийн ажилд монголын Засгийн газар татвар төлөгчдын нэг тэрбум төгрөг гаргасан хэмээн монголын хэвлэлүүд мэдээлж байлаа.

Италийн компани мөнгөө авч чадаагүй хэрэг

Италийн “Алстом Пауэр” компани монголын “ДЦС-3”- т тоног төхрөөрөмж нийлүүлээд төлбөрөө авч чадаагүй хэрэг гарчээ.

Канадын “Хан Ресурс” компанийн лицензийн хэрэг

Канадын “Хан Ресурс” компани Дорнод дахь ураны орд дахь тусгай зөвшөөрлийг нь монголын Засгийн газар гэнэт цуцалсан тул гэрээгээ зөрчсөн, хуулиа зөрчсөн монголын Засгийн газраас 285 сая доллар нэхэмжилж олон улсын арбитрын шүүхэд өгсөн хэрэг гарав. Үнэхээр монголын Засгийн газар Оросын Засгийн газарт найр тавьж Канадтай хийсэн гэрээгээ зөрчижорос монголын хамтарсан “Дорнод Уран” хэмээх компани байгуулчихсан гэдэг.

Төмөртэйн ордны хэрэг

Анх 1994 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг “Төмөртэй”, “Төмөртолгой”, “Баянгол”, “Хуст” зэрэг төмрийн хүдрийн нөөц баялаг бүхий газруудыг түшиглэн байгуулжээ. Гэвч дээрх ордууд 1990-ээд оны дундуур монгол хүнээр халхавч хийсэн хятад компаниудын эзэмшилд очсон аж. Гэхдээ эдгээр ордын хагас хугасыг нь төр төмөр нүүрээ үзүүлжавсан байдаг. Харин “Төмөртэйн орд”-ын хувьд хүдрийн их нөөцтэй гэдгээрээ яах аргагүй “Дарханы төмөрлөгиин үйлдвэрийн түшиц газар нь байх ёстой юм.Гэтэл 1996-1999 оны хооронд тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Л.Нацагдорж гэгч ‘Төмөртэйн орд”-ыг 1998 онд өөрийн мэдэлд шилжүүлжээ. Ингэхдээ өнгөцхан харахад хууль зөрчөөгүй мэт байсан ч гэсэнхуулийн дагуу ашиглалтын лицензийг хүчингүй болгуулжээ. Өөрөөр хэлбэл хуулинд “лицензийн төлбөрийг төлөхгүй бол эзэмших эрхийг нь хүчингүй болгох заалт тухайн үед хуулийн цооорхой болж байсныг Л.Нацагдорж овжин ашиглаж, тус ордыг ашиглах лицензийг хүчингүй болсон даруйд өөрийн төрсөн дүү Л. Туяагийн нэр дээр бүртгүүлжээ. Улмаар Л.Туяа“БЛТА” компанидаа хятадуудаар хөрөнгө оруулалт хийлгүүлждалд эзэн нь болж чаджээ. Энэ үеэс эхлэн их хэмжээний төмрийн хүдрийг маш хямд үнээр өмнөдхөрш рүү зөөж эхэлсэн байна. 2006 онд тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр зогсооход тэд олборлосон хүдрээ тонныг нь 70 ам.доллараар Хятад руу гаргаж байсан нь тогтоогдсон байна. Энэ нь дэлхийн зах зээлтэй харьцуулахад маш бага үнэ байсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тухайн үед төмөрлөгийн үйлдвэрийг хааж битүүмжлэхээс нь өмнө 40.0 гаруй тэрбум төгрөгийн төмрийн хүдэр зөөчихсөн байсан хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Прокурор Дорлигжав Ганболдоос 4 сая доллар авилгалд авсан хэрэг

Монгол улсын Ерөнхий Прокуроор ажиллаж байсан Д.Дорлигжав төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ний Голом банк дахь дансаараадамжуулан иргэн Т.Ганболдын“Эн Ар Ай”, “Пайнеринг интернэшл” компаниудаас 2011 оны 9-р сараас 10-р сар хүртэлхи хугацаандгурванудаагийн шилжүүлгээр 4.0 сая долларын хахууль авсан гэмтхэрэгт холбогдсон. Т.Ганболд телевизээр энэхүү авилгалын хэргийн тухай баримт нотолгоотойтодорхой ярьж4.0 сая доллараа тэдний дансанд шилжүүлсэнхуулбарыг хүртэл үзүүлж байсан юм. Гэтэл Дорлигжав АТГ-т мэдүүлэг өгөхдөө “4 сая долларыг Т.Ганболд эндүүрээд түүний төрсөн дүүгийн компаний дансанд хийчихсэн байсан” хэмээн ярьж байв. Хүүхэд хуурч байгаа юм шиг. Хүн 1 сая доллар байтугай, 1 сая төгрөгөө андуурч бусдын дансанд шилжүүлэхгүй шүү дээ. Гэтэл 3 удаа эндүүрч4 сая долларшилжүүлсэн хэмээн улаан цайм яриад байдаг. Гэтэл нөгөө авлигатай тэмцэх үүрэгтэй АТГ энэ авилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдээлээд өнгөрч билээ.

Жастын Батхүүгийн хэрэг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүд арван жилийн хорих ял оноожээ.Тэрбээр хуурамч баримт бүрдүүлэн Өмнөд африкийн “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 160.1 сая ам.долларын зээл авснаа хүлээн зөвшөөрчээ. Шүүхээс Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум, бусад аж ахуй нэгжид 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн, хохирлыг барагдуулах шийтгэвэр ногдуулжээ.Шүүхээс энэ хэрэгт холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Мөнхжаргал, “Алтжин” группыг үүсгэн байгуулагч агсан Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарыг гэм буруутайд тооцжээ. Энэ хэргийг бараг 10 жил шахам гацааж саяхан 2022 оны 11-р сард шүүх шийдвэрлэж дуусчээ. Ингэхдээ Ч.Ганзориг, Ч.Мөнхжаргал нарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан бол Э.Сүрэнг “Жаст”-ын Ш.Батхүүтэй хамтран хуурамч баримтаар Төрийн банкинд хохирол учруулсан гэж үзэн, 35 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

ЖДҮ-гийн хэрэг

2017-2020 оны ЖДҮ-гийн үйл ажиллагааг шалгахад УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианд нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас энэ хэргийг шалгав.Удалгүй Улсын ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэнболовч УИХ-ын МАН-ын 64-ын бүлэг татгалзаж хүлээн аваагүй ажээ.УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хас говь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкаараа дамжуулан 2.3 тэрбумын зээл авсан асуудалд нэр холбогдов. Мөн эрхлэх асуудлынх нь харьяалалд ЖДҮХС хамаарч байгааг ашиглаж, хамаарал бүхий “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид зээл олгосон үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.БатзоригХүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаас огцорч байв. АТГ энэ хэргийг шалгаад түүнийг эрх мэдэл, авлига албан тушаалаа ашиглаж, бусдад давуу боломж олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан. Эцэстээ АТГ ЖДҮХС-тай холбоотой 49 УИХ-ын гишүүн, мөн төрийн алба хашиж байсан хүмүүстэй холбогдох төслүүдийг шалгаад “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж, прокурор уг хэргийг хаажээ.

Салхитын мөнгөний ордны хэрэг

Энэ хэрэгт шүүгчид хутгалдав. Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шүүхээс Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн танхимын Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар нарыг шалгасан. Хахууль авсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жил, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт гурван жилийн хорих ял оноож байв. Хамгийн сүүлд  2021 оны нэгдүгээр сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Сайханцэцэгийг хоёр жил хорихоор шийдвэрлэжээ.  Харин шүүгч Төмөрбатын хувьд тэр бээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарахтай зэрэгцэн гэр бүлээ дагуулан хилээр гарч АНУ руу явсан бөгөөд шүүгч Ц.Амарсайхан БНСУ руу эмчлүүлэхээр явсан байдаг. Энэ хэргийн тухай товч өгүүлвэл: Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байжээ. Тэд орд газраа зарахаар болж мөнгө төгрөгөө өгч авалцсан ч Ш.Мөнгөншагай орд зарах үйл ажиллагаанд огт оролцоогүй гэнэ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан Хятад улсын иргэн үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй учраас манай улсад зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Си Си Эм Икс” компанийн захирал, нутаг нэгтэн Хятад улсын иргэн Жин Жиаминтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ. Гэвч Салхитын мөнгөний орд газрын эзэн Ш.Мөнгөншагай гэгч “Миний гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар үйлдэж, “Жи Пи Эф” компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хууль бус аргаар авсан байна” гэсэн гомдлыг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Түүний гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2016 оны арваннэгдүгээр сард хуралдаж, “Жи Пи Эф” компанийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргажээ. Улмаар хятадуудын талаас ч хууль ёсны гарын үсгийг дахин нягтлахыг хүсэж, прокурор хүсэлтийг нь хүлээн авснаар гарын үсгийг хуурам биш гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайн үед хөрөнгө оруулалт тал дээрээ маргаантай буй мэт ойлголтыг олон нийтэд өгч байсан ч үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчдын хоорондын маргаан бус хөрөнгө оруулагч нь Монгол Улсад төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө луйвардуулсан байж болзошгүй асуудал үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч хятад нь Монгол Улсад төлөөлж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч хятаддаа луйвардуулсан гэсэн үг юм. Улмаар Салхитын мөнгөний орд газрын төлөөх тэмцэл хятадуудын хооронд эхэлж, үүнд нь хууль шүүхийнхэн оролцсон нь илчлэгдсэн юм. Хоёр хятад иргэн Монголд оруулсан хөрөнгөө булаалдаж шүүүхдэхэд монголчууд хоёр хуваагдаад хоорондоо алалцаж байсан гэдэг.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг

Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулаад дээрэмдүүлж алдсан хэрэг олон удаа гарчээ.ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудаас өгсөн гадаадын иргэдийг хохироосонтой холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн болон шалгагдаж буй хэргүүдийн талаар2022.10.28-ны өдөр  мэдээлэл хийснийг үзвэл:Гадаадын иргэн хуулийн этгээдээс Монголд Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 65 хувь нь залилах, мөнгө угаах, бусдын хөрөнгө завших, дээрэмдэх, авлигын хэрэг эзэлж байв.Хэргүүдийг дурдвал: 

-Монголын Улсын иргэн О.Болд нь Японы иргэн Takahama Kenichi-тэй Монголд банк бус санхүүгийн байгууллага байгуулж, хамтран ажиллахаар тохиролцон, "Ориентал капитал" компани, "Ориентал инвест" компани зэрэг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компаниудыг үүсгэн байгуулж зохиомол байдлыг бий болгон хуурамч дансны хуулга, санхүүгийн тайлан гаргаж, Японы иргэнээс 4.2 тэрбум төгрөг залилан авчээ.

-Иргэн Т.Гочоосүрэн нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, 2012 оны хоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Палас" зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Японы иргэн "Суруга" корпорацийн гүйцэтгэх захирал Хара Цунэакегийн орны гудас доор мансууруулах бодисыг нууцаар байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар хар тамхины гэмт хэрэгт гүтгэжээ.  Хэргийг 2012 онд нээж, холбогдогчоор Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарыг татсан боловч шүүх тэднийг цагаатгажээ. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан болон хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хясан боогдуулах замаар Японы хөрөнгө оруулалттай "Суруга" компанийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт эзэмшиж байсан 83 га талбай бүхий газраас өөрсдийн хамаарал бүхий иргэдийн үүсгэн байгуулсан "Н" компани болон "М" компаниудын нэр дээр нийт 32 га талбай бүхий газрыг эзэмшүүлж хахуульд авсан байж болзошгүй. Иргэн Т.Гочоосүрэн, И.Тэргэл нарын дараагаар А.Г гэдэг хүний хамааралтай компани руу шилжсэн. Япондоо нэр хүндтэй Суруга компани Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулж С1,С2,С3 орон сууцны барилга баригдсаны дараа монголчууд газрыг нь булаан авсан.Үүний дараа японы компани дампуурч, японы иргэн Хара амиа хорлож нас баржээ.

-Хятад улсын иргэн Ли Шао Минг "Болд төмөр ерөө гол" компанийн 53 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-008888 дугаартай тусгай зөвшөөрлийг 2007 онд Хятадын Хөрөнгө оруулалтын санд барьцаалан их хэмжээний зээлийг гаргуулан авч, бусдыг залилсан. Ли Шао Минг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд Монголын хилээр гарсан. Мөн нярав Г.Оюунсүрэн нь Хятадын банкнаас 317 сая ам.долларын зээлийг авахад дэмжлэг үзүүлж, хамтран оролцож, хувьдаа 612 сая төгрөгийг завшиж бусдад хохирол учруулжээ. Хэргийг 2022 онд нээж, холбогдогчоор Ли Шао Минг, Г.Оюунсүрэнг татаж, анхан шатны шүүхээс Г.Оюунсүрэнг 40 сая төгрөгөөр торгож, долоон сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ.

-Б.Баяраа, С.Дэлгэрдалай, Ц.Цэдэн нар нь "BB&Т" компаниас 22.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг авах утга бүхий АНУ-ын Элчин сайдын яамны эдийн засгийн санхүү хариуцсан дарга Дэвид Ваш гэгчийн гарын үсэгтэй гэрээг үзүүлэн 430 м.кв талбайтай оффисын зориулалттай 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй объектыг Б.Баяраагийн нэр дээр шилжүүлэн авч бусдад барьцаалан шилжүүлж, гадаадын иргэнд их хэмжээний хохирол учруулжээ. Хэргийг 2015 онд нээж, холбогдогчоор Ц.Цэдэнг татан 2017 онд 13 жилийн хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс есөн жил болгож, бүр сүүлдээ 2018 онд түүнийг гэм буруугүйд тооцжээ.

-Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны удирдах албан тушаалтнууд нь ….газрын даргаар ажиллаж байсан М-ийн хамаарал бүхий этгээдэд Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож бусдад давуу тал бий болгосон. Иргэн М нь "С" компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч Ливан улсын иргэн “М”-ийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас "С" компанид их хэмжээний хохирол учруулсан. Хэргийн холбогдогчоор Монголын иргэн М-ийг шалгаж байна. Ливан улсын иргэн мэдүүлгээ өгч, уг хэрэг шүүхийн шатанд байна.

-Монгол Улсын нэр бүхий Ц, К нэртэй хүмүүс Хятадын иргэн В-гээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговийн Ханбогд суманд байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэж, битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт гэж 22 тэрбум төгрөг, нийт 27.3 тэрбум төгрөгийг залилжээ. Холбогдогчоор Монголын Ц, К, Б нарыг татаж, хурал нь зургаан удаа хойшлогдож, анхан шатны шүүхэд хянагдаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай "Х" компанийн таван хувийн хувьцаа эзэмшигч С, мөн компанийн таван хувийн хувьцааг эзэмшигч Г нар нь бүлэглэн "Х" компанийн ерөнхий захирал Хятадын иргэн В-ээс баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг залилан авч дансны гүйлгээ хийх эрх нээлгэсэн. Улмаар компанийн данснаас 2015-2016 онд С нь 111.5 мянган ам.доллар 238.3 сая төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан, мөн 2017 онд 325 мянган ам.долларыг "Х" компаниас "ноогдол ашиг хуваарилав" гэсэн утгатайгаар нөхөр Г -ийн дансанд шилжүүлж мөнгө угаасан. Холбогдогчоор Монголын иргэн С, Хятадын иргэн Г нарыг татаж, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дээр эдүгээ хянаж байна.

- -"З" компанийн захирал Буянтогтох нь Дорнод аймгийг Дэлгэрэх сумын нутагт ашигт малтмалын МY-01…дугаарын зөвшөөрөлтэй талбайд үйлдвэр шинээр барих, зам тавих, тээвэр, холбоо харилцааг сайжруулах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх зорилгоор Ирландын Вант улсын иргэн Макс Жонсоны Малайзад бүртгэлтэй "G-Limited" компанитай 2015 оны долдугаар сарын 23-ны өөр "Хувьцаагаар хөрвөх өрийн бичиг баримтжуулах гэрээ"-г байгуулан 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан боловч гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулалгүй, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан. Холбогдогчоор Монголын иргэн Буянтогтох, Ц, Э нарыг татаж, Буянтогтох нь 2019 онд хилээр гарч, оргон зайлсан бол компаний захирал Э, нягтлан бодогч Ц  нарын үйлдлийг тусгаарлан 2022 оны есдүгээр сарын 6-нд шүүхэд шилжүүлжээ. Хохирогч иргэн Ирландын Вант улсын иргэн Макс Жонсон “би монголын иргэн Н.Буянтогтох гэдэг хүнд 19.0 сая ам.доллар бэлнээр өгсөн. Гэтэл миний энэ мөнгө байхгүй болсон. Миний мөгийг хулгайлсан Буянтогтох гэдэг хүнийг монголын нэг шүүгч хилийн хоригийг нь тавиулж, АНУ-руу зугтаалгасан байсан.” хэмээн мэдүүлжээ

-Б гэдэг аймгийн Засаг дарга М нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гадаадын хөрөнгө оруулалттай "Э" компанитай 2021 оны долдугаар сарын 20-нд …. дугаартай 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх "Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ"-г байгуулан бусдад давуу байдал бий болгосон байна. Холбогдогчоор Монголын иргэн М-ийг татан гэрээний дагуу орон нутагт 2021 он 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг "Х" НҮТББ-аар дамжуулан хийсэн нөхцөл байдал тогтоогдсон хэргийг шалгаж байна. Тэр нутагт нь нэр дэвших гэж байгаа нэг улстөрч "Э" компанийн лиценцийг цуцлуулах гээд туслахаа явуулсан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь эхлээгүй байхад үйл ажиллагааг нь зогсоож байна.

