Орчлонд хэв хэвээрээ байжээдэг зүйл гэж үгүй. Чулуу шороо боловч салхинд элж, биегүй атал бодол хүртэл хувирч өнөө хайрласнаа маргааш үзэн ядах нь энүүхэнд бүлгээ. Монгол орны 20 жилийн дараахыг төсөөлөхөд ч маш том том өөрчлөлтүүд харагдаж байна. Бичиж үзье л:

  • Ямартай ч Балхжав гуай Миний дуунууд- 45 концертоо тоглох нь дамжиггүй.
  • Ерөнхий сайд нар ямар удах биш, 20 жилийн дараа гэхэд лавтай 256 дахь Ерөнхий сайдыгаа бид харах байх.
  • Цасаа тоолдог улаанбаатарчууд 312, 313 гээд явж байх байх. 
  • Өвлийн хотын агаарт эрс өөрчлөлт гарч хоёр санчмийтрийн цаадахаа харахаа болино. Мөнгөний дүн ч өөрчлөгдөж агаарын бохирдлыг устгахад 700 их наяд төгрөг үрсэн байж таарна.
  • Сүхбаатарын талбайг дахин 6 удаа Чингисийн гэж нэрлээд, мөн 6 удаа Сүхбаатарын гэж нэрлэсэн байх болно.
  • ДОХ-той банана наашаа оруулж ирсэн хятадуудын тухай шуугиан 67 дахь удаагаа гарна
  • Хотын бохирын үнэр хангалттай үнэртэхгүй байна гээд савлаж айлуудаар тараасан байна.
  • Захын цаатлын нохойтой уулзварын нохойны тоо 40 хүрч, ороо нь орсон сүрэг шиг болно.
  • Гашуун сухайтын 160 км нүүрс ачсан машины цуваа 1600 км болно. Цувааны даялалт Алтанбулагаар ороож оочрын толгой бөгс хоёр зэрэгцэнэ.
  • Түүнчлэн шударга улстөрчдийн тоо хүн амынхаа тооноос давна 

Гээд бичээд байвал дуусахгүй тул өөрчлөгдөхгүй юмсыг бичий одоо. Хүний сайхан сэтгэл аль хэвээрээ байхыг тэр гэхэв дээ. 2035 оны 12 сард:

  • Төмөр замын хэрүүл хэвлэл сонингуудыг тэжээсээр.
  • Ногоон нүдэн лам бэстсэллэр
  • Цаг нь болохоор хэлнэ гэдэг улстөрчдийн цаг аанай л болоогүй байх нь.
  • Зунжингаа л нодлингийн боржур сольсон хэвээр.
  • Дулааны шугам сольдог хүмүүс замын асфальт тавьж дуусахыг хүлээж байгаад ухаж эхэлдэг нь ч хэвээрээ.
  • Манай 76-н хүн 76уулаа л байжээнэ. Бүрэлдэхүүн нь яльгүй өөрчлөгдөж бид, “тэр гишүүн чинь бөх биш юм байнашд” гэж гайхан ярьдаг болно.
  • Бөхийн өргөөний дарга Нямдорж гуай аанай.
  • 3-р сургуулийн захирал Соронзон гуай хэвэндээ.
  • Оюутолгойг балбаж нэрээ дөвийлгөдөг эх орончид ч арилахгүй
  • Сүүлийн 100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл нь болсоор
  • Би, би яаг маргаашнаас гүйж эхэлнэ гэж бодсон хэвээрээ гэх мэт

Бас сайхан ойнууд тохионо.

  • 5-р цахилгаан станц барина гэсний 60 жилийн ой
  • Төмөр зам тавина гэж хэлсний 80 жилийн ой
  • Замын түгжрэлгүй болно гэсний 70 жилийн ой
  • Төрөө хямралаас гаргана гэсний 50 жилийн ой
  • Эгийн голын усан цахилгаан станцын 40 жилийн ой

За энэ ойнууд дуусахгүй шинжтэй. Гадаад улс орнуудад ч бас зөндөө л өөрчлөлт явагдна.

  • Iphone63 гарч монголчууд байраа зарж авна.
  • Samsung edge85 гарч монголчууд морио зарж авна
  • Лиам Нийсний Taken киноны 60 дахь цуврал гарч мань эрийн гучинцар охин хулгайлагдана.
  • ОХУ-ын ерөнхийлөгч Путинд Туркмений ерөнхийлөгч Бердимухамед гөлөг биш барын зулзага бэлэглэнэ.
  • Ким Жон Ун 56 дахь пуужингаа харваж, тэр нь 20 метрийнхээ цаана ойчсоор байх байх.