Бүгдийг дэс дарааллын хувьд мэдэхгүй тулд урд хойно нь орсон байж болхыг анхаарна уу. 

  • Уханьд халдвар гархад бүх хилээ хаа гэж орилолдов. Гаднаас нэг ч хүн битгий авчир гэв. Уханьд байгаа оюутануудаа аваад хэрэгэггүй дэлхийгээр нэг байгаа монголчуудаа авчирж чадахгүй гэж тэнд нь эмнэлэгтэй хэмээн өөдгүй царайлцгаав. 
  • АН гэж жижигхэн намын дарга гадаадаас өвчин Импортлохоо боль хэмээн хэвлэлийн хурал хийв.
  • Хөл хорио зарлах болгонд урд өдөр нь дэлгүүр орж шуудай гурил гулууз мах авцгаан дэлгүүр хоослож байв. Хүнсний дэлгүүрүүд бараг хориод байгаа мэт
  • Хөл хорио нь машиныг маш хатуу хорьж автуусанд явах бол зүгээр хэмээн автуусанд чихэж байлаа. 
  • Хорионы үеэр явах машинд QR код өгч тэрийг авхын тулд жолооч нар хотын захиргаан дээр урт очер үүсгэн авав
  • Ковидоос болж хөл хорьсон ч бид төв талбайнхаа урд усан оргилуур барьж байлаа
  • Ковидийн хэвлэлийн хурал хийдэг даргын зургыг ханан дээр томоор зурж, бүх тв шоугаар орж оны хамгийн алдартай хүн болов
  • Франц иргэн анхны эерэг хүн болход түүнийг 60 хоног эмчилж байж гаргав. Түүний тухай дуунд Францаас ирсэн аюулыг фракцаараа бид нам дарсан гэж оруулав
  • Сонгдо дээр сэжигтэй тохиолдол гарч Сайд дарга нар бүгдээрээ хариуг хүлээж Манайхаан Сонгдо сөрөг ураа гэж зургаа авхуулж байв. 
  • Бид ковидтой хөл хориотой ч УИХ, Орон нутаг, ерөнхийлөгч гээд 3 том сонгууль амжилттай хийсэн ч наадам болон цагаан сараа хийгээгүй ажил хэрэгч өнгөрөөжээ.
  • Бид нялх биетэй эмэгтэйг хөл нүцгэн гаргалаа гэж Ерөнхий сайдаа огцруулсан 6 сарын дараа тэр хүнээ ерөнхийлөгч болгон дээрээ тахьжээ. 
  • Бид анх нэг хүн эмчилхэд 86 сая төгрөг зарцуулж байна гэсэн ч удалгүй хүнд эмнэлэг олдохгүй гадаа үхэж яг одоогын байдлаар хүмүүс гэртээ өөрсдийгөө эмчилдэг болжээ. Сүргийн дархлаа нь тэр байх
  • Монгол хүнд ковид тусахгүй чингисийн удам гэсэн халуурал газар авч дэлхий дахин учирыг нь судалж байна гэсэн мэдээ сонин дээр гарч байжээ. 
  • Хүүхэддээ хийдэг вакциныг хаанахын ямар вакцин гэж асуудаггүй ч ковидийн вакцин дээр бүгд судлаач болжхаанах вакцин тариулсанаараа улс төрийн чиг баримжаагаа харуулдаг болов. 
  • Одоо бол вакцин тариулаач гэж гуйгаад байдаг болж. Нөгөө талд өөрснөө тариулсан байж мэдэхээр нөхдүүд монголын ихэнх нь тариулчаад амьд байгаад байхад вакцин тариулвал үхнэ гэж баруун солгойгүй орилолдож байна. 
  • Бүгд гадагшаа явхыг хүсэж хилээ хурдан нээгээсээ гэцгээж байсан хил нээгдсэн тийм олон хүн гадагшаа явсангүй. 
  • Бид хил нээсэн ч гадаад улсууд манайхаас сэжиглэж хилээ хааж бид дотооддоо тарьдаг гэж итгэдэг хятад ногоог улдан эсэргүүцдэг байсан ч нарийн ногоонууд бүгд тасрахыг хараад мэл гайхав. Эрээн хаахад л бид дотроо алалцаад дуусхын байна юун танк оруулах. 
  • Өвчний эхэнд гадаад хилээ хаа бид өвчингүй жаргана гэсэн нээрээ л одоо гадаадууд хилээ хааж тэдний хүслээр болсон ч бид зовж эхлэв. 
  • Короногын эсрэг хоёроос гурван дуу хийсэн ч тэр нь онц хэрэг болсонгүй. 
  • Чингисийн мүзэйг барьж дуусгаж байхад түүний хажууд эмч нар цалингаа нэмүүлхээр жагсаал хийж байлаа.
  • Коронотой баар ресторан үйлчилгээ хааж хүүхэд оруулахгүй хатуу дүрмүүд тогтоож жижиг үйлчилгээний газруудаа нам дарж авсан ч тэд тэмцэл хийж нээлгэлээ. 
  • Цахим үндэстэн шоу хийж хэдэн арван мянган хүн цуглуулсан ч ресторанд 50 хувь л дүүргэх гэрээ байгуулж эхлэв. 
  • Хэнтийд нэг Андлалын хөшөө бариад таалагдахгүй болхоор нурааж дахин нэгийг барив. Энэ коронотой хамаагүй ч зэрэгцээд болсон үйл явдал орууллаа шүү. 
  • Анх өвчлөгчдийг хаалган дээр шар тууз нааж байр орцоор нь жигшүүлж байлаа, сэжигтэй нөхрийг эрвээхэйны тор шиг юмаар барьж явхыг сургууллив. 
  • Вакцин тариулаад биед нь чип орсон, тагнуулууд тагнаж эхэлсэн гэх олон мянган домог бий сошлд бий болов. 
  • Сонсогч болон төрийн албан хаагчдыг байр болгоны үүдэнд өвлийн хүйтэнд зогсоов. Энэ үед архи хориотой байсан ч шагын бизнэс жинхэнэ цэцэглэв. 
  • Өрх бүр нэг шинжилгээ хийж өвчлөлөө барих гэсэн ч тэрнээс хойш бүүр ихсэв. 
  • Бөө сувилалууд вакцины хорны эсрэг үйлчилгээнүүд нэвтрүүлэв
  • Бүх эм шиг бэлдмэлүүд эсийн түвшинд короног эсэргүүцдэг болж эхлэв
  • Өмнөх ерөнхийлөгч бараг хоёр сар өдөрт хэдэн арван хүнд шагнал гардуулж тэр бүрд одон тэмдгийн найр хөвөрч байлаа.
  • Эхний 1 халдвар гархад шуудайгаар нь гурил будаа авч байсан хүмүүс өдөрт 2 к халдвар хэдэн арав гаруи хүн үхэж байхад шоудаж одон тэмдгийн найраа хийсээр байлаа. 
  • Нэг удаагын маскыг нэг удаа зүүхдээ 7 хоног арав хоногоор ариг гамтай зүүж сурцгаав
  • Хавар цаг гайгүй болонгуут хотын иргэд бүгд машиндаа суун хөдөө орон нутгийг зорьж аялав. Хөдө орон нутаг сарын дотор коронод баригдав. 

Өөр юу юунууд яалаа