-Монгол Улсын иргэн Өмнөговь аймагт нүүрсний уурхайн чиглэлээр холбогдох зөвшөөрлийг авах явцдаа "А" компанийн гүйцэтгэх захирал Н-ээс 6.3 тэрбум төгрөгийг авч, үүнээс 4.1 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон.

-Монголын иргэн А-д холбогдох хэрэгт шүүх шинжилгээний эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд зориуд хуурамч дүгнэлт гаргасны улмаас гадаадын хөрөнгө оруулалттай "Б" гэдэг компанид 8.2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрхи гарсан хэргүүдийн ихэнхи нь шүүхээр хэрэгсэхгүй болгосон, шийдээгүй, хэргийг хаасан, хэргийг хойшлуулсанзэргээргадаадын хөрөнгө оруулагчдийн гомдол нэхэмжлэлийг хангаагүй байна.Гадаадын хөрөнгө оруулагчид монголын гэмт хэрэгтнүүд, дээрэмчид болон тэдэнтэйүгсэн хуйвалддагхууль хяналтынханд ямар ч итгэлгүй болж Монголоос бүрмөсөн зугтаан гарч явдаг болжээ.

Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан хэрэг

Энэ хэргийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьчлалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ, тус компанийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорэйшн” компани400 сая 270 мянган ам.долларыг хэрхэн бүрдүүлэн худалдан авсансхемийг телевизээр ард түмэнд тайлбарлаж байсныг бид сайн санаж байна.

Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэнСүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байжээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд хугацаанд шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарын хүмүүсийг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татагджээ. 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат нарыг эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь давуу байдал бусдад олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгагдсан аж. 

Харин Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг өөрийн эзэмшилд авч, ашиг олох зорилгоор О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нартай урьдчилан нэгдэж, гэмт бүлэг байгуулсан гэж буруутгагдаж байжээ. 

Орчин үеийн мафи Монголд ямар нарийн зальтай, ямархүчирхэг вэ гэдгийг тэр үед ард түмэн УИХ-ын гишүүн,Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын даргаН.Оюун Эрдэнэ телевизээр Эрдэнэтийн 49 хувийг хэн гэдэг мөнгөтэй хүн, ямар компани яаж олон сая доллар босгож авсныгг зураг схемтэйгээр үзүүлж ярьснаар нь мэддэг болсон доо.

С.Баярцогт болон бусад албан тушаалтны хэрэг

Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2020 оны долдугаар сард  С.Баярцогтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэмээн   үзэж 10 жил  хорих ял оноосон. Ингэхдээ С.Баярцогтоос дөрвөн тэрбум 10 сая төгрөийн үнэтэй   гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны арван хоёрдугаар сарын 4-ны өдөр С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноогоод байсан дөрвөн жилийн ялыг нэг жил гурван сар болгон өөрчилсөн бол Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон  1.6 жил хорих ялыг  нэг жил болгон тус, тус бууруулсан юм. Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус, тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан юм. Д.Ганболдыг  2015 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” компанид давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон, хууль бус орлогыг нуун дарагдуулсан хэргээр, шүүгдэгч Ш.Уртнасан, Ш.Доржрагчаа, Ц.О-д хахууль авах гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж оролцсон, хууль бус орлогыг нуун дарагдуулан хэргээр тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ.

1. Шүүгдэгч Д.Хаянхярваад нийт эдлэх ялын хэмжээг 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийт Зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 5 сарын хугацаагаар тогтоож, нийтийн албан ажиллах эрхийг 8 жилээр хориглох, шүүхээс оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

2. Шүүгдэгч Ш.Уртнасанд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 23.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 23.000.000 төгрөгийн торгуулийн ял, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах болон торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Шүүгдэгч Ш.Доржрагчааг  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, 3 сарын хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.

4. Шүүгдэгч Ц.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 5100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.100.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.

Түүнчлэн шүүгдэгч Д.Хаянхярваагийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан 315.000 ам.доллар, мөн монгол мөнгөөр 210.000.000 төгрөгийг,Шүүгдэгч Ш.Уртнасангаас байршуулсан 150.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 65.000.000 төгрөгийг,Шүүгдэгч Ш.Доржрагчаагаас байршуулсан 35.000 ам.доллар, мөн Монгол мөнгөөр 10.000.000 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг, Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг, Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг, иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авчээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авчээ. 

Ард түмэн тэрбумаарнь мөнгө хулгайлсан, авилга авсан гэмт хэрэгтнийг дөчхөнсая төгрөгөөр торгосон болоод хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдээд ял завшуулаад байгааг л шүүмжлээд байгаа юм, албан тушаалтны авилгал, хулгайн хэргийг ялыг нь хүндрүүлж чанга шийтгээч гээд байгаа юм.

Хөгжлийн банкны хэрэг

Хөгжлийн банк анх 2011 оны 5-р сард байгуулагдаж 2012 оноос хойш 3000 орчим төсөлд 7.5 их наяд төгрөгийн зээл олгожээ. Нийт зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй, мөн арилжааны банкаар дамжуулан олгосон зээл гэсэн гурван багцад хувааж үзэж болно. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 355 төсөл, арга хэмжээнд 2.5 их наядын зээл олгожээ.  Харин төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй 95 төсөлд 3.3 их наядын зээл олгожээ. Арилжааны 11 банкаар дамжуулан 17 төсөл, хөтөлбөрийн 2542 дэд төсөлд 1.6 их наяд төгрөгийн зээл олгожээ.  Хөгжлийн банкнаасзээл авахад нөлөөлсөн, ажлын хариуцлага алдсан 83 хүнийг АТГ шалгаж дуусаад шүүхэд шилжүүлж байгаа гэсэн мэдээ гарч байсан.Эдгээр 83 хүний дотор Хөгжийн банкны ажилтан албан тушаалтан 45 хүн, УИХ-ын гишүүн 5, Монгол банкны ерөнхийлөгч 1 хүн багтаж байгаа гэсэн. Хөгжлийн банкны талаар хэвлэл мэдээллээр анх энэ банкыг 2011 онд байгуулж Чингис бондны 1.5 тэрбум долларыг Монгол улсыг үйлвэржүүлэх төсөлд зарцуулна хэмээн мэдээлж байв. Тэр үеийн эдийн засгийн сайдБатбаяр телевизээр энэ бондны мөнгөөр Монголд 1000 үйлдвэр байгуулна хэмээн мэдээлж байв. Энэ банкны мэргэжилтнээр Өмнөд Солонгос улсаас мэргэжлийн хүмүүс ирж тусалж зөвлөлгөө өгч ажиллаж байсан. Гэтэл эдгээр солонгосоос ирсэнмэргэжлийн хүмүүсийг Алтанхуяг хөөж явуулаад оронд нь өөрийн хүнийг захирралаар тавьж хамаг мөнгийг ньцацаж тараасан хэмээн тэр үед хэвлэл шуугиж байв. Чингис бондны Зөвлөл гэгчийг байгуулж даргаар нь Алтанхуяг, орлогчоор нь эдийн засгийн сайд Батбаяр болж бондны мөнгийг салхинд хийсгэсэнхэмээн хэвлэл мэдээллийхэн шуугиж байв. 1.5 тэрбум долларын зээлийн 70.0 хувь нь эдүгээ найдваргүй, төлөгдөхгүй зээлийн ангилалд оржээ. Бондны зарим мөнгөөр цементний үйлдвэр барьж, алсфальтан зам тавьсан боловч ихэнхи мөнгө нь ямар ч үйлдвэр бариагүй, зээлийн бус зориулалтаар эсхүл бүрмөсөн алга болоод дуусчээ.

Төмөр зам гацаасан хэрэг

2018 онд Төмөр замын 280 сая ам.долларын гэх хэргийг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэннь нийгмийн сүлжээнд олны анхаарал татсан сэдэв болов. 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, тухайн үеийн Зам тээврийн сайд А.Гансүх нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Түүнчлэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн түүхтэй. Тодруулбал, ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгын зөвлөх, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр интерполоор эрэн сурвалжилсан.  “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын даланд зарцуулахаар Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд шилжүүлсэн 199 сая ам.долларын 70 хувийг тус компани Монголын нэр бүхий таван хүний данс руу шилжүүлсэн талаар тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас мэдээлсэн байдаг бөгөөд үүндЕрөнхийлөгч асан Х.Баттулгын нэр дурдагдаж байсан билээ. Тэгвэл уг хэргийн холбогдогчдод хамаарах хэргийг Сүхбаатар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-нд шүүж, төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.  Харин 2017 оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулж, удалгүй Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А. Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэдэг. 

