МАЛ ба МАХ

Хэнтийн “Алтан” хэмээх Мажиг гуай яг ийм бизнэс хийсэн байдаг юм. Өвөл нь хэдэн шар шахаж бордоод Багануур хавийн айлуудын махны ногдлыг хааж, чамгүй мөнгө олдог болжээ. Гэтэл, нэг нөхөр мөнгөө өгөхгүй унжаад хэрүүл хийсэн чинь “чамайг нэг чадна даа” гэж занасан аж. Гай болоход тэр айл нь Намын хянан шалгах хорооны орлогч дарга, нэг айхавтар өвгөний орж гардаг, ходий түншийнх байжээ. Мажиг гуайг мөнгөө нэхсний хариуд өнөө айхавтар дарга ахдаа матаж, “Энэ этгээд болбоос нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийн, дамын наймаагаар баяжиж байгааг шалгаж өгөх” хүсэлт гаргажээ. Тэр ёсоор нь шалгаад Мажиг гуайг шоронд хийсэн гэдэг. Ардчилсан хувьсгалын дараагаар Мажиг гуайнх Хэрлэн голын хөвөөнд зусаж байхад нь уулзаж, өөрөөс нь сонссон яриа шүү.

Цэнддоо

15,807·7 мин уншина
+0
Ц

Сэтгэгдэл (0)