БНСУ-ын иргэдийн хэргийн тухайд Дээд шүүх хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэхдээ Ли Жон Ёлыг цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Энэ хэргийн талаар“Баттулга Монгол улсын Ерөнхийлөгч болмогцоо төмөр замын хэргийг хэрэгсэхгүй болгож, 280 сая ам.долларыг салхинд хийсгэжээ” гэсэн хэвлэл мэдээлэлийнхний мэдээ гараад л энэ хэрэг замхран өнгөрчээ. Арван жил төмөр замыг гацаасан хэрэг ингээд хаагдчихжээ.

Төмөр замыг 12 жилийн турш гацаасан хэрэг бол монголын эдийн засгийг зуун жилээр ухраасан хамгийн том ноцтой хэрэг юм. Энэ хэргийг томоохон өндөр албан тушаалтнууд л хийж чадсан аж. Анхандаатэд хэрэв төмөр замыг өргөн царигтай тавивал хятадын арми танкаа ачаад Монголыг эзэлнэ шүү хэмээн худал хийрхэл дэгдээж ард түмний тархийг угаав. Дараа нь төмөр зам тавих 280 сая долларыг угааж овоолсон шороо болгов.Дараа нь нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулж өргөн царигтай төмөр зам тавихаар болгов. Дараа ньнэг км төмөр замыг 5.0сая доллараар барьж тэрбум долларыг Гашуун сухайтын төмөр замд зарцуулав. Одоо нэг км-ийг нь 11 сая доллараар үнэлж Богд хан уулын төмөр замыг барихаар бэлтгэж байна. Гашуунсухайтын 264 км төмөр замыг арайхийж өргөн царигаар барьж энэ жил сүр дуулиантайгаар ашиглалтад оруулав. Гэтэл өргөн төмөр зам нь мухар зам болж хилээс нааш 10 км –ийн зайд зогсчээ.Зөрсөн цэгийг нь тааруулах төмөр замын гүүр барихад дахин бөөн доллар хэрэгтэй болжээ. Нарийн төмөр зам руу ачиж буулгах терминал барихад дахин 5 сая доллар шаардагдаж байгаа аж. Энэ бүгдийг хийхэд дахин 4 жил хүлээх болж байна. Энэ ирэх 4 жилийн дотормафийн компаниуд том оврын ачааны машинаар богино27 км-ийнзайд монголын хямд нүүрсийг хятадын нарийн төмөр зам руу зөөж өндөр үнээр зарж маш их ашиг олон юм байна. Монголын мафи үнэхээр хүчтэй юм байна. Бүхэл бүтэн улсын эдийн засгийг нурааж чадсан байна, цаашид ч нураах юм байна.

Маккензийн 15 сая долларын ТЭЗҮ-ийн хэрэг

2010 он. Түүхий эдийн үнийн өсөлтийг ашиглаж, Монгол Улс уул уурхайгаасаа ахиу орлого олж, дэд бүтцээ хөгжүүлэхээр шийдсэн. Монгол улс төмөр замын томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлаж, олон улсын анхаарал Монгол руу чиглэв.
 Энэ үед дэлхийд нэртэй зөвлөх үйлчилгээний фирм болох Маккензигийн Азийг хариуцсан захирал Жимми Хэкстер Монголд ирж, Монголын Засгийн газартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тухайн үед төмөр замын төслийг Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга хариуцаж байсан бөгөөд сайдын зөвлөхөөр Ч.Ганбат гэгч 35 настай залуу ажиллаж байв. Ч.Ганбат Маккензи-гийн Жимми Хэкстер захиралтай хурдан танилцаж, хэл амаа ололцсон бөгөөд эхний ээлжинд 4.0 сая ам.доллараар” Feasibility study” буюу төмөр замын ТЭЗҮ хийлгэхээр тохирчээ.

 Ч.Ганбат Монголын Засгийн газрыг төлөөлж Маккензитай гэрээ байгуулсан атлаа өөрийн “Либерти партнерс” компанийг төслийн зөвлөх компаниар энэ төсөлд оруулчихов. Өөрөөр хэлвэл Маккензигийн зөвлөх үйлчилгээний тодорхой хэсгийг “Либерти партнерс” гүйцэтгэхээр болжээ. Дээр нь тендер, сонгон шалгаруулалт гэж огт явуулаасангүй. Ашиг сонирхлын ийм том зөрчил Монголд байгааг мэдэж байсан ч Маккензи энэ талаар нарийвчлан судлалгүйгээр ажлыг эхлүүлжээ.

Анхны ярилцсан 4.0 сая ам.долларын дүн тун удалгүй 5.6 сая ам.доллар болж нэмэгджээ. Энэ талаар Ч.Ганбат мэдүүлэг өгөхдөө “Төмөр замын дагуух хөрсний судалгаа хийлгэх хэрэгтэй болсон” гэж тайлбарлаж байжээ.

 Маккензигийн гаргасан ТЭЗҮ судалгааг ашигласан Монголын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар босгосон гэж ярьдаг ч энэ мөнгө улс төрчдийн буруу гараар орсон, эсвэл авлигын замаар орж алга болсон гэсэн яриа гарчээ.

 2015 он.Монгол Улс төмөр зам ч үгүй, төмөр замын мөнгө ч үгүй болж өнгөрчээ. Прокурорын газрар Х.Баттулга, Ч.Ганбат нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байв.

2010 оны эхээр АНУ-ын Төрийн департаментаас “Монгол Улсад төрийн авлигын түвшин өндөр тул Монголын Засгийн газартай холбоотой аливаа төсөлд оролцох бол маш нарийн хяналт шалгалт хийж, өндөр анхаарал болгоомжтой хандах шаардлагатай” гэдэг сануулгыг өгч байсан ч Маккензи-гийн тухайн үеийн удирдлагууд АНУ-ын энэ анхааруулгыг тоож үзсэнгүй монголын авилгачидтай холбоотой ажиллаад байв.Маккензи АНУ-ын авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг мөрдөж ажиллаагүй хэмээн өөрийн улсын хуульчдаас багагүй шүүмжлэл авсан байдаг.

 Ч.Ганбатын  “Эхний ээлжинд та нар 4.0 сая ам.доллараар манай энэ төмөр замынтөсөлд орох нь зүйтэй. Цаашдаа төмөр зам баригдаад эхлэхээр та нарыг монголын хамгийнтом мега төсөлдоруулна” гэсэн түүний амлалтад Маккензийнхан итгээд баларсан бололтой.

Маккензийнхан монголчуудын энэ авилгалын хэргээс ихээхэн сургамж авч, дотоод хяналт шалгалтаа сайжруулсан хэмээн дараа нь дуулдсан.. Маккензийн авлигын хэрэгт татагдсан гурван хүний нэг болох Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж Монгол улсын Ерөнхийлөгч болсноор энэ хэрэг бүрмөсөн дарагджээ. Х.БаттулгаМонгол улсын Ерөнхийлөгч болмогцоопрокурор, шүүгчдийг шууд огцруулж болдог хуулийн өөрчлөлт оруулж, өөрийнх нь авилгын хэрэг дээр ажиллаж байсан прокурорууд болон Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг сольж оронд нь өөрийн хүмүүсийг тавьсан хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлжээ.

“Монгол ялна” гэсэн уриатай сонгуульд орж Монгол улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг ард түмэн дэмжсэн, түүнд итгэсэн. Жирийн ард түмэн бид Баттулга гэдэг хүн яг хэн бэ гэдгийг сайн мэдэхгүй. Ямар түүнтэй танилцаж нөхөрлөж явсанбиш. ХаринМонгол улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар түүнийг сайн мэддэг,түүнтэй хамт Их Хуралдхамт байсан, нэг намд хамт зүтгэж явсан улс төрчидийнхүү ярьжээ.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд ,Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар:

“ Оффтейк гэрээтэй холбоотой дийлэнхи зөвлөмжүүд экс ерөнхийлөгч Х.Баттулгын үед түүнийг УАБЗ-ийг тэргүүлж байх үед гарчээ. 2008 онд хувийн хэвшлийнхэн төрөөс нэг ч доллар гаргахгүйгээр Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэтэл зогсоосон хүн нь Х.Баттулга. Дараа нь Чингис бондын мөнгөнөөс гарсан 280 сая ам.доллараар төмөр замыг гардан зохион байгуулсан хүн нь мөн Х.Баттулга. Тэр 280 сая ам доллараар төмөр замын ажлыг дуусгалгүй овоолсон шороон далан бариад зогссон байсан. Дараа нь энэ төмөр зам дээр дахин “Бодь Интернэйшнл” компанийг оруулан ирж , төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Тэхлээр энэ хүн бол хамгийн эхэнд шалгагдах ёстой хүн гэж би хувь хүний хувьд боож байна. Гэхдээ би хэрэг мөрддөг хүн биш”

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж : 

“Баттулгатөмөр зам барина, төмөр замынТЭЗҮ хийнэ гээд гадаадын “Маккензи” компанитай гэрээ байгуулж 12 сая доллар авсан. ТэгээдТЭЗҮ чбайхгүй, төмөр зам ч байхгүй,юү үгүй өнгөрсөн. Баттулга Ганбат гэдэг хамсаатандаа 2.0 сая доллар өгөөд нөгөөдөх нь АНУ руу зугатаачихсан. ХАА-н сайд байхдаа засгийн газрын хуралдаанд ирдэггүй, Баянгол дээрээ очоод хэвтэж байдаг байсан. Ганц удаа засгийн газрын хуралд ирэхдээ улаан буудайн үрийг татвараас чөлөөлөх тухай асуудлаар ирж байсан. Монголын ХАА-н салбар Баттулгыг ХАА-н сайд болохоос нь өмнө улс өөрийгөө үр тариа, гурил, төмс, хүнсний ногоогоор хангадаг байсан.Энэ нөхрийн үед улс үр тариагаа ч авч чадахаа байсан. Энэ нөхөрт хариуцлага тооцох хэрэгтэй.”

АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ: “Баттулга бол монголын нэг номерийн дайсан. Ардчиллын нэг номерийн дайсан. Монголын ардчилсан холбоог 2006 онд аваад хармааныхаа хэрэгсэл болгосон. Баттулга бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан. Эрх мэдэлд хүрээд төмөр замтай зууралдсан. Хойд хилээр 2 жийп машин гаргаад 20 сая доллароруулж ирсэн. Беларусийн компанитай хамтарчмөнгө угаасан.Монголын эдийн засгийг сүйрүүлсэн.Олон бизнесмэнийг дарамталсан.Хөгжлийн банкнаас 190 тэрбум төгрөг авсан. 4 жил улсын ерөнхийлөгчөөр ажиллаад ард түмэнд ямар ч тайлан тавиагүй. Х.Баттулга бол монголын түүхэнд байгаагүй хамгийн хармөртэй ерөнхийлөгч мөн. ”

Монгол улсын ерөхнийлөгч асан Ц,Элбэгдорж: “Би Х.Батулгыг Зам тээврийн сайд байхад нь “Гашуунсухайтын төмөр зам, Богд хан төмөр замаа хурданбарь. Аж үйлдвэрийн паркаа барь” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Гэтэл тэр өөр бодолтой байсан байна лээ. Төмөр зам бариагүй. Аж үйлдвэрийн паркаа ч барьсангүй. ХАА-н яамыгавна гэсэн. Хүссэн бүгдийг нь өгсөн. Би түүнд их итгэж байсан. Даанч итгэл даасангүй,ажлаа ч хийсэнгүй.” 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: /2022.12.11/

“Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар, гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л.Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл.”гэжээ

Тэхлээр Женкогийн Баттулга мафиүү? эсхүл ардын баатар уу?

Х.Баттулгыг ард түмэн төрийн тэргүүнээр сонгохдоо түүний “Монгол ялна” гэсэн урианд итгэж сонгосон. Ард түмэн нэр дэвшсэн М.Энхболдыг сонгоогүй.Учир нь тэр үед “М.Энхболд-Бадамужунайн” бүлэглэл нь авилгал, газрын наймааны явдлаар эрээ цээрээ алдаж ард түмний дунд нэр хүндгүй болсон байлаа. Одоо болтол авилгачин бирд Бадамжунай гадаад руу зугатаагаад баригдаагүй л байна.Ард түмэн Баттулга нь зөв хүн байна гээд сонгочихсон. Баттулгад сайн тал бий л дээ. Тэр бол сайн бизнесмэн,сайн бөх.Гэхдээ энэ хоёр шалгуур үзүүлэлт бол улс төрчид хамаарах үзүүлэлт биш.Өнөөдөрбодит байдал дээрБаттулга хэн болчихоод байна вэ. Монгол ялна гэсэн уриа нь эдүгээ хоосон амлалт байжээ. Монгол ялах бүү хэл, эдүгээ хулгай, ядуурал хоёртоо ялагдчихсан орон болжээ. Тэхлээр ард түмэнд сайн ерөнхийлөгч сонгох сонголт байгаагүй юм байна. Монголчууд 30жилийн өмнө анхны ерөнхийлөгчөөр Түдэв,Очирбат хоёрыг сонгуульд өрсөлдүүлээд Очирбатыг нь “маг, маг инээсэн манай хээгүйдарга” гээд сонгочихсон. Тэгээд юү боллоо?Азийн бар улс болгоно хэмээн амалсанМонгол африкийнх шиг ядуу улс болчихсон. Монголчууд бид социализын үеийн далан жил сард 120 долларын цалинтай ядуу хүмүүс байсан бол эдүгээ зах зээлийн сүүлийн гучин жилд сард 200 долларын цалинтай ядуу улс хэвээр үлдсэн. Хайран нэр төр,хайран ард түмэн.

Нүүрсний нүсэр хулгай

Энэ оны сүүлчээр саяхан Монголд цагаан захтнуудын хамгийн том нүүрсний хулгай гарав.Энэ том хулгай бол мафижсан бизнес улс төрийн бүлэглэлийн хэрэг байв.

Эдүгээ АТГ нүүрсний хулгайн хэргээр 50 хүнийг яллагдагчаар татаад шалгаж байна.

Эдийн засагчдын тооцоолсноор оффтейк гэрээтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани нь 5-13 хувийн хөнгөлөлтэй үнээр “Бодь интернэйшнл” –д нүүрс нийлүүлснээр 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн ашгийг алджээ. "Эрдэнэс Тавантолгой" дээр Эрдэнэт үйлдвэр дээр гарсан 100 жилийн хэрэгцээтэй нойлийн цаас шахсантай адил гэмт хэргүүд гарчээ. Монголд төрийн өмчит компани дээр мөнхийн хулгай гарах юм даа. Монголд байдагтөрийн өмчит 150 компани бүгд ашиггүй ажилладаг. Гэтэл гадаадад тухайлбал Сингапурт төрийн өмчит компани бүгд ашигтай ажилладаг, нэг ч хулгай гардаггүй. 

Эрдэнэс тавантолгой төрийн компани 2011 онд анх байгуулагдсан мөчөөсөө эхэлж хулгай хийж эхэлсэн аж. Эдүгээ Засгийн газар энэ нүүрсний хулгайн талаар бид анх шүгэл үлээсэн гээд байгаа. Үгүй шүү. Анх шүгэл үлээсэн хүн нь Өмнөговь аймгаас сонгодсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд болон энэхүү нүүрсний хулгайг илрүүлсэн Гаалийн газрын давхар хяналтын байцаагч Т.Мөнхчулуун нар юм. 

Л.Энхболдын мэдээлснээр анх 2011 онд хулгайд алдагдсан 379 000 тонн нүүрс буюу 100 тэрбум төгрөгний хулгайн хэргийг прокурорт шилжүүлсэн боловч хэргийг хүлээн авсан Прокурор нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хааж байжээ. Харин нүүрсний хулгайн хэрэг илрүүлсэн Гаалийн давхар хяналтын байцаагч Т.Мөнхчулуун гэдэг хүнийг шүүх 3 жилийн хорих ялаар хилс хэргээр шийтгэж шоронд хийжээ. Энэ бол хууль хяналтын албаныхнытом гэмт хэрэг юм. "Эрдэнэс таван толгой", "орон нутгийн Таван толгой" гэсэн энэ 2 компани 2011 оноос одоог хүртэл бүтэн 10 жилийн турш олон сая тонн нүүрс хулгайлж байхад хууль хяналтынхан илрүүлж ял шийтгэл оноохын оронд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан нь том гэмт хэрэг юм. Уурхайн бүхэл бүтэн мөргөцөг уурхайгаас алга болсны учрыг асуухад уурхайн дарга нь "тэр мөргөцөг тэр чигээрээ шатчихсан" хэмээн хариулж байсан нь том гэмт хэрэг. Прокурор бол иргэний эрхийг хамгаалж нийтийн эрх ашгийг хамгалах зарчимтай, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл тэр үед энэ үүргээ хөсөр хаясан Прокурортой хэн хариуцлага тооцох юм бэ.Өчнөөн хулгай авилгалын хэрэг илэрдэг боловч хууль хяналтын байгууллага нь авилгалд идэгдчихсэн учраас ямар ч арга байхгүй мухардаад байгаа бололтой. Шүүх засаглалыг өөрчлөхгүйгээр шүгэл үлээгээд нэмэр алга. Прокурорыг өөрчпөхгүйгээр шударга ёс яриад ч хэрэг алга.

Улсын Их Хурлын гишүүн асан Л.Энхболд “ Нүүрсний хулгайг Эрдэнэс тавантолгой дээр гардан зохион байгуулсан хүн нь Прокурорын төрсөн дүү байсан” хэмээн мэдэгдэж байв. Тэр прокурорын нэр болон төрсөн дүүгийнх нь нэрийг хэлж чадахгүй байгаа нь өнөөдөр Монголд мафи байна гэсэн үг. Нүүрсний хулгайн хэргийг илрүүлсэн гаалын ажилтан Мөнхчулууныг шоронд хийсэн шүүгч, прокурорын нэрийг одоо болтол хэлж чадахгүй байгаа нь Монголд мафи байна гэсэн үг. 

Нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрсийг АТГ зарлалаа.Эдгээр 17 албан тушаалтныг хулгайн хэрэгтэй холбоотой, үндэслэлтэй байсан тул нэрийг нь зарлаад байгаа юм хэмээн АТГ-ыг ажилтан ярьж байна лээ. Эрдэнэс таван толгойн компаний захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хууль зүйн доктор Б.Ганхуяг баригдаад 72 цагийн дотор нүүрсний хулгайтай холбоотой 16 албан тушаалтныг нэрлэж, экс ерөнхийлөгч женко Х.Баттулгын хулгайд оролцсон талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ. 17 албан тушаалтны зарим нь бултах гэж элдвээр оролдож байгаа аж. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Одоогоор 17 албан тушаалтан илрээд байна. Цаашид нэмэгдэх байх. Хамгийн гол нь эдгээр сэжигтэн хүмүүсийг Прокурор, Шүүх нь хэргийг нь хэрэгсэхгүй болгоод тавиад явуулчих вий гэдэгт байгаа юм. Өмнө нь мафийнхны нүүрсний хэрэг өчнөөн прокурор, шүүгчийн гараар ороод "хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан" гэх шалтагаар замхраад алга болж байсан. 2000 оноос эхэлж мафийхан их хүчтэй болж хууль хяналтынхныг гартаа оруулж тэдний хэргийг илчлэх гэсэн бүхнийг шоронд хийдэг байсан бололтой. Тэхлээр хамгийн гол нь хууль хяналтын байгууллагад үүрлэсэн мафийн гар хөл болсон авилгачид, худалдагдсан шүүгч, прокурорыг илрүүлж төрийн албанаас хөөн зайлуулах хэрэгтэй. Ийм ажлыг хийхгүйгээр шударга ёсыг яриад ч хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Миний нэрийг АТГ биш, Ардын Намаасөгсөнбайна. Бидний 5 гишүүний нэрсийг АТГ-аас өгөөгүй юм байна.Дарга нарыг дагаж гүйдэггүй, мөрөөрөө явдаг, үнэн үг хэлдэг хүмүүсийг "номхон тэмээ ноолоход амар" гэгчээр нэрийг маань өгчээ. Тэр Аюурсайханы зөвлөх, туслахууд бүгд л баригдсан.Нүүрс хулгайлсан Ганхуяг бол Аюурсайханы л хүн шүү дээ. Хөрс хуулдаг компани, тээврийн компани, оффтек гэрээ хийсэн хүмүүс, уул уурхайн сайд нар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарыгаа шалгаач.Одоо та нар жинхэнэ хулгайчийг илрүүлэхгүй байх хооронд “Бодь интернэшл” компани Богд хан төмөр замын 1 км-ыг 11 сая доллараар барина гэсэн гэрээгээ устгаж Санамж болгочихоод байна. Авилгачид авсан мөнгөө алтан гулдмай болгочихоод байна” хэмээн мэдэгдлээ.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “би та нарын хулгайг илрүүлнэ, жинхэнэ хулгайчийг нэрлэнэ”гээд яриад эхэллээ. Амь орлоо. Авилгачид хулгайчдыг нэрлээд эхэллээ. МАН өөрийнхөө унтаж байсан арсланг сэрээчихэв үү дээ. 

Эдийн засагчдын тооцсоноор сүүлийн жилүүдэд Чалкогийн өрнөөс эхлээд нүүрс, төмөр зам, тээвэр, оффтейк гэрээ, уурхайн аман дээр 1 тонн нүүрсийг 50 доллараар өгөөд хил давуулаад 210 доллар, бүр цаашаа Тяньжинд 400 доллараар зарсны зөрүү энэ тэрийг бүгдийг нь нийлүүлээд тооцоход Монгол улс 36 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Одооны нүүрсний хулгайчид илрээд холбогдох 31 албан тушаалтныг барьж эхний байцаалт хийхэд авилгачид 5.6 тэрбум төгрөгийн авилгал авсан нь тогтоогджээ. "Эрдэнэс таван толгой" компанийн Дотоод хяналтын захирал Нурлат гэгч этгээд Казахстаны Алма-Ата болон Астана хотод тансаг зэрэглэлийн 270 айлын хаус хотхон барьчихаад байгаа аж. "Эрдэнэс таван толгой" компаний захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хууль зүйн доктор Ганхуяг хичнээн тэрбум идсэнийг зөвхөн Бурхан л мэдэх байх. Ийм их хулгай, авилгал, алдагдал явагдаж байхад монголын хууль хяналтын байгууллага, хил, гааль, мэргэжлийн хяналтын газар юү ч мэдээгүй царайлж байв. Өнөөдөр монголын Гаалийн дарга нь : "Хилээр арван машин л хоосон гарсан" хэмээнмэдэгдээд зогсож байна. Гэтэл хилээр 2013-2017 оны хооронд 120 тонны даацтай ачааны 7373 машин "хоосон гарсан" хэмээн худал бүртгүүлж, зөвхөн "Тавантолгой транс" компаний 3758 ачааны машин 379 000 тонн нүүрсийг хилээр гаргасан нь тогтоогдчихоод байна. 

Нууцлаад байсан оффтейк гэрээнд : "Зүүнбаянгийн 1 км төмөр замыг 1.0 сая доллар, Гашуунсухайтын 1 км төмөр замыг 5.0 сая доллар, Богд хан уулын 1 км төмөр замыг 10.0 сая доллараар барихаар үнэлж, нийт 1.0 тэрбум долларын гэрээний 900.0 сая долларыг нүүрсээр төлнө" хэмээн гарын үсэг зуржээ. 1 тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 300 доллар байхад монголын коксжих нүүрсийг 50 доллараар үнэлж гэрээ хийжээ. 2012 онд японы Сумитомо , хятадын Шинхуа , монголын Энержи Ресурс компани гурвын төслөөр Гашуунсухайт, Таван толгойн бүх цогцолбор, төмөр замыг нийтдээ 600 сая доллараар барихаар ажлаа эхлэх гэтэл зориуд зогсоож Гашуунсухайтын 260 км төмөр замыг 1 тэрбум 300 сая доллараар барих гэрээ байгуулжээ. 

Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэгч нь оффтейкийн гэрээ байгуулах үүрэг өгөөд ,шүүгчийг томилох зөвлөмж өгөөд эрх зүйн акт ч гаргаад байгаа юм шиг ажиллах нь ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй асуудал юм. Зөвлөмж бол тушаал захирамж биш. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэгтэнийг шийтгэх үүргийг шүүх болон засгийн газар, түүний агентлагууд хийх ёстой юм. Эцсийн эцэст Монголд төрийн байгууллагад ёс зүй дутаад байгаа юм, хуулиа хэрэгжүүлэх сэтгэл дутаад байгаа юм. Хуулиа биелүүлдэг , шударга төр,шударга төрийн албан хаагч Монголд үгүйлэгдээд байгаа юм. 

Нүүрсний хулгай дараах аргаар хийгджээ.. 

1. "Хоосон" машин. Сүүлийн 10 жилд хятад, монголын гаалийн бүртгэлийн зөрүү 6.2 сая тонн нүүрс болжээ.Хятадын зах зээлийн үнэ6.2 сая доллар. Ийм л алдагдал хүлээжээ. 

2. Үнийн зөрүү. Хятадын хилийн боомт, Өвөр Монгол дахь үнэ: $200-350. Дээд үнэ $605 ковидын үе. Монголын боомтын үнэуурхайн аман дээр: $20-$60 .Эрдэнэс Таван толгой жилдээ 16-23 сая тон нүүрс гаргадаг. Үнийн зөрүү ямар их байх нь ойлгомжтой. 

3. Тээвэр. 27км газрын тээвэр тонн нь $59-400. Нэг машин 135 тонн х $400=Тээвэрийн зардал . 

4. Офф-теик гэрээ. Зах зээлээс хэт доогуур үнээр үйлчилгээ худалдан авч, бүтээгдэхүүнээр төлбөрөөө хийсэн. Төмөр замыг хэт өндөр үнээр барьсан.Богд хан уулын 1 км төмөр замын үнийг 10 сая доллараар барихаар гэрээ хийсэн. Гашуунсутайн 1 км төмөр замыг 5 сая доллараар барьсан. Дэлхий зах зээлийн төмөр зам барих үнэ1-2 сая доллар байсан. 

БНХАУ-ын хууль хяналтын байгууллагаас монголын талаас хүсэлт тавьсны дагуу нүүрсний хулгайтай холбоотой монголын албан тушаалтанажилтны нэрс иржээ. Гэвч монголын тал хятадаас ирсэн нэрсийг зарлахгүйбайгаа аж.2020 онд Өвөр Монголд “Нүүрсний хулгайн 20 жилийг хөөн хэлэлцэх” кампанит ажил явуулав. Ажлын хэсэг байгуулагдаж, 2000 оноос хойш 20 жилийн хугацаанд Өвөр Монголын нүүрсний салбарт болсон хууль бус үйлдлүүдийг нь шалгах ажил эхэлжээ. Энэ Ажлын хэсэг 2000 оноос хойш Өвөр Монголын нүүрсний салбарт төрийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалт, тээвэр логистик, экологийн үнэлгээ, татварын тайлан, энэ салбарт үйл ажиллагаа явуулсан бүх аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн аудит оруулжээ.Өвөр монголын Ордос зэрэг нүүрс олборлодог 7 аймаг, Байгалийн баялгийн удирдах газрын Нүүрсний хэлтэс зэрэг 4 газар, Бугатын Гангийн групп зэрэг 3 төрийн өмчит аж ахуйн нэгжилт шалгалт оруулжээ. Мөн 21 шалгалтын баг байгуулж, нүүрсний салбарт гол 237 засаг захиргааны нэгжид шалгалт хийв. Шалгалтын үр дүнд, нүүрсний аж ахуйн нэгжүүдэд 5261 зөрчил илрүүлж, 4862-ыг нь шийдвэрлэжээ.Нүүрстэй холбоотой 789 авилгын хэрэгт хавтаст хэрэг нээж, газрын даргын түвшний 73, хошуу болон хэлтсийн даргын түвшний 286, нийт намын болон төрийн албан хаагч 942 хүн, нийт 1163 хүнийг яллагдагчаар татжээ. Шалгалтын үр дүнд төрийн өмчийн 8 тэрбум 604 сая ам.долларын алдагдлыг нөхөж, 29.9 тэрбум тонн нүүрсний нөөцийг эргүүлэн татжээ. БНХАУ-ын Баяннуур хотын дэд дарга Гуо Ган гэгч 2020 онд нүүрсний авилгалын хэргээр баригдаж шүүхэд мэдүүлэг өгчээ.Гуо монголын нүүрсний авилгачид хулгайчдын талаар, монголын хэн гэдэг дарга, албан тушаалтантай хуйвалдаж мөнгө иддэг байсан тухайгаа дэлгэрэнгүй мэдүүлэг өгчээ. Энэ Гуо гэгч хятад хүн бол 1992-1996 онд монголын их сургуульд /МУИС/ сурч англи хэлний анги төгссөн, өвөр монгол эхнэртэй, монголоор маш сайн ярьдаг, Хятадын Монгол дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, Өвөр монголын боомт хариуцсан түшмэл, Өвөр Монголын Баяннуур хотын дэд даргын алба хашиж байжээ. Монголын хууль хяналтын байгууллагууд хятадын талтай ярьж Гуогийн мэдүүлгийн нэг хуулбарыг авбал монголын нүүрсний хулгайн эзэд тодрох боломж байв. Гэрчийн баримт байсаар байтал монголын тал энэхүү баримтыг хятадын талаас одоо болтол аваагүй аж. 

Хятад улс бол АНУ руу зугатаасанавилгачин 500 хүнийг эх орондоо буцаанавчирч хуулийн өмнө сөхрүүлж цаазар авдаг орон. Хятад улс бол 800 сая хүнийг ядуурлаас гаргаж эх орноо дундаж амьдралын түвшинтэй болгож чадсан дэлхийд хоёр дахьхүчирхэг эдийн засагтай орон.

Гэтэл Монгол улс АНУ руу зугатаасан нэг ч авилгач хулгайчийг буцаан авчирч хуулийн өмнө сөхрүүлж чадаагүй, гадаадын оффшор дансанд улсын мөнгийг нуусан нэг ч гэмт хэрэгтэнийг барьж чадаагүй ажээ. Маккензийн хэрэгтэй гэгддэг Ганбат, Бат Эрдэнэ нарыг АНУ-руу зугатаалгасан л гэнэ, Ерөнхий сайд асан Сайханбилэг гадаад руу зугатсан л гэнэ, авилгачин Бадамжунай Сингапур руу зугтсан л гэнэ, Английн иргэн Макс Жонсоны 19 сая долларыг хулгайлж авсан Буянтогтох гэдэг хүнийг шүүгч нь хилийн хоригийг нь чөлөөлж АНУ руу зугатах боломж олгожээ л гэнэ, одоо хамгийн сүүлд Баттулгыг Солонгос руу явуулчихсан ч гэх шиг. Баттулгыг явуулах зөвшөөрлийг зүгээр нэг жирийн прокурор өгсөн ч гэх. Ерөнхий прокурор нь энэ явдлыг мэдээгүй ч гэх шиг. Энэ бүгд бол монгол төрийн эмгэнэл юм.

Эрдэнэс таван толгойн компаний 1072 хувь эзэмшигч нартаа ногдол ашгаа өгсөнгүй. Энэ компанийганц сүлд бүтээхэд 40 сая төгрөг зарцуулжээ.Энэ компани жил бүр үлэмж их ашиг олдог боловч ард түмэнд наалдсан юм байхгүй өдий хүрчээ. Монголын 21 аж ахуйн нэгж хилээр 1.0 сая тонн нүүрс илүү экспортолсон байна. 

Монгол улс УИХ-ын дэргэд хулгайн хэрэгтэй тэмцэх Хянан шалгах түр хороог гурав дахь удаагаабайгуулжээ. Энэ түр хороо нь хулгайн хэргийг байцаах, мөрдөх эрхгүй аж. Ийм эрхгүй болмянган хороо байгуулаад ч яах юм бэ. Мөрдөх, хянах үүрэгтэй хууль хяналтын байгууллага нь үүргээ биелүүлэхгүй, хэргийг дарагдуулаад байгаа учраас арга ядаад ийм хороог УИХ-ын дэргэд байгуулаад байгаа юм биш үү. 

Монгол улсын Шүүх, Прокурор,Тагнуулын газрыннэр хүнд нь унажээ. Яагаад нэр хүнд нь унав? Хэвлэл мэпээллээс үзвэл эдгээр хууль хяналтын байгууллагыг удирдаж байсан дарга нар нь гэмт хэрэг үйлддэг байсан аж. Ерөнхий Прокурор байсан Д.Дорлигжав иргэн Т.Ганболдыг хэрхэн дарамталж 4 сая ам.долларыг нь авилгалд авсан хэргийг бүгд мэдэж байгаа. Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч байсан Ц.Зориг гэгчийг ерөнхийлөгч асан Н.Энхбаяр: “Ерөнхий шүүгч Ц.Зориг бол хоёр өрөө байр, жийп авилгалд өгсөн хүний төлөө амиа ч хайрлахгүй зүтгэдэг хүн” хэмээн ярьж байв. Тагнуулын ажилтан байсан Б.Хурцын иргэн Д.Энхбатыг Франц улсаас авчрах замдаа болон Монголд шоронд хийгээд түүнийг хэрхэн тамлан эрүүдэж эцэстээ амь насаа алдсаныг Энхбатын хүүхдүүд нь дээд байгууллагад хандсан өргөдөлдөө тодорхой бичжээ.Тэрхүү өргөдөлд: “Аавыг минь Францад баривчилсан тагнуулын ажилтан Б.Хурц гэдэг хүн аавд минь хүчтэй тариа хийж аавыг минь зодож их хэрцгий харгис ханддаг байсан. Тагнуулын ажилтнууд аавыг минь Монголд авчраад шоронд хийж өдөр шөнөгүй байцааж хурц прожектор нүүрэнд нь тулгаж өндөр сандал дээр өдөржин суулгаж сандлаас унавал дахин суулгаж элэг бөөр рүү нь өшигчиж зодож “ Чи “Цагаан шонхор”-ын Энхтайван болон ерөнхий сайд асан М.Энхсайхан намайг С.Зоригийг хөнөөх даалгавар өгсөн гэсэн өчиг өг. Тэгвэл чамд 500 сая төгрөг өгөөд Франц руу чинь буцаана” хэмээн дарамталж эрүүдэн тарчлаадаг байсан. Аав минь “худал хэргийг би хүлээхгүй” хэмээн тэднийг няцаадаг байж. Нэгэн өдөр аавыг минь тэд хөдөө авч яваад нэгэн ухсан нүхний дэргэд нүдийг нь боож сөхрүүлэн суулгаад толгойд ньбуу тулгаж “Одоо чи Ч.Энхтайвны даалгавраар Зоригийг алсан хэмээн хэргээ хүлээ. Эс тэгвэл чамайг буудаж алаад энэ нүхэнд булна. Хэн ч мэдэхгүй” хэмээн сүрдүүлж байжээ. Аав минь тэдний хүчээр тулгасан тэр зохиомол хэргийг хэзээ ч хүлээгээгүй” гэжээ. Дараа нь Тагнуулын дарга асан, генерал Б. Хурц С.Зоригийн хэрэгт холбогдуулан иргэн Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн тамлаж байсан хэмээн сонин хэвлэлээр гарч билээ. Үнэхээр аймшигтай. Тэд гэмгүй хүнийг тамлаж,яг л кинон дээр гардаг мафийнхан шиг авирладаг байжээ. Ийм л учраас ард түмэн эдгээр хуулийн байгууллагад итгэхгүй байгаа юм.

Нүүрсний хулгайн талаар төрийн эрх барьдаг хоёр том намбие биенээн “чи илүү хулгайлсан,үгүй би хулгай хийгээгүй” гэсээр өдий хүрэв. Хоёулаа л хулгайлсан ш дээ. 

2008-2012 оны хооронд МАХН засгийн эрх барьж байхад Монгол Улсын Засгийн газар 2008 оны улс төрчдийн амлалтыг биелүүлэхийн төлөө “Эрдэнэс-Тавантолгой”-н нэрээр Чалкогоос 350 сая ам.доллар авсан, “Оюутолгой”-н нэрээр 250 сая ам.доллар, “Эрдэнэт”-ээс 200 тэрбум төгрөг гээд, нийтдээ 800 сая ам.доллар зээлж, бэлэн мөнгө хэлбэрээр хүмүүст тараачихсан. Товчдоо сонгуульд зориулж ийм их мөнгийг Засгийн газар салхинд хийсгэсэн. Тэрхүү Чалкогийн 350 сая ам.долларын үлдэгдлийг улс чардайж байж 2017 онд төлж барагдуулсан гэдэг. Ийм их мөнгийг салхинд хийсгэсэн буруутан хэн ч хариуцлага хүлээгээгүй ш дээ. Талх хулгайлсан хүүхэд таванжилийн ял авч байхад түм бум, сая живаатөгрөг идсэн албан тушаалтан нэг ч жилийн ял авч байгаагүй. Хууль нь ийм л шударга бус, Шүүх засаглал нь ийм л авилгалд идэгдсэн аж.

2012-2016 оны хооронд АН эрх барьж байхад Алтанхуягийн засгийн газар Чингис бондны 1.5 тэрбум долларыг салхинд хийсгэжээ. Үйлдвэрийн зориулалттай энэхүү зээлийг ганц хоёр төслөөр нь цемент үйлдвэрлэх үйлдвэр, асфальтан зам тавиад бусдыг нь салхинд хийсгэжээ. Монгол улс эдүгээ 33.3 тэрбум долларын өрөнд оржээ. Өмнөх өрөө дахин банкнаас зээл авч дардаг болжээ. 

Засгийн газрын үүрэг бол авилгал гэмт хэрэгтэй тэмцэж, үйлдвэр, дэд бүтэц байгуулж, эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх юм. Энэ үүргээ биелүүлсэн засгийн газар Монголд байна уу? 

Прокурор бол хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байдаг.Энэ үүргээ өнөөдөр шударгаар биелүүлдэг прокурор Монголд хэд байдаг юм бол?

Шүүгч бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг баримтлах үүрэгтэй. Өнөөдөр Монголд энэ үүргээ биелүүлдэг хэдэн шударга шүүгч байдаг юм бол?

Аливаа улсыг хөгжүүлэх хоёрхон арга байдаг. Нэгдүгээрт тухайн улс экспортын баримжаатай үйлдвэр барих хэрэгтэй. Хоёрдугаарт тухайн улс гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр оруулж хөгждөг.Гэтэл манай улс алийг нь ч хийж чадаагүй. Үйлдвэр барих мөнгийг нь хулгайлаад салхинд хийсгээд дуусгасан. Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нь дээрэмдэж хулгайлаад хөөгөөд явуулчихсан.Өнөөдөр монголын шүүх засаглал гэмтнийг гэсгээж шударга ёсыг тогтоож чадсан уу. Үгүй л болов уу. 

Өнгөрсөн зууны жараад онуудад азийнӨмнөд Солонгос, Филлипинболон африкийн Гвиней улсууд адилхан нэг түвшинд ядуу орнууд байжээ. Судалгаагаар Филиппин улс нь өндөр хөгжилд хүрэх магадлалтай байв. Гэтэл хорин жилийн дотор Өмнөд Солонгос улс өндөр хөгжилд хүрч нөгөө хоёр нь ядуу хөгжиж буй орон хэвээр үлджээ. Учир нь өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жонхи хамгийн эхлээд дотоодын авилгачид хулгайчдыг дарж шоронд хийж улс орноо үйлдвэржүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чаджээ. Нөгөө хоёр улс нь авилгал хулгайдаа живээд одоо болтол ядуу хэвээр үлдсэн аж. 

Өнөөдөр ард түмэн маань өвлийн хасах хорь, гучин хэмийн хүйтэнд нийслэл хотын төв талбайд авилгал хулгайн эсрэг жагсаал цуглаан хийгээд хориод хоног болж байна. Ард түмэн хулгайчдын нэрсийг зарлахыг шаардаагүй бол гэмт хэрэгтнүүдийг зарлахгүй, хулгайн хэргийг дарагдуулаадөнгөрөх байлаа. Үйлийн үр эндүүрдэггүй гэдэг. Хулгайч нар шоронд орж үйлээ эдлэх ёстой. Шударга ёс ялах ёстой. Шударга үнэний төлөө тэмцэж ялсан монгол хүн эдүгээ бидний дунд байгаа шүү. Саяхан Шайрийбуу гуай 17 жилийн турш азийн бар гэгддэг Малайз улсынавилгалд баригдсан эрх баригчдын эсрэг машхүнд нөхцөлдих эрсдэлийн дунд малайзийн төрийн харгис алуурчдад хөнөөгдсөн охиныхоо төлөөтэмцсээряллаа. Эцэстээ Малайзийн шүүх үнэнд гүйцэгдэж шийдвэрээ гаргалаа.Өнгөрсөн зууны жараад онд хятадын соёлын хувьсгалын шуурганы өмнөхөн Монголоо гэсэн сэтгэлээ тээсээр 16 настай Өлзийбаяр хэмээх өвөр монгол хөвгүүн Монгол улсад оргон ирж шударга ёсны төлөө ямар их зовлон бэрхшээлийг туулжтэмцсээр ялсныг түүний бичсэн номноос мэдлээ. Өлзийбаяр эмч Та монгол туургатны бахархал шүү.

Экс ерөнхийлөгч Баттулгын шагнасан эдүгээ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал, хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр, хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, хууль зүйн доктор Б.Ганхуяг зэрэг хүмүүсийн цол хэргэмийг хурааж, нүүрсний хулгай хийсэн улс төрчид, албан тушаалтанууд, авилга авсан, өгсөн, зуучилсан, давуу байдал олгосон луйварчин авилгачин хулгайчдыг шуурхай тогтоож, хэргийг прокурор шүүхэд яаралтай шилжүүлж шийтгэх хэрэгтэй. Хэргийг хүлээн авсан прокурор, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь үү, шударгаар шүүж чадах нь үү, хойшлуулах нь уу, хэргийг хаах нь уу, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаах нь уу, өршөөлд хамруулаад аргалах нь уу, хулгайч авилгачид гадаад руу зугтах нь уу гэдгийг олон нийт, хэвлэл мэдээлэл, ард иргэд сайтар ажиглаж хянаж мэдээлэх хэрэгтэй. 

Монгол улс өнгөрсөн гучин жилд хийсэн алдаа завхралдаа дүгнэлт хийж хамгийн түрүүнд авилгал хулгайг дарж хуулиа чангатгаж эх орноо үйлдвэржүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татаж ядуурлыг устгаж эдийн засгийн чадавхиа дээшлүүлэх шаардлагатай болжээ. Авилгалд баригдсан шүүх, прокурорыг өөрчлөх цаг болжээ. 

Монголчууд аа. Эзэн Богд Чингис хааны “ Гэмтнийг гэсгээмой. Гавьяатныг шагнамой” гэсэн сургаалийг хэрэгжүүлье. Авилгал, хулгай, мафийг устгаж, шударга ёсыг тогтоож, улсаа хөгжүүлье.

2022.12.22